Америкийн сэтгэл зүйч Эдварт Хол цаг хугацааны энэхүү баримжааг хүмүүс уулзалт, хуралд ирэхдээ хэрхэн цаг барьдгаар нь тодорхойлжээ. Барууны орнуудад хоцорч ирсэн цагийн хязгаарыг таван хэсэгт хуваасан байна.
- 5 хүртэл минут: Байж болох хугацаа
- 15 минут хүртэл: үл ялиг уучлал гуйх хугацаа
- 20-30 минут: Хөнгөн маягаар гомдож болох хугацаа
- 40 минут хүртэл: Бүдүүлэгт тооцогдох хугацаа
- 40 минутаас дээш: Санаатайгаар бүдүүлгээр доромжилсонд тооцогдоно.

Эссэ хэрхэн бичих вэ?

2012 оны 11-р сарын 15 Нийтэлсэн Anhaa
 

Эссэ хэрхэн бичих вэ? Эссэ гэдэг харь хэлний үг болоод ч тэр үү, эссэ бичнэ гэдэг бидэнд нэлээд хэцүү даалгавар байдаг билээ. Тэгвэл чамд эссэ бичихийн энгийн нууцыг нээе. Энэхүү бяцхан нууцыг судлан мэдээд, өөрийн гарт оруулсан байхад чиний хувьд санаагаа олох, дэлгэрүүлэн бичих, төгсгөл хийх гээд эссэтэй холбоотой, тархи гашилгасан олон асуудлууд үгүй болж, ямар ч сэдвийн дагуу цэгцтэй, ойлгомжтой, сайн эссэг бичихэд хагас цаг л хангалттай байх болно.

Эссэ гэж юу вэ? Эссэ гэдгийн утга учрыг сайтар ойлгоогүй тохиолдолд эссэ бичихийн тухай санахын ч хэрэггүй биз ээ. Үүнийг ойлгохын тулд эхлээд нь хүн төрөлхтний нийгэмшин амьдрах болсны цаад шалтгаан тийш анхаарлаа хандуулъя. Нийгмээрээр амьдрах нь юугаараа давуутай вэ? Олуулаа байхын гол давуу тал нь бие биетэйгээ мэдээлэл солилцсны дүнд бүгдээрээ хөгжиж байдагт оршдог байна. Тэгэхээр ийнхүү мэдээлэл солилцохын тулд, мөн өөрийгөө бусдад илэрхийлэх, өөрийн үзэл бодлыг ойлгуулахын тулд хэл яриа бий болсон билээ. Харин бидний авч үзэж буй үндсэн асуудал болох эссэг агуулдаг бичгийн хэлний хувьд бол харьцангуй сүүлд үүссэн боловч бас л хүмүүсийн харилцааны хэлбэр юм. Товчхондоо эссэ бол “Хүн хүндээ өөрийн үзэл бодол болон сэтгэлийн хөдлөлөө илэрхийлэхэд зориулагдсан бичгийн хэлний нэгэн хэлбэр юм.” Бидний өдөр тутмын амьдралд тааралдаж байдаг бусад бичгийн хэлнүүд буюу лекц, сонингийн мэдээ зэргээс ялгарах онцлог нь гэвэл эссэ бол чиний өөрийн үзэл бодлыг илэрхийлэх боломж гэдэг утгаараа илүү ойр дөхөм давуу талтай байдаг. Өөрөөр хэлбэл, эссэ бол бидний уур хүрэм дайсан байх зүйл биш харин ч бидний хамгийн ойрын анд нөхөр болох учиртай юм аа.

Зөвлөмж

Энэхүү “Эссэ хэрхэн бичих вэ?” гэсэн “микро сурах бичгийг” ашиглан өөрөө багахан хөдөлмөрлөөд эссэчин болохыг хүсэгч танд энэхүү зөвлөмжийг зориулж байна. Юуны өмнө үүнийг нэг бүрчлэн уншаад үзэх хэрэгтэй. Дараа нь хичээлийн өөрийн хуваарийг гаргаад тусгайлан цаг гаргаж судлаад үзээрэй. Үүнд ердөө л аравхан хоногийн хэдхэн цагийг зарцуулахад хангалттай байх болно. Хэрвээ чин сэтгэлээсээ хөдөлмөрлөж чадвал нэг л мэдэхэд чи зорьсондоо хүрч эссэ гэдэг толгойны өвчнөөс ангижрах болно гэдгийг амлая.

Эссэ хэрхэн бүтдэг вэ?Эссэг бид олон олныг уншиж өөрсдөө бичихийг хичнээн олон оролдож үздэг боловч нэг л болж өгөхгүй байгаа биз. Тэгэхээр эссэг яг яаж бичдэг болохыг танд харуулъя. Багш чинь чамд хоёр хуудас эссэ бичиж ирэх даалгавар өгсөн гэе. Хэрвээ урьд нь чи эссэ бичиж байгаагүй бол энэ нь хэтэрхий том даалгавар мэт санагдах вий. Тэгэхээр хэрхэн бүхэл бүтэн хоёр хуудсыг дүүргэх вэ? Эхлээд чамд хоёр калибр, нэг гар буу, бас нэг карбин,   шувууны хоёр амтай буу байдаг гэж үзье. Ердөө энэ таван буу чинь л чиний бэлэн таван параграф болох болно. Гэхдээ түр азнаарай. Юу ч гэсэн таван буу байж байг. Тэгэхээр чи эднээр юу хийж чадах вэ?   “Миний таван буу их сонирхолтой гэртэй” гэсэн өгүүлбэрийг аваад үзье. Тэгвэл ойлгомжтой чиний эссэ нь буу бүрийн сонирхолтой гэрний тухай өгүүлэх болно.  Эсвэл чи өөрийн туршлагаас үндэслэн “Анчин ямар ч ан хийх байлаа гэсэн түүнд таван ширхэг буу байхад л хангалттай” гэж хэлсэн ч болох юм. Тэгвэл чиний дараа, дараагийн параграфуудад буу тус бүрийг хэрхэн хэрэглэх тухай  өгүүлэх болно.  Эссэний  сэдэв олох  ба түүнийгээ дэлгэрүүлэлт хийх  нь хичнээн  энгийн  асуудал  болохыг бид харж байна.  Үүнээс  гадна  “Бууг хэрхэн цэвэрлэх вэ?”, “Бууны үнэ хэрхэн бүрэлддэг вэ?” гэх мэтээр гарчигаа чи дураараа сонгож болох юм. Өөр хэд хэдэн гарчиг бодож олоод бичээд үзсэн ч болно. Гэтэл надад ямар ч буу байхгүй бол яах вэ? гэж санаа зовох хэрэггүй. Магадгүй чамд нохой байгаа байж болох юм. Хоёр гурван нохой нь хоёр гурван бууг сайн орлож чадна. Эсвэл чамд ах, эгч, найз нар, багш нар ядаж ямар нэгэн хобби байгаа биз дээ. Тэгэхээр чамд байгаа ямар ч гэсэн дотроо задардаг сэдэв бүр нь чиний хувьд эссэний сэдэв болж чадах нь байна. Энэ толгой эргэм олон эссэний сэдвийг мэдэж авсны дараа таныг түр зуур амсхийхыг зөвлөж байна. Эднийг одоо яаж эссэ болгох гэж та бодож байна? Эссэ бичих нь хичнээн хялбар болохыг нотлон харуулахын тулд чамд тав биш гурван буу байсан бөгөөд гарчиг нь “Ангийн буунууд” гэж өгье. Эссэний гол өгүүлбэрт гурван буундаа энгийн байдлаар тодорхойлолт өгөх болно. Жишээ нь: Турван буу бол энэ нутагт ан хийхэд хэрэгтэй бүх зүйл мөн.” гэсэн өгүүлбэрийг авч үзье. Мэдээж зөвхөн энэ өгүүлбэрийг бичих нь эвгүй учраас өөрийн хувийн туршлага болон мэдээлэлд тулгуурлан багахан дэлгэрүүлэх хэрэгтэй. Эхний параграф:”Яг одоо надад Ругер маркийн гар буу, Ремингтон 600 загварын карбин, унэгний хоёр амтай буу гэсэн гурван ширхэг буу бий. Эд нар бол энэ нутагт ан хийхэд хэрэг болох бүх зуйл мөн юм. Үунийг одоо тайлбарлая л даа.”Энд гурваас олон өгүүлбэрийн шаардлагагүй. Эссэний танилцуулгын хэсгийн үүрэг бол уншигчийн сонирхлыг татах ба эссэний цаашдын явцын үндсэн төрхийг томьёолох явдал байдаг. Чиний зүгээс эссэндээ хамгийн эхлээд гар бууг дурдсан байгаа билээ. Энэ нь чиний хоёрдугаар параграфын гарчиг болно. Үүнд түүнийгээ дүрслэн тайлбарлан бичих хэрэгтэй. “Миний эхний буу бол Ругер маркийн гар буу юм. Энэ буу маань .22-ийн калибртай, 9 сумтай дайзтай бөгөөд 42 унцийн жинтэй. Бас чамин улаан гадаргатай, буудахад их эвтэйхэн байдаг юм. Түүнийг би зөвхөн бап унахад төдийгүй ууль, шар шувуу зэргийг буудахад ашигладаг. Энгийн амарч суух далимдаа зугаа болгож буудах нь тун таатай. Олон ч хагас сайн өдрийг буу бид хоёр эргэн тойрон гуйлдэх хулгана, зурмыг агнаж өнгөрүулсэн дээ.”Гуравдугаар параграф нь мэдээжийн хэрэг дараагийн бууны тухай байх болно.”Дараагийн буу маань Ремингтон 600 загварын карбин юм. .308-ын энэхуү буу винчестерийн уйлдвэрийн 5 ууртэй дапзтай бөгөөд 5,5 фунтын жинтэй. Бас автомат хамгаалалт 2,75 инчийн гоёмсог гэртэй билээ. Үүгээр туулай, чандага агнахад төгс зохицсон бөгөөд гэрийн ойролцоох цөөрөмд ирдэг нугаснуудад мөн ч их тохирсон эд юм шуү.”Үүний дараа дөрөвдүгээр параграф буюу гуравдугаар бууны тухай өгүүлэх болно.”Миний гурав дахь буу бол үнэгний хоёр амт юм. Энэ 12-ийн хэмжээтэп богино буу бол миний бахархал миний зугаа юм. Хорио тавигдах үеэр буга агнахад хамгийн тохирсон зэвсэг билээ. Энд буганууд нь өтгөн ойн гүнд байдаг болохоор хүчтэйхэн, хурдан буу хэрэгтэй байдаг юм. Энэ бууныхаа ачаар би жилийн 3 улиралд гэртээ байнга антай ирдэг билээ. “Одоо чамд төгсгөлийн параграф хэрэгтэй бөгөөд энэ нь эхлэлтэй холбогдсон байх ёстой. “Ойрын үед би дахиад хэдэн буу авах санаатай байна. Гэхдээ одоогоор манай хотын ойролцоох нэг өдрийн амжилттай анг явуулахад миний гурван буу маань хангалттай зэвсэг болдог юм аа. “Одоо эдгээр таван параграфыг дараалуулан тавиад л эссэ бэлэн боллоо. Дүгнэж үзвэл, эссэ нь чиний өгүүлэх гээд байгаа санаатай яг тохирсон гарчигтай бөгөөд гол санаа нь чиний танилцуулах параграфт тодорхой тусгагджээ. Үргэлжлэлд нь тус бүр нэг бууны тухай агуулсан гурван параграфыг авсан байна. Дараа нь дүгнэлт буюу төгсгөл хэсэгт бүх санаагаа нэг дор “базаж” өгсөн бөгөөд гол өгүүлбэрээрээ оновчтой төгсгөсөн байна. Мэдээжийн хэрэг энэ нь нэлээд механик шинжтэй учраас үүний параграфуудыг илүү жишээ баримт болон сэтгэл татах зарим үгсээр баяжуулах нь зүйтэй юм. Энэ эссэг бичихийн өмнө эссэ бичиж болох хэд хэдэн эх үүсвэрийн тухай ярилцсан билээ. Багш, ах, эгч нар болон хоббиныхоо тухай нэгэн эссэг дараахь хүснэгтийн дагуу бичээд үзээрэй.

Миний гурван Эхний параграфт гол өгүүлбэр байна. Миний гурван 2 дахь параграфын гарчиг өгүүлбэр. Миний эхний 3 дахь параграфын гарчиг өгүүлбэр. Миний дараах 4 дахь параграфын гарчиг өгүүлбэр. Миний гурав дахь 5 дахь параграф эссэгээ дүгнэнэ. Эд нар бол миний гурван Энд орхисон хоосон зайнуудад хамгийн багадаа 3 өгүүлбэр бичснээр чиний эссэ чинь бэлэн болох болно.

Гэвч параграф гэж юу вэ? Бид өмнөх сэдвүүдэд параграфын тухай зөндөө их ярилаа. Харин одоо параграф гэж чухам юу болох, түүний бүтэц ямар болох, яаж түүнийг бичдэг тухай авч үзье. Тэгэхээр эссэ бичихийн тулд параграф гэж юу болох тухай маш сайн мэддэг байх ёстой. Хүн төрөлхтний нийгэмшин амьдардгийн гол утга учир нь хоорондоо харилцах ба бичихүйн гол шалтгаан бол цаг хугацаа хийгээд орон зайг алгасан өөр нэгэнд санаа бодлоо илэрхийлэх болох тухай өмнө нь өгүүлсэн. Параграф бол уншигчдад хаана шинэ санаа эхлээд хаана дусч байгааг мэдэгдэх бичгийн хэлний соёл юм. Хамгийн түгээмэл бөгөөд өөрийн санааг илэрхийлэхэд дөхөмтэй параграфын хэлбэр бол “тайлбар” параграф байдаг. Параграф хэрхэн бичдэг тухай энэ параграфын жишээн дээр үзье. Тайлбар параграфыг төлөвлөх нь эгээ л нэг жижигхэн байшин барихтай адил юм. Юуны өмнө чи яах гэж тэр байшинг барьж байгаа тухайгаа мэдэж байх ёстой. Үнэхээр, яах гэж байгаагаа мэдэлгүй зүгээр л нэг байшин барья гэвэл утгагүй хэрэг болно биз дээ. Үүний дараа байшин нь өөрийн зорилгод хамгийн их нийцэж байхаар бодож зураг төслөө зурна. Тэгээд зурсан зураг чинь чиний тавьсан зорилгод тохирох эсэхийг дахин сайтар шинжилж үзсний эцэст л хэрвээ чиний сэтгэлд бүрэн дүүрэн нийлж байвал сая байшингаа барьж эхлэнэ. Хэрвээ ямар нэгэн өөрчлөлт хийхээр бол эхлээд зурган дээрээ засвар хийгээд дараа нь л байшингаа засдаг. Параграфыг зохион байгуулах нь байшин барихтай адилхан юм. Зорилго буюу гол санаагүйгээр “толгой” өгүүлбэрийг эхлүүлэх хэрэггүй юм. Харин гол санаагаа тов тодорхой болгосны дараа бол чиний хувьд төлөвлөлтийг хийж бүрэн болно. Зөвхөн үүний дараа л чиний өөрийн санааг хүмүүст зөв хүргэхээр бичих ээлж ирэх ёстой. Мэдээжийн хэрэг ямар ч барилгачин өөрийн барьсан байшинг аятайхан цонхтой байгаасай гэж боддог шиг чиний эссэ цэгцтэй, тодорхой төгсгөл хийх хэрэгтэй.Товчхондоо тайлбар параграф гэдэг нь хоорондоо холбоотой бүлэг өгүүлбэрээр өрнөдөг. Гол санаа нь толгой өгүүлбэрээр танилцуулагдах бөгөөд энэ нь логик утгаар энэ өгүүбэрийг баяжуулж чадах бүлэг өгүүлбэрээр дамжигдан өрнөх болно. Мэдээж хэрэг хүчтэй дүгнэлт бол ус агаар шиг чухал юм.

Гол санаа. Энэ бол чиний параграфын тусгалын цэг, анхаарлын төвд байх, чиний зорих тэр л зүйл юм. Төлөвлөлт хийх ба бичилт эхлэхийхн өмнө чамд юуг илэрхийлэхийг хүсч байгаа тухай тодорхой санаа байх ёстой. Жолооч хүн хаана хүрэхээ мэдэж байж хамгийн дөт сайн замыг сонгож чаддагчлан бичигч хүн өөрийн юуг илэрхийлэхийг мэдэж байж сайн зохиол, бүтээл гаргах болно. Сонирхолтой гол санаанууд нь тунхгийн шинжтэй байх нь тохиромжой бөгөөд ерөнхий байсан нь зохимжтой байдаг. Жишээ нь “Би эсрэг хүйснийхэнтэйгээ найрсаг харилцаа тогтоож чаддаггүй.” гэж хэт субъектив шинжтэй гарчгийг өгснөөс “Зарим хүмүүс эсрэг хүйснийхэнтэйгээр найрсаг харилцаа тогтоож чаддаггүй” гэсэн нь илүү дээр байх болно.

Төлөвлөлт. Гол санаа буюу гарчгийг олсны дараа төлөвлөлт хийх нь хялбархан байх болно. Чиний гол санаа чинь эссэний бичлэгийн хэлбэрийг тодорхойлж өгөх учир чиний хувьд өөрийн санааг тодотгоход шаардлагатай гэж үзсэн түлхүүр үгс болон илэрхийллүүдийг бичихэд л хангалттай юм. Дараа нь эдгээр нь үнэхээр гол санааг илэрхийлэхэд ямар үр нөлөөтэй болохыг шүүн үзээд хэрэггүй бол шууд дарах хэрэгтэй. Үлдсэн үгс чинь дараагийн ажилд чинь хэрэг болно.

Толгой өгүүлбэр. Гол санаагаа олох явдал бичиж байгаа хүнд хичнээн чухал байдаг вэ, толгой өгүүлбэр бол уншигчдад төчнөөн чухал байдаг юм. Энэ нь гол санаатайгаа ижил утгатай, өдөөх сонирхол төрлүүлэхүйц байх ёстой. чиний өмнө суугаад сонсож байгаа хүнээс ялгаатай нь уншигчид чамаас ойлгомжгүй зүйлээ асууж чадахгүй бөгөөд чи түүнд өөрийн үгийг засаж хэлж чадахгүй. өөрөөр хэлбэл, хэрвээ толгой өгүүлбэр нь сонирхолгүй байвал уншигч тэр дороо чиний эссэг орхиод явчихаж ч болох боловч. чиний баталгаа нотолгооны хэсэг хичнээн сайхан байгаад ч нэмэргүй юм. Толгой өгүүлбэр нь шууд, шууд биш, яруу гэсэн хувилбартай байж болдоог. Шууд гэдэг нь “Оюутны хөдөлгөөн нь сургуулийн удирдлагын шийдвэрт нөлөөлж чадна.” Шууд биш гэдэг нь: “Саяхан би нэгэн хуульчтай телевизын тухай ярилцлаа.” Яруу гэдэг нь “Засгийн газрын гишүүнчлэлийн тоо нь хэнд хэрэгтэй вэ?” гэсэн байж болно.Эдгээр бол мэдээж хэрэг параграфын бүх зүйл биш ч гэсэн хамгийн гол амин сүнс нь учир үүнийг сайтар судлан үзэж өөртөө эзэмших хэрэгтэй. Ийнхүү бид эссэ бичихийн хамгийн энгийн асуудлуудыг авч үзлээ. Одоо бүгдээрээ эссэ бичихэд анхаарах зүйлсийн тухай авч үзье.

Эссэг эхлүүлэх аргууд. Суут Пифагор “Аливаа үйлийн эхлэл нь тэн хагастайгаа тэнцүү байдаг.” гэж хэлсэн нь бий. Эссэ бичих цаг хугацааны хувьд үнэн ч юм шиг. Оюутнууд үнэхээр эхний параграфыг бичихэд маш их цаг зарцуулдаг билээ. Эхний танилцуулах параграфын гол зорилго нь ямар нэгэн аргаар уншигчдын анхаарлыг татах явдал юм гэдгийг санах хэрэгтэй. Доор зарим жишээг өглөө:

1.  Эхний ээлжинд ямар нэгэн асуулт тавиад түүндээ өгөх өөрийн хариултыг тайлбарлах замаар эссэг эхлүүлж болно.

2.  Номноос буюу хүний хэлсэн үгнээс тохирсон ишлэл авах

3.  Толгой өгүүлбэрээ бичээд түүнийгээ хамгаалж бичих

4.  Хүүрнэл буюу цөөн мөр харилцан яриагаар эхлэж болно.

5.  Өөрт болон хэн нэгэнд тохиолдсон сонирхолтой үйл явдал, онигоогоор эхэлж болно.

6.  Эсвэл дараахь бэлэн загвараас ашиглаж болно:

Эссэг өрнүүлэх аргууд: Өөрийн бодлыг зөв, цэгцтэй илэрхийлэхэд эссэгээ тодорхой нэгэн аргад баригдаж бичих нь сайн байдаг тэгэхээр эссэ бичдэг хэд хэдэн аргыг авч үзье.

1.  Дедуктив арга. Өөрийн гол санаагаа илэрхийлэхийн тулд хөндөх шаардалагтай хэд хэдэн санаа байгаа үед хэрэглэдэг арга юм. Энэхүү энгийн арга нь нийт эссэний 75% д ашиглагддаг байна. Жишээ нь “Би чамд дургүй, яагаад гэвэл чи харамч, муу хүн” гэсэн өгүүлбэрээр толгой өгүүлыэр хийсэн гэвэл эссэ нь яагаад дургүй тухайгаа, мөн харамч хүн гэж, муу хүн гэж ямар хүнийг хэлдгийг тайбарлах шаардлагатай болно. Энд энэ аргыг хэрэглэн эссэ бичиж болох 3-н аргыг өгсөн байгаа.

1. Миний амьдралын зарчим

1.  Индуктив арга. Дедуктив аргын урвуу арга: Хэрвээ өөрийн гол санааг эссэний төгсгөлд хүртэл хадгалахыг хүсвэл энэхүү аргыг хэрэглэнэ. Дээр авч үзсэн жишээ өгүүлбэр энэ тохиолдолд “Чи харамч, муу хүн учир би дургүй болж өөрчлөгдөнө. өөрөөр хэлбэл эссэний эхний хэсгүүдэд харамч, ба муу хүний тухай бичээд дараа нь төгсгөл хэсэгт түүнд муу тухайгаа бичнэ.

1. Би сонссон байх ёстой

1.  Хронологийн арга. Үйл явдлыг цаг хугацааны дарааллын дагуу өгүүлэх арга юм. Хэрвээ чиний эссэнд бүхэлдээ цаг хугацаа чухал үүрэг хүлээж байвал энэхүү арга нь үнэхээр үр дүнтэй араг юм. Гэвч ийм төрлийн эссэнд зарим дутагдал гээд … үүнд нэгдүгээрт, бүх зүйлийг нэг бүрчлэн өгүүлвэл уншигчдад таагүй сэтгэгдэл үлдэнэ.

1. Тамирчны диваажин

1.  Дүрслэн бичих арга. Хэрвээ чи бичиж байгаа зүйлийнхээ тухай уншигчдаас ямар ч байсан илүү мэднэ гэдэгтэй итгэлтэй байгаа тохиолдолд болон сэтгэл хөдлөн үйл явдлын тухай бичихэд хэрэглэгддэг арга юм. Аргын зорилго бол уншигчдад өөрийн мэдэж байгаа зүйлийн тухай өөртэйгээ ижил төсөөлөл өгөх байдаг.

1. Дотуур байрны нэгэн өрөө

1.  Аналогийн арга. Ямар нэгэн нийлмэл төвөгтэй зүйлийг өөр энгийн зүйлтэй зүйрлэн тайлбарлах арга юм. Ихэвчлэн хоёр зүйлийг авч хооронд нь харьцуулдаг.

1. Шашин ба сэтгэл зүй

1.  Шалтгаан ур дагаврын арга. Ямар нэгэн үйл явдал санаа бодол нь ямар үр дүнд хүрснийг үзүүлэхэд хэрэглэнэ. Ийм төрлийн эссэг шалтгаан нь үр дагавраа хэрхэн бий болгож байгаа байдлаар болон үр дагавар нь шалтгаанаа хэрхэн бий болгож байгаа байдлаар зохиомжлон бичиж болно.

1. Яагаад хүмүүс уурладаг вэ?

Эссэг хэрхэн төгсгөх вэ? Эссэний төгсгөл нь эхлэлээсээ дутахааргүй чухал юм. Анхлан бичигч хүмүүст зориулсан энгийн нэгэн чухал дүрэм байдаг. Энэ бол “Хэрвээ чи хэлье гэснээ хэлж болсон бол одоо зогс.” Хэтэрхий сунжирсан нуршуу төгсгөл чиний эссэг тэр чигт нь унтраачихаж ч магадгүй юм шүү. Эссэний төгсгөл ихэвчлэн дүгнэсэн байдалтай байдаг. Өөрөөр хэлбэл, чиний эссэ нь зорилгодоо хүрсэн гэсэн сэтгэгдлийг уншигчид үлдээхийн тулд чи эссэгээ заавал дуусгаж дүгнэх хэрэгтэй байдаг. Эссэг хэрхэн төгсгөх зарим аргыг авч үзье:  1.      “Бид ийм байдлыг үргэлжлүүлсээр л байх уу?” гэсэн асуултаар төгсгөж болно. 2.      Толгой өгүүлбэртэйгээ хамааралтай ишлэлээр төгсгөж болно. 3.      Чиний зорилго ямар цэгт хүргэж байна вэ? 4.      Өөрийн дэвшүүлсэн санаагаа хоёр талаас нь харж дүгнэх маягаар төгсгөж болно. 5.      Энэ  сэдвийн  дагуу  уншигчид өөр  ном  эссэнээс уншихаар  бодож төгсгөж болно. 6.      Эссэ нь мөн уншигчдад амлалт, тангараг өгөх болон анхааруулгаар төгсөж болох юм. Гэвч хэзээ ч дараахь маягаар эссэгээ бүү төгсгөж байгаарай.

1.  Уншигчаас цагийг нь үрсэн болон сонирхолд нь нийцээгүй байж магад гэх мэтээр уучлал гуйх. Энэ нь өөрийн хөдөлмөрийн хүндэтгээгүй мөн уншиж буй хүний хөдөлмөрийг ч хүндэтгээгүй хэрэг болно.

2.  Өөр нэгэн гол санаа болон гарчгийг санал болгох

Төгсгөл: Энэхүү бичвэрийг уншиж эхлэхэд таны өмнө эссэ гэсэн аварга том хар үүл сүртэй нь аргагүй зогсож байсан бол одоо эссэ гэдэг бол тийм аймаар эд биш бөгөөд харин ч хэн бүхний хийж чадах энгийн зүйл юм гэдгийг ойлгосон бол миний зорилго биелж байгаа юм. Дахин сануулж хэлэхэд аливаа зүйлийг өөрийн болгон эзэмшихэд хөдөлмөр тэвчээр хоёр хамгийн чухал учир шилдгийн шилдэг эссэ бичиж чаддаг болохын төлөө хөдөлмөрлөхийг та бүхнээс хүсье. Нэгэн залхуу хүний тухай үлгэрт “…аймшигтай залхуу хүүгээ засахын тулд хөөрхий эцэг эх нь гэртээ орхиод явж гэнэ. Тэгээд өлсөж үхүүлэхгүй тулд гэрийнхээ унинаас хоолыг нь зүүгээд явжээ. Тэгээд хэд хоногийн дараа ирэхэд хүү өлгөөтэй хоолыг харсаар үхсэн байсан” гэж өгүүлдэг. Монголын өнөөгийн залуусын дотор тиймэрхүү залхуус мэр сэр байсаар байгаа бөгөөд харин үүнийг уншигч та тэдний өрөөсөн дугуй биш учир миний зөвлөсний дагууд хөдөлмөрлөж чадна гэдэгт итгэлтэй байна.

Шаргуу хөдөлмөр
Шаргуу хөдөлмөр нь амьдралд эрч хүч, хүч чадал өгдөг. Шаргуу хөдөлмөр нь хүмүүсийг эрт босгож, орой унтуулна. Хүмүүс шаргуу шийдвэртэй хөдөлмөрлөөгүй бол хичнээн хүссэн ч гайхамшгийг хэзээ ч бүтээж чадахгүй.

Итгэл
Зөв зүйтэй гэж итгэсэн бүхэн бүтдэг. Энэ нь тэдгээр хүмүүсийг бусдаас онцгой болгон, амжилтанд хүргэдэг. Зарим хүмүүс хэдийгээр шаргуу хөдөлмөрлөсөн ч чадна, чадахгүй хэмээн итгэлдээ хязгаар тавьснаар мөрөөдөл нь хэрэгждэггүй. Таныг хязгаарлан барих ямар нэг зүйл байгаа бол та амжилтанд хүрэхгүй. Шаргуу хөдөлмөр, итгэл хоёр амжилтанд хүргэх эрч хүч өгдөг.

Стратеги

Шаардлагатай нөхцөл байдал, мэдээлэл бүрдсэн байх нь хангалтгүй. Эдгээрийг амжилтанд хүрэхэд сайтар ашиглах хэрэгтэй. Стратеги боловсруулна гэдэг нь бололцоог зохицуулж зохион байгуулалттай болгоно гэсэн үг. Та машинд суухын тулд цонхыг нь хагалаад орж болно эсвэл xaaлгыг нь онгойлгоод орж болно. Энэ нь та нөхцөл байдлыг хэрхэн үнэлж байгаагаас тань шалтгаална.

Үнэт зүйлс
Үнэт зүйлс гээд байгаа нь хувийн болон нийгмийн ашиг сонирхолд нийцсэн зүйл юм. Үнэ цэнэ нь бидний амьдралд юу чухал болон юу чухал биш болохыг хэлж өгнө. Бидний амьдралд юу чухал болохыг бид мэдэх ёстой бөгөөд чухал, үнэн зөв гэж итгэсэн зүйлийнхээ төлөө ажиллаж эхлэх нь оновчтой юм. Тиймээс үнэ цэнийг мэдэх нь амжилтын гол түлхүүрийн нэг юм. Жишээ нь: хахууль авах, хуурч мэхлэх нь танд болон нийгэмд нийцэхгүй байвал дараа нь харамсах, аз жаргалгүй амьдралд хүргэх энэ үйлдэлд оролцохгүй байх хэрэгтэй.

Эрч хүч
Шаргуу хөдөлмөр, итгэл, үнэт зүйлс нь бас л хангалттай биш юм. Мөн амжилт нь бодол санаандаа боловсруулснаа амьдралд хэрэгжүүлэхийн төлөө бие махбодь, сэтгэл санааны эрч хүч шаардана.

Хүч чадал

Бид бусадтай харилцаа холбоогоо маш сайн тогтоох хэрэгтэй. Өөр итгэл үнэмшил, үзэл бодолтой байсан ч xapилцаа тогтоон, нийцэх чадвартай байх хэрэгтэй. Өөрсдийгөө хязгаарлах хэрэггүй. Танд бусадтай хамт байж, энэ харилцаагаа үргэлжлүүлэх хүсэл сонирхол байхгүй бол амжилтанд хүрч чадахгүй.

Сайн харилцаа
Бидний амьдрал соёлыг хөтлөн чиглүүлдэг хүмүүс бусадтай харилцаа тогтоохдоо ч сайн байдаг. Амжилтанд хүрсэн хүмүүс ямар нэг бэрхшээлийг хэрхэн давах, олсон туршлагаа хэрхэн зөв ашиглахаа сайн ойлгосон байдаг. Амжилтанд хүрч чадаагүй хүмүүс үргэлж амьдралыг хэцүү талаас нь хардаг үүгээр өөрсдийгөө хязгаарладаг. Өөрийн дор ажиллагсдын амар мэндийг асууж, гэр бүлийнх нь байдал, хүүхдүүдийнх нь зовлонг сонсож бай.

Албан байгууллага бүр улсын, хувийнх гэж ялгалгүй ажилтан авахдаа ур чадварыг нь илүүд үзэж, олны дундаас шалгалт, шалгаруулалтад тэнцсэн нэгнийг нь шигшиж авдаг болсон.

Тэдний олонхи нь шинэхэн диплом өвөртөлсөн хэн нэгнээс дараах чадваруудыг шаарддаг нь нууц биш. Үүнд:
1. Багаар ажиллах чадвартай
2. Харилцааны өндөр соёлтой байх
3. Тооцоо судалгаа хийх, дүгнэх, харьцуулалт хийх чадвар
4. Удирдан, зохион байгуулах ур чадвартай
5. Өндөр хариуцлагатай, хийж буй ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг байх
6. Бичгийн харилцаа буюу албан бичиг найруулах, бичгээр тайлагнах, үндэслэл дэвшүүлэх чадвар
7. Хүмүүст нөлөөлөх
8. Мэдээллийн чадвар буюу хэрэгтэй мэдээллээ олж цуглуулах, мэдээллийг цэгцлэж боловсруулах чадвар (компьютер ашиглах чадвар)
9. Статистик, хүснэгт, график гэх мэт тоон аргуудыг хэрэглэх чадвар
10. Зөв асуулт тавих, асуултад зөв хариулдаг байх чадвар
11. Асуудлыг шийдвэрлэх чадвар буюу оновчтой шийдвэр гаргах чадвар
12. Гоо зүйн боловсрол
13. Илтгэх урлаг

Тэгвэл сургуульд заадаггүй эдгээр чадваруудыг яаж эзэмших вэ? гэдэг асуулт гарч ирж байна. Мэдээж сургуульд заахгүй учраас та бие даан эдгээр чадварыг эзэмших шаардлагатай. Харин үүний тулд дээрх чиглэлийн ном унших, интернэтээс мэдээлэл хайж, туршлага судлах, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сургалтын төвд хандаж, албан бус сургалтанд хамрагдах, клуб, дугуйлан, оюутны байгууллагад ажиллах, нийгмийн идэвхитэй байх, эрдэм шинжилгээний ажил бие даан хийх гэх мэт олон аргаар өөрийн ур чадвараа хөгжүүлж болно.

Хамгийн гол нь та сэтгэл гаргах хэрэгтэй. Өөрийн ур чадвараа хөгжүүлж дэлхийд өрсөлдөхүйц боловсон хүчин болохын тулд яг одооноос эхлэхийг зөвлөж байна. Тэгэхгүй бол оюутан цаг хугацаа харавсан сум мэт өнгөрч нэг л мэдэхэд та өөртөө харамсах болно гэдгийг дахин нэг сануулъя.

Өрсөлдөгчөө хэрхэн ялах вэ?

2012 оны 10-р сарын 26 Нийтэлсэн Anhaa

1. Ямар ч тохиолдолд тайван замаар асуудалд хандах хэрэгтэй.
2. Түүний танд гаргаж байгаа байр байдлаас болж бухимдаж, цухалдах хэрэггүй.
3. Бусдын үгээр үг хийж буруу алхам хийхээс болгоомжил.
4. Өөрийн бодол өөртөө зөв байдаг болохоор өөрийн толгойгоор мэдэж хийсэн зүйлд эргээд харамсах зүйл гардаггүй.
5. Атаархуу зангаа хязгаарлах хэрэгтэй. Учир нь атаархуу зан амжилтанд хүргэдэггүй.
6. Өрсөлдөгчийнхөө хийдэг ажлыг чадахгүй, хүсэхгүй байсан ч хамаагүй сонирхоод нэг үзээрэй. Магадгүй танд ч гэсэн түүнээс илүү гарах ямар нэгэн авьяас, туршлага байгаа ч юм билүү.
7. Аль    болох нөхөрсөг байхыг хичээ. Уурлаж, үзэн ядлаа гээд өөртөө бас нэгэн дайсныг бий болгох болно.
8. Алсын бодолтой байж чадсан хүн л хождог. Өчүүхэн бодолтой хүн өөдөлж байсан удаа үгүй гэдгийг санаж явахад илүүдэхгүй.
9. Буулт хийж өглөө гээд буруутах зүйл ер үгүй.
10. Хэдий таны буруу байсан ч гэсэн ялагдахгүйн тулд муйхраар зүтгэж хэрхэвч болохгүй. Энэ нь эсрэгээрээ өөрийгөө ичгэвтэр байдалд оруулж байгаа хэрэг юм.
11. Өөртөө итгэлтэй, цоглог байх хэрэгтэй.
12. Сул дорой байдлаа хэрхэвч харуулж болохгүй.
13. Өндөг шиг өөгүй хүн гэж байдаггүй. Хэдий таны өрсөлдөгч байлаа ч гэсэн заавал нэг сул тал, дутагдал байж л таараа. Үүн дээр нь дөрөөлөхөө урьтал болголгүй харин ч эсрэгээрээ танд байгаа давуу талаа харуулж өгөх хэрэгтэй.
14. Тэвчээртэй байж чадсан хүн л хождог. Иймд аль болох аливаад хүлээцтэй, тэсвэр хатуужилтай байх нь чухал

Аз жаргалтай хүний таван шинж

2012 оны 10-р сарын 04 Нийтэлсэн Anhaa

1. Тэд бусдад хэрэгтэйгээ мэддэг Аз жаргалын зураг.

Та үүнийг хэрхэн төсөөлж байна? Амьдралдаа сэтгэл хангалуун тайван хүн үү. Энэхүү идэвхгүй, юмсыг байгаагаар нь хүлээн авдаг, сэтгэл хангалуун байдал бол аз жаргалын гол дүр зураг. Гэвч эрдэмтэд хүн өөрийн авьяас чадвар, хүч чадалдаа итгэх итгэл нь өөдрөг бодолтой байхаас чухал биш гэж үздэг. Аристотель үүнийг амьдралын хамгийн ариун зорилго гэж үздэг байж. Түүний цаг үед Грекчүүд хүүхэд болгон төрөхдөө сайхан сэтгэлтэй төрдөг гэдэгт итгэдэг байв. Өөрөө өөрийгөө таньж , бусдад хэрэгтэй хүн болохын тулд сайхан сэтгэлээ гээж болохгүй. Эерэг бодлоос үүдсэн сэтгэл хөдлөл утга төгөлдөр зорилгод хөтөлдөг нь сайн хүн байхын чухал үндэс. Сайн бодол бие махбодод ч мөн сайнаар нөлөөлдөг аж. Судалгаанд оролцож өндөр оноо авсан эмэгтэйчүүд амьдралдаа тодорхой зорилготой, өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байсан бөгөөд жин багатай, сайн унтаж амардаг, стрессийн гормон багатай байгаа нь нотлогджээ.

2. Тэд амьдралынхаа мөч бүрээс таашаал авдаг.

Мэдээжийн мэт санагдаж болох ч хүмүүс цаг хугацааг хэрхэн өнгөрөөж, амьдралаас хэр их таашаал авч байдгаа төдийлөн анзаардаггүй байна. 900-аад эмэгтэйчүүдийн дунд судалгаа явуулж, тэднээс өнөөг хүртэл амьдралд нь тохиолдсон бүхнээ бичихийг хүсчээ. Тэд тэмдэглэлийн дэвтрээ авч амьдралд нь тохиолдсон чухал үйл явдлын үед юу мэдэрч байснаа уншсан байна. Тэд хэрэггүй зүйлд хичнээн их хугацаа зарцуулснаа мэдээд нүдэнд нь нулимс унагаж байжээ. Тэд аз жаргал бол бүтээж бий болгох зүйл байсныг ойлгоогүй явсан гэнэ. Хэн нэгний амьдралыг дүгнэж цэгнэх нь амаргүй бас урт удаан хугацаа шаардана. Нөлөө бүхий ажил алба ч хүний туйлын хэрэгцээг хангаж чадахгүй. Урт хугацааны дотно харилцаа ч төгсгөл болж үүрдийн гэсэн амлалтууд хүчингүй болдог. Харин мөрөөдөл хэдий бүдгэрсэн ч хаяхад хэцүү байдаг. Азаар дуртай зүйлээсээ олж авдаг баяр хөөрийг юугаар ч орлуулж чадахгүй. Хэрэв та ажлын урт өдөр дургүй зүйлээсээ нэг цаг ч болов хөндийрвөл та өөрийгөө аз жаргалтай гэдгээ улам мэдрэх болно. Нэн даруй үзээд алдах нь чухал. Миссурийн их сургуулийн орюутнуудын дунд явуудсан судалгаа гадаад өрчноо өөрчлөхөд аз жаргалийн түвшин хэр нэмэгдэж байгааг харуулжээ. Идэвхигүй амьдралтай оюутнууд эерэг өөрчлөлт хийхэд тухайлбал, сонирхлынхоо дагуу клубт элсэж, судалгааны арга барилаа өөрчлөхөд тэдний баяр хөөр нэмэгдэж, өөрчлөлтөндөө сэтгэл хангалуун байжээ.

3. Тэд хоосон зөгнөлд автдаггүй.

Хэрэв би илүү дээр ажилд орвол, сайн хүнтэй учирвал, жингээ хасчихвал бүх зүйл сайхан болно… аз жаргалтай хүмүүс ийм зүйл огт боддоггүй аж. Хамгийн сүүлд явуулсан судалгаагаар юу биднийг аз жаргалтай болгодгийг бид тэр бүр анзаардаггүй байна. Хүмүүс бид амьдралынхаа хамгийн чухал талын нэг сэтгэл хангалуун байдлаа буруу үнэлж цэгнэж хий хоосон зүйлд тэмүүлж байдаг. Өөр нэгэн судалгаагаар “ Та амьдралдаа хэр сэтгэл хангалуун байдаг вэ “ “ Та өнгөрсөн сард хэдэн удаа болзоонд явсан бэ?” гэсэн асуултад тэд болзоонд илүү ач холбогдол өгч байсан юм. Хэрэв ингэвэл аз жаргалтай болно гэж ямагт өөрт байхгүй зүйлийг ургуулан бодож явдаг хүнд шинээр авсан байшин нь ирэх жил сэтгэлд нь нийцэхээ больж, найз залуутай болсон ч түүнээс хүссэн зүйлээ авч чаддаггүй. Харин аз жаргалтай хүмүүс аливаа зүйлд ухаалгаар ханддаг бөгөөд тэд амьдралаа хөөр баяраар дүүрэн байлгаж өчүүхэн зүйлээс ч сайн сайхан талыг нь олж харж чаддаг байна.

4. Тэд найз нөхдөө нэгдүгээрт тавьдаг.

Аз жаргалд хувь нэмрээ оруулдаг нийгмийн хүчин зүйлийн нэг найз нөхөд гэдэгт гайхах хэрэггүй. Шинэ зүйл гэвэл харилцааны энэ хэлбэр хамгийн чухал нь. Таньдаг хүнтэйгээ зүгээр нэг ойр зуурын зүйл ярьж суухтай харьцуулахад дотно найз нөхөлтэйгээ өнгөрүүлэх цаг хугацаа хүнд хамгийн их баяр хөөр авчирдаг аж. Учир нь найз нөхөд хоорондоо хэзээ ч хүнд уйтгартай сэдвээр ярилцдаггүй байна. Найз нөхөдтэй байхын давуу тал нь зүгээр л цагийг зугаатай өнгөрөөх юм.

5. Тэд өөрсдөө аз жаргалтай байх дуртай.

Бидний ихэнх нь аз жаргалтай байхыг хүсдэг, мөрөөддөг. Ингэснээр харин ч аз жаргалгүй болдог аж. Ийм итгэл үнэмшил шашин, соёл, өссөн гэр бүлээс гаралтай бай хамаагүй баярлаж хөөрсөн нь буруутан болж үлдэх нь бий . Зарим хүмүүс “ Та энэ дэлхий дээрх өлсөж ядарсан бүх хүнийг хайрлаж асрахаас нааш туйлын аз жаргалыг мэдэрч чадахгүй” гэдэг. “Зовлонт ертөнцийн аз жаргал” номондоо XIV дүгээр далай лам “ Аль алийг нь зэрэг гүйцэлдүүлэх хэрэгтэй. Аз жаргалтай хүмүүс бусдад туслахдаа үргэлж бэлэн байдаг. Тэд ихэнхдээ сайн аав ээж, сайн хань байдаг юм.” өгүүлжээ. Өөр нэг алдартай судалгаа өөдрөг, сайхан сэтгэлтэй гэлэнмаа нар бусдаасаа 7-10 жилээр урт насалдаг нь тогтоогджээ. Хэрэв та жаахан ч атугай аз жаргалтай байж чадвал амьдралдаа их зүйлийг хийж бүтээж чадах юм. Н.Рэй

д/д

 

Бие даалт

 

Тэмдэглэл

 

хугацаа

 

Оноо

 

1

 

Бие даалт I

 

Бие дааж ажиллах гарын авлагатай ажиллах

 

III-XII долоо хоногт

 

20

 

2

 

Бие даалт II

 

Тодорхой нэг аж ахуйн нэгжийн санхүүгийн тайлан сонгож мэдээлэл унших

 

XIII долоо хоногт

 

5

 

3

 

Бие даалт III

 

Сэдэв сонгон бодлого бодох

 

XIV долоо хоногт

 

5

 

Хүний нөөцийн менежмент хичээлийн бие даалт

2012 оны 09-р сарын 17 Нийтэлсэн Anhaa
 

1-р бие даалт

  • Оюутнууд 6 бүлэгт хуваагдаж өгөгдсөн сэдвээс сонгон авч судалгаа хийнэ. Үүнд:
    • Зочид буудлын хүний нөөцийн менежмент
    • Зоогийн газрын хүний нөөцийн менежмент
    • Зочид буудлын ажилтанд тавигдах шаардлага
    • Зоогийн газрын ажилтанд тавигдах шаардлага
    • Зочид буудалд ажилтан шалгаруулж авах үйл явц
    • Зоогийн газарт ажилтан шалгаруулж авах үйл явц
  • Судалгааны ажлыг ямар чиглэлээр сонгохоо урьдчилан багштай зөвшилцсөний үндсэн дээр сонгох ба бусад багуудтай судалгааны чиглэл давхцахгүй.
  • Судалгааг Монгол улсын хүрээнд хийнэ.
  • Уг ажлыг 10 сарын 15-ны дотор шалгуулж дуусна. Хугацаа хожимдсон ажлыг авахгүй.

2-р бие даалт

1. Хүний нөөцийн менежментийн тухай

2. Байгууллагын хүний нөөцийн менежментийн чиг үүрэг

3. Хүний нөөцийн бодлого ба стратеги

4. Хүний нөөцийн төлөвлөлт

5. Ажлын шинжилгээ ба тодорхойлолт

6. Ажилд авалт ба бүрдүүлэлт

7. Байгууллагын хүний нөөцийн сонголт

8. Шинэ ажиллагчдыг чиглүүлэх сургалт

9. Байгууллагын ажиллагчдын сургалт

10. Менежментийн хөгжлийн хөтөлбөр

11. Ажлын гүйцэтгэлийн үнэлгээний систем

12. Байгууллагын цалин, урамшууллын систем

13. Албан тушаал ахих төлөвлөлт

14. Хүний нөөцийн мэдээллийн систем

15. Хөдөлмөрийн бүтээмж, түүнийг хэмжих болон дээшлүүлэх аргууд

16. Хөдөлмөрийн харилцаа ба үйлдвэрчний эвлэл

17. Монгол улсын хөдөлмөрийн эрхзүй

18. Олон улсын хүний нөөцийн менежмент

19. Монгол улсын хүний нөөцийн менежментийн хөгжил

20. Монгол улсын нийгмийн даатгалын тогтолцооны тухай

 

Жич:

1. Оюутнууд хоёр, хоёроороо баг болон сэдэв сонгоно.

2. Бие даалт нь онолын болон судалгааны гэсэн 2 хэсэгтэй байна.

3. Судалгааны хэсэг нь Монгол улсын хүрээнд хийгдсэн байна.

4. Хугацаа хожимдсон бие даалтыг авахгүй. 11 сарын 30-ны дотор шалгуулж дууссан байна.

5. Анги дотор бие даалтын ажил давхардахгүй, давхардсан ажлыг тооцохгүй.

 

Хүний нөөцийн менежмент хичээлийн улирлын шалгалтын асуултууд

1. Хүний нөөцийн менежментийн тухай ерөнхий ойлголт

2. ХНМ-ийн зорилго, зорилт

3. ХНМ-ийн түүхэн хөгжил, чиг хандлага

4. Боловсон хүчний болон ХНМ-ийн ялгаа

5. Байгууллагын хүний нөөцийн менежерийн гүйцэтгэх үүрэг

6. Байгууллагын ХНМ-ын систем, түүний дэд хэсгүүдийн бүрэлдэхүүн

7. Хүний нөөцийн менежментийн чиг үүрэг

8. Байгууллагын хүний нөөцийн бодлого

9. ХНМ-ийн стратеги

10. Байгууллагын хүний нөөцийн тухайн нөхцөл байдалд удирдлагын аппаратын нөлөөллийн түвшингээс шалтгаалан хүний нөөцийн бодлогыг хэрхэн ангилах вэ, тус бүрийг тайлбарла

11. Хүний нөөцийн нээлттэй ба хаалттай бодлого

12. Хүний нөөцийн төлөвлөлт ямар асуултуудад хариулт авах ёстой вэ?

13. Хүний нөөцийн менежментийн стратегийн загварууд

14. Байгууллагын хүний нөөцийн төлөвлөлтийн мөн чанар, ач холбогдол

15. Хүний нөөцийн урт ба богино хугацааны төлөвлөлтийн ялгаа, хамаарал

16. Байгууллагын хүний нөөцийн төлөвлөлтийн үе шатууд, тэдгээрийн онцлог

17. Хүний нөөцийн төлөвлөлтөд хэрэглэдэг аргууд

18. Хүний нөөцийн менежментийн үр ашгийн шалгуурууд

19. Хөдөлмөрийн хэвтээ ба босоо хуваарилалт

20. Ажлын зохиомж, түүний үе шатууд

21. Ажил сэлгэлт, ажлын өргөжилт ба баяжилтын ялгаа

22. Ажлын байрны шинжилгээ

23. Ажлын байрны тодорхойлолт

24. Ажлын байрны шинжилгээ хийх аргууд

25. Ажлын байрны тодорхойлолтын агуулга

26. Ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлага

27. Байгууллагын хүний нөөцийн бүрдүүлэлт, түүний зорилго

28. Бүрдүүлэх үйл явц хүний нөөцийн менежментийн бусад чиг үүрэгтэй холбогдох нь

29. Хүний нөөцийн бүрдүүлэлт хийх аргууд

30. Хүний нөөцийг бүрдүүлэх гадаад эх үүсвэр, түүний давуу ба сул тал

31. Хүний нөөцийг бүрдүүлэх дотоод эх үүсвэр, түүний давуу ба сул тал

32. Сул ажлын байрны зарлал, түүний агуулга ямар байх талаар

33. Хүний нөөцийн сонголтын мөн чанар, түүний гол зорилго

34. Сонголт хүний нөөцийн бусад чиг үүрэгтэй холбогдох нь

35. Хүний нөөцийн сонголтын аргууд

36. Хүний нөөцийг сонгох үе шатууд

37. Ярилцлага, түүнийг хэрхэн явуулах талаар

38. Шинэ ажиллагчдыг чиглүүлэх сургалт, түүний зорилго, ач холбогдол

39. Шинэ ажиллагчдын стерессийг багасгах чиглүүлэх сургалтын хөтөлбөр

40. Чиглүүлэх сургалтын төрлүүд

41. Чиглүүлэх сургалтын үйл явц

42. ХН-ийн сургалтын зорилго, ач холбогдол

43. Сургалтын хэрэгцээг тодорхойлох

44. Ажиллагчдын сургалтын хэлбэрүүд, тэдгээрийн агуулга, онцлог

45. Ажлын байран дахь сургалт, түүний аргууд

46. Ажлын байрнаас гадуурх сургалт, түүний аргууд

47. Сургалтын үнэлгээ

48. Менежментийн хөгжлийн хөтөлбөрийн зорилго, ач холбогдол

49. Хөгжлийн хөтөлбөрийн төрөл

50. Зайны сургалтын агуулга, иж бүрдэл

51. Суралцан хөгжиж буй байгууллага болон орчин

52. Ажлын гүйцэтгэлийн удирдлага

53. Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ байгууллагын гадаад ба дотоод орчны уялдаа холбоо

54. Ажлын гүйцэтгэлийн үнэлгээний үйл явц ба журам

55. Ажлын гүйцэтгэлийн үнэлгээний аргууд

56. Цалин, урамшууллын үүрэг, ач холбогдол

57. Ажлын үнэлгээ, түүний аргууд

58. Цалингийн бүтэц, түүний хэв шинж, өрсөлдөх чадварыг тодорхойлох

59. Байгууллагын урамшууллын тухай

60. Албан тушаал ахих төлөвлөлтийн тухай

61. Албан тушаал ахих үйл явц

62. Албан тушаал ахих төлөвлөлт хийхэд менежер ба хувь хүний үүрэг

63. Албан тушаал ахих төлөвлөлт хийх аргачлал

64. Албан тушаал дэвшихэд анхаарах зүйлүүд

65. ХН-ийн мэдээллийн системийн хэрэгцээ шаардлага, агуулга, ач холбогдол

66. ХН-ийн мэдээллийн системийн үндсэн чиг үүргүүд

67. ХН-ийн мэдээллийн системийг сонгох ба хэрэгжүүлэх

68. ХН-ийн мэдээллийн системийн хэрэглээ

69. Хөдөлмөрийн бүтээмжийн агуулга, ач холбогдол

70. Хөдөлмөрийн бүтээмжийн ангилал

71. Хөдөлмөрийн бүтээмжийг хэмжих уламжлалт аргууд

72. Хөдөлмөрийн бүтээмжийн өсөлтийн хүчин зүйлүүд

73. Хөдөлмөрийн бүтээмжийн өсөлтийн нөөцүүд

74. Японы 5С-гийн арга

75. Кайзен

76. “Яг цагт нь” систем

77. Бенчмаркинг

78. Хөдөлмөрийн гэрээ, түүнийг цуцлах үндэслэл

79. Үйлдвэрчний эвлэлүүдийн үйл ажиллагааны зорилго, үүрэг, эдлэх эрх

80. Хамтын гэрээ ба хэлэлцээр

81. Хөдөлмөрийн сахилга, хариуцлагын агуулга

82. Үйлдвэр, албан газар, байгууллагуудын хөдөлмөрийн дотоод журам

83. Хөдөлмөрийн сахилгыг хангах биелүүлэх аргууд

84. Сахилгын зөрчлийн тухай

85. Сахилгын хариуцлага ба шийтгэл

86. Хөдөлмөрийн нөөцийн үндсэн ойлголтууд

87. Хүн амын шилжих хөдөлгөөний тухай

88. Ажил эрхлэлт ба ажилгүйдлийн тухай

89. Хөдөлмөрийн зах зээлийн тухай

90. Хөдөлмөрийн зах зээлийн сегментчлэл, түүний ач холбогдол

Ашиглах ном:

Баттөгс.Б.(2008). Хүний нөөцийн менежмент.

Болормаа.Д., Оюунгэрэл.Т.(2006). Хүний нөөцийн удирдлага.

Наранцэцэг.П.(2009).Хүний нөөцийн менежмент.

Цэцэгмаа.Ц.(2009).Хүний нөөцийн менежмент: Онол, практик, жишээ.

Цэрэнжаргал.Г.(2007).Байгууллагын хүний нөөцийн менежментийн зарим асуудалд.

Чадраабал.Д.(2006). Хүний нөөцийн менежмент.

Бизнесийн ёс зүй хичээлийн бие даалт /ЗБЗГУ 1а/

2012 оны 09-р сарын 17 Нийтэлсэн Anhaa

БИЗНЕСИЙН ЁС ЗҮЙ  ХИЧЭЭЛИЙН БИЕ ДААЛТ

 

д/д

 

 

 

Бие даалт

 

 

 

Тэмдэглэл

 

 

 

хугацаа

 

 

 

Оноо

 

 

 

1

 

 

 

Бие даалт I

 

 

 

“Хүн өөрийгөө танин мэдэхийн ач холбогдол” эссэ бичих

 

 

 

V дах долоо хоногт

 

 

 

5

 

 

 

2

 

 

 

Бие даалт II

 

 

 

Доорх өгөгдсөн сэдвүүдээс сонгон уншиж, илтгэл тавих

 

 

 

VIII дах долоо хоногт

 

 

 

10

 

 

 

3

 

 

 

Бие даалт III

 

 

 

Доорх өгөгдсөн сэдвүүдээс сонгон курсын ажил хийх

 

 

 

XIV дэх долоо хоногт

 

 

 

15

 

 

 

 

Илтгэл тавих сэдвүүд

 

1.      Бурхан багшийн сургаал

 

2.      Далай ламын 1000-ны сургаал

 

3.      Кун-зийн сургаал

 

4.      Чингис хааны сургаал

 

5.      Өгөөдэй хааны сургаал

 

6.      Хубилай хааны сургаал

 

7.      Зая бандид Лувсанпэрэнлэйн сургаал

 

8.      Сүмбэ хамба Ишбалжирын сургаал

 

9.      Жан хутагт Ролбийдоржийн сургаал

 

10.  Цахар гэвш Ц.Лувсанчүлтэмийн сургаал

 

11.  Алша Лхарамба Агваандандарын сургаал

 

12.  Хамба Номун хан Агваанхайдавын сургаал

 

13.  Тунгалаг цорж Занын Агваанбалдангийн сургаал

 

14.  Дандар аграмбын сургаал

 

15.  Ишданзанваанжилын сургаал

 

16.  Зава Дамдины сургаал

 

17.  Лувсанчойдоны сургаал

 

18.  Ноён хутагт Данзанравжаагийн сургаал

 

19.  Бат-Очирын Тогтохтөрийн сургаал

 

20.  Монголын шинэ үеийн сэтгэгчдийн ёс зүйн сургаал

 

 

Курсын ажлын сэдвүүд

 

1.      Ёс зүйн ухааны тухай

 

2.      Ёс зүйн сэтгэлгээний хөгжлийн түүх

 

3.      Ёс суртахууны тухай

 

4.      Ёс суртахууны үндсэн ухагдахуун

 

5.      Мэргэжлийн ёс зүй

 

6.      Бизнесийн ёс зүй

 

7.      Бизнесийн нийгмийн хариуцлага

 

8.      Бизнесийн байгууллагын нийгмийн хариуцлага

 

9.      Бизнесийн байгууллагын ёс суртахууны алдаа, түүнийг засах арга зам

 

10.  Бизнесийн нууц

 

11.  Бизнесийн байгууллагын ёс зүйн дүрэм

 

12.  Оюуны өмч ба ёс суртахуун

 

13.  Сонирхлын зөрчил ба ёс суртахуун

 

14.  Авилга ба ёс суртахуун

 

15.  Шударга бус өрсөлдөөн бай ёс суртахуун

 

16.  Байгаль орчин ба бизнес

 

17.  Олон улсын бизнесийн ёс зүй

 

18.  Хэрэглээний ёс зүй

 

19.  Төрийн албан хаагчийн ёс зүй

 

20.  Санхүүгийн ажилтны ёс зүй

 

21.  Удирдах ажилтны ёс зүй

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1-р бие даалт

 

  • Оюутнууд 6 бүлэгт хуваагдаж өргөн хэрэглээний нэг барааг сонгон авч түүний эрэлт, нийлүүлэлт, үнэ бүрдэлтийн талаар судалгаа хийнэ.

     

  • Судалгааны ажлыг ямар чиглэлээр сонгохоо урьдчилан багштай зөвшилцсөний үндсэн дээр сонгох ба бусад багуудтай судалгааны чиглэл давхцахгүй.

     

  • Уг ажлыг 10 сарын 26-ны дотор шалгуулж дуусна. Хугацаа хожимдсон ажлыг авахгүй.

     

 

2-р бие даалт

 

1.      Эрэлтийн онол

 

2.      Эрэлтийн үнэлгээ

 

3.      Үйлдвэрлэл ба зардлын онол

 

4.      Зардлын онол

 

5.      ТӨЗЗ дээрх үнэ ба бүтээгдэхүүний шийдвэр гаргалт

 

6.      МӨЗЗ дээрх үнэ ба бүтээгдэхүүний шийдвэр гаргалт

 

7.      МЗЗ дээрх үнэ ба бүтээгдэхүүний шийдвэр гаргалт

 

8.      ОЗЗ дээрх үнэ ба бүтээгдэхүүний шийдвэр гаргалт

 

9.      Үнэ бүрдэлтийн тухай

 

10.  Урт хугацааны хөрөнгө оруулалтын тухай

 

11.  Пүүсийн капиталын зардлыг үнэлэх

 

12.  Эрсдэлд дургүй байдал

 

13.  Технологи

 

14.  Хөрөнгийн зах зээл

 

 

 

 

Жич:

 

1.      Оюутнууд хоёр, хоёроороо баг болон сэдэв сонгоно.

 

2.      Бие даалт нь онолын болон судалгааны гэсэн 2 хэсэгтэй байна.

 

3.      Мөн уг авсан сэдэвтэйгээ холбоотой 10-с доошгүй бодлого бодсон байна.

 

4.      Хугацаа хожимдсон бие даалтыг авахгүй. 11 сарын 30-ны дотор шалгуулж дууссан байна.

 

5.      Анги дотор бие даалтын ажил давхардахгүй, давхардсан ажлыг тооцохгүй.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1.      Ёс зүйн тухай ойлголт

 

2.      Ёс суртахууны тухай ойлголт

 

3.      Ёс зүйг судлахын ач холбогдол

 

4.      Ёс суртахууны сургаалыг судалсны ач холбогдол

 

5.      Ёс зүйн шинжлэх ухааны үүрэг

 

6.      Ёс зүйн шинжлэх ухааны зорилго

 

7.      Ёс зүйн шинжлэх ухааны судлах зүйл

 

8.      Ёс зүйн шинжлэх ухааны түүх

 

9.      Буддын ёс суртахууны сургаал

 

10.  Буддын ёс суртахууны үндсэн зарчим

 

11.  Буддын сургаалын гол цөм

 

12.  Ведийн ёс суртахууны сургаал

 

13.  Иогийн ёс суртахууны сургаал

 

14.  Доасизмийн ёс суртахууны сургаал

 

15.  Күн-зийн ёс суртахууны сургаал

 

16.  Мэн-з болон Мо-зийн ёс суртахууны сургаал

 

17.  Платоны ёс суртахууны сургаал

 

18.  Аристотелийн ёс суртахууны сургаал

 

19.  Чингис хааны ёс суртахууны сургаал

 

20.  Говийн ноён хутагт Данзан Равжаагийн ёс суртахууны сургаал

 

21.  То Вангийн ёс суртахууны сургаал

 

22.  Ёс суртахууны бүтэц

 

23.  Ёс суртахууны үүрэг

 

24.  Ёс суртахууны үндсэн ойлголтууд

 

25.  Ёс суртахууны шаардлага

 

26.  Бизнесийн ёс зүйн судлах зүйл

 

27.  Бизнесийн ёс зүйн үүрэг

 

28.  Бизнесийн ёс зүйн зорилго

 

29.  Бизнесийн ёс зүйг судлах хэрэгцээ, шаардлага

 

30.  Бизнесийн ёс зүйн үндсэн зарчмууд

 

31.  Бизнесийн ёс зүйн нийгмийн амьдралд үзүүлэх нөлөө

 

32.  Бизнесийн нийгмийн хариуцлага

 

33.  Бизнесийн нийгмийн хариуцлага төлөвшсөн үе шат

 

34.  Бизнесийн нийгмийн хариуцлагын зарчмууд

 

35.  Бизнесийн байгууллагын нийгмийн хариуцлагын хэлбэрүүд

 

36.  Бизнесийн байгууллагын нийгмийн хариуцлагын хүрээ

 

37.  Бизнесийн байгууллагын нийгмийн хариуцлагын олон улсын стандарт

 

38.  Бизнесийн байгууллагын нийгмийн хариуцлагын зарчим

 

39.  Бизнесийн байгууллагын ёс суртахууны алдаагаа засах арга замууд

 

40.  Бизнесийн нууц, нууцын хадгалалт

 

41.  Ёс зүй ба эрх зүй

 

42.  Оюуны өмч ба ёс суртахуун

 

43.  Сонирхлын зөрчил ба ёс суртахуун

 

44.  Авилга ба ёс суртахуун

 

45.  Шударга бус өрсөлдөөн ба ёс суртахуун

 

46.  Байгаль орчин ба бизнес

 

47.  Мэргэжлийн ёс зүйн тухай

 

48.  Мэргэжлийн ёс суртахууны ойлголтууд

 

49.  Төрийн албаны ёс зүй

 

50.  Банкны ёс зүй, банкны ажилтны ёс суртахуун

 

51.  Нягтлан бодох бүртгэлийн ёс зүй, нягтлан бодогчийн ёс суртахуун

 

52.  Хэрэглээний ёс зүйн тухай

 

53.  Бизнесийн үйл ажиллагааг удирдахуй

 

54.   Бизнесийн ёс суртахууны зарчим хэм хэмжэ

 

55.  Ёс суртахууны үнэлэлт ба өөрийн үнэлэлт

 

56.  Бизнесийн нэр хүнд, хүнлэг энэрэнгүй ёс

 

57.  Байгууллагын нийтлэг соёл ба менежерийн ёс зүй

 

58.  Бизнесийн соёл ба ёс зүй

 

59.  Бизнесийн ёс зүйд эрхүй тусгалаа олох нь

 

60.  Ёс суртахуунгүй бизнес, түүний сөрөг талыг жишээгээр тайлбарлана уу

 

 

 

Ашиглах материал

 

 

1.      Ц. Гомбосүрэн “Ёс зүй” УБ 2008 он

 

2.      Ц. Золзаяа “Ёс зүй” УБ 2008 он

 

3.      “Бодь мөрийн зэрэг” УБ 2006 он

 

4.      “Бурхан багшийн сургаал” УБ 2005 он

 

5.      Дао: “Амьдралыг танихуй” УБ 2002 он

 

6.      Күн-з “Шүүмжлэлт өгүүлэл” УБ 2004

 

7.      “Оюун түлхүүр нэрт шастир” УБ 2002 он

 

8.      “Элдэв зүйл сургаал” УБ 1998

 

9.      Ц.Батбаяр “Ёс зүй” УБ 2007

 

10.  Д.Тунгалаг “Ёс зүй” УБ 2002

 

11.  Д.Тунгалаг “Бизнесийн ёс зүй” УБ 2001 он

 

12.  Б.Оюунчимэг. “Бизнесийн ёс зүй”. УБ 2011 он.

 

13.  М.Бостико. “Бизнесийн ёс зүй” УБ 2010 он.

 

14.  Г.Бямбажав. “Ёс зүй” УБ 2010 он.

 

15.  Д.Доржжав. “Мэргэжлийн ёс зүй” УБ 2003 он.

 

16.  П.Наранцэцэг. “Бизнесийн ёс зүй” УБ 2005 он

 

17.  Д.Лхаашид Бизнесийн ёс зүй 1996 он

 

18.  Б.Батбаяр Бизнесийн ёс зүй 2002 он

 

19.  Д.Лхаашид Бизнесийн ёс зүйн судар 2002 он

 

20.  Д.Лхаашид Удирдлагын ёс зүй 2004 он

 

21.  Олон улсын бизнесийн харилцааны соёл 2007 он

 

22.  Харвардын бизнесийн сургуульд юуг заадаггүй вэ? 2007 он

 

23.   Р.Вандангомбо Албан харилцааны ёс зүй

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Бүтээлч байдлаа хэвээр нь хадгалах 33 арга

2012 оны 07-р сарын 24 Нийтэлсэн Anhaa

Нэг л юмаа сайн хийдэг биш, үргэлж ямар нэг өөр юм сэдэхийг эрмэлздэг хүмүүс өнөөдөр хорвоог бий болгож байна. “Шинэ санаа”-ны үл үзэгдэх уралдаанд бусдаас түрүүлдэг байхын тулд маркетингийн менежер, зохиолч, сэтгүүлч, зураач, интерьер дизайнер зэрэг бүтээлч мэргэжилтнүүд тархиа байнга цэнэглэж, сэргээж байх ёстой. Бүтээлч байдлаа байнга хадгалахын нууц нь мэдрэмжээ үргэлж амьд байлгах явдал юм.

1. Ямар ч ажлыг хийхээсээ өмнө жагсаалт гаргаж бай.
2. Хаана ч тэмдэглэлийн дэвтэрээ биедээ авч яв. Гудамжинд явж байхад ч шинэ санаа төрж болно.
3. Ямар нэг дүрэм журамд баригдалгүйгээр, өөртөө төрж байгаа төсөөлөл, бодлоо тэр чигт нь цаасан дээр буулгах дадлага хий. Тэгвэл бодол чинь тасалдахгүй, цааш үргэлжлэн хөврөх болно. 4. Компьютераасаа түр ч болов холд.
5. Хааяа “өөр ертөнц”-д очихоосоо бүү татгалз. Хийсвэр төсөөлөлдөө хэдэн минут амьдар.
6. Өөрөө өөрийнхөө хүсэл, зан араншинг хязгаарлахаа боль.
7. Завсарлага авч бай.
8. Шүршүүрт орохдоо дуу дуул.
9. Өглөө ажил дээрээ очоод нэг аяга кофе уучихаж бай. Тэгвэл илүү хурдан ажлынхаа хэмнэлд орох болно.
10. Шинэ төрлийн хөгжим сонсож үз. Өөрийнхөө сонсож байгаагүй жанрыг сонирх.
11. Нээлттэй бай. Бусадтай ярьж байхдаа хүн шинэ юм сэдэх нь амархан байдаг. Ярих нь бодохтой л адил. Гайхамшигтай санаа олсон ч түүнийгээ хүмүүстэй хуваалц. Санаа чинь илүү төгөлдөржинө.
12. Өөрийгөө бүтээлч хүмүүсээр хүрээлүүл.
13. Хүмүүстэй хамтран ажилла. Ганц хүнээс олон санаа гарч болох ч, түүнийг хэрэгжүүлэхэд олон хүний туслалцаа хэрэгтэй.
14. Битгий бууж өг. Өөртөө төрсөн санаа болгоныг ажил хэрэг болгохын тулд боломжтой бүх аргыг хэрэглэ.
15. Алдаа гаргахыг өөртөө зөвшөөр. Зарим алдаа шинэ бүтээлийн эхлэл болдог.
16. Хаа нэг тийшээ яв. Юм үзэж нүд тайл.
17. Янз бүрийн гадны кинонууд үз. Гадны соёлыг нээ.
18. Өөртөө байгаа сайн сайхан зүйлсийг олж хар. Сайхан бодлоос л бүтээлч санаа гарна.
19. Сайтар унтаж амар.
20. Эрсдэлтэй нүүр тул. Сайхан юм бүхэн золиос шаарддаг.
21. Дүрэм журмыг зөрч. Тэгж байж л чи хайрцагнаасаа гарч чадна.
22. Чамайг аз жаргалтай болгодог зүйлсийг аль болох их хий.
23. Өөрийгөө бүү хүчил. Чамайг өөрийгөө хүчлэхэд хүргэж байгаа ажлыг бүү хий.
24. Шинэ санаа олохдоо үгсийн толь ашигла. Толь бичигний аль нэг хуудсыг дуустал нь уншаад үг бүрийг нь эргэцүүлж бод.
25. Хийх ажлуудынхаа ерөнхий бүтцийг гаргаж бай. Ямар алхмуудаас бүрдэх, яаж хийх гэх мэтээр...
26. Хэн нэгний төгс хувилбар болохын тулд битгий хичээ. Өөрийнхөө 100 хувь бай.
27. Ямар нэг ер бусын бодол, санаа орж ирэх болгонд шууд тэмдэглэж ав.
28. Ажлынхаа орон зайг өөрийнхөө дуртай зүйлсээр бүрдүүл. Наалддаг цаас, самбар, дуртай жүжигчнийхээ хэлсэн үг, гэр бүлийн зураг гэх мэт. Хэрэв тэгж чадахгүй бол зүгээр л маш цэвэрхэн байлга.
29. Ямар ч ажлыг яаж хөгжилтэй бас илүү амар хялбар замаар хийж болохыг сэтгэж ол.
30. Дуусга. Хийж эхэлсэн бүх юмныхаа төгсгөлийг үз.

Зайгаа барих ёстой 5 төрлийн найз

2012 оны 06-р сарын 25 Нийтэлсэн Anhaa
Зарим найзууд бидэнд яг л гэр бүл шиг минь дотно болдог. Харин эсрэгээрээ зарим найзууд илэрхий дайснаас ч долоон дор сэтгэгдэл төрүүлэх нь бий. Тийм найзууд таны г бага багаар шимж сорж байдаг паразитууд л гэсэн үг. Нөхөрлөл цагийн эрхэнд хувирч өөрчлөгдөх нь энгийн үзэгдэл. Гэвч таны нөхөрлөл сөрөг тал руугаа чиглээд байвал яах вэ?

1. Мөнхийн өрсөлдөгч найз

Найзуудын дунд бяцхан нөхөрсөг өрсөлдөөн байхад гэмгүй. Гэхдээ хамгийн гол нь тэр нь нөхөрсөг байх ёстой. Харин тэр таны найз гэхээсээ илүү өрсөлдөгч болж хувираад байвал тэр харилцааг өндөрлөсөн нь дээр. Ийм төрлийн найзууд тантай үргэлж өөрийгөө харьцуулж, ямар нэгэн байдлаар таниас дээр гарах арга зам сүвэгчилж явдаг. Хэн нэг залуугийн анхаарлыг татахдаа ч, бусад найзуудын дэргэд нэр хүнд олохдоо ч ажлынхаа даргаас магтаал сонсохдоо ч тэр таниас түрүүлээд хөдөлчихвөл бах нь ханадаг гэж хэлж болно. Түүнд өөр найзынхаа баярт үйл явдалд нь чин сэтгэлээсээ баяр хүргэх чадвар төдийлөн байдаггүй. Жинхэнэ нөхөрлөлд ялалт болн ялагдал гээч зүйлс байх ёсгүй юм.

2. Үргэлж сэтгэл санааны тусламж нэхдэг найз

Сайн найзууд бие биедээ өмөг түшиг болж чаддаг байх ёстой. Гэхдээ тэр таныг зөвхөн “сэтгэл санааны дэмжигч” гэж хардаг бол энэ нь нэг талаар таныг ашиглаж байгаа хэрэг юм. Эрүүл нөхөрлөлд тэнцвэртэй байдал их чухал. Хэрэв тэр нөхөрлөл нэг л хүний л эрх ашгийн төлөө “үйлчлээд” байх юм бол өвчилж эхэлж байгаагийн шинж. Та ийм төрлийн найз руу өөрийнхөө талаар эерэг мэдээ дуулгахаар утасдах тоолонд өөдөөс чинь сөрөг мэдээ, зовсон шаналсан тухайгаа ярьж урмыг чинь хугалан, таны өөдрөг сэтгэлийг үнс нурам болгоод зогсохгүй, эцэстээ та өөрийгөө ч мартан түүнийг аргадаж тойлсоор таарах болно.

3. Хэлсэн амандаа үл хүрэгч

Тэр тань луу шөнийн 12 цагт утасдаад ирж авахыг гуйна. Та ч очиж аваад, гэрт нь хүргэж өгнө. Хэдэн долоо хоногийн дараа танд ч бас хүргүүлэх унаа хэрэгтэй болоод, түүн лүү утасдахад тэр 5 миунтын дара очлоо гэж хэлнэ. 5 минут нь 10, 15, 20 минут болон хувираад, эцэс сүүлдээ тэр ирэхгүй. Хэлсэн амандаа үл хүрэгч бол таны итгэлийг байнга хугалдаг хирнэ, үргэлж таниас тусламж хүссэн хэвээр байдаг найз юм.

4. Шүүмжлэгч найз

Түүний хажууд байхад та юуг ч зөв хийж чаддаггүй юм шиг сэтгэгдэл төрнө. Тэр таны өмсөж зүүхээс авахуулаад ярих хэлэхийг чинь хүртэл шүүмжилнэ. Энэ төрлийн шүүмж нь эхэндээ шооч хошин байдал маягаар илрэх боловч, ийм нөхөрлөл эцэстээ сүйрнэ. Учир нь та түүний дайралтан дор тэсч үлдэх гэсээр сул дорой болж гүйцнэ.

5. Ховч найз

“Хэнд ч битгий хэлээрэй…”гээд та түүнд аминчлан хэлнэ. Гэтэл маргааш өглөө утсаа асаахад таны нууцыг мэдсэн хүмүүсийн гайхширсан, буруутгасан, эсвэл шоолсон өнгө аястай мессежүүд хэдэн арваараа ирнэ. Ийм явдал танд тохиолдож байсан уу? Тэгвэл та ховч найзын золиос болчихжээ.

Хориотой найзуудаас хэрхэн зайгаа барих талаар сайн мэдэхгүй л байна уу? Танд дараах хэдэн алхмыг санал болгоё:

Хортой гэдгийг нь хүлээн зөвшөөрөх: Эсвэл түүнийг үнэхээр хортой эсэхийг дүгнэж цэгнэх.

Хориотой бус найзтайгаа ярилцах: Энэ асуудалд ямар нэг байдлаар оролцоогүй сайн найзтайгаа ярилцаж үзэх хэрэгтэй. Хөндлөнгийн хүн танд сайн зөвлөгөө хэлж чадна.

Нөхөрлөлөө эцэслэх: Өөрийгөө хориотой нөхөрлөлөөс татаж гаргах хамгийн амжилттай арга бол нөхөрлөлөө бүрмөсөн эцэслэх явдал юм. Мэдээж хэн нэгнээс харилцаагаа таслах сайхан хэрэг биш. Гэхдээ дээрх төрлийн найзууд бүрмөсөн засрах нь цөөн байдаг учир та хамаг эрч хүч, амьдралын идэвхээ соруулж дуусгахаасаа өмнө түүнээс өөрийгөө тусгаарласан нь зүйтэй.

15 өдрийн санхүүгийн “цэвэрлэгээ”

2012 оны 06-р сарын 05 Нийтэлсэн Anhaa

15 өдрийн турш эдгээр жижигхэн үйлдлүүдийг хийснээр өрнөөсөө хурдан салах боломжтой.

1 дэх өдөр: Өөрийнхөө боломж бололцоо болон өрийн хэмжээг тооцоол. Эхлээд өөрийнхөө өрийг жагсаагаад, түүнд өөрийн сарын орлогоосоо хэдий хирийг нь өгч чадахаа тогтоо. Та лизингтэй юу? Оюутны зээлтэй юу? Зээлийн картын өрөнд уначихсан уу? СӨХ-ийн мөнгөө дутуу төлчихсөн үү? Бүгдийг нь хуудас цаасан дээр юм уу, компьютер дээр бичиж буулга.

2 дох өдөр: Харин өнөөдөр сарын бусад зарлагаа тооцоол. Өөрийнхөө ажлыг хийхэд, гэрээ авч явахад хэдий хир мөнгө зарцуулагддаг вэ. Үр дүнг өчигдрийн өрийн хуудсан дээрээ нэмж бич.

3 дах өдөр. Өөрийн хамгийн чухал санхүүгийн зорилгоо нэрлэ.Хэрэв чамд зээлийн картын эсвэл бусад төрлийн их хэмжээний өр байгаа бол чиний зорилго түүнийг дарж дуусахад чиглэгдсэн байх ёстой. Учир нь тэдгээр өрийг бага багаар нь төлж дуусгана гэвэл, хүүнээс нь болоод чи бараг 2 дахин илүү мөнгө төлөх хэрэгтэй болно. Харин их хэмжээний өр байхгүй бол? Яаралтай үед хэрэглэх хувийн нөөц босгох, эсвэл аялалд явах, гадаадад сурах зэрэг том зорилгоо хэрэгжүүлэхэд хэрэгтэй мөнгийг цуглуулах зорилго тавь.

4 дөх өдөр. Түрүүнд жагсааж тавьсан бүх тоонуудаа гаргаж тавьж байгаад сарын гэр ахуйн болон өрөндөө өгөх зардлуудаа цэвэр орлогоосоо хас. Ингээд чиний энэ сард зугаа цэнгэлд зарцуулж болох экстра төсөв тодорхой боллоо.

5 дах өдөр: Нэг болзоогоо санхүүгийн тооцоо хийхэд зориулвал ямар вэ? Хайртай хосуудын 45 хувь нь мөнгөө зөв захиран зарцуулж чадаагүйгээс болж салдаг гэсэн судалгаа гарчээ. Түүнд өөрийн тооцоогоо харуулаад, цуг зорилгодоо хүрэхийн тулд сард хэдийг цааш нь хураахаа тохиролцоорой. Хэрэв чи ганц бие бол өөрөө өөртэйгөө гэрээ хий.

6 дах өдөр. Талон, нэхэмжлэх зэрэг бүх бичиг баримтуудаа бөөгнүүлээд нэг газар тавь. Маргааш чамд хэрэг болно.

7 дох өдөр. Өчигдөр цуглуулсан бүх бичиг баримтуудаа ангилж ялга. Талонуудаа нэг талд, төлөөгүй биллүүдээ нэг талд, харин бусдыг нь өөр нэг талд тавиарай.

8 дах өдөр. Үүнээс цааш өөрийн гаргах зарлагаа 4 дөрх өдөр тогтоосон илүүдэл төсвөөсөө хэтрүүлэхгүй байх тал дээр анхаараарай.

9 дөх өдөр. Өнөөдөр юунд ч битгий мөнгө зарцуул. Эхний долоо хоногт чи өөрийнхөө бүх шаардлагатай тооцоонуудыг хийж дууссан. Харин одоо нэг өдөрт хэрэглэх мөнгөндөө хямгатай хандах өдрүүд эхэлж байна. Гадуур хооллож, эсвэл түргэн хоол захиалах “хориотой”. Кофи шопод орж суулгүй, гэрээсээ кофегоо авчирч уу. Тийм ч шаардлагатай биш хэрэгцээг хязгаарласнаар ямар их мөнгө хэмнэж чадахаа чи харах болно.

10 дах өдөр. Зөвхөн бэлэн мөнгөөр тооцоо хийх өдөр. Хүмүүс картаар тооцоо хийхээрээ бэлэн мөнгөөр хийснээс хоёр дахин ихийг үрдэг болох нь тогтоогджээ. Учир нь бэлэн мөнгөө харсаар байж өгөөд явуулах нь илүү сэтгэл өвдөм байдаг аж. Бүх картнуудаа гэртээ орхи.

11 дэх өдөр. Илүү сайн кредит картны эрэлд гар. Эхний өдөр гаргасан өрийн жагсаалтаа харж байгаад чиний аль нэг карт дунджаас өндөр хүүтэй байгаа эсэхийг шалгаарай.

12 дох өдөр. Түрүү сард утсандаа хэдий хэр мөнгө зарцуулснаа бодоод, энэ сард түүнээс хоёр дахин багыг үрнэ гэж тооцоол. Хэрвээ дараа төлбөрт дугаартай бол лимит тогтоолго, учир нь 10 хүний 8 нь өөрсдийнхөө зайлшгүй хэрэглэх хэмжээнээс илүү мөнгийг утасныхаа төлбөрт зарцуулдаг.

13 дах өдөр. Дээрх өдрүүдэд хийсэн өөрчлөлтөөсөө илүү гарсан мөнгөө өрөндөө, эсвэл хадгаламжиндаа хий. Тэгээд бүх зүйл төлөвлөгөөний дагуу явж байгаа эсэхийг шалга.

14 дөх өдөр. Бусад ижил төстэй байгууллагын ажилтнуудын цалинтай өөрийнхийгөө харьцуул. Тэгээд өөрийгөө бусдаас бага цалинтай эсэхийг нягтал. Хэрэв тийм байвал удирдлагатайгаа ярилцаж, цалингаа нэмүүлэхийн тулд юу хийж болохыг лавла. Мөн өөрийн мэргэжлийн ажилтнуудын дунд зарлагддаг тэтгэлэгт хөтөлбөр, уралдааны талаар судалгаа хий.

15 дах өдөр. Чи энэ 15-хан өдөрт өөрийнхөө санхүүгийн амьдралыг тооцоотой болгож чадлаа. Баяр хүргэе. Өнөөдөр өөрийгөө урамшуулж өнгөрсөн өдрүүдэд хийж чадаагүй ямар нэг дуртай юмаа хийгээрэй.