Шаргуу хөдөлмөр
Шаргуу хөдөлмөр нь амьдралд эрч хүч, хүч чадал өгдөг. Шаргуу хөдөлмөр нь хүмүүсийг эрт босгож, орой унтуулна. Хүмүүс шаргуу шийдвэртэй хөдөлмөрлөөгүй бол хичнээн хүссэн ч гайхамшгийг хэзээ ч бүтээж чадахгүй.

Итгэл
Зөв зүйтэй гэж итгэсэн бүхэн бүтдэг. Энэ нь тэдгээр хүмүүсийг бусдаас онцгой болгон, амжилтанд хүргэдэг. Зарим хүмүүс хэдийгээр шаргуу хөдөлмөрлөсөн ч чадна, чадахгүй хэмээн итгэлдээ хязгаар тавьснаар мөрөөдөл нь хэрэгждэггүй. Таныг хязгаарлан барих ямар нэг зүйл байгаа бол та амжилтанд хүрэхгүй. Шаргуу хөдөлмөр, итгэл хоёр амжилтанд хүргэх эрч хүч өгдөг.

Стратеги

Шаардлагатай нөхцөл байдал, мэдээлэл бүрдсэн байх нь хангалтгүй. Эдгээрийг амжилтанд хүрэхэд сайтар ашиглах хэрэгтэй. Стратеги боловсруулна гэдэг нь бололцоог зохицуулж зохион байгуулалттай болгоно гэсэн үг. Та машинд суухын тулд цонхыг нь хагалаад орж болно эсвэл xaaлгыг нь онгойлгоод орж болно. Энэ нь та нөхцөл байдлыг хэрхэн үнэлж байгаагаас тань шалтгаална.

Үнэт зүйлс
Үнэт зүйлс гээд байгаа нь хувийн болон нийгмийн ашиг сонирхолд нийцсэн зүйл юм. Үнэ цэнэ нь бидний амьдралд юу чухал болон юу чухал биш болохыг хэлж өгнө. Бидний амьдралд юу чухал болохыг бид мэдэх ёстой бөгөөд чухал, үнэн зөв гэж итгэсэн зүйлийнхээ төлөө ажиллаж эхлэх нь оновчтой юм. Тиймээс үнэ цэнийг мэдэх нь амжилтын гол түлхүүрийн нэг юм. Жишээ нь: хахууль авах, хуурч мэхлэх нь танд болон нийгэмд нийцэхгүй байвал дараа нь харамсах, аз жаргалгүй амьдралд хүргэх энэ үйлдэлд оролцохгүй байх хэрэгтэй.

Эрч хүч
Шаргуу хөдөлмөр, итгэл, үнэт зүйлс нь бас л хангалттай биш юм. Мөн амжилт нь бодол санаандаа боловсруулснаа амьдралд хэрэгжүүлэхийн төлөө бие махбодь, сэтгэл санааны эрч хүч шаардана.

Хүч чадал

Бид бусадтай харилцаа холбоогоо маш сайн тогтоох хэрэгтэй. Өөр итгэл үнэмшил, үзэл бодолтой байсан ч xapилцаа тогтоон, нийцэх чадвартай байх хэрэгтэй. Өөрсдийгөө хязгаарлах хэрэггүй. Танд бусадтай хамт байж, энэ харилцаагаа үргэлжлүүлэх хүсэл сонирхол байхгүй бол амжилтанд хүрч чадахгүй.

Сайн харилцаа
Бидний амьдрал соёлыг хөтлөн чиглүүлдэг хүмүүс бусадтай харилцаа тогтоохдоо ч сайн байдаг. Амжилтанд хүрсэн хүмүүс ямар нэг бэрхшээлийг хэрхэн давах, олсон туршлагаа хэрхэн зөв ашиглахаа сайн ойлгосон байдаг. Амжилтанд хүрч чадаагүй хүмүүс үргэлж амьдралыг хэцүү талаас нь хардаг үүгээр өөрсдийгөө хязгаарладаг. Өөрийн дор ажиллагсдын амар мэндийг асууж, гэр бүлийнх нь байдал, хүүхдүүдийнх нь зовлонг сонсож бай.

Албан байгууллага бүр улсын, хувийнх гэж ялгалгүй ажилтан авахдаа ур чадварыг нь илүүд үзэж, олны дундаас шалгалт, шалгаруулалтад тэнцсэн нэгнийг нь шигшиж авдаг болсон.

Тэдний олонхи нь шинэхэн диплом өвөртөлсөн хэн нэгнээс дараах чадваруудыг шаарддаг нь нууц биш. Үүнд:
1. Багаар ажиллах чадвартай
2. Харилцааны өндөр соёлтой байх
3. Тооцоо судалгаа хийх, дүгнэх, харьцуулалт хийх чадвар
4. Удирдан, зохион байгуулах ур чадвартай
5. Өндөр хариуцлагатай, хийж буй ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг байх
6. Бичгийн харилцаа буюу албан бичиг найруулах, бичгээр тайлагнах, үндэслэл дэвшүүлэх чадвар
7. Хүмүүст нөлөөлөх
8. Мэдээллийн чадвар буюу хэрэгтэй мэдээллээ олж цуглуулах, мэдээллийг цэгцлэж боловсруулах чадвар (компьютер ашиглах чадвар)
9. Статистик, хүснэгт, график гэх мэт тоон аргуудыг хэрэглэх чадвар
10. Зөв асуулт тавих, асуултад зөв хариулдаг байх чадвар
11. Асуудлыг шийдвэрлэх чадвар буюу оновчтой шийдвэр гаргах чадвар
12. Гоо зүйн боловсрол
13. Илтгэх урлаг

Тэгвэл сургуульд заадаггүй эдгээр чадваруудыг яаж эзэмших вэ? гэдэг асуулт гарч ирж байна. Мэдээж сургуульд заахгүй учраас та бие даан эдгээр чадварыг эзэмших шаардлагатай. Харин үүний тулд дээрх чиглэлийн ном унших, интернэтээс мэдээлэл хайж, туршлага судлах, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сургалтын төвд хандаж, албан бус сургалтанд хамрагдах, клуб, дугуйлан, оюутны байгууллагад ажиллах, нийгмийн идэвхитэй байх, эрдэм шинжилгээний ажил бие даан хийх гэх мэт олон аргаар өөрийн ур чадвараа хөгжүүлж болно.

Хамгийн гол нь та сэтгэл гаргах хэрэгтэй. Өөрийн ур чадвараа хөгжүүлж дэлхийд өрсөлдөхүйц боловсон хүчин болохын тулд яг одооноос эхлэхийг зөвлөж байна. Тэгэхгүй бол оюутан цаг хугацаа харавсан сум мэт өнгөрч нэг л мэдэхэд та өөртөө харамсах болно гэдгийг дахин нэг сануулъя.

Өрсөлдөгчөө хэрхэн ялах вэ?

2012 оны 10-р сарын 26 Нийтэлсэн Anhaa

1. Ямар ч тохиолдолд тайван замаар асуудалд хандах хэрэгтэй.
2. Түүний танд гаргаж байгаа байр байдлаас болж бухимдаж, цухалдах хэрэггүй.
3. Бусдын үгээр үг хийж буруу алхам хийхээс болгоомжил.
4. Өөрийн бодол өөртөө зөв байдаг болохоор өөрийн толгойгоор мэдэж хийсэн зүйлд эргээд харамсах зүйл гардаггүй.
5. Атаархуу зангаа хязгаарлах хэрэгтэй. Учир нь атаархуу зан амжилтанд хүргэдэггүй.
6. Өрсөлдөгчийнхөө хийдэг ажлыг чадахгүй, хүсэхгүй байсан ч хамаагүй сонирхоод нэг үзээрэй. Магадгүй танд ч гэсэн түүнээс илүү гарах ямар нэгэн авьяас, туршлага байгаа ч юм билүү.
7. Аль    болох нөхөрсөг байхыг хичээ. Уурлаж, үзэн ядлаа гээд өөртөө бас нэгэн дайсныг бий болгох болно.
8. Алсын бодолтой байж чадсан хүн л хождог. Өчүүхэн бодолтой хүн өөдөлж байсан удаа үгүй гэдгийг санаж явахад илүүдэхгүй.
9. Буулт хийж өглөө гээд буруутах зүйл ер үгүй.
10. Хэдий таны буруу байсан ч гэсэн ялагдахгүйн тулд муйхраар зүтгэж хэрхэвч болохгүй. Энэ нь эсрэгээрээ өөрийгөө ичгэвтэр байдалд оруулж байгаа хэрэг юм.
11. Өөртөө итгэлтэй, цоглог байх хэрэгтэй.
12. Сул дорой байдлаа хэрхэвч харуулж болохгүй.
13. Өндөг шиг өөгүй хүн гэж байдаггүй. Хэдий таны өрсөлдөгч байлаа ч гэсэн заавал нэг сул тал, дутагдал байж л таараа. Үүн дээр нь дөрөөлөхөө урьтал болголгүй харин ч эсрэгээрээ танд байгаа давуу талаа харуулж өгөх хэрэгтэй.
14. Тэвчээртэй байж чадсан хүн л хождог. Иймд аль болох аливаад хүлээцтэй, тэсвэр хатуужилтай байх нь чухал

Аз жаргалтай хүний таван шинж

2012 оны 10-р сарын 04 Нийтэлсэн Anhaa

1. Тэд бусдад хэрэгтэйгээ мэддэг Аз жаргалын зураг.

Та үүнийг хэрхэн төсөөлж байна? Амьдралдаа сэтгэл хангалуун тайван хүн үү. Энэхүү идэвхгүй, юмсыг байгаагаар нь хүлээн авдаг, сэтгэл хангалуун байдал бол аз жаргалын гол дүр зураг. Гэвч эрдэмтэд хүн өөрийн авьяас чадвар, хүч чадалдаа итгэх итгэл нь өөдрөг бодолтой байхаас чухал биш гэж үздэг. Аристотель үүнийг амьдралын хамгийн ариун зорилго гэж үздэг байж. Түүний цаг үед Грекчүүд хүүхэд болгон төрөхдөө сайхан сэтгэлтэй төрдөг гэдэгт итгэдэг байв. Өөрөө өөрийгөө таньж , бусдад хэрэгтэй хүн болохын тулд сайхан сэтгэлээ гээж болохгүй. Эерэг бодлоос үүдсэн сэтгэл хөдлөл утга төгөлдөр зорилгод хөтөлдөг нь сайн хүн байхын чухал үндэс. Сайн бодол бие махбодод ч мөн сайнаар нөлөөлдөг аж. Судалгаанд оролцож өндөр оноо авсан эмэгтэйчүүд амьдралдаа тодорхой зорилготой, өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байсан бөгөөд жин багатай, сайн унтаж амардаг, стрессийн гормон багатай байгаа нь нотлогджээ.

2. Тэд амьдралынхаа мөч бүрээс таашаал авдаг.

Мэдээжийн мэт санагдаж болох ч хүмүүс цаг хугацааг хэрхэн өнгөрөөж, амьдралаас хэр их таашаал авч байдгаа төдийлөн анзаардаггүй байна. 900-аад эмэгтэйчүүдийн дунд судалгаа явуулж, тэднээс өнөөг хүртэл амьдралд нь тохиолдсон бүхнээ бичихийг хүсчээ. Тэд тэмдэглэлийн дэвтрээ авч амьдралд нь тохиолдсон чухал үйл явдлын үед юу мэдэрч байснаа уншсан байна. Тэд хэрэггүй зүйлд хичнээн их хугацаа зарцуулснаа мэдээд нүдэнд нь нулимс унагаж байжээ. Тэд аз жаргал бол бүтээж бий болгох зүйл байсныг ойлгоогүй явсан гэнэ. Хэн нэгний амьдралыг дүгнэж цэгнэх нь амаргүй бас урт удаан хугацаа шаардана. Нөлөө бүхий ажил алба ч хүний туйлын хэрэгцээг хангаж чадахгүй. Урт хугацааны дотно харилцаа ч төгсгөл болж үүрдийн гэсэн амлалтууд хүчингүй болдог. Харин мөрөөдөл хэдий бүдгэрсэн ч хаяхад хэцүү байдаг. Азаар дуртай зүйлээсээ олж авдаг баяр хөөрийг юугаар ч орлуулж чадахгүй. Хэрэв та ажлын урт өдөр дургүй зүйлээсээ нэг цаг ч болов хөндийрвөл та өөрийгөө аз жаргалтай гэдгээ улам мэдрэх болно. Нэн даруй үзээд алдах нь чухал. Миссурийн их сургуулийн орюутнуудын дунд явуудсан судалгаа гадаад өрчноо өөрчлөхөд аз жаргалийн түвшин хэр нэмэгдэж байгааг харуулжээ. Идэвхигүй амьдралтай оюутнууд эерэг өөрчлөлт хийхэд тухайлбал, сонирхлынхоо дагуу клубт элсэж, судалгааны арга барилаа өөрчлөхөд тэдний баяр хөөр нэмэгдэж, өөрчлөлтөндөө сэтгэл хангалуун байжээ.

3. Тэд хоосон зөгнөлд автдаггүй.

Хэрэв би илүү дээр ажилд орвол, сайн хүнтэй учирвал, жингээ хасчихвал бүх зүйл сайхан болно… аз жаргалтай хүмүүс ийм зүйл огт боддоггүй аж. Хамгийн сүүлд явуулсан судалгаагаар юу биднийг аз жаргалтай болгодгийг бид тэр бүр анзаардаггүй байна. Хүмүүс бид амьдралынхаа хамгийн чухал талын нэг сэтгэл хангалуун байдлаа буруу үнэлж цэгнэж хий хоосон зүйлд тэмүүлж байдаг. Өөр нэгэн судалгаагаар “ Та амьдралдаа хэр сэтгэл хангалуун байдаг вэ “ “ Та өнгөрсөн сард хэдэн удаа болзоонд явсан бэ?” гэсэн асуултад тэд болзоонд илүү ач холбогдол өгч байсан юм. Хэрэв ингэвэл аз жаргалтай болно гэж ямагт өөрт байхгүй зүйлийг ургуулан бодож явдаг хүнд шинээр авсан байшин нь ирэх жил сэтгэлд нь нийцэхээ больж, найз залуутай болсон ч түүнээс хүссэн зүйлээ авч чаддаггүй. Харин аз жаргалтай хүмүүс аливаа зүйлд ухаалгаар ханддаг бөгөөд тэд амьдралаа хөөр баяраар дүүрэн байлгаж өчүүхэн зүйлээс ч сайн сайхан талыг нь олж харж чаддаг байна.

4. Тэд найз нөхдөө нэгдүгээрт тавьдаг.

Аз жаргалд хувь нэмрээ оруулдаг нийгмийн хүчин зүйлийн нэг найз нөхөд гэдэгт гайхах хэрэггүй. Шинэ зүйл гэвэл харилцааны энэ хэлбэр хамгийн чухал нь. Таньдаг хүнтэйгээ зүгээр нэг ойр зуурын зүйл ярьж суухтай харьцуулахад дотно найз нөхөлтэйгээ өнгөрүүлэх цаг хугацаа хүнд хамгийн их баяр хөөр авчирдаг аж. Учир нь найз нөхөд хоорондоо хэзээ ч хүнд уйтгартай сэдвээр ярилцдаггүй байна. Найз нөхөдтэй байхын давуу тал нь зүгээр л цагийг зугаатай өнгөрөөх юм.

5. Тэд өөрсдөө аз жаргалтай байх дуртай.

Бидний ихэнх нь аз жаргалтай байхыг хүсдэг, мөрөөддөг. Ингэснээр харин ч аз жаргалгүй болдог аж. Ийм итгэл үнэмшил шашин, соёл, өссөн гэр бүлээс гаралтай бай хамаагүй баярлаж хөөрсөн нь буруутан болж үлдэх нь бий . Зарим хүмүүс “ Та энэ дэлхий дээрх өлсөж ядарсан бүх хүнийг хайрлаж асрахаас нааш туйлын аз жаргалыг мэдэрч чадахгүй” гэдэг. “Зовлонт ертөнцийн аз жаргал” номондоо XIV дүгээр далай лам “ Аль алийг нь зэрэг гүйцэлдүүлэх хэрэгтэй. Аз жаргалтай хүмүүс бусдад туслахдаа үргэлж бэлэн байдаг. Тэд ихэнхдээ сайн аав ээж, сайн хань байдаг юм.” өгүүлжээ. Өөр нэг алдартай судалгаа өөдрөг, сайхан сэтгэлтэй гэлэнмаа нар бусдаасаа 7-10 жилээр урт насалдаг нь тогтоогджээ. Хэрэв та жаахан ч атугай аз жаргалтай байж чадвал амьдралдаа их зүйлийг хийж бүтээж чадах юм. Н.Рэй