Аз жаргал...
Гадаад орнуудад оюуны өмчийн хамгаалалт хийлгэхдээ үндэсний, бүсийн болон олон улсын хэмжээнд хүсэлт гаргах гурван үндсэн арга зам байдаг.

Нэг. Үндэсний хэмжээнд мэдүүлэг гаргахдаа тухайн улсын үндэсний аж үйлдвэрийн юм уу оюуны өмчийн байгууллагад шууд мэдүүлэг гаргах бөгөөд үүнийгээ тухайн улсын хэл дээр орчуулсан байх шаардлагатай. Энэ тохиолдолд тухайн улсад мөрдөгддөг мэдүүлгийн хураамжийг төлөх, шинэ бүтээлийн хувьд тухайн улс орны шаардлагад нийцүүлэх үүднээс тэр улсын оюуны өмчийн агентлаг юм уу итгэмжлэгдсэн төлөөлөгчийн газраар дамжуулан мэдүүлэг гаргана. Хэрвээ та шинэ бүтээлийнхээ арилжааны ашгийг тодорхойлох, экспортын зах зээл дэх чадамжийг тогтоох, эсвэл лицензлэлийн түнш хайх шатандаа байгаа бол үндэсний хэмжээнд мэдүүлэг гаргах нь өртөг өндөртэй, ялангуяа хэд хэдэн улс оронд патентын хамгаалалт хийлгэх тохиолдолд энэ нь нэлээд хүндрэлтэй, зардал ихтэй байдаг. Ийм тохиолдолд, шинэ бүтээл, барааны тэмдэг, бүтээгдэхүүний загварын хамгаалалт хийлгэхдээ Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллага (ДОӨБ)-ын олон улсын мэдүүлэг болон бүртгэлийн системийг ашиглах нь илүү хялбар, зардал багатай.

Хоёр. Бүсийн хэмжээнд нэг мэдүүлгээр тухайн бүс нутгийн хэмжээнд оюуны өмчийн хамгаалалт хийлгэх боломжтой бүс нутгийн хэлэлцээрүүд гэж байдаг. Бүс нутгийн Оюуны Өмчийн байгууллагууд:

- Африкийн Оюуны өмчийн байгууллага
- Франц, Португалиар ярьдаг Африкийн орнуудад шинэ бүтээл, ашигтай загвар, газар зүйн заалт, барааны тэмдэг, бүтээгдэхүүний загварын хамгаалалт хийх,
- Африкийн Аж үйлдвэрийн оюуны өмчийн бүсийн байгууллага - англиар ярьдаг Африкийн орнуудад Оюуны өмчийн хамгаалалт хийх,
- Бенелюксийн барааны тэмдгийн газар болон Бенелюксийн бүтээгдэхүүний загварын газар - Бельги, Нидерланд, Люксембургт барааны тэмдэг болон бүтээгдэхүүний загварын хамгаалалт хийх,
- Евроазийн патентын оффис - Хамтын нөхөрлөлийн орнуудад патентын хамгаалалт хийх,
- Европын патентын газар - Европын Патентын конвенцид нэгдэн орсон (одоогоор 27 улс) бүх улс орнуудад патентын хамгаалалт хийх,
- Дотоод зах зээлийг зохицуулах газар
- Европын холбооны бүх гишүүн орнуудад хамтын барааны тэмдэг, хамтын бүтээгдэхүүний загварын хамгаалалт хийх,
- Персийн булангийн Арабын нэгдсэн улсын Хамтын ажиллагааны зөвлөлийн патентын газар - Бахрайн, Кувейт, Оман, Катар, Саудын Араб, Нэгдсэн Араб Эмиратад патентын хамгаалалт хийх, Гурав. Олон улсын хэмжээнд - ДОӨБ-ын олон улсын мэдүүлэг болон бүртгэлийн систем нь нэг мэдүүлгээр, нэг хэл дээр хэд хэдэн оронд Оюуны өмчийн хамгаалалт хийлгэх боломжийг бүрдүүлж зардлыг нэлээд хэмжээгээр бууруулдаг. Энэ системд аж үйлдвэрийн оюуны өмчийн эрхийн хамгаалалтын гурван механизм багтдаг.

Үүнд:
а/ Патентын мэдүүлгийн олон улсын бүртгэлийн систем нь патентын өргөдлийг олон оронд дахин мэдүүлэхийг хөнгөвчилсөн дэлхий дахинд хэрэглэгддэг Патентын хамтын ажиллагааны гэрээ (Patent Cooperation Treaty -РСТ) -ний дагуу зохицуулагддаг. Энэ гэрээний дагуу олон улсын нэг мэдүүлгээр уг гэрээнд нэгдэн орсон бүх улс орнуудад (2004 оны 1 дүгээр сарын байдлаар 123 улс) шинэ бүтээлийнхээ хамгаалалтыг хийлгэх боломжтой.

Мөн энэ гэрээний нэг давуу тал нь мэдүүлэг гаргагчид нэмэлт 18 cap (зарим тохиолдолд 8 cap) нийтдээ 30 сарын хугацааг (зарим тохиолдолд 20 cap) олгодог тул энэхүү нэмэлт хугацаанд мэдүүлэг гаргагч нь чухам аль улсад шинэ бүтээлээ хамгаалуулах нь ашигтай болон чухал болохыг тооцоолох боломжтой. Иймд мэдүүлэг гаргагч нь олон улс оронд өөрийн шинэ бүтээлийн хамгаалалт хийлгэх сонголтыг аль болох урт хугацаанд нээлттэй байлгах зорилгоор энэ гэрээг өргөнөөр ашигладаг. Мэдүүлэг гаргагч эх орондоо юм уу бүс нутгийн эрх мэдэл бүхий байгууллагад, эсвэл ДОӨБ-ын Олон улсын товчоонд мэдүүлэг гаргана. Нөгөө талаар Патентын Хамтын Ажиллагааны Гэрээг ашигласнаар,

- Мэдүүлэг гаргагч нь давамгайлах хугацааны дотор (жишээ нь үндэсний мэдүүлэг гаргаснаас хойш 12 сарын дотор) зөвхөн нэг мэдүүлэг гаргана.
- Мэдүүлэг нь Патентын Хамтын Ажиллагааны гэрээнд нэгдэн орсон бүх улс орнуудад хүчин төгөлдөр байдаг.
- Мэдүүлэг нь мэдүүлэг гаргагчийн үндэсний мэдүүлэгтэй хэл болоод хэлбэрийн хувьд төсөөтэй байж болдог.
- Мэдүүлэг гаргагч нь шинэ бүтээлийн үйлдвэрлэлийн болоод худалдааны ашгийг олж илрүүлэх боломжийг судлах хугацааг хождог.

б/ Барааны тэмдгийн олон улсын бүртгэл нь Мадридын Системийн дагуу зохицуулагддаг. Энэ систем нь Мадридын Хэлэлцээрт хамаарах олон улсын бүртгэл болон Мадридын Протокол гэсэн хоёр гэрээгээр зохицуулагддаг. Учир нь зарим улс орнууд энэ хоёр гэрээний зөвхөн аль нэгэнд, зарим нь хоёуланд нь нэг орсон байдаг.

Мадридын Системийг ашигласны гол давуу тал нь барааны тэмдгийн эзэмшигч цорын ганц мэдүүлгээр, нэг хэл дээр (англи эсвэл франц хэлний аль нэгээр), төлбөрийн нэг багц нэгжээр Мадридын Системийн гишүүн орнуудад бараа тэмдгээ хамгаалуулах явдал юм. Тиймээс аливаа өөрчлөлт болон бүртгэлийн хугацааны сунгалтыг хийхэд тухайн гэрээнд нэр заагдсан бүх улс орнуудад бүгдэд нь нэгэн зэрэг үйлчилдэг.

Мадридын Системийн дагуу олон улсын мэдүүлэг гаргахад дарах төлбөрүүдийг төлнө.

Үүнд:
- Суурь хураамж: 653 швейцар франк (барааны тэмдэг өнгөт байх тохиолдолд 903 швейцар франк)
- Стандарт хураамж: 73 швейцар франк эсвэл тухайн улс орны тогтооа хураамж
- Нэмэлт төлбөр: бараа болон үйлчилгээний ангилал тус бүрт 73 швейцар франк байна.

Нэр заагдсан улсын холбогдох байгууллага нь тухайн орны нутаг дэвсгэрт тэмдгийн хамгаалалт хийхийг татгалзах эрхтэй ба энэ тохиолдолд татгалзсан хариуг Олон улсын Товчоонд мэдэгдэн олон улсын бүртгэлд тэмдэглэдэг.

Барааны тэмдгийн олон улсын мэдүүлэг 10 жилийн хугацаанд хүчинтэй байдаг. Төлбөр төлсөн тохиолдолд энэ хугацааг дахин 10 жилээр хэдэн ч удаа сунгаж болно.

в/ Бүтээгдэхүүний загварын олон улсын мэдүүлэг нь Гаагийн Хэлэлцээрийн дагуу зохицуулагддаг. Ерөнхийдөө, бүтээгдэхүүний загвар нь зөвхөн хамгаалалт хийлгэхээр хандсан буюу хамгаалалтын эрх олгогдсон улс орны нутаг дэвсгэр дээр хамгаалагддаг. Хэд хэдэн улс оронд хамгаалалт хийлгэхийг хүссэн тохиолдолд тухайн улс орнуудын журамд нийцүүлэн, тогтсон төлбөр хураамжийг төлөх шаардлагатай болдог. ДОӨБ-ын олон талын гэрээ болох бүтээгдэхүүний загварын олон улсын хадгалалтын тухай Гаагийн Хэлэлцээр нь эдгээрийг асар их хэмжээгээр хөнгөвчлөх боломж олгодог.

Үүнд:
• Зөвхөн нэг Олон улсын хураамж
• Нэг хэлээр (англи юм уу франц)
• Төлбөрийн нэг багц хэлбэрээр
• Төлбөрийн нэг нэгжээр
• Нэг байгууллагад мэдүүлэг гаргах (ДОӨБ-ын Олон улсын Товчоогоор дамжуулах эсвэл хэлэлцээрт нэгдэн орсон улс орнуудын үндэсний байгууллагаар дамжуулан мэдүүлэг гаргах) замаар бүтээгдэхүүний загвараа хамгаалуулах боломжтой.

Хамгаалалтыг эсэргүүцээгүй улс орон бүрт олон улсын хураамж нь үйлчилдэг болохоор тодорхой нөхцөл байдлын улмаас аль нэг үндэсний байгууллага нь хамгаалалтыг эсэргүүцээгүй тохиолдолд бүтээгдэхүүний загварыг тухайн улс орны хуулиар хамгаалалтад авсанд тооцдог. Хамгаалалтын болон хэрэгжүүлэлтийн хүрээний хувьд олон улсын хураамж нь үндэсний эрхтэй эн тэнцүүд тооцогдох ба хамгаалалтын хүчинтэй байлгах нөхцлүүдийг хөнгөвчилж өгдөг.

Үүнд: хугацааг сунгах, эзэмшигчийн нэр эсвэл хаяг солих гэх мэт өөрчлөлтүүдийг хийхэд зөвхөн нэг хураамж төлөх г.м

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах сайтуудаас үзнэ үү:
- www.wipo.int/pct/en.
- www.wipo.int/Madrid/en.
- www.wipo.int/hague/en.

Хичээллэхэд арга ухаан хэрэгтэй

2011 оны 03-р сарын 14 Нийтэлсэн Anhaa
Сурагч хүн өдөр бүр хичээлээ давтаж багшаар заалгаснаа сэргээн давтаж байх естой. Тэглээ гээд амжилтанд хүрэхгүй байх тохиолдол бий. Тэгвэл хичээлээ давтаж аргаа эргэн харахад гэмгүй. Жишээ нь:

Юу хийхээ төлөвлөөрэй
Тооны хичээлээ нэг барьж авснаа, за яахав маргааш аргалчихъя, гэж хаяад л уран зохиолоо шүүрэн авдаг бол хичээл чинь эмх замбараагүй, холион бантан байгаагийн нэгэн шинж. Юуны өмнө хичээлээ чухал бусаар нь ангилж болно. Яг эн түрүүнд давтах шаардлагатай хичээлээ үз. Цээжилж тогтоохоос илүү тухайн сэдвийг ойлгож, учрыг нь тунгаахыг оролд. Хичээлийн хуваарь, төлөвлөлт гар дор чинь байх ёстой. Сохроор мэдрэмжээр хичээлдээ бүү бэлтгэ.

Хичээлээ хийхээс өмнө бэлтгэлээ ханга
Хэрэв цүнхэн дотор чинь хугарсан харандаа, гардаггүй бал, дэвтрийн уранхай хуудас байвал цэвэрлэж цэгцлэхгүй бол хичээлд чинь сөргөөр нөлөөлнө. Сурагч хүний цүнх цэвэрхэн, ном дэвтэр нь цэгцтэй, хавтастай, бүх бэлтгэл хангагдсан байх ёстой. Ингэвэл хичээлээ тайван таатай нөхцөлд хийж чадах болно. Хичээлийн хэрэгсэл гap дор чинь бэлэн байх ёстой. Ширээний ард суухаасаа өмнө өөрийгөө сэтгэл санаагаар бэлтгээрэй.

Анхаарлаа төвлөрүүл
Хичээл дээрээ, хичээлээ давтах үедээ анхаарлаа төвлөрүүлж сур. Хичээл хийх явцдаа телевиз үзэх, бохь зажлах, хэн нэгэнтэй утсаар дэмий ярих, тоглох зэрэг анхаарал сарниулсан зүйлийг түр зуур тэвч.

Ойлгоогүй зүйлээ тэмдэглэж аваад асууж лавла. Холбогдолтой ном, тогтмол олж өөрөө мэдэхийг оролдвол илүү сайн. Учир нь тэр хэрээр мэдлэг чинь өргөжиж, баялаг болно. Ойлгоход хүнд хичээлээ хамгийн сэргэлэн байдаг цагтаа товлоорой.

Та мөнгөө хаана хадгалдаг вэ?

2011 оны 03-р сарын 01 Нийтэлсэн Anhaa
Түрийвч
- Та мөнгөнд дуртай. Мөнгө танд итгэж, таны өмнө хариуцлага хүлээгээсэй гэж та боддог Эв нь та тэднийг хамаагүй үрэн таран хийх дургүй гэсэн үг. Мөнгө чинь таны бичиг баримт, үнэмлэх зэрэгтэй хамт байгаа нь санаандгүй хэрэг биш. Та бол амьдралдаа "Чи хэдий чинээ үнэтэй байна, амьдралаас төдий чинээг авaх болно гэдэг уриаг гол шүтээнээ болгодог. Мөнгө танаас зугтдаггүй таны хэрэгтэй үед хүрээд л ирдэг.

Зээлийн карт
- Та бол хөгжил дэвшил, шинэ эринийг шүтэн бишрэгч. Мөнгө бол таны хувьд эд баялаг, хүч чадал, эрх, мэдлийн бэлгэ тэмдэг. Энэ нь таны мөнхийн зорилго. Мөнгө хэзээд өөрийг нь үнэлж хүндэтгэл илэрхийлдэг хүнд дуртай байдаг тул та бас л шан харамжаа хүртэнэ.

Хямдхан түрийвч
- Та бол хайхрамжгүй хүн. Маргааш яаж амьдрах галаар та огт боддоггүй, олдсон дээр нь үрэн таран хийдэг. Хамгийн гайхалтай нь тухайн цаг үед танд хэдий их мөнгө хэрэгтэй байна, төдий чинээ мөнгө байж л байдаг. Та баян болохгүй ч ядуурал хоосрол хэзээ ч зовоохгүй.

Халаасандаа
- Та мөнгийг энд тэнд хувцас хунарынхаа халаас, ямар нэгэн хайрцаг, шургуулга, номын завсар гэх мэтчилэн хаа нэгтээ хийж ерөөсөө нуудаг уу? Тийм бол энэ нь таны ямар нэгэн гэнэтийн болзошгүй гачигдлаас өөрийгөө аврах гэсэн хуурамч оролдлого. Та энэ муу зуршлаа үтэр түргэн хаяхгүй бол үргэлж хоосрол гачигдлын тухай бодоод байхаар мөнгө ч гэсэн таныг хаях л болно.

Доллар, евро таны мөнгөтэй хамт байдаг
бол Та маргаашийнхаа амьдралд итгэлгүй. Таны хувьд хатуу валют амьдралын баталгаа чинь болж өгдөг. Таны хувьд амьдрал яаж ч эргэсэн хатуу валют таныг аварна гэдэгт та итгэдэг. Та бол хувирамтгай тогтворгүй хүн. Мөнгө ч бас тийм байж болно.

Мөнгөө хааш нь ч хамаагүй чихдэг
бол Дэлгүүр хоршоо, нийтийн унаа, гуанз ер нь хаа ч гэсэн мөнгийг, хэрэглэхдээ хаашаа чихэж хийсэн, тэндээсээ гаргаж ирдэг зан чинь мөнгийг маш их гомдоодог юм байна. Та бол хайхрамжгүй, салан задгай, өнөөдөр болж байвал маргааш хамаагүй гэж боддог хүн. Мөнгөтэй ийм хүндэтгэлгүй харьцсанаараа та өөрийн ядуу амьдрах нөхцөлийг бүрдүүлж өгдөг байна. Энэ байдлаа болихгүй бол мөнгө хэзээ ч тан дээр хүрч ирэхгүй. Мөнхийн ядуу явах болно гэдгийг бүү мартаарай.