Аз жаргал... : КУРСЫН АЖИЛ буюу АНГИЙН АЖИЛ гэж юу вэ

КУРСЫН АЖИЛ буюу АНГИЙН АЖИЛ гэж юу вэ

Курсын ажил бичих стандарт

Курсын ажил нь суралцах хугацаанд эзэмшсэн онолын мэдлэгийг улам өргөжүүлэн өөрийн чадвар, дадал, туршлагыг бататгах, мөн бие даан тодорхой нэг чиглэлийг гүнзгийрүүлэн судлан мэргэшихэд чиглэгдсэн оюутны бие даан гүйцэтгэх ажил юм. Оюутнууд курсын ажлыг сургууль тэнхимээс томилогдсон удирдагч багшийн удирдлаган дор хийж гүйцэтгэнэ. Удирдагч багш нь удирдсан оюутнуудынхаа хийж буй ажлыг чиглүүлж өгч удирдан ажиллах, ажлын явц, гvйцэтгэлийг нь хянах, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх үүрэгтэй. Курсын ажлын сэдэв нь оюутны эрдэм шинжилгээний бага хуралд илтгэл тавих, мөн цаашилбал оюутны өөрийнх нь мэргэшлийн чиглэлээ сонгох, улмаар төгсөлтийн дипломын ажлын онол практикийн тодорхой хэсэг байхаар сонгогдсон байвал илүү тохиромжтой

Нэг. Курсын ажлын зорилго, тавигдах шаардлага, удирдагч, гүйцэтгэгчийн үүрэг

1. Курсын ажлын зорилго: Онолын мэдлэгийг бататгах, гүнгийрүүлэх, өргөтгөх, Бие даасан үйл ажиллагааны дадал зүй эзэмшүүлэх, Эргэцүүлэн бодох, дүгнэлт гаргах тэдгээрийг дэс дараалалтай, баталгаа нотолгоотой бичих чадвар суулгах, Дипломын ажил бичих бэлтгэлтэй болох

2. Курсын ажлын сэдэв сонгох баталгаажуулах журам:  Курсын ажлын сэдэв нь онолын хичээлийн зорилготой нийцсэн байна. Тэнхим курсын ажил бичих сэдвийн жагсаалтыг батална. Тэнхимийн баталсан сэдвүүдээс оюутан сонголт хийж удирдагч болон тэнхимд албан ёсоор бүртгүүлж сэдвээ баталгаажуулна. Баталгаажуулаагүй сэдвээр курсын ажил бичихийг хориглоно.

3. Удирдагч багш, гүйцэтгэгч оюутны үүрэг

А.Багшийн үүрэг : Тэнхим мэргэжлийн чиглэл бүрээр курсын ажил удирдах багш нарын нэрсийг батална. Удирдагч багш оюутанд онол арга зүйн зөвлөгөө өгөх, курсын ажлын агуулга бүтцийг батлах, судалгаа шинжилгээ хийхэд шаардагдах тоо мэдээлэл, хүснэгт маягтыг боловсруулахад туслах, ашиглах ном, сурах бичиг эх материалыг зааж өгөх, бичилтийн явцад хяналт тавих, баталсан график төлөвлөгөөний биелэлт өгсөн заавар зөвлөгөөний хэрэгжилтийг хянаж ажиллана.

Б.Оюутны үүрэг : Оюутан удирдагч болон сэдвээ сонгож, сэдвийн ажлаа удирдуулахаар сонгосон багшаас зөвшөөрөл авч тохиролцсоны үндсэн дээр удирдагчийн зөвлөснөөр а/ Курсын ажил бичихэд шаардлага хангахуйц бодитой зөв тоо мэдээ мэдээлэл цуглуулах б/ тоо мэдээ мэдээллийг боловсруулах в/ судалгаа шинжилгээг онол арга зүйн түвшинд хийх г/ ном сурах бичиг унших товчлох д/ уншсан ном хийсэн судалгаа, шинжилгээгээ ашиглаж удирдагчийн баталсан төлөвлөгөө графикийн дагуу курсын ажлыг бичнэ. Бичиж дууссан курсын ажлын хавтсан дээр удирдагч гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд гүйцэтгэгч гарын үсэг зурснаар хамгаалалтанд орох эрх нээгдэнэ. Энэ журамд заасан үүргийг хангаагүй оюутныг хамгаалалтанд оруулахгүй.

4. Курсын ажлын хамгаалалт Тэнхимээс тогтоосон багш нарын комисс тогтоосон хугацаанд оюутан бүрээр курсын ажлыг хамгаалуулж дүгнэнэ. Курсын ажилд үнэлэлт дүгнэлт өгөхдөө бүтээлийн онол арга зүйн түвшин, тавьсан зорилгоо шийдвэрлэсэн байдал, гарчиг агуулгын уялдаа холбоо, логик дараалал, эмх цэгц, бичилт, судалгаандаа ашигласан арга, мэдээ мэдээллийн бүрдүүлэлт, өнгө үзэмж, энэхүү журмыг дагаж мөрдсөн байдал зэргийг харгалзана.

Хоёр. Курсын ажлын бүрдүүлэлт , бүтэц

1. Курсын ажлын бүрдүүлэлт Курсын ажил : а/ Нүүр хуудас (хуудас цаашид –х гэх) б/ Гарчиг (1 х) в/ Оршил (1-2 х) г/ Сэдвийн үндсэн агуулга (20-25 х) д/ Дүгнэлт санал (1-2 х) е/ Ном зүй (1-2 х) ё/ Хавсралт (5-7 х) гэсэн бүрдэл хэсэгтэй байна. Эдгээр бүрдэл хэсгүүд курсын ажлын бүрдүүлэлт болно. Энэхүү журамд заасны дагуу эдгээр бүрдэл хэсгүүдийн хуудсуудыг дугаарлах бөгөөд дэд гарчигт байгаа хүснэгт, график, диаграмм, бүдүүвчүүдийг тус тусад нь эхнээс нь өөрөөр хэлбэл 1-n хүртэл тоогоор дугаарлана. Тухайлбал хүснэгт ¹1 -15, график 1-12, диаграмм 1-8, бүдүүвч зураг 1-5 гэх мэтээр байх бөгөөд курсын ажилд нийт хичнээн хүснэгт, график, диаграмм, бүдүүвч зургаас бүрдэж байгааг шууд мэдэх боломж бүрдүүлсэн байвал зохино.

2. Курсын ажлын бүтэц: Курсын ажил нь оршил, онолын хэсэг, судалгааны хэсэг, дүгнэлт санал, гом зүй, хавсралт гэсэн бүтэцтэй байна. Оршил хэсэг : Уг сэдвийг сонгосон үндэслэл /хэрэгцээ шаардлага/ энэ талаар төр засгаас явуулж буй бодлого түүний хэрэгжилт, судалгааны зорилго, судалганы обьектыг сонгосон үндэслэл болон тоо, мэдээ мэдээллийг олж бэлтгэх, боловсруулах, шинжилгээ хийхдээ ямар ямар арга ашигласан болон курсын ажлын бүтэц агуулгын тухай өгүүлнэ. Курсын ажлын үндсэн агуулга /Хоёрын 1-ийн г-д заасан/ хэсэг нь сэдвийн онцлогоос шалтгаалж 2-3 бүлэгтэй байж болно. I бүлэгт тухайн сэдвийн онолын үндэслэлийг II бүлэгт судалгааны обьектоор сонгосон этгээдийн үйл ажиллагаанд хийсэн судалгаа шинжилгээ, түүний үр дүнгийн тухай III бүлэгт судалгааны обьектоор сонгосон этгээдийн үйл ажиллагааг цаашид боловсронгуй болгох арга замын тухай бичнэ. III бүлэг байх шаардлагагүй гэж үзвэл II, III бүлгийг нэгтгэж нэг бүлэг болгож болно. • I бүлэг буюу Онолын хэсэг сэдэвтэй холбоо бүхий онолын үзэл баримтлалуудыг харьцуулж, дүгнэлт өгч санал дэвшүүлнэ.


Курсын ажлын хүрээнд оюутан дараах ажлуудыг заавал хийж гүйцэтгэнэ.

I. Хийх ажлын төлөвлөгөө, удирдамжаа боловсруулж удирдагч багшаараа хянуулан батлуулсан байна.

II. Хийх ажилдаа мэргэжлийн зүгээс анализ хийж түүнийхээ дагуу судалгаагаа хийх хийсэн байна. Жишээ нь: “Нягтлан бодох бүртгэлийн тулгамдсан асуудал” гэсэн сэдвээр курсын ажил хийж буй оюутнуудын хувьд хийх ажилдаа мэргэжлийн зүгээс анализ хийж, түүнийхээ дагуу тулгамдсан асуудлын талаар судалгаа хийж бэлтгэсэн байна. Өөрөөр хэлбэл НББ тулгамдсан асуудлын талаар судлан түүнийгээ тайландаа тусгасан байна.

III. Батлагдсан хугацаанд багтаан курсын ажлаа дуусгаж, хийсэн ажлынхаа тайланг бичиж, тэнхимийн семинараар хэлэлцvvлэн хамгаална. Хамгаалалтанд оюутан өөрийн хийж гvйцэтгэсэн ажлын талаар товч танилцуулга хийнэ.

Бүтэц:

Курсын ажлыг бичихдээ багшийн зааврын дагуу ажиллах бөгөөд ажил нь дараах үндсэн хэсгүүдтэй байна. Үүнд

· Нүүр хуудас

· Гарчиг

· Ажлын төлөвлөгөө

· Судалсан объект, ажлын судлагдсан байдал, агуулгын талаарх оршил хэсэг

· Төлөвлөгдсөн ажлыг хийж гvйцэтгэхэд зайлшгvй судлах шаардлагатай онолын хэсэг. Үүнд: Уншиж судалсан зүйлийн хураангvй.
Жич: Онолын хэсэг нь нийт тайлангийн 1/3-с хэтрэхгvй байна.

3-оос илүүгүй бүлэг

· Бүлэг тус бүр нь 2-оос илүүгүй зүйлтэй

· Дүгнэлт

· Ном зүй

· Хавсралт /шаардлагатай тохиолдолд/

Бичлэг:

Тайлангийн хувьд нийтдээ 25-оос доошгүй хуудастай байх бөгөөд А4 хэмжээтэй цаасан дээр хэвлэсэн байна. Цаасан дээрх текстийг дараах хүснэгтийг баримтлан хийнэ. Дээрх хэмжээг баримтлан бичсэн А4 хэмжээтэй нэг талаар 8 хуудас, А5 хэмжээтэй нэг талаар 16 хуудсыг тус тус 1 хэвлэлийн хуудас /х.х/ гэж тооцно. Бичлэгийн догол мөрөөс эхлэх хэсэг /paraqraph/ бүрийн өмнө /before spacinq/ 6pt хэмжээтэй зай авна. (хуудасны тоонд гарчиг, ашигласан материалын жагсаалт, хавсралт материалыг оруулж тооцохгүй)

Хэмжээ

А4

А5

үсгийн өндөр/size/

12pt

10 pt

Мөр хоорондын зай /Iine spacimg/

1.5 Iinec

Exactly 14 pt

Зүүн талаас авах зай /Ieft marqin/

3см

2см

Баруун талаас авах зай /riqht marqin/

1.5 см

1.5 см

Дээд талаас авах зай /topmarqin/

2.0 см

1.5 см

Доод талаас авах зай /bottom marqin/

2.0 см

2.0 см

Үндсэн шаардлага:

· Сэдвийн агуулгыг бүрэн илэрхийлсэн

· Судалгаа дүн шинжилгээ хийсэн

· Эрдэм шинжилгээний бүтээлийн найруулга зүйн шаардлагад нийцсэн

· Нэр томьёо, тодорхойлолтуудыг хоёрдмол утгагүй, товч, оновчтой илэрхийлсэн байх

Үнэлгээ:

  • Курсын ажлын сэдэв ба дэвшүүлсэн зорилт, агуулгын уялдаа холбоо
  • Бүлэг, дэд бүлгүүдийн логик дараалал
  • Ишлэл зүүлт хийсэн байдал
  • Өөрийн зүгээс дэвшүүлсэн шинэлэг асуудлууд
  • Үг үсгийн алдаа болон найруулга
  • Курсын ажилд тавигдах шаардлагыг хангасан байдал
  • Холбогдох ном зохиолыг ашигласан байдал
  • Хугацаандаа бичиж хамгаалсан байх
  • Сэдэв агуулгын хүрээндээ онолыг гаргасан байх ёстой
  • Сэдвийг практик, жишээ дээр гаргаж өгсөн байх
  • Сэдвийг өөрийн болгосон байх ёстой
  • Мэдээлэлийг ашиглан олон сувгаас мэдээлэл аван харьцуулалт хийх
  • Хамааралгүй ач холбогдолгүй материал оруулахгүй байх
  • Судлагаа, шинжилгээ хийсэн байх
  • Оюутныг бичлэгийн ур чадвар, сэдвээ эзэмшисэн байдал, дүн шинжилгээ хийсэн байдал, бичвэрийн хэмжээ, тогтоосон хугацаанд гүйцэтгэсэн эсэхийг харгалзан дүгнэх болно.

Боловсруулалтын ажлын нийтлэг бүтэц:

Сэдэв: Хичээлийн жилийн судалгааны ажлын үлгэрчилсэн сэдвийн хүрээнд сэдэв сонгож, нарийвчлан томьёолсон байх

Удиртгал: Тухайн сэдвийг сонгосон үндэслэл, тулгамдсан байдал, судлагдсан байдал, тавьсан зорилго, зорилт, судалгааны обьект, судалгааны аргын сонголт, шинэлэг тал, онол, практикийн ач холбогдол, хамгаалахаар дэвшүүлж байгаа санал зэргийг бичих

Бүлгүүд: Тухайн сэдвийг хэд хэдэн бүлэгт оруулж бичиж болох буюу онолын судалгаа, практик судалгаа, өөрийн шийдэл, дүгнэлт гэсэн дараалалтай байх

Дүгнэлт: Тухайн сэдвийн хүрээнд дэвшүүлсэн зорилго, зорилтдоо хүрсэн байдал, гол үр дүнг нэгтгэн бичих

Ном зүй: Судалгааны явцад ашигласан, эшлэл авсан бүтээлийг зохих стандартыг мөрдөн бичих

Хавсралт: Ажлын үндсэн хэсэгт оруулах боломжгүй ч ажлын агуулгын цаад утгыг бүрэн илэрхийлэхэд зайлшгүй шаардлагатай нэмэгдэл материалыг хавсаргах. Тухайн оюутныг хамгаалалтанд орохоос өмнө удирдагч багш курсын ажлын эцсийн гүйцэтгэлийг шалгаж үзэж тодорхойлолт гаргаж өгнө.
start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

Сэтгэгдэлгүй байна

тэнэг, мангар, эргүй, хачин амьтан, мэдрэл

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)