Ажлын байранд боловсрол мэдлэг, ур чадвараас гадна нас хүйс гэх мэт шалгуур заах нь их тул эмэгтэйчүүд маань хүссэн ажилдаа орж чадахгүйн улмаас ар гэрээ тэжээх амь зуулгаа залгуулахын тулд ямар ч хамаагүй ажилд орж эрүүл мэндээрээ хохирох явдал гарсаар байна.
Гэвч эмэгтэй хүн ажиллахыг хориглосон ажлын байр гэж бий. Эмэгтэй хүний биеийн онцлог үл тохирох ажлын байранд ажиллах нь үргүйдэл, савны хавдар гэх мэт хортой нөхөж баршгүй хохиролд хүргэдэг учраас эмэгтэй хүн ажиллахыг хориглосон ажлын байрны жагсаалтыг Эрүүл мэнд нийгмийн хамгааллын сайдын 1999 оны 08 дүгээр сарын 13-ны өдрийн А/204 дүгээр тушаалаар баталсан ба үүнд дараах 12 төрлийн 74 ажлын байр багтдаг байна.
НЭГ. Уул уурхайн олборлох үйлдвэр
- Газар доорх бүх төрлийн ажил, газрын тос олборлох, нэрэх шатдаг хий ашиглах
ХОЁР. Арьс ширний үйлдвэр
- Арьс ширний идээлэх, натри, хромын шим бэлтгэх зэрэг шохойн дамжлагын бүх ажил, идээлсэн ширийг зөөж хураах
ГУРАВ. Шилний үйлдэрлэл
- Шилний амаар үлээх, карбид гараар бутлах
ДӨРӨВ. Нэхмэлийн үйлдвэрлэл
- Аналины давс, флюкс гараар бэлтгэх, гидрохлорит гар ажиллагаагаар бэлтгэх
ТАВ. Хэвлэлийн үйлдвэрлэл
- Хэвлэлийн хэвлэгч, офсет хэвлэл, цайр зургийг буулгах, хордуулах, стреотип цутгах, тугалга хайлуулах, үсэг цутгах, нэг тал огтолгоо машины машинч
ЗУРГАА. Оёдолын үйлдвэрлэл
- Эсгэх дамжлагын нарийвчлилсан болон хэсэгчилсэн огтолгооны машинч, тусгай зориулалтын пресс индүү ажиллуулах
ДОЛОО. Махны үйлдвэрэлэл
- Мал, гахай, шувууг мэдрэл алдуулах, цусалгаа хийх, мал нядлах, аммиакан хөргүүртэй зооринд ажиллах
НАЙМ. Тээвэр
- Төмөр замын тээвэр-вагон холбогч, найруулагч, хос дугуйн жийрэг, мөөр суулгах, гүүрийн слесарь, дэр мод идээлэх, ачиж буулгах, яндан цэвэрлэх, хөөлгөх, үлдээх, ивүүрчин, вагон доогуур орж үйлчилгээ хяналт хий, илчит тэргэний дизель, туслах тоноглол, түлш цахилгаан моторын засварлах хүнд механизмын жолооч
- Усан тээвэр-усан онгоцны дизельчин, залуурч, усан цэрэг, усанд шумбах, усан онгоцны механик, усан замын тэмдэг тавих
- Авто тээвэр-2.5тн-оос дээш даацын автомашин, 25-аас дээш суудалтай автомашины жолооч, агуулах резерваур, цистернийн дотор засвар хийх гагнах
- Агаарын тээвэр-нисэх онгоцны механик, нисэх онгоцны холбоочин, онгоц болон түүний үйлчилгээ хийх
ЕС. Барилга угсралт
- Яндан хоолой угсрах, худаг малтах, хавтан гараар цутгах, эвдэж буулгах, чулуу бутлах, автоклавчин
АРАВ. Нийгмийн үйлчилгээ
- Бохир усны шүүр цэвэрлэх, бохир усны шугамын сантехник
АРВАН НЭГ. Мод бэлтгэх, боловсруулах үйлдвэрлэл
- Мод бэлтгэх, усаар уграх бүх дамжлага, гуалин гараар ачиж буулгах, доод агуулахад мод тайрах, ялгаж хураах, цаасны үйлдвэрийн хлор найруулах мод бутлах
АРВАН ХОЁР. Түгээмэл ажил, мэргэжил
- Антен, мачтын ажил, битум асфальт чанах, уулын аврах ажил, шүрэрчин-гал сөнөөгч, мөнгөн устай харьцаж ажиллах, мөнгөн устай будаг найруулах будах, бүх төрлийн уурын зуухны галч, шатах тослох материал хадгалдаг цестерн, танкинд орж цэвэрлэх, будах, засварлах гагнах, бензинд этил холих, зуух яндан хоолой камер цэвэрлэх, түлш үнс зөөх, ширэм металл хайлуулах цувих, юүлэх савлах, хар тугалга хайлуулах, цутгах сунгах, цувих, хэвэнд цохих, гүйлгэх, аккумлятор хийх гагнах, кабелийг тугалгадах,гар ажиллагаагаар хар тугалган эдлэл боловсруулах, хүдрээс хар тугалга, зэс мөнгө зэрэг металл хайлуулах
Шугам хоолой гагнах, лантуучин, 25тн-оос дээш хүчээр металлыг хүйтнээр хэвлэх автоматчин, прессчин, хүрд зорох суурь машинч, бутлагч, автомашины дугуй жигнэх, зуухны засварчин, өндөр даралтын шугам хоолой гагнах засварлах,холхивч цутгах, суурийн дизелийн цахилгаан станцын машинч, засварчин, компрессорчин, химийн аргаар металл өнгөлөх хучих зэрэг ажил мэргэжлүүд ордог байна.

Залуу хүний заавал унших номын нэрс

2011 оны 01-р сарын 21 Нийтэлсэн Anhaa

  "Бүтээлч залуу хүний заавал унших 20 ном"

1. Сэтгэхүйн цар хүрээний гайхамшиг, Дэйвид Иосеф Шварц
2. Өрнийн мэргэн ухаан, Бертран Рассел
3. Оюуны зураглал, Тони Бюзан
4. Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх зам, Бодо Шефер
5. Нөхдөө өөртөө татаж, бусдад нөлөөлөх ёсон, Дэйл Карнеги
6. Дэлхий бөөрөнхий биш, Томас Фрийдман
7. Ирээдүйд нэвтрэхүй, Эдвард Корниш
8. Цагийн менежментийн шилдэг 25 арга техникүүд, Памелла Додд, Доуг Сандхейм
9. Нууц, Ронда Бёрн
10. Их гурвалжин, Ч. Эрдэнэ
11. Дори идэр дүүдээ хандах нь, Б. Баабар
12. Монгол улсын түүх I-V боть, ШУА-ийн Түүхийн хүрээлэн  
13. Ажил хэргийн гурвалжин, Ц. Баатархүү
14. Өөрийгөө хөгжүүлье, Эмос клуб
15. Сэтгэл судлал: сонгодгууд, Ш. Батболд
16. Хүний бие, Монсудар
17. Дэлхийн түүх, Монсудар
18. Сургамжит өгүүллэг I, II, III, Эмпати төв
19. Алсын хараа, Л. Оюун-Эрдэнэ
20. Гэр бүл төлөвлөлт, Т. Намжил

Монголын Лектор Төв “Бүтээлч залуу хүний заавал унших 20 ном”-ыг нэрлэсэн юм байна.

Стресс тайлах 6 арга

2011 оны 01-р сарын 11 Нийтэлсэн Anhaa
Бишрэн шүт
Стресс, бухимдал нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлийн нэг юм. Тиймээс та ямар нэгэн зүйлийг бишрэн шүт. Бурханы ямар нэгэн сонголт, байгаль эх дэлхий, эцэг, эх, ах дүү юм уу аль л өөртөө сэтгэлийн тааламж өгөх зүйлээ бишрэн шүтэхэд таны бухимдал тайлагдана.

Өөрийгөө тань
Та өөрөөсөө аль нэгэн сайхан зүйлийг' олж харахыг хичээ. Толинд хар, сайхан хувцас өмс, өөрийнхөө сайн чанарыг сайхан явсныг сана. Өөрийгөө зөв үнэл. Шүүмжлэлтэй хандсан ч бүр "ухах" хэрэггүй.

Эргэн тойрноосоо сайн сайхан зүйлийг олж харахыг хичээ
Замын бөглөрөл, амжаагүй ажил, хоолны хүнс цуглуулна... өө за, за бүтэхгүй нь. Ёстой ингэж амьдарснаас... Танд ийм бодол ойр ойрхон төрдөг үү? Хэрэв та иймэрхүү бодол гутралаас салж чаддаггүй бол өвдөж ч мэднэ шүү. Та эргэн тойрноо сайн хар л даа. Нар гараад ямар гоё байна, бас нэг мод шинээр суулгачихаж. Энэ жижиг сажиг зүйлийг анзаарахад л хангалттай. Хэрвээ эмэгтэй, эрэгтэй та угаасаа л ёрдын ааштай нэгэн биш бол бухимдал тань тайлагдана шүү, итгээрэй.

Хэрүүл зодоонд бүү оролц
Олон нийтийн газар, гудамж талбайд юу эс болдог билээ. Автобус унаанд хэрүүл, дэлгүүр, зах зээлийн газар мөн хараал хэрүүл. Заримдаа зодоон ч өрнөнө. Харин та үүнд тайван хандаж ач холбогдол бүү өгөөрэй. Соёлгүй биеэ зөв авч явж чаддаггүй хүмүүстэй маргах, зөв буруугийн шүүх гэж хайран цаг зав, мэдрэлийн эд эсээ үрэх хэрэггүй.

Цаганд харамч бай
Тэнд ч очиж хүн муулаад энд ч маргаан мэтгэлцээн өрнүүлээд явдаг нөхөд бий. Хэрэв та өөрийнхөө эрүүл мэндэд санаа тавьдаг бол энэ мэтийн хэрэггүй зүйлээс хол бай. Учир нь үр ашиггүй явган яриа, хов жив нь таны хайран цагаас хороож, тэр хэмжээгээр ажил бүтэлгүйтэнэ. Энэ нь стресст автуулах давхар нэрмээстэй. Найз нөхдийнхөөрөө орох, амны зугаа гаргах цаг хугацаа гэж тусдаа байх ёстой. Бүх зүйл төлөвлөгөөтэй, дэс дараалалтай байвал хүн бухимдахгүй.

Инээмсэглэж яв
Эргэн тойронд хөмсгөө нумлан зангидсан хүмүүс. Түүний асуудалд бүх хүн буруутай юм шиг уурладаг нөхдүүд элбэг бий. Ингэснээр хүн юу ч хожихгүй. Харин ч мэдрэлийн эд эсээ үхүүлж байгаа хэрэг. Харин та инээмсэглэ. Дэлгүүрт ороод ганц талх авсан ч чин сэтгэлээсээ талархалтай ханд, та хариу эелдэг байвал бүх хүн тийм байна, эсрэгээр бол хар энергиэс салахгүй.

Бие даалт.

2011 оны 01-р сарын 11 Нийтэлсэн Anhaa
Оюутнуудаа бие даалтын талаар асуух зүйл байвал үлдээгээрэй. багш нь.

Микро эдийн засаг хичээлийн бие даалт

2011 оны 01-р сарын 07 Нийтэлсэн Anhaa

Бие даалтын сэдвүүд

1-р бие даалт

  • Оюутнууд 6 бүлэгт хуваагдаж монгол улсын эдийн засагт тулгамдаж байгаа 1 асуудлыг сонгон авч судалгаа хийнэ.
  • Судалгааны ажлыг ямар чиглэлээр сонгохоо урьдчилан багштай зөвшилцсөний үндсэн дээр сонгох ба бусад багуудтай судалгааны чиглэл давхцахгүй.
  • 2-р бие даалт

1. Хэрэглэгчийн төсөв, төсвийн шулууны тухай

2. Эрэлтийн онол

3. Эрэлтийн үнэлгээ

4. Үйлдвэрлэл ба зардлын онол

5. Зардлын онол

6. ТӨЗЗ дээрх үнэ ба бүтээгдэхүүний шийдвэр гаргалт

7. МӨЗЗ дээрх үнэ ба бүтээгдэхүүний шийдвэр гаргалт

8. МЗЗ дээрх үнэ ба бүтээгдэхүүний шийдвэр гаргалт

9. ОЗЗ дээрх үнэ ба бүтээгдэхүүний шийдвэр гаргалт

10. Үнэ бүрдэлтийн тухай

11. Урт хугацааны хөрөнгө оруулалтын тухай

12. Пүүсийн капиталын зардлыг үнэлэх

13. Эрсдэлд дургүй байдал

14. Технологи

15. Хөрөнгийн зах зээл

Жич: Дээрх сэдвүүдээс 2 оюутан хамтран давхардахгүйгээр сонгон авч ангийн ажил хийж ирнэ. Тухайн сэдвийн хүрээнд онолын асуудлыг судлахаас гадна, судалгааны ажил хийнэ. Мөн уг сэдэвтэй холбоотой 10-аас доошгүй бодлого бодож хавсаргасан байна.

Хугацаа хожимдсон бие даалтыг авахгүй. 1-р бие даалтыг хичээлийн жилийн 6-р долоо хоногт, 2-р бие даалтыг хичээлийн жилийн 12-р долоо хоногт өгч, хамгаалж дууссан байна.

Йог

2011 оны 01-р сарын 07 Нийтэлсэн Anhaa
Йогийн эрүүлжүүлэх нууцаас
Bow posture

Ачарьяа Ведпражина ананда авдута

Өнөөдөр бидний хэрэглэж байгаа машин техник бүгд л гар хөдөлгүүрээр ажилладаг. Бид өөрсдөө тэр машинуудыг хөдөлгөдөг. Хүний бие хүнээр ажиллуулж удирдуулдаггүй. Тийм учраас заримдаа бид өөрсдөдөө энгийн үед ч хор учруулж байдаг. Энэ нь бид өөрсдөө сэтгэл санааны буруу ойлголт, ухаангүйгээс хийдэг. Зүйл л дээ. Одоо ер нь эрүүл мэнд шинжлэх ухааны мэдлэгээр орчин үеийн хүмүүс эмийн бус аргаар эрүүл мэндээ эмчилдэг болсон ч энэ нь тархи сэтгэхүйд заримдаа хортойгоор нөлөөлдөг байна. Йогийн дасгал эмчилгээ нь энгийн бөгөөд амархан аргаар сэтгэхүйд заримдаа хортойгоор нөлөөлдөг байна. Иогийн дасгал эмчилгээ нь энгийн бөгөөд амархан аргаар сэтгэхүй болон оюун санаанд онцгой тайван нелөөлөл нь бидний биед ч гэсэн сайнаар нөлөөлж өвчнийг амархан илааршуулж байгаа нь баттай батлагдаад байгаа билээ. Йог бол 7000 жилийн тэртээх энэтхэг улсад үүссэн бие, сэтгэл, оюун санааг хөгжүүлэх дасгалууд юм. Олон хүмүүс йогийн тухай бодохдоо их хэцүү дасгал зөвхөн циркчид юм уу нугараачид хийх эсвэл бүр ид шидтэй холбоотой, амьдралаас хол зүйл шиг санадаг. Гэв эсрэгээр Йог нь хэн эрүүл чийрэг амьдрахыг хүснэ. Зөв бодлоготой ямар ч хүнд зориулагдсан аз жаргал бэлэглэгч юм. Бид өөрсдөө л үүнийг зорилгоо болгож заавал дасгал хийх хэрэгтэй. Дасгал хийж эхэлснээр энэхүү таны хэцүү гээд хийдэггүй байсан дасгалууд ямар их хүч нөлөөтэй энгийн зүйлс байсныг ойлгох болно. Нэгэн зүйлс байсныг ойлгох болно. Нэгэн зүйл хэлэхэд йогийн дасгал сургууль нь хүний хөдөлгүүр юм шүү дээ. Үүний ачаар л бид оюун санаа, бие организмаа эрүүл чийрэг байлгаж чадна. Ихэнх хүмүүс өнгөрсөн үеийнхэн маань маш олон төрлийн хэцүү бэрхтэй тулгарахаас гадна өвчин зовлонд ихээр хэлмэгддэг байв. Одоо бол хүн бүр өөрөө өөртөө эмч болж чадахаас гадна тийм орчин ч бүрдэж егсөн байна. Иогчид хэлэхдээ хэрэв хүн зарим нэгэн хөнгөхөн дүрэм мөрдсөнөор хөнгөн шаламгай байдлаар 80 наслах боломжтой юм гэж дүгнэсэн байна. Яагаад йогчид илүү урт насалж илүү эруүл чийрэг байдаг вэ? энэ нууцын тайлал нь энэхүү дасгалыг хийж занших нь юм. Энэ бүхнийг бүгдийг хэлэхэд их цаг хугацаа шаардагдана. Тийм учраас та манай хичээлд оролцох юм уу эсвэл бидний ном танилцуулгыг уншиж болно.

Иогоор бол урт удаан наслахад 6 нууц гэжээ:


1. Биед тохирсон ажил
Эртний хүмүүс бүх ажлаа биеэрээ хийдэг байсан байна. Хөдөлгүүр терм гээд бүгд л гар ажиллагаа. Гэвч өнөөдөр бол өөр. Жишээ: хэн нэгэн хүн аглаа босоод машинаар ажил руугаа очно. Тэгээд сууж ажиллаад дахиад машинаараа гэр рүүгээ явна. Тэгээд машинаараа гэр лүүгээ явна. Тэгээд суугаад амралтаа эдэлнэ. Энэ бүх амьдралд биеэр хийх ажил тун бага. Биеийн хөдөлгөөн муудсанаар л өвчин тусах алхам болж өгдөг. Хэрэв бидний ажил үнэхээр биеийн хүч шаардагдахгүй бол бид спортоор хичээллэх, гүйх, явган явах зэргийг амьдралдаа нэмэх хэрэгтэй. Тэгээд бас нэмж хэлэхэд йогоор хичээллэх нь таныг амрааж гүйх, алхах зэргээс илүү үр нөлөө бие болон тархинд тань өгч чадна.

2. Нойр хүрсэн үедээ унт
Энэ их амархан сонсогдож мэднэ. Гэхдээ л маш олон хүмүүс нойр нь хүрч байсан ч гэсэн суусаар байдаг. Йог болон бусад докторууд шөнө унтаад өдөр ажиллах хэрэгтэй гэж зөвлөдөг. Энэ нь биеийн эрүүл мэндэд маш майнаар нөлөөлдөг. Ялангуяа оюутнууд кофе уух зэргээр нойроо сэргээж шөнө хичээлээ давтдаг. Зарим хүн ялгаагүй шөнө ажиллаж өдөр унтдаг. Энэ нь бидэнд болж байгаа юм шиг боловч үнэн хэрэгтээ эрүүл мэндээрээ тоглож байна гэсэн үг л дээ. Йогийн онолоор ингэж байгалийн хуулиас гажиж амьдрах нь хорт хавдар болон өмөнүүгээр өвчлөх шалтгаан болдог байна.

3. Өлссөн үедээ л ид
Энэ бол бас энгийн л зүйл лдээ. Гэхдээ бид дахиад бие маань хүсч байна. Тэрнээсээ эсрэг үйлдэл хийцгээдэг. Нэг удаа идэхдээ маш их хэмжээгээр юм уу барижаалахгүй идэх, юу ч хамаагүй идэх зэрэгт ходоод гэдэс хоолоо боловсруулж чадахгүй болдог. Ходооны хүчил ихдэх буюу багасах хоолны шингэлт муудах зэргээс болж өөр олон төрлийн өвчнүүд үүсэх үвдэс болдог. Хоол идэх дур хүсэл нь үнэндээ бол бие эрүүл байгаагийн шинж л дээ. Гэхдээ энэхүү дур нь цаг ямагт юм идсэний дараа ч хэвээрээ байсан эмчид үзүүлэх хэрэгтэй. Энэ нь танд ямар нэг төрлийн өвчин байна гэсэн үг л дээ.

4. Тогтмол мацаг барих

Хэрэв ямар нэг хүнээс жилийн 365 хоногт зогсолтгүй ажиллаа гэвэл хэн ч байлаа гэсэн дургүйцэж амралт шаардах юм уу, ядарч үхнэ шүү дээ. Гэвч бид хэзээ ч ходоод гэдсээ амраах юм уу, түр зуурч гэсэн зай завмар өгөхийг боддоггүй. Бидэнд огт хэлж чадахгүй боловч дохио өгдөг. Тэр ходоод гэдэснийхээ дохиог тоохгүй байснаас болж өвдөж эхэлдэг. Тийм учраас биеэ эрүүл байлгахын тулд бид хоолноос бага боловч татгалзах хэрэгтэй. Энэ нэг өдөр хоол идэхгүй ходоодоо амраахыг хэлж байгаа юм. Энэ нь хоол боловсруулах эрхтнээ амраагаад зогсохгүй мөн биед үлдэж хуримтлагдсан хортой ялгадас хийг гадагшлуулж өгдөг. Тогтмол мацаг барьсан тэдгээр өдрүүдэд хоол боловсруулахад ашиглах энергиэ оюун санааны ажил болох дадлагад зориулах хэрэгтэй.

5. Унтахын өмнө угаалга
Дээр бидний дурьдсан шиг зөв унтах нь биед ашигтай зүйл билээ. Унтахын өмнө биеийн булчин хамгийн их ядардаг хэсгээ хүйтэн усаар угааж чийглэж өгвөл маш сайн унтаж амарч чаддаг. Энэ нь гар хөл, нүд, ам, хүзүүгээ норгохыг хэлнэ.

6. Тогтмол бясалгал
Бидний бие, оюун санаа, уураг тархитай нягт холбоотой. Одоо үед маш олон өвчний эхлэл нь сэтгэлийн дарамтаас болж байгаа. Ядаргаа, уур цухалдаан нь эрүүл мэндээрээ тоглох гол тоглоом болж байна. Бясалгал бол оюун санааг тэр бүхнээс чөлөөлж амьдралдаа байгаа шаналгаат бүхнийг арилгах сэтгэл зүйн дасгал юм. Бид амралтаа аваад ууланд авирах юм уу, далайн эрэг дээр очиж, чөлөөтэй болж сэтгэлийн тайвныг мэдэрдэг шүү дээ. Түүн шиг бясалгал бол тэр бүх үнэтэй ялалаас илүү гэр оронд тань амрааж өгч чадна. Бид Йог хийж биеэ амраагаад бие маань оюунтай холбоотой болохоор бясалгал хийснээр та бүхлээрээ удаан аз жаргалтай амьдралын тань түлхүүр билээ. .

Эрүүл байхад туслах нэмэлт санамж
Биеэ эрүүл байлгах нэмэлт гурван зөвөлгөө

1. Эрүүл мэндийн 3 зөвлөгөө
Чанаж болгоогүй бүтээгдэхүүн бололцоогоороо хэрэглэ. Энд жимс болон ногоо, үрийн салатнууд орно. Бидний биед алкаллин маш их хэрэгтэй. Цусан дахь алкаллиний хэмжээ багассанаар өвчинд өртөмтгий болж ирдэг. Тийм учраас жимс болон ногоо, үрийн төрлийн зүйлийг ихээр хэрэглэх хэрэгтэй. Асидик хоол нь бие дэх цусны эргэлтэнд нөлөөлж, мөн үүний зэрэгцээ оюун санаанд ч нөлөөлдөг. Эдгээр хоолонд мах, махан бүтээгдэхүүн орно.

2. Тараг уух
Тараг нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, өтгөн хаталт, гэдэсний хий ЗЭрэгт сайнаар нөлөөлдөг. Мөн тэжээллэгээс гадна амархан шингэлттэй учраас та таргийг дуртай үедээ ууж болно.

3. Зарчим
Тийм учраас амьдралын зарчим болох зөв дасгал, хооллолт, мацаг барих, бясалгал энэ бүхнийг дагах ёстой. Ингэж чадвал та баяр баясгаланг гаднаас биш дотроосоо эрж олж чадна.

Иогийн дасгал
Биед болон сэтгэлд нөлөө үзүүлэхүйц йогийн дасгалуудыг "асана" гэж нэрлэдэг. Утга нь сэтгэл зүйн дасгал хөдөлгөөн гэсэн үг л дээ. Зарим дасгал нь хийхэд хэцүү боловч олонхи нь ерийн хүмүүс хийж болохуйц энгийн бөгөөд үр нөлөөтэй дасгалууд байдаг. Хүний амьдралд хөдөлгөөн бол маш чухал. Гэвч ихэнх хөдөлгөөн дасгалууд нь булчин юм уу цусны эргэлтийг сайжруулахад байдаг. Йогийн дасгалууд бол дотоод амралт буюу булчин, мөн цусны эргэлтэнд нөлөөлөхөөс гадна булчирхай нервийн систем бүхэлд нь хамарч өгдөг. 5000 жилийн тэртээгээс йогийн дасгал бидэнд өвлөгдөж иржээ. Эртний Йогчид эхлээд амьтдыг шинжиж, тэд хэрхэн өвдөж, эдгэж байгааг ажигласан байна. Жишээ нь: Тогос шувуу бол хоол боловсруулах эрхтэн хамгийн их хөгжсөн амьтан. Йогд тогос байрлал гэдэг байрлал /асана/ байдаг. Үүнийг хийснээр хоол шингээлтийг сайжруулах, булчирхайн эрхтэнд нөлөөлж, энэ талаас үүдсэн ямар ч өвчнийг сулруулж өгч чаддаг юм. Ямар ч булчирхай биед хүчтэй нөлөөлж гармоныг цус руу шилжүүлж өгдөг. 'Тhyroid" булчирхйг авч үзье. Энэ нь хоолойд байрладаг бөгөөд идсэн хоолыг биеийн энерги болгоход зориулагдсан байдаг. Хэрэв энэ булчирхай гармонио багаар ялгаруулбал тухайн хүн хоолыг маш багаар хэрэглсэн ч таргаалж эхэлдэг. Мөн энэ булчирхай гармонио маш ихээр ялгаруулбал тухайн хүн хоолыг хичнээн ихээр идсэн ч маш туранхай байдаг. Амьсгалаа хянаж мөрөн дээр зогсох дасгал нь энэхүү булчирхайд нөлөөлж, шахалт өгдөг. Ингэснээр гармоны ялгаруулалт тогтворжиж хэвийн үйл ажиллагаа явуулж эхэлдэг. Иога нь мөн нурууны ясны уян хатан, налархай байдлыг хадгалдаг. Бидэнд хөгшрөлт явагдаж ирэхлээр он удаан жилийн хайр гамгүй эдлэлтэнд нурууны яс бөгтийж ирдэг. Тогтмол йогоор энэхүү зовлонгоос хол байж чаддаг. Өөр нэг йогийн сайн зүйл нь биед байрлах энергийн төв буюу чакраг нээсэн явдал юм. Эдгээр төвүүд нь нурууны дагуу байрлаж бие болон нервийн системтэй холбогдсон байдаг. Төв болгон нь өөр өөрсдийн гэсэн өнгө чанартай, зан байдлын өөрчлөлт байдаг. Эртний йогчид бясалгах явцдаа тэдгээр чакрануудыг цэцгээр төсөөлж тэгэхдээ дэлбээг нь өөр өөр өнгө буюу өөр өөр загвараар дүрсэлсэн байна. Мөн тэр дэлбээ болгон нь бас өөр өөр өнгө чадварыг дүрсэлнэ. Жишээ нь: хүйсэнд байрлах нэг чакра 10 ш дэлбээтэй байя. Түүний өөр өөр дэлбээний зан байдлыг тодорхойлох нэг нь уур гэж бодоцгооё. Хэрэв энэ чакра сул бол тэр 10 дэлбээний 10 зан чанар сул байна гэсэн үг. Бид түрүүнд уурыг сонгосон. Гэтэл энэ чакра сул байгаа учраас хүн уураа барьж чадахгүй болдог байна. Судалгаагаар ууртай хүмүүс ихэнхдээ ходоодны шарх, өтгөн хаталт зэргээр өвдөхөөс гадна өөрийн уураас болж сэтгэлийн маш их дарамт эдэлдэг. Ийм учраас йогийн дасгал хичээл нь эдгээр чакрануудыг идэвхжүүлж ,энэ нь зан төлөвт нөлөөлж, тэдгээр нь оюун санааны тайвшралд тусдаг байна. Бүхий л хүмүүс нэгдмэл. Гэхдээ энэ нь бидний бие адилхан гэсэн үг биш юм. Ямар ч насны хүн бис, сэтгэл, өвчин нь өөр өөр байдаг учир номноос харж йогоор хичээллэх нь зүй бус юм. Үүний оронд йогийн багш буюу чадварлаг хүмүүсээс зөвлөгөө авч зүй ёсоор нь хийх нь таны эрүүл мэнд, гоо сайхан, оюун санаанд зөв эерэгээр нөлөөлөхийг анхаарах хэрэгтэй.

Хөдөлгөөн ба фитнесс

2011 оны 01-р сарын 07 Нийтэлсэн Anhaa
Фитнесс ч сайхан шүү. Дэлгэрэнгүй»

ЦАГАА ЗӨВ ЗОХИЦУУЛАХ ДҮРМҮҮД

2011 оны 01-р сарын 07 Нийтэлсэн Anhaa

Өглөөний 9 цаг. Танд ганц аяга кофе уух ч зав олдохгүй, утас чинь тасралтгүй дуугарч, таны мэйл хайрцаг захиагаар дүүрч, таны компьютерийн ойр орчинд элдэв янзын хийх ёстой ажлаа бичсэн тэмдэглэлийн цааснууд хөглөрөн харагдаж байна уу? Тэгвэл танд өөрийнхөө цагийг хэрхэн зөв зохицуулах талаар зөвлөе.
Өдөр болгон цагаа төлөвлө

· Энд тэнд наасан хийх ажлын тэмдэглэлээ нэг жагсаалт болгон гаргаж, хийсэн ажлуудаа дарна. Уншихад хэцүү болоод ирмэгц жагсаалтыг дахин шинэчлэн бичнэ.
· Вебээр аялах, мэйл бичих, тэр бүү хэл ширээгээ цэвэрлэхдээ ч өөртөө тодорхой хугацаа тогтоо.
· Цаг тутам 2 минутын завсарлага авч хараагаа компьютерээсээ өөр зүг рүү шилжүүл.
· Орой болгон ширээгээ цэгцэлж бай, ингэвэл та маргаашийн ажлаа эмх цэгцгүй байдалд эхлэхгүй байх болно.


Өөрийн хэмнэлээ ол


Өөрийнхөө хоногийн хэмнэлдээ зохицож сур. Хронобиологичид бага үд бол (мэдээлэл хүлээн авах чадвартай байдаг цаг) уулзалт зохион байгуулахад хамгийн тохиромжтой цаг; үд дунд (адреналины хэмжээ дээд цэгтээ хүрдэг үе) бол шийдвэр гаргахад тохиромжтой цаг гэж итгэдэг. Оройн 6 цаг ажлаа зогсоох шилдэг цаг ба энэ үед цусны даралт, судасны цохилт багасдаг.

Хийх ажлын жагсаалт гарга


Хийх ажлын жагсаалт гаргах нь (гараар болон электроноор) цагийг илүү үр ашигтай зохицуулах эхний алхам юм. Хийх ёстой зүйлүүдээ нүдээрээ хараад дагах нь юу хийх ёстойгоо санахаас илүү хялбар. Хэцүү том зорилтуудыг “гол зүйл” гэж нэрлэсэн хэсгүүдэд хуваа, ингэснээр биелүүлэхэд хялбар болно. Яаралтай шийдэх асуудлуудаа тодруулахын тулд өнгийн бал ашиглах буюу ач холбогдлоор нь дугаарлан жагсаа. Хэрвээ ямар нэг ажил таны жагсаалтанд байнга л байдаг хэрнээ хэрэгжүүлдэггүй бол тэр даруй хийх буюу эсвэл зүгээр л хасчих.

Зохион байгуулалттай байж ажлаа төлөвлө


Жагсаалтаа шалга: Хоёрхон минутын дотор хийж болох ажил байвал тэр даруйд нь хийчих. Дараа нь илүү том, яаралтай ажлаасаа эхэл. Аливаа ажил эцсийн минут дээрээ тулахаараа л яаралтай болдог гэдгийг мартаж болохгүй. Хэрвээ танд сарын дотор хийх ажил байгаа бол эцсийн хугацаанаас нь эхлэн 7 хоног бүрт хийх ажлуудын үе шатуудыг бичиж тэмдэглэ.

Цаг үрэгчдээс зайлсхий

Хамгийн их цаг үрэгчид бол бид өөрсдөө юм. Бид цаг тутам сонингийн мэдээллийг гарчиглаж, мэйлээр явуулсан хошигнолыг уншиж, чатлаж байх ёстой мэтээр боддог. Та өөрөөсөө “ эдгээр зүйлүүд ажлаа илүү үр дүнтэй хийхэд минь надад тус болж байна уу” гэж асуу. Хэрвээ үгүй бол хас. Судалгаагаар чаат, мессеж зэрэг нь хүний IQ –г түр хугацаанд 10 оноогоор буулгадаг болохыг тогтоосон байна. Иймээс боломжтой бол утасныхаа дууг багасгаж, мессенжерээ хаа.

Захиагаа шалгахдаа, байнга ирдэг мэдээлэл үү, хэн нэгний дамжуулсан захиа юу гэдгийг шалга — дараа нь тэдгээрийг устга. Эсвэл тохиргоогоо өөрчил, ингэснээр байнга ирдэг мэдээллүүд нь автоматаар тусгай фолдерт орж та тэднийг дараа уншиж болно (үүнд ч гэсэн, өөртөө цагийн хязгаар тогтоо). Энэ бол хувийн хяналтын тухай асуудал юм. Хамгийн гол анхаарах зүйл бол хэрвээ та ямар нэг ажлыг амжуулах хэрэгтэй бол элдэв блогоор тэнэхгүй, , ямар нэг тоглоомоор тоглохгүй, мөн ажлаа дуусгахаас нааш мессежний хариуг бичдэггүй байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл таны амжуулах гэж буй ажилд саад болох бүх зүйлээс түр ч атугай холд.

Зааг тогтоо

Судалгаагаар оффисын ажилтнууд дунджаар 11 минут тутамд ажлаасаа өөр зүйлд анхаарал нь сарнидаг ба тэр бүрт эргэн хэвийн байдалдаа орохын тулд 25 мин зарцуулдаг гэж тогтоожээ. Хэрвээ таны хамт ажилладаг хүмүүс байнга тань дээр ирдэг (таныг завгүй байхад) бол бүтээлчээр зааг тогтоо. Хамт ажиллагчиддаа яаралтай хийх ажил байна, дараа туслахаар 10мин-ын зав гаргая гэж хэл. Гэхдээ өөрийнхөө хичээл зүтгэлдээ хүндэтгэлтэй хандаарай. Та өөрийнхөө чадварыг урьдчилан тодорхойлсноор танд хэрэгтэй зайлсхийх арга замаа олоход хялбар байх болно.

Ачааллаа хуваалц

Хамт ажиллагчдаа өрсөлдөгч биш харин нөөц гэж харах нь чухал. Гэхдээ өөрийнхөө хийх дургүй ажлаа хамт ажиллагчдаа тохох хэрэггүй. Та хамт ажиллагчаа өөрийнхөө багт байлгаж, хамтдаа урам зоригтой ажиллахын тулд түүний чадварт итгэх хэрэгтэй.

Өөртөө цаг гарга

Өдрийн хоол , спорт заал руу явах завгүй байна уу? Ширээнийхээ ард сууснаар та өөртөө тус хүргэж байгаа хэрэг биш. Дасгал тогтмол хийдэг хүн ажил дээрээ илүү үр бүтээлтэй байдаг нь судалгаагаар тогтооогдсон ба өдрийн цайны цагаар 20 мин алхдаг хүн цайны цагаараа гарахгүй ширээнийхээ ард үлддэг хүнээс илүү бүтээмжтэй ажиллана.

Цаг хожих 10 арга

2011 оны 01-р сарын 07 Нийтэлсэн Anhaa
      1. Өглөө бүр 15 минутыг тухайн өдөр хийх зүйлсийнхээ жагсаалтыг гаргахад зарцуул. Өглөөд амждаггүй бол өмнөх орой нь юу хийхээ төлөвлө. Тэгвэл та ажлаа тайван хийх бөгөөд бүхнийг хийх гэж сандрахгүй болно.
      2. Үг нисэн одож, цаас үлддэг. Тиймээс хийх ёстой зүйлс болон толгойдоо орсон шинэ санаа бүрээ цаасан дээр тэмдэглэ. Бичиж тэмдэглэх нь хийж гүйцэтгэхийн хагас гэдгийг бүү март.
      3. Цаг үргэлж алхам алхмаар урагшил. Эн түрүүнд хийх зүйлсээ тодорхойлон амьдралдаа хэрэгжүүл.
      4. Төлөвлөгөө, хийх ажлаа тодорхой цагт үргэлж хардаг зуршилтай бол. Таны хийх зүйлс өөрчлөгдөж болно. Ингэснээр та үнэт цагаа дэмий зүйлд зарцуулахаас зайлсхийнэ.
      5. Байнга өдрийн тэмдэглэл хөтөл. Хийх ёстой зүйлээ тэмдэглээд тухайн өдөртөө хэрэгжүүлсэн зүйлийнхээ ард тэмдэг тавь.
      6. Ажлынхаа газарт буй анхаарал сарниулах зүйлээс хол бай. Ширээ тань цонхны дэргэд байрласнаас болоод өдөр бүр цагдаа, жолооч нарын хоорондох маргааныг харж цагаа хэрэггүй зүйлд үрнэ. Эсвэл хэрэгтэй хэрэггүй зүйл ярьж таныг үймүүлдэг, ажилдаа анхаарлаа хандуулахад тань саад болдог ажлын найздаа анхааруулж, үгэнд тань орохгүй бол байраа соль. Мөн ширээн дээрх ажилтай тань холбоогүй зүйлийг ав.
      7. Өнөөдөр яавал би зорилгодоо илүү хурдан хүрэх вэ? Үүнийг өдөрт 10 удаа өөрөөсөө асуу.
      8. Нэг дор хэд хэдэн зүйлийг амжуулдаг хүнийг дуурайх гэж оролдсоны хэрэггүй. Нэг зүйлд анхаарлаа хандуулж, түүнийгээ дуусга.
      9. Өөрийнхөө гаргасан шийдвэрт итгэлтэй бай. Өөрийнөө аргаар тухайн ажлаа илүү богино хугацаанд дуусгаж чадна гэж итгэж байвал хэрэгжүүл. Бусдын зөвлөгөөг дагах гэж цаг алдах хэрэггүй.
      10. Ажилтай холбоотой өдөр тутмын төлөвлөгөө гаргадаг шигээ 7 хоногийн төлөвлөгөө зохио. Ингэснээр та 7 хоногийн эхээр зүрхшээж, нозоорохоос зайлсхийж чадна.

Цаг заваа үр дүнтэй ашиглах 10 арга

2011 оны 01-р сарын 07 Нийтэлсэн Anhaa
Цаг бол алт Дэлгэрэнгүй»

Бие даалт гэж юу вэ?

2011 оны 01-р сарын 07 Нийтэлсэн Anhaa
Бие даалтын ажил бол оюутнуудын хувьд хамгийн чухал зүйлсийн нэг юм шүү.  Дэлгэрэнгүй»

Залхуу хүн хурдан хөгширдөг

2011 оны 01-р сарын 04 Нийтэлсэн Anhaa
Ямар ч хүн аль болох хөгшрөхгүй байх, бас ажил хэрэг нь гялалзаж байхыг хүсдэг. Сэтгэл санааны эерэг байдал, амьдралын эрүүл хэв маяг зэрэг нь таны амжилтын үндэс болно. Харин хөгшрөхгүй байхыг хүсвэл доорхи бяцхан зөвөлгөөг нэг үзээрэй.
  • Хэзээ ч хэтрүүлж бүү идээрэй. Эд эсүүд ачаалалд автаагүй үед идэвхтэй байж, хурдан сэргэж,өвчнийг хялбархан давдаг. Гэхдээ хэт бага идэж болохгүй.
  • Хэрэв та самар ба жигнэсэн хүнс сайн идвэл нүүрний арьс үрчлээтэх нь бага болдог. Энэ нь 20-30 насанд хамаарна. Хэрэв 40-өөс дээш настай бол лууван сайн идээрэй. Харин 50-иад дээш настай бол сүү, цагаан идээ их хэрэглэнэ. Бас Зүрхээ хөгшрүүлэхгүйн тулд магни шаардлагатай. Энэ бүхэн цагаан идээ, бяслаг, цай, кофед агуулагддаг.
  • Өдөрт маш бага ажил амжуулдаг алхаж суух дуртай хүмүүс даруй таван насаар хөгширдөг ажээ. Тэгэхээр сайн ажиллах хэрэгтэй. Гагцхүү ажлын цагаа зөв зохион байгуулбал эрүүл саруул байхнээ. Өдөржин сууж ажил хийдэг бол зөв суух хэрэгтэй гэжээ. Компьютерийн ард 6 цагаас илүү суувал хараа муудна.
  • Секс бол залуу насыг хадгалах гол зүйл юм. Ойр ойрхон секс хийдэг хүмүүс 14 насаар залуу харагддаг гэнэ. Учир нь сексийн үед аз жаргалын даавар үүсэх ба энэ нь дархлааг бэхжүүлдэг байна.
  • Ялангуяа ажил хэрэгч хүмүүс өөрийн үзэл бодолтой байх хэрэгтэй. Бас өөрийгөө өндөр үнэлдэг бол стресст орох нь бага байдаг.
  • Өдөрт ердөө 8 минут дасгал хийхэд нас уртасна гэсэн тооцоо байдаг юм байна. Аль болох явган явж зүрх судсаа эрүүлжүүл.
  • Шөнө унтахад өрөөний хэм 18-аас дээш байх ёсгүй. Тэгвэл арьс залуу байдаг.
  • Хэрэв гомдол цөхрөл бүхнийг хүнд хэлэхгүй зөвхөн өөртөө хадгалдаг бол хурдан өвчилнө. Судалгаанаас үзвэл ийм хүмүүсийн 64 % нь рак тусдаг байна. Уйлах сайн, стресс тайлагдана гэнэ.
  • Тархиа байнга дасгалжуулж, тамиржуулах ёстой. Үгийн сүлжээ тааж, гадаад үг цээжилж, цээжээр тоо бодох зэргээр тархиа ажиллуул. Оюун ухааны хөгшрөл явагдахгүй.
  • Өлчир чийрэг бай. Өглөө шүршүүрт орох нь эрүүл ахуйн гэхээсээ чийрэгжүүлэх ач холбогдолтой. Чийрэг хүн ханиад бүү хэл харшил тусдаггүй ажээ. 

Дотоод гоо сайхан

2011 оны 01-р сарын 04 Нийтэлсэн Anhaa
Дотоод гоо зүйгүй хүн их бухимдаж тэр хэрээрээ бусдын дургүйг их хүргэдэг. Зарим хүн танд дургүйгээ ил хэлдэг ч, ихэнх нь бүдүүлэг, мангар гэж боддог. Дотоод гоо зүйгээ хөгжүүлсний хэрээр гадаад орчноосоо, хүмүүсээс таашаал авч явдаг.

Хүн дотоод гоо зүйтэй байхынхаа хэрээр бусдад таалагдаж байдаг. Мэдээж таалагдаж байгаа хүнтэйгээ хүмүүс ажиллаж, амьдарна. Хичнээн олон хүн өөрийг нь элгэмсэгээр тойрон хүрээлнэ тэр хэрээр аз жаргалыг хүн амсаж явдаг.

Хүн дотоод гоо зүйгээ сонгодог урлаг үзэж хөгжим сонсох, яруу найраг унших, уран зураг үзэх, үргэлж гоё сайхныг бодох зэргээр хөгжүүлдэг. Хэр хөгжүүлнэ тэр хэмжээгээр өндөр гоо зүйтэй болно гэсэн үг. Аль болох муу муухай зүйлээс зугтааж өөдрөг биш юм ярьдаг хүмүүстэй нөхөрлөхгүй байх, муу муухай зүйл сонсох, харах, уншихаас хол явах хэрэгтэй.

Ажлаа хүртэл хүн хийхдээ дотоод гоо зүйгээрээ хийдэг. Дотоод гоо зүйгээ хэр хөгжүүлнэ тэр хэрээр сайн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ, хийнэ, бүтээж чадна. Гадаад байдлаа ч, үйл хөдлөлөө ч дотоод гоо зүйгээрээ удирддаг. Дотоод гоо зүйгүй хүнийг хүмүүс утгагүй хувцасладаг, урлаггүй алхдаг, эвсэлгүй бүжиглэдэг, галбир муутэй биетэй, түг таг яриатай, болхи гэх мэтчилэн ярьцгаадаг. Тэгэхээр гоо зүйгүй байдал найз нөхдийг зугтаалгадаг байх нь.

Мөн хүний дотоод гоо зүйг хамгийн сайн хөгжүүлдэг зүйл уран зохиолын ном юм. Урлагтай амьдрах ухааныг ном зохиолоос л авах боломжтой. Хэр гоо зүйтэй болно тэр хэрээр хараал хэлдэггүй, аль болох бусдын сайн сайхан талыг олж харах чадвартай болдог.

Заавал бид хүний муу муухай талыг олж харж нервтэж байх хэрэггүй. Та өөрөө ч гэсэн өндөг шиг өөгүй дутагдалгүй, ямар ч муу зуршилгүй хүн биш шүү дээ. Хүн гоо зүйтэй болсны ачаар өөрийн дутагдалтай талыг хүртэл бусдад харуулахгүй, мэдрүүлэхгүй сайн нууж чаддаг байна. Гоё сайхан бүхнийг мэдэрч амьдрах бол бас нэгэн төрлийн жаргал билээ.

Гэр бүл хөгжил төв

Эдийн засгийн онол лекц

2011 оны 01-р сарын 04 Нийтэлсэн Anhaa

Лекц № 16

16.1 Олон улсын худалдааны онолууд

Даяаршилт гүнзгийрэх тусам дэлхийн улс орнуудын эдийн засаг хамтын ажиллагааны агуулга хэлбэр баяжин тэлж, дэлхийн эдийн засаг гэсэн нэгдмэл тогтолцоо бүрэлдэн бий болох үйл явц улам бүр лавширсаар байна. Ийм нөхцөлд аль ч улсын хувьд гадаад ертөнцөөс хаалттай, тусгаарлагдмал байдлаар хөгжих бололцоогүй болж, хүссэн ч хүсээгүй ч олон улсын эдийн засгийн харилцаанд оролцохоос өөр аргагүй болж байна. Энэ нь олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа үндэсний эдийн засгийн хөгжил, дэвшлийн нэг гол хүчин зүйл болон хувирсаныг харуулж байна.

Улс орнууд байгалийн баялаг, цаг уурын нөхцөлөөрөө бие биенээсээ ялгаатай байдаг. Үүний улмаас улс бүр өөрт шаардлагатай байгаа бүх бүтээгдэхүүн, үйлчилгээг дотооддоо үйлдвэрлэн иргэдийнхээ хэрэгцээг хангах боломжгүй байдаг. Ийм учраас улс орон бүр байгаль, цаг уурын нөхцөлдөө тохируулан хамгийн хямд зардлаар, чанартай хийж чадах үйлдвэрлэлийн тийм төрлүүдийг хөгжүүлэхээс өөр аргагүй болдог.

Улс орнууд үйлдвэрлэлийн тодорхой төрлүүд дээр дагнан төрөлжихийг олон улсын хөдөлмөрийн хуваарь /ОУХХ/ гэж нэрлэдэг. ОУХХ нь үйлдвэрлэлийн болон бүс нутгийн гэсэн 2 чиглэлээр хөгжиж байна. Эхний чиглэлийн хүрээнд улс орнуудад бүтээгдэхүүний, технологийн, эд ангийн зэрэг төрлүүд бүхий үйлдвэрлэлийн төрөлжилт бий болдог бол хоёрдугаар чиглэл нь улс орнуудыг тухайн бүс нутгийн хувьд уламжлалт бүтээгдэхүүний үйлдвэрлэл дээр төрөлжүүлдэг.

ОУХХ-ын нөгөө нэг тал нь олон улсын хоршилт юм. Төрөлжилтийн нөлөөгөөр 1 буюу 1 хэсэг улс оронд бий болдог үйлдвэрлэлийн бөөгнөрөл нь бусад улс оронд тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлт байгаа тохиолдолд л ашигтай болдог. Ийм учраас үйлдвэрлэгч болон худалдан авагч улс орнуудын хооронд төрөлжсөн бүтээгдэхүүнийг солилцох талаар байнгын хэлхээ холбоо тогтдог. Үүнийг олон улсын хоршилт гэж нэрлэдэг.

ОУХ нь бүүр дээр үеэс эхлэлтэй боловч XIX зуунд л дэлхийн зах зээл гэгдэх хэмжээнд хүрч хөгжсөн. Улс орнуудын хоорондох бараа бүтээгдэхүүний шилжилт хөдөлгөөнийг олон улсын худалдаа гэнэ. ОУХ нь олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны анхдагч хэлбэр бөгөөд өнөөг хүртэл байр сууриа хадгалсаар байна. ОУХ нь хөрөнгө оруулалтын нэгэн адил ашиг орлогоо зузаатгаж, эдийн засгийн өсөлтөө нэмэгдүүлэх нэг чухал хүчин зүйл болдог.

Гадаад орны зах зээл дээр бараа борлуулах, төлбөрт үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг эксдорт гэнэ. ОУХ-нд оролцож байгаа улс орон бүр худалдан борлуулсан бүтээгдэхүүний нэгж тутмаас дотоодын зах зээл дээр зарсанаас илүү их ашиг олохыг эрмэлздэг. Иймээс тийм хэмжээний ашиг авчирч чадах бүтээгдэхүүн, үйлчилгээг нийлүүлдэг.

Аливаа орон дотооддоо үйлдвэрлэхэд гарах зардал нь дэлхийн зах зээлийн үнээс давж байгаа, тийм барааг гаднаас худалдан авахыг импорт гэнэ. Аль ч улс орон барааг импортлох замаар дотоодын зах зээл дээрх эрэлтийг хангахад шаардагдах байсан нөөцөө өөр илүү үр ашигтай үйлдвэрлэлд чиглүүлэх бололцоо гаргаж авдагаар импортын үр ашиг илэрдэг.

Экспорт, импортын нийлбэрийг гадаад худалдааны бараа эргэлт гэдэг. ДНБ эсвэл ҮНБ-д экспортын барааны эзлэх хувийг экспортын квот гэнэ.

Гадаад эдийн засгийн харилцаа бэхжихийн хамт ОУХ үр ашигтай байх асуудал улам бүр ач холбогдолтой болсон. Энэ асуудалд анх удаа меркантализмын төлөөлөгчид анхаарлаа хандуулсан байдаг.

Адам Смит худалдааны анхны сонгодог онол болох үнэмлэхүй давуу талын онолыг боловсруулжээ. А.Смитийн үзэж байснаар олон улсын хөдөлмөрийн хуваарьт оролцогч улс орнууд хамгийн их хонжоог олдог бөгөөд аль нэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл дээр давуутай байгаа улс орон уг бүтээгдэхүүнээр дагнан төрөлжиж, улмаар түүнийгээ бусад улсуудад нийлүүлэх ёстой аж. Гэхдээ энэхүй онол нь бусадтай харьцуулахад ямар нэгэн үнэмлэхүй давуу байдал бүрдээгүй улс орнуудад олон улсын худалдаанд оролцож болох, эсэхийг тайлбарлаж чаддаггүй.

Давид Рикардо А.Смитийн үнэмлэхүй давуу талын онолыг цаашид гүнгийрүүлэн судлаад харьцангуй давуу талын онолыг боловсруулсан. Энэ онолын дагуу гадаад худалдаа нь үр ашиг бүхий аж ахуйтай улс орнуудад нэмэгдэл хожоо авч ирдэг. Харьцангуй давуу талын онол нь өртгийн хөдөлмөрийн онол дээр суурилдаг бөгөөд олон улсын хөдөлмөрийн хуваарьт оролцогч улс орон бүр хождог гэдгийг итгэл үнэмшилтэйгээр нотлон харуулдаг учраас хэд хэдэн зууныг дамжин амьдарч улам бүр баяжин хөгжсөөр байна.

16.2 Дэлхийн зах зээл

Дэлхийн улс орнуудын хооронд бүтээгдэхүүн солилцох явцад үүсч байгаа харилцааг дэлхийн зах зээл гэж тодорхойлж болох юм. Ийм харилцааны субъект нь улс, үйлдвэр, аж ахуйн газар, хувь хүний аль аль нь байж болно. Дотоод зах зээлийн нэгэн адил дэлхийн зах зээлийг бүтцийн хувьд бүтээгдэхүүн, үйлчилгээний, капиталын хөдөлмөрийн, шинжлэх ухаан, техникийн ололтын гэх мэтчилэн янз бүрээр ангилан үзэж болно. Мөн бүс нутгийн онцлогоор нь европын, азийн, өмнөд америкийн, ойрх дорнодын гэх мэтээр ангилан үзэж болно.

Аливаа улс орон дэлхийн зах зээл дээр үйл ажиллагаа явуулахын тулд зохих нөхцөлийг бүрдүүлсэн байх ёстой. ӨХ дэлхийн зах зээл дээр эрэлт бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээтэй, мөн импортыг төлөх валютын зохих нөөцтэй байх шаардлагатай. Үүнээс гадна тээврийн хэрэгсэл, агуулах сав, холбоо харилцаа, банк, даатгал гээд гадаад худалдаанд шаардагдах дэд бүтцийг зохих хэмжээнд хөгжүүлсэн байх зэрэг болно.

Бүтээгдэхүүн, үйлчилгээний орж, гарах урсгал нь тус улсын экспорт, импортыг бүрдүүлдэг. Тухайн улсаас бүтээгдэхүүн, үйлчилгээг гадагш борлуулахыг экспорт, харин бүтээгдэхүүн, үйлчилгээг гаднаас оруулж ирэх, өөр орноос худалдан авахыг импорт гэнэ. Харин экспорт, импортын өртгийн ялгаварыг цэвэр экспорт гэж нэрлэж заншсан бол экспорт, импортыг хамтад нь гадаад худалдааны эргэлт гэж нэрлэдэг.

Дэлхийн зах зээл дээр бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ дотоодын зах зээлийн адил эрэлт, нийлүүлэлтийн харилцан үйлчлэлийн үр дүнд тогтдог. Гэхдээ тэнцвэрийн үнэ нь дотоодын тэнцвэрийн дээд, доод үнийн хооронд тогтдог байна.

Орчин цагийн дэлхийн зах зээлийн хөгжлийн нэг онцлог нь бүс нутгийн шинжтэй худалдааны томоохон блокууд бий болж байгаа явдал юм. Ийм блокууд дотоодод эдийн засгийн хамтын ажиллагааны өргөн харилцаа хөгжиж байгаа хэдий ч худалдааны харилцаа давамгайлдаг.

16.3 Гадаад худалдааны бодлого

Бусад улс орнуудтай тогтоосон худалдааны харилцааг зохицуулах зорилгоор төрөөс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний нийлбэр цогцыг гадаад худалдааны бодлого гэж нэрлэдэг. Хэдийгээр эдгээр арга хэмжээ нь гадаад худалдааг зохицуулах үндсэн зорилготой боловч дотоодын үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн эрх ашгийг тодорхой хэмжээгээр хөндөж байдаг.

Түүхийн хувьд авч үзвэл протекционизм, фритредерство гэсэн 2 төрлийн гадаад худалдааны бодлого төлөвшин тогтсон байдаг. Эдгээр хэв маягийн аль аль нь өөрийн сул хийгээд давуу талтай бөгөөд түүхэн тодорхой нөхцөл байдлаас хамаараад аль нэг нь давамгайлсаар ирсэн байна. Тухайлбал: 19-р зууны туршид фритредество давамгайлж байгаад 19-р зууны сүүлээс протекционизм давамгайлах болсон.

Протекционизм нь үндэсний үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахад чиглэгдсэн бодлого. Шинээр үүсэн хөгжиж байгаа салбаруудыг тухайн салбарт олон жил үйл ажиллагаа явуулаад туршлагажичихсан гадаадын пүүсүүдийн өрсөлдөөнөөс хамгаалахад энэхүү бодлого нь нэн шаардлагатай байдаг. Гаалийн татвар, тарифын бус хориг саадууд зэрэг нь протекционизмын үндсэн арга хэрэгслүүдэд тооцогддог.

Барааг улсын хилээр гаргах болон оруулахад заавал төлөх ёстой төлбөрийг гаалийн татвар гэж нэрлэдэг. Гаалийн татварыг экспортын, импортын, дамжин өнгөрөх барааны гэж ангилан авч үздэг хэдий ч хамгийн түгээмэл нь импортын барааных байдаг.

Импортын бараанд гаалийн татвар нь эхэндээ улсын төсвийн орлогыг нэмэгдүүлэх зорилготтой байсан хэдий ч эдүүгээ таваарын урсгалыг зохицуулах, үндэсний үйлдвэрлэгчдийг хамгаалах хэрэгсэл болон хувирсан байна. Импортын татвар нь үндэсний үйлдвэрлэлийн хөгжилд тус дэм үзүүлдэг хэдий ч үнэ өссөний улмаас хэрэглээ нь багасах учир хэрэглэгчдэд сөрөг үр дагавартай байдаг.

Экспортын бараанд гаалийн татвар ногдуулснаар дэлхийн зах зээл дээр өрсөлдөх боломж хумигддаг учир түүнийг ховор тохиолдолд хэрэглэдэг. Ихэнх оронд түүхий эдийн экспортод ийм татварыг ногдуулдаг.

Гаалийн татварыг нэгж бараанаас тогтоосон хэмжээний мөнгөн дүнгээр эсвэл хувь процентоор тус тус авдаг. Гаалийн татвар нь гадаад худалдааны бодлогын нэн чухал хэрэгсэл хэвээр байгаа хэдий ч түүний үүрэг сүүлийн жилүүдэд аажим аажмаар суларсаар байна.

Гаалийн татварыг бодвол тарифын бус хязгаарлалтууд нь засгийн газруудад үйл ажиллагааны чөлөөт байдал олгодог хэдий ч олон улсын худалдаанд тодорхой бус байдлыг бий болгодог. Иймд тарифын бус хязгаарлалтыг багасгаж, улмаар халах асуудал Дэлхийн худалдааны байгууллагын өмнө дэвшигдэж байгаа тулгамдсан зорилгуудын нэг болоод байна. Гэтэл тарифын бус хязгаарлалтуудын төрөл улам бүр нарийсч, нэр төрөл нь олширсоор л байна.

Протекционист бодлогод тарифын бус хориг саадуудыг өргөн хэрэглэдэг. Үүнд квот, лиценз, экспортын сайн дурын хязгаарлалт, экспортын субсид, демпинг, олон улсын картель, эмбарго, техникийн саад зэргийг дурьдаж болно.

Квот гэдэг нь аливаа улсад гаднаас оруулах /импортын квот/ буюу эсвэл гадагш гаргах /экспортын квот/ барааны хэмжээний тоон буюу өртгийн нэгжээр илэрхийлэгдсэн хязгаарлалт юм.

Лиценз нь тогтоогдсон тоо хэмжээгээр тодорхой хугацаанд бүтээгдэхүүнийг экспортлох буюу импортлох үйл ажиллагаанд төрийн холбогдох байгууллагаас олгосон зөвшөөрөл юм.

Экспортын сайн дурын хязгаарлалт нь экспортод квот тогтоох талаар засгийн газруудын хооронд хийгдсэн албан ба албан бус хэлэлцээрийн хүрээнд худалдааны түншүүдийн хэн нэгнийхэн нь хүлээсэн үүрэг амлалтанд үндэслэсэн тогтоосон экспортын тоо хэмжээний хязгаарлалт юм.

Хилийн чанадад гаргах бараа бүтээгдэхүүний тоо хэмжээ, гарцыг өргөтгөхийн тулд экспортлогчдод төрөөс үзүүлэх санхүүгийн хөнгөлөлтийг экспортын субсид гэнэ.

Демпинг бол бараа бүтээгдэхүүнийг гадаадын зах зээл дээрх хэвийн үнээс хямд үнээр буюу ӨХ экспортлогч улсын дотоодын зах зээл дээрх ижил төстэй барааны үнээс хямд үнээр худалдаалах үйл явц юм.

Ямар нэгэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх тоо хэмжээнд хяналт тавих ба ашигтай үнэ тогтоох үйл ажиллагааг хангахад чиглэсэн экспортлогч улс хоорондын хэлэлцээрийг олон улсын картель гэнэ.

Бараа бүтээгдэхүүн буюу валютыг аль нэг улсад оруулах, эсвэл гаргахад төрөөс тогтоодог хоригыг эмбарго гэнэ.

Үндэсний техникийн, захиргааны, ариун цэврийн ба бусад хэм хэмжээ, дүрэм журмуудаар гадаадаас бараа бүтээгдэхүүн оруулахыг хязгаарладаг худалдааны бодлогын далд аргыг техникийн саад гэнэ.

Гадаад худалдааны бодлогын 2 дахь төрөл болох фритредерство нь гадаад худалдаанд төр оролцох ёсгүй гэсэн зарчмыг баримталдаг бөгөөд түүнийг харьцангуй давуу талын онолыг практик дээр бүрэн хэрэгжүүлж, дэлхийн аж ахуйн системийн хүрээнд үйлдвэрлэлийн хүчин зүйлийг үр ашигтай хуваарилахад тус дэм үзүүлэн, улс орны үйлдвэрлэгчдийн хоорондохь өрсөлдөөнийг тэтгэдэг гэж үздэг. Чөлөөт худалдааны талынхан протекционизмын арга хэрэгслүүд нь улс оронд хэтэрхий их зардал чирэгдэл учруулдаг хэмээн шүүмжлээд чөлөөт худалдааг хөгжүүлэхийг бүх талаар уриалдаг. Гэвч бүрэн чөлөөт худалдаа гэж амьдрал дээр бараг байдаггүй. Улс орон бүр хөгжлийнхөө онцлогийг харгалзан чөлөөт худалдааг зохих хязгаарлалттайгаар хөгжүүлсээр байна.

Эдийн засгийн онол лекц

2011 оны 01-р сарын 04 Нийтэлсэн Anhaa

Лекц № 15

15. 1 Бизнесийн үйл ажиллагаан дахь төрийн зохицуулалтын түүх

Бараг 1930-д оныг хүртэл бизнесийг бизнес эрхлэгчид эрхлэж, төрийг улс төрчид удирдаад бие биеэсээ салангид оршиж байлаа. Энэ үед худалдаачид газрын талаар ямар нэгэн зохицуулалт байхыг үгүйсгэж, ажилчид ямар нэгэн хамгаалалтгүй учир ажилдаа дургүй болж халагддаг, эрх ашгаа хамгаалахын тулд холбоонд эвлэлдэн нэгддэг боловч хуйвалдаан зохиосон эрүүгийн гэмт хэрэгт татагддаг байжээ.

19-р зууны иймэрхүү зохицуулалтгүй чөлөөтэй үе нь бизнесийг үхэлд хүргэж том том үйлдвэрүүдийн нэр хүнд унаж, дээрэмчин гэгдэж, олон ажилчид хөдөлмөрлөхөөс татгалзаж, цагаачлан ирэгсдэд газар хүрэлцэхгүй болж, төрөөс зохицуулалт хэрэгтэйг нийгэм шаардах болсон. Энэ үеэс л дэлхийн томоохон орнуудад эдийн засаг, бизнесийг зохицуулах хууль эрхзүйн актууд бий болж эхэлсэн.

Манай орны хувьд 1990 оноос өмнө бүх үйл ажиллагаа төрийн удирдлага, зохицуулалтанд байсан ба нийгмийг удирдан жолоодогч нь МАХН гэж үндсэн хуулиндаа зарласан ТТЭЗ-тай байсан.

1990 онд үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, ЗЗЭЗ-ыг хөгжүүлэх чиг хандлагыг хүлээн зөвшөөрсөн үеэс төрийн зохицуулалтын талаар 2 туйлширсан үзэл гарч ирсэн. Үүнд:

1. Төрийн төвлөрсөн зохицуулалтыг үргэлжлүүлэх гэсэн хуучинсаг үзэл

2. Бизнесийг чөлөөтэй хөгжүүлэх, аливаа төрийн зохицуулалт нь бизнест саад болно гэсэн үзэл бодол байсан.

Энэ үеэс улсын татаас багасаж, төлөвлөгөө, хатуу үнийн бодлогоос татгалзаж эхэлсэн.

1992 онд батлагдсан Үндсэн хуулиар олон хэвшил бүхий эдийн засгийг хөгжүүлэх, дэлхий нийтийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага, үндэсний онцлогыг харгалзан, төрөөс зохицуулах явдлыг хуульчлан заасан. Мөн Үндсэн хуулийн 25-р зүйлийн 1-р хэсгийн 7-д УИХ нь төрийн санхүү, зээл, татвар, мөнгөний бодлогыг тодорхойлж, эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлох талаар заасан.

Өнөөдөр татвар, гадаадын хөрөнгө оруулалт, шударга бус өрсөлдөөнийг хориглох, хэрэглэгчдийн эрх ашиг, байгаль орчныг хамгаалах зэрэг олон чиглэлээр бизнесийг төрөөс зохицуулж байна.

Нийгмийн үйлдвэрлэлийн тэнцвэрийг харьцангуй өндөр түвшинд аль болохоор тогтвортой хадгалахын тулд төрийн эдийн засгийн зохицуулалт зайлшгүй чухал. Гэхдээ тэр нь тодорхой хязгаараас халихгүй, бас арга, механизм нь оновчтой байх ёстой.

Төрийн зохицуулалт гэдэг нь төрөөс бизнесийг хянах, хязгаарлахаас гадна дэмжих, урамшуулах ойлголтыг өөртөө агуулдаг.

15. 2 Төрөөс бизнесийг зохицуулах хязгаар, хүрээ

Бизнесийн орлогын эсрэг чиглэсэн зарим хамгаалалт, зохицуулалт нь нийгмийн шаардлагыг хангаж байж болно. Гэхдээ хэтэрхий их зохицуулалт нь хэт бага зохицуулалтаасаа дор хор уршиг учруулдаг. Хэтэрхий их зохицуулалт нь бизнест санхүүгийн хүндрэл учруулах бөгөөд зохицуулалтгүй буюу маш бага зохицуулалттай бизнес нь нийгмийн асуудлыг үүсгэдэг. Иймээс энэ 2 туйлын дунд алтан дунджийг нь бизнес, төр, нийгэм олох хэрэгтэй. Зөвхөн ийм нөхцөлд төрийн зохицуулалт тохирч, бизнес ч хөгжих, нийгэм ч хамгаалагдсан байх нөхцөл бүрдэнэ. Үүнийг төрөөс бизнесийг зохицуулах хязгаар гэж ойлгож болно.

Төрийн зохицуулалтыг дараах үндсэн 3 хүрээнд авч үзэж болно. Үүнд:

1. Монополийн эсрэг зохицуулалт: “Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай” МУ-ын хууль 1993.07.05-ны өдөр батлагдсан ба 5 бүлэг, 13 зүйлтэй. Зах зээл дэх ААН-үүдийн өрсөлдөөнд хяналт тавих, ноёрхох болон шударга өрсөлдөөнд харш бусад үйл ажиллагааг хориглох хязгаарлахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2. Хэрэглэгчдийн эрх ашиг болон байгаль хамгаалахад чиглэсэн зохицуулалт: Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах тухай хууль 1991 онд батлагдсан бөгөөд хэрэглэгчдийн үндсэн эрхийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулна. Хэрэглэгч нь чанартай бүтээгдэхүүн хэрэглэх, аюулгүй байдлаа баталгаажуулах, эдийн засгийн ашиг сонирхолоо хамгаалах, үнэн зөв мэдээлэл авах, гомдол гаргах зэрэг эрхтэй. Хэрэглэгчийн эрх ашиг хохирсон тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлсон. Байгаль хамгаалах чиглэлээр манай улсад багц хууль батлагдсан.

3. Хөдөлмөрийн харилцааны зохицуулалт: МУ-ын хөдөлмөрийн хууль 1991.01.21-нд батлагдсан ба одоо 15 бүлэг, 142 зүйлтэйгээр мөрдөгдөж байна. Иргэд хөдлмөрийн гэрээ байгуулж, хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна. Энэ хуульд дараах үндсэн асуудлуудыг тусгасан: Үүнд:

§ Хамтын гэрээ, хэлэлцээр

§ Хөдөлмөрийн гэрээ

§ Ажил, амралтын цаг

§ Цалин хөлс, олговор

§ Хөдөлмөрийн нөхцөл, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн стандарт

§ Эмэгтэй хүний хөдөлмөр

§ Насанд хүрээгүй, тахир дутуу, одой хүний болон ахмад настны хөдөлмөр

§ Гадаадын иргэний болон гадаадын ААН, байгууллагад ажиллаж байгаа иргэний хөдөлмөр

§ Хөдөлмөрийн хамтын маргаан зохицуулалт

§ Хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан зохицуулалт

§ Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн сахилга, эд хөрөнгийн хариуцлага

§ Хөдөлмөрийн удирдлага, зохион байгуулалт,

§ Хөдөлмөрийн хяналт зэрэг зүйлсийг тусгасан байдаг.

Энэ хүрээнд мөн нийгмийн даатгал, нийгмийн халамж, эрүүл мэндийн даатгалын хуулиудыг оруулна.

Монгол улсын хувьд нийгмийн даатгалын үйл ажиллагаа бусад төрлийн даатгалыг бодвол илүү сайн хөгжсөн бөгөөд даатгалын хэлбэр, хувь хэмжээ нь дараах байдалтай байна.

Тухайлбал: заавал даатгуулагчийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ нь дараах байдалтай байна. Үүнд:

¹

Даатгалын төрөл

Төлөх шимтгэлийн хэмжээ (хувиар)

АО хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос

Даатгуулагч хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос

1

Тэтгэврийн даатгал

7

7

2

Тэтгэмжийн даатгал

0.5

0.5

3

ҮОМШӨ-ний даатгал

1, 2, 3

-

4

Ажилгүйдлийн даатгал

0.5

0.5

5

ЭМД

2

2

6

Дүн

11, 12, 13

10

Тэтгэврийн даатгалын сангийн зарцуулалт: Тэтгэврийн даатгалын сангаас өндөр настны, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгоно.

Дараах нөхцөлд өндөр насны тэтгэвэр олгоно. Үүнд:

  1. Тэтгэврийн даатгалын санд нийтдээ 20-оос доошгүй жил шимтгэл төлсөн 60 нас хүрсэн эр, 55 хүрсэн эм
  2. Төрүүлсэн болон 3 хүртэлх настайд нь үрчлэн авсан 4 ба түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх 20-оос доошгүй жил тэтгэвэрийн даатгалын шимтгэл төлсөн 50 нас хүрсэн бол
  3. Нийтдээ 20-оос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил газрын дор ажиллаж шимтгэл төлсөн 55 нас хүрсэн эр
  4. Нийтдээ 20-оос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажиллаж шимтгэл төлсөн 55 нас хүрсэн эр, мөн 20-оос 7 жил 6 сараас доошгүй жил мөн нөхцөлд ажилласан ба шимтгэл төлсөн 50 нас хүрсэн эм
  5. Нийтдээ 20-оос 12 жил 6 сараас доошгүй хугацаагаар хүнд нөхөцлд ажилласан 55 настай эр, 10-аас доошгүй жил ажилласан 50 настай эм
  6. 10-20 жил шимтгэл төлсөн 50 настай эр, 55 настай эм шимтгэл төлсөн нийт хугацаандаа оногдох өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгон авч болно.

Тэтгэврийн хэмжээ:

  1. Өндөр насны бүрэн тэтгэврийг НДШ төлсөн сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос 45%-иар
  2. НДШ-ийг 20 жилээс илүү төлсөн жил тутамд хөдөлмөрийн хөлсийг 1.5%-иар бодож нэмэгдэл олгоно
  3. Тахир дутуугийн тэтгэвэр авч байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон даатгуулагчийн тэтгэврийг хөдөлмөрийн чадвараа алдсан жил тутамд 1%-иар бодож нэмэгдүүлнэ.

Тэтгэмжийн сангийн зарцуулалт:

  1. Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж:
    1. Ердийн өвчин, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдахаас өмнө 3 ба түүнээс дээш сарын хугацаагаар шимтгэл төлсөн бол
    2. Хүүхдээ 196 хоног хүртэл тээгээгүй, дутуу төрүүлсэн буюу үр хөндүүлсэн эмэгтэй

Сүүлийн бүтэн ажилласан 3 сарын дундаж хөлснөөс:

5 хүртэл жил шимтгэл төлж ажилласан бол 45%

5-14 хүртэл жил шимтгэл төлж ажилласан бол 55%

15-аас дээш жил шимтгэл төлж ажилласан бол 75%-иар олгоно.

  1. Оршуулгын тэтгэмж: Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг нийтдээ 36 сараас доошгүй хугацаагаар төлсөн даатгуулагч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барвал, ҮОМШӨ-ий улмаас нас барвал, тэтгэвэр, тэтгэмж авч байсан бол ЗГ-ын тогтоосон тухайн үед мөрдөгдөж буй хөдөлмөрийн хөлсний 6 сарын нийлбэртэй тэнцүү тэтгэмж олгоно.
  2. Тэжээгчээ алдсаны тэтгэмж: Хөдөлмөрийн чадваргүй хүний тоо 3 ба түүнээс дээш бол 100%, 2 бол 75%, 1 бол 50%-ийг олгоно.

ҮОМШӨ-ний даатгалын сангийн зарцуулалт: Даатгуулагч нь ҮОМШӨ-ний улмаас хөдөлмөрийн чадвараа удаан хугацаагаар алдаж тахир дутуу болсон бол шимтгэл төлсөн хугацааг харгалзахгүйгээр тахир дутуугийн тэтгэвэр олгоно.

Тэтгэврийн хэмжээ: Хөдөлмөрийн чадвараа 10 хүртэл хувиар алдсан бол 10%-иар, 10-аас дээш хувиар алдсан бол алдалтын хувь хэмжээгээр тэтгэмжийг олгоно. Тухайлбал: 30%-иар алдсан бол хөдөлмөрийн хөлсний 75%-иар, түр хугацаагаар алдсан бол хөдөлмөрийг хөлсийг 100% олгоно.

Ажилгүйдлийн даатгалын сангийн зарцуулалт: Ажилгүй болохоос өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард тасралтгүй шимтгэл төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж олгоно.

Тэтгэмжийг олгохдоо сүүлийн 3 сарын хөдөлмөрийн хөлсний дундажаас дараах хувиар бодно.

  1. 4 хүртэл жил ажиллсан бол 45%
  2. 5-10 хүртэл жил ажиллсан бол 50%
  3. 10-15 хүртэл жил ажиллсан бол 60%
  4. 15 ба түүнээс дээш жил ажиллсан бол 70%-иар бодож олгоно.

ЭМД-н сангийн зарцуулалт: Энэ нь даатгуулагчийн эмчлүүлсэн эмчилгээ, үйлчилгээг санхүүжүүлэхэд зарцуулна.

  1. Заавал ба сайн дураар даатгуулагчид эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тохиолдолд нэг ор хоногийн эмчилгээний хувьсах зардал (дулаан, цахилгаан, усны зардлаас бусад)-ын 10%-ийг өөрсдөө, үлдэх хэсгийг ЭМД-н сангаас төлнө
  2. Даатгуулагч хариуцсан өрхийн эмчийн жороор зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтанд заасан эмийг эмийн сангаас авсан бол уг эмийн зохих хувийг нөхөн олгоно. ЭМД-н салбар зөвлөл тогтооно.
  3. Улсын үйлчилгээтэй рашаан сувилалд эмчлүүлэн сувилуулсан бол эмчилгээний зардлын зохих хувийг төлнө. ЭМНХЯ тогтооно.

15. 3 Төрийн зохицуулалтын арга хэлбэрүүд

Төр бизнесийн үйл ажиллагааг зохицуулахдаа дараах арга хэлбэрийг баримтлан ажилладаг. Үүнд:

  1. Удирдлагын арга: (хууль тогтоомж гаргах, засаг захиргааны агентлаг байгуулах, иргэний хууль)
  2. Зохион байгуулалтын арга: (засгийн газрын хуулийн биелэлтийг зохион байгуулах, хэрэгжүүлэх чиг үүрэгтэй)
  3. Эдийн засгийн арга: (эдийн засгийн хариуцлага хүлээлгэх, хохирол арилгуулах, торгох, монополийн эсрэг зохицуулалт хийх, жижиг дэнд үйлдвэр хөгжүүлэх бодлогоо хэрэгжүүлэхийн тулд зээл тусламж үзүүлэх )
  4. Захиргааны арга: (хууль дүрэм зөрчвөл хариуцлага хүлээлгэх, торгох, орлого хураах, баривчлах)
  5. Сэтгэлзүйн арга: (бизнес хөгжүүлэх уур амьсгал бүрдүүлэх, сөрөг үзэгдлээс сэргийлэх, мэдээлэл суртчилгаа хөгжүүлэх)
  6. Хяналт, шалгалтын арга: (төрийн хяналт шалгалт нь хуулийн хэрэгжилтийг дүгнэх, жигдрүүлэх)
  7. Мэдээлэл: (зах зээлийн мэдээллийн асуудал төрд ч, бизнест ч ач холбогдолтой. Статистикийн, НББ-ийн хууль батлагдсан.)
  8. Орон нутгийн зохицуулалт: (Зөвхөн УИХ, ЗГ-ын түвшинд зохицуулалт байдаг гэвэл өрөөсгөл юм. ӨХ газараа зохион байгуулна, хот байгуулалтын бодлогоо харгалзан хаана бизнес эрхлэхийг зохицуулж байна.)

Эдийн засгийн онол лекц

2011 оны 01-р сарын 04 Нийтэлсэн Anhaa

Лекц № 14

14.1 Инфляци, түүний шалтгаан, ангилал

Мөнгөний үнэ цэнийн өөрчлөлт буюу үнийн өөрчлөлтийн хурдцыг инфляци гэнэ. ӨХ үнийн ерөнхий төвшин өсөх явдал юм. Бодит амьдралд инфляци үүсэхэд бүх барааны үнэ зэрэг тэнцүү нэмэгддэггүй, ӨХ үнийн түвшин нэмэгдэхэд зарим барааных бусдаас илүү өсч үнийн харьцааны өөрчлөлтөөс хожсон, алдсан хүмүүс аль аль нь байх тул нийгэм бүхэлдээ инцляциас хохирох ч үгүй, хожих ч үгүй. Аливаа асуудлыг зөв зохистой шийдвэрлэхийн тулд түүний үүсэн гарсан шалтгааныг нарийн тодорхой тогтоох хэрэгтэй. Инфляци нь ЭЗ-н болон хүн амын амьдралын төвшинд муугаар нөлөөлж, ЭЗ-н тогтворгүй байдлын 1 шалтгаан болж байдаг. Иймд инфляци үүсэх шалтгаан, нөхцөлийг тодорхойлж, түүний эсрэг арга хэмжээ авах нь чухал байдаг. Гэхдээ энэ нь нилээд бэрхшээлтэй. Учир нь 1 зэрэг нөлөө үзүүлдэг хэд хэдэн хүчин зүйл байдаг бөгөөд эдгээрийн нөлөөллийг тус бүрд нь тодорхойлоход хүндрэлтэй юм.

Инфляци нь дараах хүчин зүйлүүдээс шалтгаалдаг гэж ЭЗ-чид үздэг. ӨХ шалтгаанаар нь дараах байдлаар ангилна. Үүнд:

  1. Эрэлтээс үүдэлтэй инфляци: Энэ нь үнийн түвшин нийт эрэлтээс шалтгаалж өссөнөөр тайлбарлагддаг. ӨХ нийт эрэлт хэрэгцээ нь ЭЗ-н нийлүүлэлтээс давсан үед инфляци үүсдэг. Ийм тохиолдолд эрэлтийг хангаж чадахуйц хэмжээгээр нийлүүлэлтийг өсгөх шаардлагатай болдог.
  2. Зардлаас үүдэлтэй инфляци (нийлүүлэлтийн): Энэ үед үнийн өсөлтийг нэгж бүтээгдэхүүний зардлыг өсгөхөд хүргэсэн хүчин зүйлүүдээр тайлбарладаг. Нэгж бүт-ний зардал нь тухайн хугацаанд үйлдвэрлэсэн нийт бүт-ний дундаж зардал байна.

Нэгж бүт-ний зардал=Нийт зардал/Бүтээгдэхүүний тоо

Нэгж бүт-ний үнийн өсөлт нь ЗЗ дээр үнийн төвшин харьцангуй тогтвортой үед ЗЗ-д нийлүүлэх бүтээгдэхүүний хэмжээ ба тухайн байгууллагын олох ашгий багасгадаг. Үүнтэй холбоотойгоор нийт нийлүүлэлт багасч үнийн төвшинг өсгөдөг. Үүний 1 шалтгаан нь цалин хөлсний өсөлт байдаг. Учир нь цалин хөлсний өсөлтийг хөдөлмөрийн бүтээмжийн өсөлттэй уялдуулаагүйгээс нэгж бүт-ний зардал өснө. Мөн түүнчлэн төсвийн зардал хэт их бол төсвийн алдагдал ихсэж, түүнийг нөхөхөд зориулан цаасан мөнгө их хэмжээгээр гаргаснаар мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж инфляци үүсэх шалтгаан болдог.

  1. Мөнгөний нийлүүлэлтээс үүдэлтэй инфляци: Үнэ өсөх нэг шалтгаан нь мөнгөний нийлүүлэлт хэтэрхий их, түүнтэй харьцах бараа бүтээгдэхүүн хэтэрхий бага байх явдал байдаг. Мөнгөний тоо хэмжээний уламжлалт онолоор ЭЗ-н хүрээнд хийгдэж байгаа гүйлгээний тоо тогтмол, мөнгөний нийлүүлэлтээс хамаарахгүй бол эдгээр гүйлгээний нийт хэмжээ нь РхТ буюу бүтээгдэхүүн үйлчилгээний өртгийг нийт хийгдсэн гүйлгээний тоогоор үржүүлсэнтэй тэнцүү байна. Харин эдгээр гүйлгээг хийхэд шаардлагатай мөнгөний хэмжээ нь түүний эргэлтийн хурдаас (V) шалтгаална. Иймд нийт гүйлгээнд шаардагдах мөнгөний тоо хэмжээ нь MxV болно. Эндээс

болно. M-мөнгөний нийлүүлэлт, V-гүйлгээний хурдац, P- бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ, T- нийт хийгдсэн гүйлгээний тоо (бүтээгдэхүүний тоо хэмжээ).

Учир нь РхТ, MxV нь 2-лаа гүйлгээг хэмжих 2 өөр арга буюу нийт гүйлгээний 2 тал юм.

Инфляци нь мөнгөний нийлүүлэлтээс шууд хамаарахаас гадна шууд биш татварыг өсгөх, төсвийн цалинг нэмэгдүүлэх, хүн амаас зээлж чадаагүй тохиолдолд төсвийн алдагдлыг банкны зээлээр нөхөх зэрэг нь инфляцийг өсгөхөд нөлөөлдөг. Эдгээр нь инфляци үүсэх дотоод х.з юм. Үүнээс гадна гадаад х.з нөлөөлдөг. Үүнд:

§ Экспортлогдсон инфляци

§ Дэлхийн эдийн засгийн бүтцийн хямрал г.м.

ОУ-н хамтын ажиллагаа өргөжихийн хэрээр гадаад худалдаа, экспорт, импортын бараа бүтээгдэхүүн нэмэгддэг. Ийм үед импортын болон экспортын бараа бүтээгдэхүүний үнэ өссөнөөс нэг орноос нөгөө оронд инфляци шилжих үзэгдлийг экспортлогдсон инфляци гэнэ.

И-ийн үед мөнгөний ханш уналтыг дотор нь:

- Аажим (мөлхөө)

- Хурдтай (цогио)

- Хэт хурдтай (гипер) гэж ангилдаг.

Инфляцийн түвшин 1 оронтой тоогоор илэрхийлэгдэж байвал мөлхөө инфляци гэх ба энэ нь эдийн засгийн хэвийн үзэгдэл бөгөөд үйлдвэрлэгчдийг үнээр урамшуулж байдаг. Инфляцийн түвшин 2 оронтой тоогоор илэрхийлэгдэж байвал цогио инфляци гэх ба энэ нь нилээд аюултай болж буй инфляци юм. Инфляцийн түвшин 2-оос дээш оронтой байвал гипер инфляци гэх ба энэ нь нийгэмд асар их хор хөнөөлтэй байдаг. Инфляцийн үр дагавар урьдаас мэдэгдэж буй эсэх болоод инфляцийн хэмжээнээс хамаарч янз бүр байдаг. Инфляцийн үр дагавараас болж гутлын улны зардал гэсэн зардал гардаг. Энэ нь банкнаас байн байн мөнгөө авахтай холбоотой гардаг зардал.

14.2Инфляцийн үр нөлөө, түүнийг хэмжих

Мөнгөний үнэ цэнийн өөрчлөлтийг яг нарийн тооцоход бэрхшээлтэй байдаг. Тиймээс и-ийг тооцохын тулд үнийн индексийг ашигладаг. Бүх бараа бүтээгдэхүүний үнийн индексийг тооцох нь төвөгтэй байдаг учир ихэнх оронд и-ийн төвшингийн хэмжүүрээр хэрэглээний барааны үнийн индексийг ашигладаг. Жижиглэнгийн буюу өргөн хэрэглээний барааны индекс нь тэдгээрийн үнийн төвшинд тодорхой хугацаанд гарч байгаа өөрчлөлтийг хэмждэг. Иймд тухайн жилийн и-ийн хурдцыг дараах байдлаар тодорхойлж болно. Үүний тулд:

  1. Тухайн жилийн болон суурь оны үнийн индексийг тодорхойлно. Суурь оны үнийн төвшинг 100% гэж авна. I- үнийн индекс, Р1-тайлант оны үнийн түвшин, Р0-суурь оны үнийн түвшин.
  2. Тайлант оны үнийн индексээс суурь оны үнийн индексийг хасаж, түүнийгээ суурь оны үнийн индекст хуваан 100%-р үржүүлнэ.

Үүнээс гадна и-ийг тоогоор хэмжих өөр 1 арга нь 70-ын дүрэм юм. Энэ нь хэдэн жилийн дараа үнийн төвшин 2 дахин өсөх вэ? Гэдгийг тодорхойлоход тусалдаг.

t-инфляцийн төвшин 2 дахин өсөхөд шаардагдах жил.

Инфляци нь ЭЗ-т дараах 2 ерөнхий нөлөөллийг үзүүлдэг. Үүнд:

1. Нийгмийн талаасаа хүн амын амьдралын түвшинд нөлөөлөхдөө ажилгүйдлийг бий болгож, бодит цалин, бодит орлогыг бууруулдаг. Учир нь үнийн төвшин хүн амын нэрлэсэн орлогын төвшингөөс хурдан өсч байгаа тохиолдолд бодит орлого багасна. Бодит орлогын өөрчлөлтийн %=Нэрлэсэн орлогын өөрчлөлтийн %-үнийн төвшний өөрчлөлтийн% Бодит орлогын багасалт нь тогтмол орлого ологчдын хувьд илүү тусаж, бусад бүлгийнхний орлогыг нэмэгдүүлж хуваарилдаг. Үүнийг дараах байдлаар тооцож болно. Мөн түүнчлэн хуримтлал эзэмшигчдийн хөрөнгийн бодит өртгийг бууруулдаг. ӨХ хадгаламжийн үнэгүйдлийг бий болгоно.

2. Эдийн засгийн талаасаа нийт ЭЗ-т нийгмийн нөхөн үйлдвэрлэлийн зүй тогтлыг алдагдуулж, үнийн тэгш бус өсөлтийн улмаас үйлдвэрлэлийн салбаруудын ашгийн хэмжээ тэгш биш болж зарим салбарын уналтыг бий болгодог. Эдгээрээс үүдэлтэй дараах сөрөг үр дагаваруудыг инфляци авчирдаг.

- Мөнгө нь эд баялгийг агуулж байх ёстой боловч инфляцийн улмаас түүний худалдан авах чадвар нь буурдаг тул удаан хугацааны хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх боломж олгодоггүй.

- Мөнгөний ханшны уналттай холбоотойгоор хүмүүс хэрэгцээнээсээ шалтгаалахгүйгээр үнэт эдлэл, таваар худалдан авах явдал нэмэгдсэнээр эрэлтийн бүтцийг алдагдуулдаг.

- Мөнгө нь ирээдүйд хийх төлбөрийн хэрэгсэл боловч инфляцийн үед зээлдүүлэгч нь алдагдал хүлээдэг учир зээл олгохоо болих, эсвэл зээлийн хугацааг богиносгохын зэрэгцээ ирээдүйн алдагдлаа нөхөхийн тулд өндөр хүүтэй зээл олгодог. Мөн хүмүүс мөнгөн хуримтлалыг хадгалах сонирхолгүй болсноос мөнгө зээлийн системийг хямралд оруулдаг.

- Мөнгө нь албан ёсны солилцооны хэрэгсэл боловч инфляцийн төвшин өндөр үед эргээд бартерийн худалдаа хийх, гадаад валютыг ашиглах, эсвэл алт г.м мөнгийг орлох зүйлийг ашиглан арилжаа хийдэг.

- Инфляциас шалтгаалан экспорт харьцангуй үнэтэй болж, импорт хямдарснаас төлбөрийн балансын тэнцвэр алдагдаж гадаад валютын нөөцийг багасгадаг.

- Улсын төсвийн нэрийдсэн зардлыг ихэсгэж орлогын үнэгүйдлийг бий болгосноор төсвийн болон төрийн санхүүгийн системийг хямралд оруулдаг.

- Улс орон бүрт инфляцийн төвшин харилцан адилгүй байдгаас тухайн орны валютын болон албан ёсны ханшны зөрүүг ихэсгэж, валютын системийг хямруулна.

- Ийнхүү инфляци нь мөнгөн хөрөнгийн хөдөлгөөнтэй холбоотой бүх зүйл, мөнгөний ЗЗ-ийн тэнцвэржилтийг алдагдуулаад зогсохгүй улмаар энэ хүрээнээсээ хальж үйлдвэрлэл хэрэглээ г.м ЭЗ-н бүх хүрээг хамарч хямралд хүргэж болдог.

Ийм учраас төв банкны мөнгөний бодлого нь юуны өмнө үнэ ханшны тогтвортой байдал, түүгээр дамжуулаад макро ЭЗ-н зорилтуудыг хангахад чиглэгддэг юм. Энэ зорилтоо хэрэгжүүлэх гол арга зам нь мөнгөний нийлүүлэлт, түүнд хяналт тавих явдал байдаг.

14. 3 Инфляцийг хязгаарлах төрийн бодлого

Инфляци нийгэм, эдийн засгийн ихээхэн сөрөг үр дагавартай байдаг учир инфляцийн эсрэг элдэв арга хэмжээ авахаар ЗГ бүхэн хүчин чармайлтаа дайчилдаг. Гэхдээ ЗЗЭЗ-н нөхцөлд инфляци нь зайлшгүй зүйл бөгөөд эдийн засагчид инфляци нь эерэг үр нөлөөтэй гэдгийг ч хүлээн зөвшөөрдөг. ӨХ инфляци хичнээн хөнөөлтэй ч гэсэн ААН-үүдийн хувьд түүний байгалийн шалгарлын бодит орчинг бүрдүүлдэг. Иймээс инфляцитай холбогдсон бодлого нь түүнтэй дасан зохицох уу, эсвэл түүний эсрэг бодлого авч явуулах уу гэсэн 2 чиглэлд хуваагддаг.

Инфляцийн эсрэг чиглэсэн төрийн бодлогын хувьд онолын хүрээнд 2 гол үзэл баримтлал бий. Үүнд:

1. Кейнсийнхэний үзэл баримтлал: гол утга санаа нь төлбөрийн чадвартай эрэлтийг нэмэгдүүлэх замаар эдийн засгийг сэргээн идэвхжүүлж, инфляцийн өсөлтийг хязгаарлан зогсоох явдал юм. Энэ зорилгоор ашиглаж болох хамгийн хүчирхэг механизм нь төрийн сангийн бодлого гэж үздэг. ӨХ төсөв, татварын бодлогоор эдийн засагт илүү үр өгөөжтэй нөлөөлж болно гэсэн үг. Эдийн засаг уналтын буюу зогсонги байдалд орсон үед ийм бодлого зохих үр дүнгээ өгдөг тал бий. Гэвч төсвийн механизмаар эрэлтийг ингэж нэмэгдүүлэх нь богино хугацаанд үр дүнгээ өгч болох боловч яван явсаар инфляцийг хөөрөгдөхөд хүргэдгийг олон орны өнгөрсөн зууны туршлага харуулдаг.

2. Шинэ сонгодгуудын үзэл баримтлал: төрийн зүгээс эдийн засгийг зохицуулах, үүний дотор инфляциас нийгмийг хамгаалахын тулд мөнгө-зээлийн уян хатан бодлого явуулах нь илүү өгөөжтэй гэж үздэг. Хэрэглэх гол механизм нь тэднийхээр мөнгөний нийлүүлэлт, зээлийн болон хадгаламжийн хүү. Үнэ өсч, мөнгөний худалдан авах чадвар буурах үед төв банк мөнгөний нийлүүлэлтийг багасгах зорилгоор зээлийн хүүг нэмэгдүүлэх, хадгаламжийн өсөлтийг урамшуулах замаар инфляцийн өсөлтийг тогтоон барьж болно гэж үздэг. Тэгэхдээ төсвийн алдагдлыг багасгах арга хэмжээг мөнгөний энэхүү хатуу бодлоготой хосолсон нөхцөлд л үр дүн гарах нь тодорхой юм. Тэд төлбөрийн чадвартай эрэлтийн өсөлтийг хязгаарлах нь ажилгүйдлийн ердийн түвшнийг хиймлээр багасгаж инфляцийг хөөрөгдөх аюулаас эдийн засгийг хамгаалахад чухал гэж үздэг.

Энэ инфляцийн эсрэг чиглэсэн 2 бодлого нь бие биенээ шууд үгүйсгэдэг. Өнөө үед инфляцийг бүрэн устгана гэдэг нь хоосон мөрөөдөл төдий зүйл билээ. Товчоор хэлбэл инфляци нь зайлшгүй үзэгдэл юм. Иймд асуудлын гол нь төр инфляцийг хяналтаасаа алдахгүй, хэвийн түвшинд байлгах явдал чухал юм.

Иймээс улс орон болгон өөрийн онцлогийг харгалзан хүчтэй болон хэт инфляциас эдийн засаг, нийгэмээ хамгаалах ойрын ба хэтийн зорилтыг цогцолбор байдлаар боловсруулан хэрэгжүүлэх учиртай.

Хэтийн бодлогын хувьд:

1. Төр бодит үйлдвэрлэлийг дэмжих, захиргаадалт, монопольчлолыг хязгаарлах, үнэ, худалдааг чөлөөтэй болгох зэргээр инфляцийн эсрэг цогцолбор, цэгцтэй арга хэмжээ авч ард түмний итгэлийг олж, тэднийг сэтгэлзүйн хувьд инфляцийн хүлээлтээс салгах

2. Хүчтэй буюу хэт инфляцийн нөхцөлд татварыг нэмэгдүүлэн, төсвийн зарлагыг хязгаарлаж, төсвийн алдагдлыг багасгах

3. Мөнгөний нийлүүлэлтийн хатуу лимит тогтоон хяналтыг чангатгах

4. Төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор гадаадаас зээл авах явдлыг аль болох багасгах зэрэг цогцолбор арга хэмжээг хэрэгжүүлэх ёстой.

Богино хугацааны бодлогын хувьд тухайн нөхцөлд л инфляцийн түвшинг бууруулахад чиглэх ёстой. Энэ хүрээнд асуудлын гол нь нийгмийн нийлмэл эрэлтийг өсгөхгүйгээр нийлмэл нийлүүлэлтийг нэмэгдүүлэх явдал юм. Энэ зорилгоор бодит салбарын товар үйлдвэрлэгчдэд хөнгөлөлт үзүүлэх, төсвийн ачаалал, алдагдлыг багасгах зорилгоор төрийн өмчийг хувьчлах, ЗГ-н ҮЦ гаргах явдлыг хязгаарлах, өргөн хэрэгцээний барааны импортыг урамшуулах зэрэг цогцолбор арга хэмжээ авах ёстой. Нийлүүлэлтийг ингэж урамшуулахын хамт эрэлтийг аль болохоор хязгаарлах шаардлагатай. Үүний тулд хадгаламжийн хүүг нэмэгдүүлэн иргэдийн чөлөөт мөнгөн хөрөнгийг эргэлтээс банкинд шилжүүлэн төвлөрүүлэх бодлого явуулах ёстой.

Инфляцийг сөрөн зогсох төрийн бодлого нь зайлшгүй чухал боловч ямар нэгэн хугацаанд ажилгүйдлийг нэмэгдүүлэн, үйлдвэрлэлийн хэмжээг бууруулах зэргээр улс орны эдийн засагт багагүй хохирол учруулдаг.

Ингэхээр хамгийн оновчтой бодлого нь эдийн засгийг хүчтэй буюу хэт инфляциас хамгаалахын хамт энэ зорилтоо хангасан нөхцөлд ажилгүйдлийг ердийн түвшинд нь барьж, хяналттай мөлхөө инфляцитай байхыг хүлээн зөвшөөрөх явдал юм.

Эдийн засгийн онол лекц

2011 оны 01-р сарын 04 Нийтэлсэн Anhaa

Лекц № 13

13. 1 Сангийн бодлогын тухай

Сангийн бодлого нь засгийн газрын зарлага болон татвартай холбогдсон бодлого юм. ӨХ төр эдийн засгийг бүхэлд нь зохицуулах, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах үүргээ тодорхой зорилго чиглэлтэй бодлогуудаар дамжуулан хэрэгжүүлдэг. Иймээс сангийн бодлого нь төрөөс эдийн засгийг зохицуулах 1 арга хэрэгсэл юм.

Сангийн бодлого нь ЗГ-аас улсын худалдаа, татвар, шилжих төлбөр зэргээр дамжуулан ажил эрхлэлтийн түвшин, үндэсний үйлдвэрлэл, улс орны эдийн засгийн хөгжилд нөлөөлөхийн тулд авч явуулж буй тодорхой зорилго чиглэлтэй үйл ажиллагааны нийлбэр цогц юм.

Сангийн бодлогыг дотор нь хэрэглэж буй арга хэрэгсэл, ямар асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн, аяндаа үүсч байна уу, эсвэл зориудын үйл ажиллагаагаар үүссэн үү гэдгээс нь хамааруулан зорилтот ба зорилтот бус, нийт эрэлтийг урамшуулах ба саатуулах бодлого, нийлүүлэлтэнд чиглэсэн сангийн бодлого гэх зэргээр ангилдаг.

Зорилтот сангийн бодлого: Энэ нь нийт эрэлтийн хэмжээнд нөлөөлж ажил эрхлэлтийн түвшинг дээшлүүлэх, үндэсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, ханш уналтыг бууруулах, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах зорилгоор УИХ, ЗГ-аас улсын зардал, татварын хувь хэмжээг өөрчлөн нийт эрэлтэнд нөлөөлж буй зориудын үйл ажиллагаа юм. Дээрх зүйлсийг зориудаар өөрчлөх нь олон сөрөг үр дагаварыг бий болгож болзошгүй учир нарийн судалгаа хийж, ихээхэн болгоомжтой хандах хэрэгтэй.

Зорилтот бус сангийн бодлого: Төрөөс зориудын арга хэмжээ аваагүй байхад татвар болон улсын зардалд ямар 1 хэмжээгээр аяндаа өөрчлөлт гардаг. Үүнийг зорилтот бус сангийн бодлого гэнэ. Тухайлбал: үндэсний үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэхийн хирээр татварын орлогын хэмжээ өсөхөөс гадна бусад хүчин зүйлүүд ч түүнд нөлөөлнө.

Үндэсний үйлдвэрлэлийн бууралтын буюу эдийн засгийн уналтын үед ЗГ-аас татварын орлогыг бууруулан улсын худалдааг нэмэгдүүлэх замаар нийт эрэлтийг өсгөхөд чиглэсэн бодлогыг явуулдаг. Үүнийг эрэлтийг урамшуулах сангийн бодлого гэнэ.

Харин илүүдэл эрэлтийн улмаас бараа үйлчилгээний үнэ өсч ханш уналт нэмэгдэх үед татварын орлогыг нэмэгдүүлэн улсын худалдааг багасгах замаар нийт эрэлтийг бууруулахад чиглэсэн бодлогыг авч явуулдаг. Үүнийг эрэлтийг саатуулах сангийн бодлого гэнэ.

Сангийн бодлого нь ихэвчлэн нийт зардал буюу нийт эрэлтийн хэмжээнд нөлөөлөх боловч мөн нийлүүлэлтэнд ялангуяа татварын өөрчлөлт нь нийлүүлэлтийн хэмжээнд шууд нөлөөлдөг гэж олонхи эдийн засагчид үздэг. Нийт нийлүүлэлтэнд нөлөөлж байгаа сангийн бодлогыг нийлүүлэлтэнд чиглэсэн сангийн бодлого гэнэ.

Ер нь нийгмийн нийлмэл эрэлт, нийлмэл нийлүүлэлтийн тэнцвэрийг хангах, зарим тохиолдолд харьцааг нь өөрчлөхийн тулд татвар, төсвийн зарлага-санхүүжилтийн механизмыг ашиглахыг эдийн засагт төрийн сангийн бодлого гэнэ.

13.2 Сангийн бодлогын үндсэн арга хэрэгсэл

Сангийн бодлогыг татвар, улсын худалдаа, шилжих төлбөр зэргээр дамжуулан хэрэгжүүлдэг. Иймээс түүнийг хэрэгжүүлэх үндсэн арга хэрэгсэл нь татвар, улсын худалдаа юм.

Татвар: Татвар нь эдийн засагт үндсэн 3 үүргийг гүйцэтгэнэ. Үүнд:

Улсын төсвийг бүрдүүлэгч үндсэн эх сурвалжийн

Төрөөс эдийн засгийг зохицуулах гол хэрэгслийн

Хүн ам, нийгмийн бүлгүүдийн орлого дахь тэгш бус байдлыг багасгах, амьдралын түвшнийг ойртуулах хэрэгслийн үүргийг тус тус гүйцэтгэнэ.

Татварыг оногдуулж байгаа обьектоор нь шууд ба шууд бус татвар гэж 2 ангилна. Шууд татвар нь хүн ам, аж ахуйн нэгжийн орлогод ноогдуулж байгаа татварууд юм. Шууд бус татвар гэдэг нь бүтээгдэхүүн үйлчилгээний үнийн дүнд тодорхой хувиар, эсвэл бүтээгдэхүүний нэгжид мөнгөн дүнгээр оногдуулдаг татвар юм.

Татварыг оногдуулж байгаа байдлаар нь регрессийн, прогрессийн, пропорциональ татвар гэж ангилдаг. Орлого өсөхөд татварын түвшин өсөж байхыг прогрессийн буюу өсөн нэмэгдэх татвар, орлого өсөхөд татварын түвшин буурч байхыг регрессийн татвар, харин татварын түвшин орлогоос үл хамаарч байвал пропорциональ татвар гэнэ.

Татвар ба орлогын хамаарлыг дараах байдлаар тайлбарлаж болно.

Хүн амын орлогод ноогдуулах татварыг орлогоос нь хамааруулан ялгавартай тогтоох замаар орлого дахь тэгш бус байдлыг багасгах боломжтой байдаг. Татварыг орлогоос нь хамааруулан ялгавартай тогтоох зарчмыг татварын өсгөн нэмэгдүүлэх зарчим гэнэ.Үүний үр дүнд татвар төлсний дараах орлогын ялгаа багасдаг.

Үйлдвэр, аж ахуйн газрууд татвар төлөхийн өмнөх бус, татвар төлсний дараах ашгийг голлон сонирхдог. Үйлдвэрлэлийн хэмжээг өсгөх шаардлагатай салбарт ашигт ноогдуулах татварын хувь хэмжээг бууруулахад татвар төлсний дараах үлдэх ашиг нэмэгдэж уг салбарлуу бусад салбараас хөрөнгө урсан орж ирэх ба бараа үйлчилгээ илүүдэлтэй байгаа салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн ашигт ноогдуулах татварын хувь хэмжээг нэмэгдүүлэхэд үлдэх ашиг багасч уг салбараас хөрөнгө гадагшлан ашиг өндөртэй салбарлуу урсана.

Татварын өөрчлөлт нь үндэсний үйлдвэрлэлийн тэнцвэрт хэмжээнд хэрхэн нөлөөлөхийг татварын үржүүлэгчээр тодорхойлдог. ӨХ татварын орлогыг хэмжээгээр бууруулахад бодит үндэсний цэвэр бүтээгдэхүүний тэнцвэрт хэмжээ хэмжээгээр өсдөг. Татварын орлогын нэгж хэмжээний өөрчлөлтөнд ноогдох үндэсний цэвэр бүтээгдэхүүний өөрчлөлтийг татварын үржүүлэгч гэнэ.

Сөрөг тэмдэг нь татвар, үйлдвэрлэлийн хэмжээ 2 урвуу хамааралтайг харуулна.

Улсын худалдаа: Нийт зардал буюу нийт эрэлт нь хэрэглээний зардал, хөрөнгө оруулалтын зардал, улсын зардал, гадаадын хэрэглэгчдийн зардлын нийлбэрээс бүрдэх ба энэ нийт үндэсний орлоготойгоо тэнцүү байна. Засгийн газраас ямар нэгэн үйл ажиллагаандаа зориулан шаардлагатай бараа, үйлчилгээ худалдан авахтай холбоотой зардал гардаг бөгөөд үүнийг улсын худалдаа гэнэ. Татвар нь нийт зардал буюу нийт эрэлтийн хэмжээнд хэрэглэгчээр дамжин дам байдлаар нөлөөлдөг бол улсын худалдаа нь өөрөө түүний бүрэлдэхүүн хэсэг болдог учир түүнд шууд нөлөөлдөг. Улсын худалдааг хэмжээгээр нэмэгдүүлэхд тэнцвэрт ҮЦБ-ний хэмжээ хэмжээгээр өснө. Улсын худалдааны нэгж хэмжээний өөрчлөлтөнд ноогдох ҮЦБ-ий өөрчлөлтийг зардлын үржүүлэгч гэнэ.


13.3 Улсын төсөв, түүний бүтэц, төсвийн зарлага, орлого

Төсвийн бүтэц төрийн байгууллагын тогтолцооноос хамаарна. МУ төрийн байгуулалтын хувьд нэгдмэл бөгөөд зөвхөн засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн хувьд аймаг, нийслэлд, аймаг нь сум, багт, нийслэл нь дүүрэг, хороодод хуваагдана. Иймээс МУ-ын төсөв нь төвлөрсөн төсөв, орон нутгийн төсөв гэсэн 2 шатлалаас бүрддэг.

Төвлөрсөн төсвийн санхүүгийн нөөц ЗГ-н мэдэлд байдаг учраас тулгамдсан зорилтыг ээлж дараатай шийдэхэд хөрөнгийн нөөцийг тараан цацахгүй, цэгцтэй зарцуулах бололцоотой байдаг. Иймээс Макро эдийн засгийн зорилтыг хангахад төвлөрсөн төсөв гол үүрэг гүйцэтгэнэ.

Төсвийн зарлага нь төсвийн санхүүжилтийн зорилт, тухайн үе дэх нийгэм, эдийн засгийн бодлогын тусгал байдаг. Ерөнхийдөө төсвийн зарлагыг урсгал зардал, хөрөнгийн зардал гэсэн 2 том хэсэгт хуваана. Орон нутгийн төсвийн зардлыг аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ хэлэлцэн мөн л урсгал болон хөрөнгийн зардал гэсэн 2 хэсэгт ангилан батална.

Улсын төсвөөс дор дурьдсан байгууллага буюу үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлнэ.

l Төрийн төв, орон нутгийн өөрөө удирдах байгууллага

l Боловсрол, шинжлэх ухаан, соёл урлаг, эрүүл мэнд, биеийн тамирын үйлчилгээ

l Батлан хамгаалах арга хэмжээ

l Байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх болон улсын захиалгат геологи хайгуулын ажил гүйцэтгэх

l Хүн, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ

l Эдийн засгийн суурь дэд бүтцийг хөгжүүлэх, нийгмийн зориулалттай арга хэмжээг хэрэгжүүлэхэд зориулсан төсвийн хөрөнгө оруулалт

l Байгалийн гамшиг, ган зуд болон гэнэтийн бусад аюул, хүн малын гоц халдварт өвчний голомтыг дарах, ариутгах зэрэг урьдчилан тооцоолох бололцоогүй арга хэмжээг санхүүжүүлэх

l Төсвөөс санхүүжүүлэхээр хуульд заасан бусад арга хэмжээ

Эдгээрээс гадна тухайн үеийн улс орны амьдралд шийдвэрлэх ач холбогдолтой бөгөөд ЗГ-ын тусгай хөтөлбөрт заагдсан эдийн засгийн бодит салбарыг хөгжүүлэхтэй холбогдсон арга хэмжээг эргэж төлөгдөх нөхцөлтэйгээр улсын төсвөөс санхүүжүүлж болдог.

Төсвийн хуулийн дагуу МУ-ын төвлөрсөн төсвийн зарлагыг дараах байдлаар ангилан биелэлтэнд нь хяналт тавина. Улсын төвлөрсөн төсвийн зарлагын дүн нь “нийт зарлага ба цэвэр зээлийн дүн” гэсэн үзүүлэлтээр илэрхийлэгдэнэ. Энэ үзүүлэлт нь урсгал зарлага, хөрөнгийн зардал, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийлбэр юм.

Урсгал зарлага нь бараа үйлчилгээний зардал (цалин хөлс, харилцаа холбоо, ашиглалт гэх мэт 60 гаруй төрлийн зардал), зээлийн үйлчилгээний төлбөр (гадаад, дотоод зээлийн хүү), урсгал шилжүүлэг (орон нутгийн төсөв)-ээс бүрдэнэ.

Хөрөнгийн зардал нь улсын төсвөөс санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, үндсэн хөрөнгийн их засвар, улсын нөөцийг нэмэгдүүлэхэд зориулагдсан хөрөнгийн чанартай зардлыг багтаана.

Эргэж төлөгдөх цэвэр зээл гэж хүүг нь хасч тооцсон ЗГ-н зээллэг, бондын үндсэн өр, мөнгөжүүлсэн өрийн бичиг, түүнчлэн эргэж төлөх гадаад зээлийн үндсэн өрийг хэлнэ.

Улсын төвлөрсөн төсвийн нийт зардлыг салбараар нь улсын ерөнхий үйлчилгээний зардал, нийгмийн үйлчилгээний зардал, эдийн засгийн үйл ажиллагааны зардал, ангилагдаагүй бусад зардал гэсэн 4 хэсэгт хуваана.

Салбараар ангилагдаагүй, ӨХ шугамын бус чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Ерөнхийлөгч, УИХ, ЗГ, УИХ-н байгуулсан байгууллагууд, СЭЗЯ, ГЕГ, УТЕГ, ХЗДХЯ, Шүүх, Прокурор, Тагнуулын зэрэг нийтэд үйлчлэх зориулалт бүхий байгууллагуудын зардлыг улсын ерөнхий үйлчилгээний зардал гэнэ.

Төрийн мэдэлд байгаа үйлдвэрлэлийн дэд бүтэц, мөн төрийн өмчийн оролцоо бүхий бодит сектор, түүнчлэн төрийн өмчийн биш ч гэсэн нийгмийн шаардлагын үүднээс санхүүгийн дэмжлэг үзүүлэх салбаруудад зарцуулах хөрөнгийг эдийн засгийн үйл ажиллагааны зардалд хамааруулдаг.

Боловсрол, эрүүлийг хамгаалах, нийгмийн даатгал, халамж, нийтийн аж ахуй, соёл урлаг, амралт, спортын үйл ажиллагаатай холбоотой зардал нь нийгмийн үйлчилгээний зардалд хамаарна.

ЗГ-н нөөц хөрөнгө, гадаадын зээл, ЗГ-н зээллэг, бонд, өрийн бичгийн хүү, хуваарилагдаагүй тоног төхөөрөмжийн зардал зэрэг тодорхой хаягаар бичих бололцоогүй зардлыг ангилагдаагүй зардалд хамааруулна.

Улсын төсвийн орлого гэдэг нь төрөөс өөрийн үүргийг гүйцэтгэхэд зайлшгүй шаардагдах санхүүгийн сан хөмрөг юм.

Төрийн зайлшгүй үүрэг гэдэгт төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны аппаратыг хэвийн ажиллуулах, төрийн иргэний үйлчилгээг зохих түвшинд зохион байгуулах, төрийн нийгэм эдийн засгийн зорилтыг хангах явдал хамаарна.

Улсын төсвийн орлогыг татварын орлого, татварын бус орлого, төсвийн гадуурх орлого гэсэн үндсэн 3 төрөлд хуваана.

МУ-н төвлөрсөн төсвийн орлогыг УИХ дараах бүтцээр баталдаг.

l Төвлөрсөн төсвийн орлогын нийт дүнг “нийт орлого ба тусламжийн дүн” гэсэн үзүүлэлтээр илэрхийлнэ. Энэ үзүүлэлтийг урсгал орлого, тусламжийн орлого гэсэн 2 хэсэгт хуваана.

l Урсгал орлого нь татварын ба татварын бус орлогоос бүрдэнэ.

l Татварын орлогыг орлогын албан татвар, нийгмийн даатгалын орлого, өмчийн татвар, НӨТ, онцгой албан татвар, гаалийн албан татвар, бусад (хураамж, төлбөрүүд) татвар гэж ангилна.

l Татварын бус орлого нь төрийн өмчийн оролцоотой аж ахуйн субьектын хувьцааны ногдол ашиг, хүү, торгууль, төсөвт байгууллагын өөрийн орлого, төрийн өмчийн орон барилгын түрээсийн төлбөр зэрэг бусад орлогоос бүрдэнэ.

Төсвийн тэнцэл нь ашигтай гардаг улс орон дэлхий нийтэд хуруу дарам цөөхөн байдаг. Ихэнх улс орны төсвийн зарлага, орлогын хоорондын зөрүү буюу алдагдал жилээс жилд өсдөг бөгөөд үүний шалтгаан нь улс орны нийгэм эдийн засгийн амьдралд төрийн гүйцэтгэх үүрэг өсөж байгаагаар тайлбарлагдана. ӨХ энэ нь төрийн аппарат, ажиллагсад нэмэгдэж зардал нь өсөж байна гэсэн үг.

Төсвийн алдагдал нь улсын санхүүгийн нөөцийн тэнцвэр алдагдсаны үр дагавар төдийгүй, мөнгөний эргэлтийн хүрээнд тэнцвэр алдагдах суурь нь болдог. Улс зээл авч байж л төсвийн алдагдлаа нөхнө. Төсвийн алдагдал, улмаар зээлийн өр нэмэгдэхийн хэрээр ЗГ зээлийн төлбөрөө аль болох хойшлуулахыг эрмэлздэг.

Төсвийн алдагдал нэмэгдэх явдал хэчнээн сөрөг үр дагавартай ч гэсэн төсөв, мөнгө-зээлийн бодлого нь төсвийн тэнцлийг хангахаас илүү өргөн хүрээтэй зорилтыг шийдвэрлэхэд онцгой үүрэгтэй учир төсвийн алдагдлыг нэмэгдүүлэх замаар макро эдийн засгийн зарим зохицуулах арга хэмжээ авдаг. Зохицуулалтын арга хэмжээ нь эдийн засгийн мөчлөгт хямралаас хамгаалах, ажил эрхлэлтийг зохицуулах, төлбөрийн чадвартай эрэлтийг өсгөх замаар эдийн засгийн амьдралыг идэвхжүүлэх зэрэгт чиглэж байдаг.

Эдийн засгийн онол лекц

2011 оны 01-р сарын 04 Нийтэлсэн Anhaa

Лекц № 12

12. 1 Үнэт цаасны зах зээл

Улс орны эдийн засгийн өсөлтөнд олон улсын санхүүгийн тогтолцоо /систем/ чухал нөлөөтэй байдаг. Зах зээл өндөр хөгжсөн орнуудын санхүүгийн тогтолцооны нэг тал нь үнэт цаасны зах зээл болдог. Энэ утгаараа үнэт цаасны зах зээл нь улс орны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэнэ. Манай улсын хувьд зах зээл эдийн засгийн тогтолцоонд шилжээд 19 гаруй жилийн нүүр үзэж хууль эрх зүйн орчинг нь бүрдүүлсэн хэдий ч одоо болтол зүй ёсоор хөгжөөгүй л байна. Энэ утгаараа үнэт цаасны зах зээл нь улс орны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэнэ. Монгол улсын үнэт цаасны тухай хуульд үнэт цаасны зах зээл гэдэг нь үнэт цаас гаргах, бүртгүүлэх, худалдах, арилжих, хадгалах, гэрчлэгдсэн өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбогдсон харилцааг хэлнэ гэсэн байдаг. Үнэт цаасны зах зээл дээр хувь нийлүүлсэн хөрөнгө дахин хувиарилагдаж, санхүүгийн эх үүсвэр бий болдог. Өөрөөр хэлбэл үнэт цаасны зах зээл нь төрөл бүрийн үнэт цаас гаргаж арилжаалах замаар сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийг санхүүжилт хөрөнгө оруулалтын эх үүсвэр болгон ашиглах боломжийг бүрдүүлдэг. Энэ утгаараа үнэт цаасны зах зээлийг тодорхойлбол: үнэт цаасны бүх төрлийн гүйлгээ арилжаа, түүгээр дамжин хөрөнгө оруулах, санхүүгийн эх үүсвэр бүрдүүлэх үйл ажиллагаа явагддаг зах зээлийг үнэт цаасны зах зээл гэнэ. Үнэт цаасны зах зээл дээр явагдаж байгаа үйл ажиллагааг дараах үе шатуудад хувааж болно. Үүнд:

1. Үнэт цаас гаргах: Энэ шатанд хөрөнгө оруулалтын төсөл боловсруулах, үнэт цаас гаргах, бүртгүүлэх үйл ажиллагаа хамаарна.

2. Үнэт цаасыг байршуулах: Энэ нь бүртгүүлсэн үнэт цаасаа андеррайтерт худалдах болон брокер, диллерийн пүүсүүдэд тараах үйл ажиллагаа юм.

3. Үнэт цаасны арилжаа: Энэ үе шатанд үнэт цаасыг худалдах, худалдан авах, бусдад шилжүүлэх гэх мэт үнэт цаасны арилжаа, хөдөлгөөн тасралтгүй явагддаг.

Эдгээрээс 1, 2 дахь шатыг үнэт цаасны анхдагч зах зээлийн үйл ажиллагаа, 3 дахь шатыг хоёрдогч зах зээлийн үйл ажиллагаа гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл санхүүгийн эх үүсвэр шаардлагатай пүүс компани, засгийн газраас шинээр үнэт цаас гаргаж, тараан байршуулах үйл ажилллагаа явагдаж байгаа зах зээлийг анхдагч зах зээл гэнэ. Энэ зах зээл дээр санхүүгийн эх үүсвэрээ олж авах үнэт цаас гаргагчдын зорилго хангагддаг. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулинд үнэт цаасны анхдагч зах зээл гэж үнэт цаас гаргагч үнэт цаасаа өөрөө буюу андеррайтертын үйл ажиллагаа эрхлэх компаниар дамжуулан худалдах, арилжихтай холбогдсон харилцааг хэлнэ гэсэн байдаг. Анхдагч зах зээл дээр нэгэнт арилжаалагдсан үнэт цаасыг цаашид худалдах, худалдан авах шилжүүлэх үйл ажиллагаа явагдаж байгаа зах зээлийг хоёрдогч зах зээл гэнэ. Хуулинд: Үнэт цаасны хоёрдогч зах зээл гэж анхдагч зах зээлд гарсан үнэт цаасыг дахин худалдах, худалдаа арилжаатай холбогдсон харилцааг хэлнэ. Энэ зах зээлийн үйл ажиллагааны дүнд үнэт цаас болон өмч эзэмшигч байнга өөрчлөгдөж байдаг.

Андеррайтертын үйл ажилллагаа гэж үнэт цаас гаргагчтай байгуулсан гэрээний дагуу гаргаж буй үнэт цаасны тухай танилцуулга бэлтгэх, шинээр болон нэмж гаргаж байгаа үнэт цаасыг бүгдийг буюу өшөө тодорхой хэсгийг худалдан авах, худалдах эсхүл үнэт цаас гаргагчийн нэрийн өмнөөс үнэт цаасыг нь нийтэд санал болгон арилжих ажиллагааг хэлнэ.

Брокерийн үйл ажиллагаа гэж үнэт цаасыг зах зээл дээр бусдын нэрийн өмнөөс үнэт цаасыг зуучлан худалдах, худалдан авах ажиллагааг хэлнэ.

Диллерийн үйл ажиллагаа гэж үнэт цаасны зах зээл дээр ашиг олох зорилгоор үнэт цаасыг өөрийн хөрөнгөөр худалдан авах, худалдах, арилжих ажиллагааг хэлнэ.

Хоёрдогч зах зээлийн гол ач холбогдол нь анхдагч зах зээлийн үйл ажиллагааг дэмжих хэрэгсэл болдогт оршидог. Учир нь хүмүүс анхдагч зах зээлээс үнэт цаас худалдан авсан үнэт цаасаа хоёрдогч зах зээл дээр зарж бэлэн мөнгө болгох бололцоотой болдог учир анхдагч зах зээлээс үнэт цаас худалдан авах явдлыг нэмэгдүүлдэг бололцоогоор хангагдаагүй бол хөрвөх чадвар муутай үнэт цаас худалдан авах сонирхол хүмүүст төдийлөн төрөхгүй. Энэ нь хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр хангах үнэт цаасны зах зээлийн үүргийг бууруулж улмаар эдийн засгийн өсөлтөд нөлөөлнө гэсэн үг. Үнэт цаасны зах зээлийг зохион байгуулалтын хэлбэрээр биржийн ба биржийн бус гэж ангилдаг. Биржид бүртгэлтэй үнэт цаасыг худалдах болон худалдан авах үйл ажилллагаа явагдаж байгаа зохион байгуулалттай зах зээлийг биржийн зах зээл гэнэ. Энэ нь үнэт цаасны арилжааг электрон техникийн тусламжтайгаар явуулдаг өндөр хөгжсөн зах зээлийн юм. Үнэт цаасныг биет байдлаар гарган биржийн бүртгэлд оруулахгүйгээр гар дамжуулан худалдаж байгаа зохион байгуулалтгүй зах зээлийг биржийн бус гэнэ. Энэ зах зээл нь шинжлэх ухаан техник хөгжөөгүй үеийн үнэт цаасны зах зээлийн хөгжлийн эхний шат юм.

/Манай орны хувьд үнэт цаасныг биет бус хэлбэрээр гаргаж, компьютерээр дамжуулан арилжааг явуулдаг биржийн хэлбэрээр зохион байгуулсан зах зээлийг ашигладаг./ Үнэт цаасны зах зээлийг ийнхүү ангилах нь зах зээл дээр явагдаж байгаа үйл ажилллагааг хянаж, зохицуулах, эрх зүйн үндсийг нь тодорхойлоход тус нэмэр болдог.

Үүнээс гадна үнэт цаасны зах зээлийг түүн дээр арилжаалагдаж байгаа санхүүгийн хэрэгсэлийн төрлүүдээрээ хоорондоо ялгагддаг.

12. 2 Мөнгөний зах зээл

Мөнгөний зах зээл нь үнэт цаасны зах зээлийн бүрэлдэхүүн болохын хувьд үнэт цаасны зах зээлийн зорилго чиглэлийг агуулж байдаг боловч дараах онцлогтой. Мөнгөний зах зээл дээр үнэт цаасныг хоёр зорилгоор гаргаж худалдаалдаг. Үүнд

    1. Засгийн газар банк компанууд богино хугацааны санхүүжилтийн эх үүсвэр олж авах.
    2. Засгийн газар, төв банк мөнгөний нийлүүлэлтэнд тавих, хяналтын үүргээ хэрэгжүүлэх. Энэ зорилгыг хэрэгжүүлэхийн тулд мөнгөний зах зээл дээр нэг жилээс доош хугацаатай санхүүгийн хэрэгсэлүүдийг арилжаалдаг. Үүнд засгийн газарын богино хугацааны өрийн бичиг буюу сангийн вексель, банк хоорондын депозит, банкы акцент, арилжааны вексель, хадгаламжийн сертификат гэх мэт.

Мөнгөний зах зээл дээр арилжаалагдаж байгаа санхүүгийн хэрэгсэлүүд нь дараах давуу талуудтай байдаг. Үүнд

· Хөрвөх чадвар өндөртэй

· Хугацаа нь богино учир эрсдэл бага

· Хоёрдогч зах зээл дээр арилжиж болдог.

Ялангуяа хөрвөх чадвар нь маш өндөр бараг мөнгөтэй адил, мөнгөний зарим үүргийг гүйцэтгэдэг учир эдгээр санхүүгийн хэрэгсэлүүдийг арилжаалж байгаа зах зээлийг мөнгөний гэж онцлон нэрлэсэн. Мөнгөний зах зээл дээр олон улсын бэлэн ба бэлэн бус мөнгөний хөдөлгөөн, төлбөр тооцоо, өр авлагийн барагдуулалт, мөнгөн хөрөнгийг байршуулах, гадаад валютын санхүүгийн туслах хэрэгсэлүүдийн арилжаа явагдаж байдаг. Энэ зах зээл дээр хийгддэг арилжааны онцлог нь бүтээгдэхүүний хувьд их, банк хоорондын арилжааны хүү харьцангуй бага байдаг явдал юм. Хийгдэж буй арилжааны бүтээгдэхүүн их байдаг учир оролцогсод нь үндсэндээ банк, даатгалын компаниуд, том корпорацууд, засгийн газрын сангууд байдаг. Мөнгөний зах зээл дээр оролцогсодын зорилго нь санхүүгийн богино хугацааны эх үүсвэр олж авах явдал байдаг. Үүний тулд мөнгөний зах зээл дээр богино хугацааны өрийн бичиг гаргаж арилжаалдаг. Мөн төв банк мөнгөний нийлүүлэлтэнд хяналт тавихын тулд мөнгөний зах зээл дээр богино хугацааны үнэт цаас гаргах, худалдаалах, худалдан авах замаар нээлттэй зах зээлийн үйл ажиллагаа явуулдаг.

Мөнгөний зах зээл дээр оролцогч

Нийлүүлэгч

· Төв банк

· Арилжааны банк

· Санхүүгийн байгууллагууд

· Засгийн газар

Хэрэглэгч

· Компани

· Засгийн газар

· Арилжааны банк

· Төв банк

· Дилер

Мөнгөний зах зээлийг оролцогчдынх нь байдлаар:

  1. Засгийн газрын: Засгийн газрийн түр зуурын төсвийн алдагдалыг нөхөх, мөнгөний нийлүүлэлтэнд хяналт тавих зорилгоор богино хугацааны үнэт цаас гаргаж худалдаалах замаар үйл ажиллагаа явуулдаг.
  2. Корпорацийн: компианууд богино хугацааны хөрөнгө оруулах зорилгоор үнэт цаас гаргадаг.
  3. Банк хоорондын зах зээл: Банкууд богино хугацаанд өөр хоорондоо их бүтээгдэхүүний зээл олгодог.

Нээлттэй эдийн засгийн харилцааны үр дүнд Олон улсын мөнгөний зах зээл үүссэн бөгөөд төвүүд нь Нью-йорк, Лондон, Франсфурт, Токио, Гонконг, Сингапурт байралдаг ба цагийн бүсийн дагуу нэг нь хаагдаж байхад нөгөө нь нээгдэж байдаг.

12.3 Хөрөнгийн зах зээл

Хөрөнгийн зах зээлийн харилцаанд оролцогч субъект нь хувь хүмүүс, засгийн газар, үйлдвэр, компани, банк, хөрөнгийн бирж ба объект нь үнэт цаас юм. Үнэт цаас гэдгийг хувь хөрөнгөө нийлүүлсэн болохыг түүнчлэн зээл олгосон болохыг нотлож буй гэрчилгээ гэж ойлгож болно. Зах зээлийн эдийн засагтай орнуудын хувьд хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны дийлэнх хувь нь хөрөнгийн зах зээлээр дамжин хэргэждэг. Нэг жилээс дээш хугацаатай хөрөнгө оруулалтын зориулалттай үнэт цаас гаргах болон худалдах, худалдан авах үйл ажиллагаа явагдаж байгаа зах зээлийг хөрөнгийн зах зээл гэнэ. Хөрөнгийн зах зээлийн үүрэг нь нэг талаас хүмүүсийн сул чөлөөтэй мөнгөн хуримтлалыг хөрөнгө оруулалтын зориулалт бүхий үнэт цаас хэлбэрээр /сонирхол татахуйц/ байршуулах боломж олгох, нөгөө талаас энэ үндсэн дээр хөрөнгө оруулалтын эх үүсвэр шаардлагтай пүүс, компани, засгийн газрыг санхүүгийн эх үүсвэрээр хангах явдал байдаг. Өөрөөр хэлбэл хөрөнгийн зах зээл нь хөрөнгийн илүүдэлтэй байгаа газраас хөрөнгийн дутагдалтай байгаа газарруу хөрөнгө оруулалтын шинж чанартай хөрөнгө мөнгийг шилжүүлэн залах үүргийг гүйцэтгэдэг. Хөрөнгийн зах зээл дээр анхдагч болон хоёрдогч зах зээлийн аль аль нь явагддаг. Улс орон бүрт хөрөнгийн зах зээлийн үүсэл хөгжил нь өөр өөрийн онцлогтой байдаг. Боловч ихэвчлэн биржийн зохион байгуулалттай буюу хөрөнгийн бирж энэ зах зээлийн үүргийг гүйцэтгэдэг. Гэхдээ зарим нэг оронд биржийн бус зах зээл үйл ажиллагаа явуулж байдаг.

Хөрөнгийн зах зээлд оролцогчид

Хөрөнгө нийлүүлэгч

  • Санхүүгийн байгууллага
  • Банк
  • Иргэд

Санхүүжигч

  • Хуулийн этгээд
  • Засгийн газар
  • Орон нутгийн захиргаа

Объект

  • Хувьцаа
  • Бонд
  • Бусад үнэт цаас

Шилжилтийн үеийн эдийн засагтай орнуудад үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэхэд эдийн засгийн орчин чухал нөлөөтэй гэж судлаачид үздэг бөгөөд үнэт цаасны зах зээл, санхүүжилтийн систем, эдийн засгийн өсөлт хөгжилт нь хоорондоо нягт холбоотой.

12.3 Үнэт цаасны тухай

Үнэт цаас гэдэг нь өмчлөх болон бусад эрхүүдийг баталгаажуулсан баримтыг хэлнэ. Эдгээр эрх нь хөрөнгө эзэмших, тодорхой хугацааны дараа хөрөнгөө буцаан авах, орлогоос нь хувь хүртэх, эд хөрөнгө хүлээн авах г.м эрх байна.

Харин МУ-н Үнэт цаасны зах зээлийн тухай хуулинд Үнэт цаас гэж ЗГ болон бусад эрх бүхий этгээдээс гаргасан өрийн бичиг (бонд), компаний бүх төрлийн хувьцаа, компаний гаргасан эсвэл гаргахаар санал болгож буй худалдах, худалдан авах эрхийн опцион, хөрөнгө оруулалтын сангийн хувьцаа, түүнчлэн үнэт цаасны хорооноос энэ хуульд нийцүүлэн үнэт цаас гэж тодорхойлсон баримт бичгийг хэлнэ гэж заасан байдаг.

Үнэт цаас гаргах үйл ажиллагааг үнэт цаасны эмисс гэнэ. Үнэт цаасыг гаргах эрх бүхий байгууллагууд нь ЗГ, орон нутгийн засаг захиргааны байгууллага, ААН-д байдаг. Эдгээр нь өөрсдийн зорилгоосоо хамаарч өөр өөр төрлийн үнэт цаас гаргана. ӨХ үнэт цаасыг хэд хэдэн зорилгоор гаргана.

Үнэт цаас гаргах зорилго

Үнэт цаас гаргагч

Үнэт цаас гаргах зорилго

Засгийн газар

- Төсвийн алдагдлыг багасгах

- Ямар 1 програм төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэр олох

- Мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх

Орон нутгийн засаг захиргаа

- Нийтийн ашиглалтын барилга байгууламжийг барих засварлахад хөрөнгө дайчлах

Компани

- Дүрмийн сангаа бүрдүүлэх

- Нэмэлт хөрөнгийн эх үүсвэр олж авах

- Компанийн хяналтын багцыг хадгалах

- Хөрөнгийн бүтцийг өөрчлөх

Үнэт цаасны ангилал, төрөл

Шалгуур

Ангилал төрөл

1. Гаргалтын байдлаар нь

- Биет

- Биет бус

2. Хугацаагаар нь

- Богино хугацааны

- Дунд хугацааны

- Урт хугацааны

3. Эзэмшигчийн байдлаар нь

- Нэрийн

- Зөвшөөрлийн

- Мэдүүлгийн

4. Худалдах нөхцөлөөр нь

- Биржийн

- Арилжааны

5. Ашиглагдах байдлаар нь

- Үндсэн

- Туслах

6. Эрсдлийн төвшингөөр нь

- Найдвартай чанарын дээд төвшний А

- Найдвартай В

- Чанарын доод төвшний С

7. Гаргагчийнх нь байдлаар нь

- Улсын

- Корпорацийн

8. Эзэмшигчийн эрхээр нь

- Хувь нийлүүлсэн

- Өрийн

1. Үнэт цаасны бүрдүүлбэрийг бодитойгоор цаасан дээр хэвлэн гаргасан ү.ц-г биет гэнэ. Харин түүний бүрдүүлбэр нь компьютерийн санах байгууламжинд байгаа ү.ц-г биет бус гэнэ.

Ү.Ц-ны бүрдүүлбэрт дараах зүйлс зайлшгүй байх ёстой. Үүнд:

- Үнэт цаас гаргагчийн нэр, хаяг

- Түүний үйл ажиллагааны чиглэл, дүрмийн сангийн хэмжээ

- Үнэт цаас гаргалтын зорилго

- Үнэт цаасны нэрлэсэн үнэ, хүү, хугацаа

- Эзэмшигчийн эрх зэрэг болно.

МУ-н ҮЦ-ны тухай хуульд эдгээрийг задлаад 9 үндсэн хэсэгт хуваан бичсэн байдаг. (1. ҮЦ-ны нэр төрөл 2. ҮЦ гаргагчийн оноосон нэр 3. ҮЦ-ны нэрлэсэн үнэ 4. Нэрийн ҮЦ-ны хувьд ҮЦ эзэмшигчийн нэр 5. Хүү төлөх нөхцөл 6. Төлбөр хийгдэх нөхцөл 7. ҮЦ-ны бүртгэлийн болон регистрийн дугаар 8. ҮЦ гаргагчийн тамга 9. ҮЦ гаргагчийн эрх бүхий албан тушаалтны гарын үсэг)

Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн эхний үед биет ү.ц-г гаргадаг байсан бөгөөд техникийн хөгжилтэй холбоотойгоор орчин үед биет бус хэлбэрийн ү.ц-г гаргаж байна. Үүний шалтгаан нь биет ү.ц-ны гаргалтын зардал нь өндөр байдаг явдал юм. Одоогоор МУ-н хувьд хөрөнгийн биржээр худалдаалж байгаа ү.ц-д нь бүгд биет бус хэлбэрээр байдаг.

2. Богино хугацааны ү.ц-нд 1 жил, түүнээс бага хугацаанд эргэн төлөгдөх ү.ц-д ордог бөгөөд гол зорилго нь эдийн засаг дахь төлбөрийн ба мөнгөн гүйлгээний тогтвортой байдлыг хангахад чиглэгддэг бол дунд болон урт хугацааны ү.ц-д нь хөрөнгө оруулалтын зорилгоор ашиглагддаг.

3. ҮЦ-г хүчинтэй хугацаанд нь бусдад шилжүүлж болдоггүй, эзэмшигчийнх нь нэрийг тодорхойлон заасан ү.ц-г нэрийн ү.ц гэнэ. Ийм төрлийн ү.ц-нд нэрийн хувьцаа, нэрийн өрийн бичиг, сертификатууд ордог.

Тодорхой этгээдийн нэр заасгдсан боловч түүний зөвшөөрлөөр бусдад шилжүүлж болох ү.ц-г зөвшөөрлийн ү.ц гэнэ. Үүнд бүх төрлийн векселүүд орно. Харин ү.ц-нд заасан эрхийг эзэмшигчийн нэрээр тодорхойлон заагаагүй байвал мэдүүлгийн ү.ц гэнэ. Хувьцаа, өрийн бичиг, бүх төрлийн чекүүд ү.ц-ны энэ төрөлд багтах бөгөөд түүн дээр заагдсан эрхийг уг ү.ц-г эзэмшиж байгаа хэн боловч эдлэх эрхтэй.

4. Биржийн ү.ц-г хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалах зориулалтаар гаргадаг бөгөөд түүнийг гаргах тоо, хэмжээ нь заагдсан байна. Биржийн ү.ц-нд хувьцаа болон өрийн бичиг орно. Бараа бүтээгдэхүүний эргэлт хөрөнгийн хөдөлгөөнтэй холбогдон бичигдэж байгаа вексель, чекүүдийг арилжааны ү.ц гэнэ. Өх ийм ү.ц-д нь бараа бүтээгдэхүүний арилжаанд ашиглагддаг гэсэн үг.

5. Дүрмийн сангаа бүрдүүлэх, үндсэн ү.а-гаа санхүүжүүлэх зорилгоор гаргасан хувьцаа, өрийн бичгүүдийг үндсэн ү.ц гэнэ. Бусад зорилгоор ашиглагдаж байгаа ү.ц-д нь туслах ү.ц-нд орно. Үүнд: Сертификат, чек, опцион, фьючерс, векселв г.м.

6. Аливаа ү.ц-ны чанарын үнэлгээ нь хараат бус байгууллагын гаргасан эргэн төлөгдөхгүй байх эрсдлийн магадлалд өгсөн үнэлгээ юм. Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй ү.ц-д нь А,В,С гэсэн ангилалд хуваагддаг бөгөөд ү.ц-ны ангилалыг тогтоохдоо дараах шалгуур үзүүлэлтийг үндэслэсэн. Үүнд:

1. Дүрмийн сангийн өсөлтийн харьцаа

2. 1 хувьцаанд ноогдох цэвэр ашгийн хэмжээ

3. Сүүлчийн 6 сард биржээр арилжаалагдсан хувьцааны хувийн жин зэрэг болно.

Эдгээрээс гадна мөн нэмэлт нөхцөлүүд байдаг бөгөөд шалгуур үзүүлэлтүүдийг хангасан байдлаар нь оноогоор үнэлж ангилалыг тогтоодог.

А ангилалын ү.ц-нд биеэ даасан хараат бус үйл ажиллагааг тасралтгүй явуулдаг, ногдол ашгаа тогтмол тараадаг, ашиг өндөртэй, төлбөрийн чадвар сайтай компаниудын гаргасан эрсдлийн түвшин нь бага, чанарын дээд ангилалд орох ү.ц-д ордог.

В ангилалд ногдол ашгаа цөөн тараасан өр төлбөр багатай, ү.а-гаагаа тасралтгүй явуулж байгаа компаниудаас гаргасан ү.ц-д орно.

С ангилалд шалгуур үзүүлэлтийг хангаагүй, алдагдалтай, өр төлбөр ихтэй, хөрөнгийн бирж дээр үйл ажиллагаа нь идэвхи муутай компаниудын гаргасан ү.ц ордог. Ийм ү.ц-д нь эрсдлийн төвшин хамгийн өндөртэй байдаг. (МУ-н хувьд хөрөнгийн бирж дээр арилжаа явуулж буй компаниудын ү.ц-г ангилаж ирэх мөн бусад орны шалгуурын талаар унших)

7. ЗГ болон орон нутгийн засаг захиргааны байгууллагаас гаргасан ү.ц-г улсын ү.ц гэнэ. Орон нутгийн засаг захиргаанаас гаргасан ү.ц нь эргэж төлөгдөх эх үүсвэрээсээ шалтгаалж 3 хуваагддаг.

- Нийтлэг үүрэг бүхий өрийн бичиг: Үүнийг орлого оруулахгүй төслийн санхүүжилтэнд зориулж гаргадаг бөгөөд орон нутгийн засаг захиргааны татвар оногдуулах эрхээр баталгааждаг.

- Төслийн орлогоор санхүүжигдэх өрийн бичиг: Энэ нь уг санхүүжүүлж байгаа төслөөс орох орлого, хураамж, шимтгэлийн эх үүсвэрээр эргэж төлөгддөг.

- Тусгай татвараар санхүүжигдэх өрийн бичиг: энэ нь тодорхой төрлийн татварын орлогоор эргэн төлөгддөг.

Санхүүгийн эх үүсвэр шаардлагатай пүүс компани, санхүүгийн байгууллагуудын гаргасан ү.ц-г корпорацийн ү.ц гэнэ. Ийм төрлийн ү.ц нь барьцаатай, барьцаагүй байж болдог. Бодит хөрөнгө, бусад ү.ц-р баталгаажсан байвал барьцаатай ү.ц гэнэ. Барьцаагүй ү.ц нь ямар 1 бодит хөрөнгөөр баталгаажаагүй байдаг. Барьцаатай өрийн бичиг нь борлуулалт сайтай, эргэж төлөгдөх баталгаа өндөртэй боловч хүүгийн хэмжээ нь барьцаагүй өрийн бичгийг бодвол бага байдаг.

8. ХНК нь эзэмшигчийнхээ хөрөнгө эзэмших эрхийг баталгаажуулдаг бол өрийн капитал нь мөнгө зээлдсэнийг гэрчилдэг. ӨХ өрийн капитал нь ү.ц гаргагчдын хувьд өр үүсгэдэг. ХНК-д хувьцаа, түүний төрлүүд орно. ЗЗ дээр ХНК-г ихээр гаргаж худалдах нь корпорацийн хувьцааны үнэ ханшийг унагадаг. Харин өрийн бичиг нь үүнд нөлөөлөхгүй. Өрийн бичгүүд нь хувьцааны адил зарим тохиолдолд хөрвөх шинж чанарыг агуулдаг. Ийм өрийн бичгүүд нь түүнийг хүчинтэй байх хугацаанд энгийн боло давуу эрхийн хувьцаагаар солигдоно гэсэн үг. ХНК, ӨК 2-н гол ялгагдах онцлогууд нь:

1. Хувьцаа эзэмшигч нь хөрөнгийн эзэн болдог бол өрийн бичиг эзмшигч нь зээлдүүлэгч байдаг.

2. Өрийн бичиг нь тодорхой хугацааны дараа эргэн төлөгддөг бол хувьцаа нь хэзээ ч хүчин төгөлдөр байдаг.

Хувьцаа: Хувьцаа нь ХНК-н гол төлөөлөгч бөгөөд ийм ү.ц-г өмчлөгчид нь өмчийг шууд бий болгож байдаг. Хувь нийлүүлсэнийг гэрчлэх ү.ц-г хувьцаа гэнэ. Хувьцаа нь компаний өмчийн нэгж болдог бөгөөд компанийг удирдахад тодорхой хэмжээгээр оролцох, үйл ажиллагааных нь үр дүнгээс хувь хүртэх, хөрөнгийн тодорхой хэсгийг эзэмших эрхийг баталгаажуулдаг. (ҮЦ-ны ЗЗ-н тухай хуулин дээрээс хувьцаа гэж юу вэ гэдгийг унших)

Бонд: Бонд нь өрийн бичиг учраас өрийн бичигт байдаг ерөнхий шинжүүдийг агуулж байдаг. Үүнд:

  1. Бонд эзэмшигч нь ямагт зээлдүүлэгч байна.
  2. Тодорхой хугацааны дараа эргэн төлөгдөнө.
  3. Бусдад арилжаалж шилжүүлж болно.
  4. Тодорхой хүүтэй байна.

Хөрөнгө оруулагчдаас мөнгө зээлснийг гэрчлэх баримтыг бонд гэнэ. Өх тодорхой хэмжээний өрийг заасан хугацаанд эргүүлж төлөх амлалт бичиг юм.

Вексель: ЗЗ-н харилцааны нөхцөлд төлбөрийн сахилга батыг бэхжүүлэх, бизнесийн байгууллагуудын санхүүгийн ү.а-г хөгжүүлэхэд вексель нь чухал ач холбогдолтой. Иймээс ч ОУ-н э.з-т төлбөр тооцоог шуурхай болгох, өр авлагыг багасгах, мөнгөний з.з-г хөгжүүлэх зорилгоор векселийг өргөн хэрэглэх болсон.

Вексель гэдэг нь тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийг тогтоосон хугацааны дараа ямар 1 нөхцөл болзолгүйгээр төлбөр хариуцагчаас вексель эзэмшигчид төлөхийг баталж бичсэн амлалт бичгийг хэлнэ.

Вексель нь авсан зээлийг буцаан төлөх хамгийн энгийн хэрэгсэл болдог бөгөөд түүнийг дараах нөхцлүүдэд бичиж төлбөр тооцоонд ашигладаг. Үүнд:

  1. Үйлдвэрлэл, үйлчилгээний онцлогоос хамаарч орлого, зарлага цаг хугацааны хувьд зөрүүтэй байх
  2. Богино хугацаанд мөнгөн хөрөнгийн эх үүсвэр шаардлагатай болох
  3. Иргэн ба хуулийн этгээд авлага, өглөгтэй байгаа
  4. Төлбөр тооцоог хойшлуулах
  5. ЗГ мөнгөний нийлүүлэлтийг зохицуулах г.м.

Сертификат: Пүүс, компани, банкууд нь нэмэлт хөрөнгө төвлөрүүлэх зорилгоор өрийн бичгийн зэрэгцээ төрөл бүрийн сертификатуудыг гарган ашигладаг. Хэдийгээр энэ нь нилээд хөрөнгө мөнгө шаардсан асуудал боловч өргөн ашиглагдах болсон.

ХК-д хувьцаа гаргаж арилжаад ХН-чиддээ хувь оруулсан өмчийнх нь хэмжээг гэрчилсэн сертификат олгодог бөгөөд үүнийг ХН-чдийн сертификат гэнэ. Зарим компаниуд бондын хамт захиалгын сертификатыг гаргадаг бөгөөд түүнийг эз-гч нь тодорхой хугацаанд энгийн хувьцаа худалдан авах эрхтэй байдаг.

Хэрэв хөрөнгө оруулалтын санд иргэд, хуулий этгээд хөрөнгө оруулсан бол түүнийгээ гэрчилсэн хөр.ор-н сертификатыг авдаг. Энэ нь хувьцаа эз-гчдийн адил эрх олгодог.

Банк нь богино хугацааны хөрөнгийн эх үүсвэр олж авахын тулд, тогтоосон хугацаатай тодорхой хэмжээний хүүтэй хадгаламжийн сертификатыг гаргаж худалдаалдаг. Энэ нь тодорхой хэмжээний мөнгө хадгалуулсаныг гэрчилсэн баримт болохын хамт тогтоосон хугацааны дараа хадгалуулсан мөнгөө хүүтэй нь авах эрх олгодог. Үүнийг мөнгөний зз дээр борлуулна. Энэ нь хугацаатай хадгаламжтай төстэй боловч төлбөрийн хугацаа болохоос өмнө түүнийг арилжаалж, бэлэглэж болдог.

Даатгалын компаниуд гэнэтийн осол, нийтийг хамарсан гай гамшигаас иргэд, хамт олонд учирсан хохирлыг арилгах даатгалд зориулан даатгалын сертификатыг гаргадаг. Энэ сертификатыг худалдан авч эзэмшигч нь болсон этгээд нь уг даатгалын тохиолдлын улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхийг олж авна. Нөхөн төлбөрийн хэмжээ нь сертификатын үнэнд нөлөөлөхгүй.

Орон сууцны сертификат нь иргэд, хуулийн этгээдүүдээс орон сууцны барилгад урьдчилан хөрөнгө оруулсаныг гэрчлэх баримт юм. ӨХ тухайн сертификатыг эз-гч нь өөрийн оруулсан хөрөнгийг тодорхой хугацааны дараагаар орон сууц хэлбэрээр эргүүлэн авах эрхтэй байдаг. Энэ нь хэд хэдэн давуу талтай. Үүнд:

  1. Хүмүүс хөрөнгөө нэгтгэж орон сууцтай болох боломжийг хангадаг
  2. Сертификат гаргах зөвшөөрлийг хөрөнгийн баталгааг үндэслэн олгодог учир хөрөнгө оруулагчдын аз туршилтыг багасгадаг.
  3. Сертификатын борлуулалтаас хуримтлагдсан хөрөнгийн зарцуулалтыг улсын ү.ц-ны хороо хянаж байдаг учир зориулалтын бус зүйлд ашиглагдахаас сэргийлдэг.
  4. Инфляцийн үед үл хөдлөх хөрөнгийн үнэ өсөж байдаг учраас үнэ ханшны уналтаас хамгаалагддаг.
  5. Сертификатыг банканд зээлийн барьцаа баталгаа болгон ашиглаж болдог.

Сертификат нь ашиглалтанд орох барилгын төрөл, хугацаанаас хамаарч серийн ялгаатай зарагддаг. Өх ашиглалтанд орох орон сууцны хэмжээ, хугацаатай тохируулж сертификатыг гаргана. Сери тус бүр нь барилгын хугацаанаас хамаарч 1-1.5 жилийн хугацаатай байна. Серийн үнэ нь үнэ, валютын ханшны өсөлтөөс хамаарч өөр өөр байна.

Эдийн засгийн онол лекц

2011 оны 01-р сарын 04 Нийтэлсэн Anhaa

Лекц № 11

11.1 Мөнгөний нийлүүлэлт, түүнд нөлөөлөх хүчин зүйлүүд

Мөнгөний бодлогын гол асуудал нь мөнгөний нийлүүлэлтигй зохицуулах түүгээр дамжуулаад үнэ ханшны тогтвортой байдлыг бий болгож, макро ЭЗ-н орчинг сайжруулах явдал юм.

Гүйлгээнд эргэж байгаа нийт мөнгөний тоо хэмжээг мөнгөний нийлүүлэлт гдг. Мөнгөний нийлүүлэлт нь нөөц мөнгө, мөнгөний үржүүлэгч гэсэн 2 х.з-р тодорхойлогддог.

М-мөнгөний нийлүүлэлт, В-нөөц мөнгө, m- мөнгөний үржүүлэгч

Нөөц мөнгө гсн үзүүлэлт нь МБ-с гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө, АБ-уудын бэлэн нөөцөөр тодорхойлогддог.

Нөөц мөнгөнд нөлөөлөх үзүүлэлтийн нөлөөлөл.

Нөөц мөнгийг нэмэгдүүлэгч үзүүлэлт

Нөөц мөнгийг хорогдуулагч үзүүлэлт

ь ТБ-аас АБ-уудад олгосон зээлийн өсөлт

ь ЗГ-ын ҮЦ-ны өсөлт

ь Банкнаас гадуурх мөнгөний өсөлт

ь ТБ-ин дахь АБ-ны харилцахын өсөлт

ь ЗГ-ын хадгаламжийн өсөлт

ь АБ-нд олгосон зээлийн үлдэгдлийн бууралт

ь ТБ-ны ҮЦ-ны борлуулалт

ь Гадаад цэвэр активын бууралт

ь Банкнаас гадуурх мөнгөний бууралт

ь ТБ-ин дахь АБ-уудын харилцахын бууралт

Иймээс ТБ нь мөнгөний нийлүүлэлтийг хянахдаа нөөц мөнгөнд нөлөөлөх замаар ү.а-гаагаа явуулдаг.

Мөнгөний нийлүүлэлт, ялангуяа гүйлгээнд байгаа бэлэн мөнгөний хэмжээ нэмэгдэх 1 шалтгаан нь бэлэн бус төлбөрийн хэрэгслүүд хөгжөөгүй, банкуудын үйлчилгээ сул татвараас зайлсхийх үүднээс бэлэн мөнгийг гар дээрээ байлгаж төлбөр тооцоо хийж байгаа явдал юм. Мөнгөний нийлүүлэлтийн хэмжээнд эдгээр х.з-ээс гадна нөөц мөнгө, нийт мөнгөний хоорондын хамаарлыг илэрхийлэгч мөнгөний үржүүлэгчийн тогтвортой байдал чухал нөлөөтэй байдаг.

Заавал байлгах нөөцийн нэгж хэмжигдэхүүнийг мөнгөний үржүүлэгч гэнэ. Хэрэв заавал байлгах нөөцийн хувь хэмжээг R үсгээр тэмдэглэвэл мөнгөний нийлүүлэлтийн томьёо нь дараах байдалтай байна.

Нөөц мөнгөний үржүүлэгчийн өөрчлөлтөнд нөлөөлдөг гол зүйл нь банкнаас гадуурх мөнгө, татан төвлөрүүлсэн хөрөнгө 2-ын хоорондын харьцаа байдаг. Энэ харьцаа буурах тусам мөнгөний үржүүлэгч өсдөг. Энэ бүгдээс харахад мөнгөний нийлүүлэлтэнд нөөц мөнгө, мөнгөний үржүүлэгч гсн 2 үзүүлэлт нөлөөлөх нь тодорхой харагдаж байна. Харин нөөц мөнгө нь мөнгөний үржүүлэгчийн хэмжээнээс хамаарч өсөж үрждэг.

11.2 Мөнгө өсөж үржих үйл явц

Нийт гүйлгээнд шаардлагатай мөнгөний эрэлтийг бүгдийг бэлэн мөнгөөр хангана гэвэл гүйлгээнд байгаа мөнгөнөөс хэд дахин их мөнгө шаардагдана. ӨХ мөнгөний нийлүүлэлт төдийчинээ өснө. Энэ бэрхшээлийг даван туулахад арилжааны банкны мөнгө өсгөх үүрэг тусалдаг.

Банк хөрвөх чадвартай арилжааны хэрэгслийг ихэсгэх үйл явцыг мөнгө өсөж үржих гэнэ. Банкны хувьд заавал байлгах нөөцөөс илүү мөнгийг цааш зээлснээр мөнгөний зах зээлд өөрчлөлт оржээ. Энэ өөрчлөлтийн хэмжээ нь нийт хадгаламжийн хэмжээнээс анхны хадгаламжийг хассантай тэнцүү байна.

Мөнгөний зах зээлийн өөрчлөлт=Нийт хадгаламж-Анхны хадгаламж

Мөнгө өсөж үржих үйл явц нь мөн эсрэгээр явагддаг.

11.3 Мөнгөний бодлогын зорилт, арга хэрэгслүүд

ЭЗ цаашдаа тэнцвэртэй тогтвортой хөгжих үйл явцыг ЭЗ-н тогтворжилт гэдэг. Орчин үед эдийн засгийг тогтворжуулах үйл явц нь 2 үндсэн хэлбэрээр хэрэгжиж байна. Эдгээр нь:

ь Мөнгөний болон сангийн бодлогыг ашиглан макро эдийн засгийн нөхцөлийг сайжруулах

ь Цалин үнийн төвшинд түр хугацааны хязгаарлалт, хяналт тавих хэлбэрүүд юм.

Энэ 2 хөтөлбөрийн эцсийн зорилт нь ижил бөгөөд макро ЭЗ-н цогц зорилгуудыг хангахад чиглэгддэг. Эдгээр зорилгууд нь:

ь Инфляцийн төвшинг бууруулах буюу хамгийн боломжит төвшинд барьж байх

ь Төсвийн төлбөрийн балансын тэнцвэржилтийг хангах, ажилгүйдлийг багасгах буюу ажил эрхлэлтийн төвшинг нэмэгдүүлэх

ь Бодит орлогын өсөлтийг хангах

Эдгээрээс тогтворжилтын гол элемент нь инфляцийг бууруулах явдал бөгөөд энэ нь мөнгөний бодлогоор дамжин хэрэгждэг.

Мөнгөөр дамжуулан ЭЗ-н байдал буюу ЭЗ-н өсөлт, үнэ, төлбөрийн тэнцэл, ажилгүйдэл г.м макро ЭЗ-н орчинд нөлөөлөх ТБ-ны ү.а-г мөнгөний бодлого гэнэ.

ТБ нь төрийн мөнгөний бодлогыг өөрийн мөнгөний нийлүүлэлтэнд тавих хяналтын үүргээрээ дамжуулан хэрэгжүүлдэг. Учир нь МБ-ны зорилтыг хэрэгжүүлэх болон ЭЗ-н тогтворжилтонд нөлөөлөгч гол х.з нь мөнгөний нийлүүлэлт болдог.

ТБ нь мөнгөний нийлүүлэлтэнд нөлөөлөхдөө хуулиар зөвшөөрөгдсөн арга хэрэгслүүдийг ашигладаг. Мөнгөний бодлого явуулах нь төрөөс баримталж байгаа мөнгөний бодлогын талаарх үндсэн чиглэл зорилгоос шалтгаалдаг. Үүнтэй уялдуулан ТБ нь мөнгөний хатуу болон зөөлөн бодлогыг сонгон хэрэгжүүлдэг.

ЗЗЭЗ-ийн нөхцөлд ТБ-аас явуулж буй мөнгөний нийлүүлэлтийг ихэсгэх бодлогыг мөнгөний зөөлөн бодлого гэнэ. Гол зорилго нь хөрөнгө оруулалтыг дэмжих, ҮНБ-ийг өсгөх, банкны нөөцлөх хэрэгцээг бууруулах, ажилгүйдлийг багасгахад чиглэгддэг. Гэхдээ гол нь үйлдвэрлэлийн бүтцийг шинэчлэх асуудлыг анхаарч үзэх хэрэгтэй.

Заавал байлгах нөөцийг ихэсгэх, зээлийн хүүг өндөрсгөх г.м мөнгөний бодлогын арга хэрэгслийг ашиглан мөнгөний нийлүүлэлтийг багасгах ТБ-ы ү.а-г мөнгөний хатуу бодлого гэнэ. Зорилго нь дотоодын үнийн өсөлтийг бууруулж ¥-ийн ху.авах чадварыг тогтворжуулах буюу ханшны уналтыг хязгаарлахад чиглэгддэг.

Мөнгөний бодлогын арга хэрэгслийг мөнгөний нийлүүлэлтэнд нөлөөлөх байдлаар нь

- Шууд арга

- Шууд бус арга гэж авч үздэг.

Шууд арга нь АБ-ны зээлийн үлдэгдэлд хязгаарлалт тогтоох, хадгаламжийн хүүгийн доод төвшинг тогтоож өгөх зэрэг аргууд ордог. Банк санхүүгийн системийн хөгжил сул, ЗЗ-н нөхцөлд ажиллах чадвар хангалтгүй нөхцөлд шууд аргыг хэрэглэх нь илүү тохиромжтой. Гэвч удаан хугацааны туршид захиргааны аргаар банкны үйл ажиллагаанд нөлөөлбөл дараах сөрөг үр дагаваруудыг авчирдаг. Үүнд:

1. Санхүүгийн эрүүл биш тогтолцоог бүрдүүлэх

2. Банкуудын төлбөрийн чадварт муугаар нөлөөлөх

3. Санхүүгийн хөрөнгө нь хүүгээрээ дамжин үр ашигтай хуваарилагдахад саад болох

4. Эдгээр нь эргээд мөнгөний бодлогод сөргөөр нөлөөлөх г.м.

Мөнгөний бодлогын шууд бус аргад:

ь Заавал байлгах нөөц

ь Нээлттэй ЗЗ-ийн гүйлгээ

ь Хүүгийн нэгдсэн бодлого

ь ТБ-ы зээлжүүлэлт г.м аргууд орно.

Мөнгөний бодлогын арга хэрэгслийг сонгох, тэдгээрээр дамжуулан бодлого явуулахдаа дараах зүйлүүдийг анхаарч үзэх шаардлагатай байдаг. Эдгээр нь

1. Мөнгөний бодлогын арга хэрэгсэл нь нөлөөлөгч үзүүлэлттэйгээ нягт холбоотой байх

2. Бодлогын арга хэрэгслээс гадна тухайн үзүүлэлтэнд нөлөөлөх гадаад нөлөөллийг тооцож тодорхойлсон байх

3. Мөнгөний бодлогын арга хэрэгслийг сонгохдоо зорилготойгоо зөв уялдуулах

4. Мөнгөний бодлогын зорилт өөрчлөгдөхөд арга хэрэгсэл нь мөн уян хатан өөрчлөгдөх боломжтой байх

5. Мөнгөний бодлогын зорилго нь ЭЗ-н өмнө дэвшүүлж тавьсан зорилготой нягт уялдаатай байх зэрэг асуудлууд юм.

(MУ-ын талаас нь хүүхдүүдэд даалгавар өгөх.)

11.4 Мөнгөний нийлүүлэлтэнд тавих хяналт

ТБ-ны үндсэн үүргүүдийн 1 нь мөнгөний нийлүүлэлтэнд тавих хяналтын үүрэг юм. Энэ үүргийн биелэлт нь ТБ-ны сонгосон мөнгөний бодлогын арга хэрэгслүүд, тэдгээрийн үр дүнгээр тодорхойлогддог. ТБ нь мөнгөний нийлүүлэлтэнд тавих хяналтын хүрээнд мөнгөний бодлогын арга хэрэгслийг дараах байдлаар ашиглана. Үүнд:

1. Заавал байлгах нөөц: Мөнгө зээлийн өсөлтийг зохицуулах 1 хэрэгсэл нь заавал байлгах нөөцийн арга юм. Энэ арга нь АБ-ны зээлдүүлэх боломжийг хязгаарлах замаар мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийг зохицуулахаас гадна банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг дээшлүүлж, харилцагчдын эрх ашгийг хамгаалах зорилгод нийцдэг.

АБ-уудын бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгөөсөө бэлэн нөөц хэлбэрээр байлгах хамгийн доод хэмжээг заавал байлгах нөөц гэнэ.

Уг нөөцийг:

1. АБ-ууд өөрийн касст бэлэн мөнгө хэлбэрээр

2. ТБ-нд харилцах дансны үлдэгдэл хэлбэрээр байлгаж болно.

Заавал байлгах нөөцийн хэмжээг ТБ өөрийн мөнгөний бодлогод нийцүүлэн АБ-ны бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн зохих %-р тогтоодог. МУ-н %-д 5-30% байдаг. ТБ-с 1997.02.01-с эхлэн заавал байлгах нөөцийн журмыг мөрдүүлж байгаа бөгөөд банкуудын татан төвлөрүүлсэн хөрөнгийн 14%-иар уг нөөцийг байгуулна. Мөн банкуудын бэлэн валют, чек, МБ дахь валютын харилцах дансны үлдэгдлийг валютын заавал байлгах нөөцөд тооцдог.

ЗБН-ийн % хэмжээг зохистой түвшинд тогтоож тогтвортойгоор байлгахгүй бол 1 талаас банкуудын орлого олдоггүй активын хэмжээ, нөгөө талаас банкны төлбөрийн чадварт нөлөөлдөг. Иймд ТБ нь АБ-уудын хүүгийн орлогыг бууруулахгүй байх үүднээс ТБ-нд байршуулсан ¥-ийн харилцах дансны үлдэгдэлд ТБ-ны ү.ц-ны сүүлчийн арилжааны хүүгийн 50%-тай тэнцэх хэмжээний хүүг, харин гадаад валютын харилцах дансны үлдэгдэлд Лондонгийн банк хоорондын хүүгийн (libor) 50%-тай тэнцэх хэмжээний хүүг төлдөг.

Үүний хамт ЗБН-ийг дутагдуулсан банкинд сануулга даалгавар өгөх, торгууль ноогдуулах арга хэмжээ авдаг бөгөөд торгуулийн дээд хязгаар нь тухайн үед МБ-аас АБ-нд олгох зээлийн хамгийн өндөр хүү дээр таван нэгж хувийг нэмснээс илүүгүй байна.

Заавал байлгах нөөц нь мөнгөний нийлүүлэлт буюу ЭЗ дахь мөнгөний хэмжээтэй урвуу хамааралтай үзүүлэлт юм. Иймд хэрэв ТБ нь мөнгөний нийлүүлэлтийг ихэсгэх бодлого баримталбал ЗБН-ийн % хэмжээг бууруулж, харин мөнгөний нийлүүлэлтийг багасгах зорилт тавибал ЗБН-ийг ихэсгэх арга хэмжээ авдаг.

2. Төв банкны зээлжүүлэлт: ТБ нь мөнгөний нийлүүлэлтийг хянахдаа ЗБН-ийн аргаас гадна АБ болон ЗГ-т олгох зээлийн хэмжээнд тодорхой хяналт тогтоосноор өөрийн зорилтыг хэрэгжүүлдэг. Учир нь АБ нь эцсийн зээлдүүлэгч болдог тул түүнд олгох зээлийн хэмжээ нь нийт гүйлгээнд орох мөнгөний тоо хэмжээнд нөлөөлдөг. ӨХ тэдгээрт олгох зээлийн хэмжээг нэмэгдүүлбэл нийт гүйлгээн дэх мөнгөний тоо хэмжээ нэмэгдэж харин бууруулбал мөнгөний нийлүүлэлт багасна гэсэн үг. Мөнгөний хатуу бодлого баримталж байгаа үед банкууд болон ЗГ-т урьд жилүүдэд олгож хугацаа хэтэрсэн зээлийг эргүүлж төлүүлэх, зээл олголтыг аль болох хязгаарлах бодлого баримтлан ажиллах шаардлагатай байдаг.

МБ нь АБ-уудад зээл олгохдоо дараах зарчмыг мөрддөг байна. Үүнд:

1. Зээл нь МБ-ин дахь АБ-уудын харилцах дансны үлдэгдэл болон МБ-ны зөвшөөрсөн ҮЦ-аар баталгаажсан байх

2. Банкны төлбөрийн чадвар нь 3-аас дээшгүй сарын хугацаагаар хүндэрсэн боловч банк өөрийн ү.а-гаагаар хүндрэлээс гарч зээлээ төлөх боломжтой гэж МБ үзсэн байна.

Энэ нь МБ ямарч баталгаа барьцаагүйгээр төлбөрийн чадвар муутай банкуудад зээл олгосноос зээл эргэн төлөгдөхгүйд хүрч болох явдлаас сэргийлэх зорилготой юм. Үүний дагуу банкуудын түр хугацааны эх үүсвэрийн хэрэгцээнд зориулж ологох дани санхүүжилтийн журмыг 1997-5 сараас эхлэн мөрдүүлж эхлэсэн. Энэ журмаар банкуудад олгох санхүүжилт нь дахин санхүүжилтын зээл, хямдруулалтын хэлбэрээр барьцааны зарчимд тулгуурлаж байгаа юм.

МБ-ин дахь харилцах, хадгаламж, үнэт цаасаар барьцаалан банкинд зээл олгох ү.а болон 1 жилий дотор төлөгдөх ЗГ-н өрийн бичиг, МБ-ны ҮЦ, МБ-аас зөвшөөрсөн харилцагчийн банкинд бичиж хямдруулж худалдсан вексель зэргийг банкнаас ху.авах үйл ажиллагааг дахин санхүүжилт гэнэ.

Актив, ҮЦ, харилцах, хадгаламжаар барьцаалан олгох зээлийг барьцаат зээл гэнэ. ҮЦ ху.авах замаар хийх санхүүжилтийг хямдруулалт гэнэ.

Дотоодын үнийн өсөлтийг бууруулж, ¥-ийн ху.авах чадварыг тогтворжуулах МБ-ны үндсэн үүргийг хангах, мөнгөний нийлүүлэлтийг зохицуулахад МБ-аас ЗГ-т олгосон зээл, авлагыг бууруулах явдал чухал ач холбогдолтой байдаг. Иймээс МБ ЗГ-т зээл олгох төлүүлэх журмыг шинэчлэн гаргаж, уг журамдаа “улирлын чанартаа гарсан төсвийн орлого, зарлагын зөрүү” гэсэн ойлголтыг тодорхойлж дараах зарчуудыг тусгасан. Үүнд:

  1. МБ-аас ЗГ-ыг санхүүжүүлэхдээ улирлын чанартай гарсан төсвийн орлого зарлагын зөрүүг түр хугацаанд нөхөх зориулалтаар зээл олгох
  2. Уг зээлийг ЗГ-ийн ҮЦ-ыг ху.авах замаар гүйцэтгэх
  3. Зээлийн үлдэгдлийн хэмжээ нь мөнгөний бодлогын зорилтод нийцсэн байх бөгөөд улсын төсөвт сүүлийн 3 жилд дотоодоос орлогын дундажийн 10%-иас ихгүй байх
  4. Зээл нь тухайн санхүүгийн жил дуусахаас өмнө төлөгдсөн байх
  5. Хугацаа хэтэрсэн зээлтэй үед нэмж санхүүжилт хийхгүй байх
  6. Зээлийн хүү нь ТБ-ны ҮЦ-ны сүүлийн арилжааны хүүгийн таслагдсан хэмжээнээс 10 нэгж хүртэл %-р өндөр байх
  7. Хугацаандаа төлөгдөөгүй өр, хүүгийн төлбөрийг МБ үл маргалдах журмаар гаргуулан авах г.м зарчмын асуудлыг тусгажээ. Эдгээр арга хэмжээнүүд нь МБ-аас мөнгөний нийлүүлэлтийг зохицуулахад чухал ач холбогдолтой юм.

3. Нээлттэй зах зээлийн гүйлгээ: Гүйлгээнд байх бэлэн мөнгөний хэмжээг зохицуулах, үнийн өсөлтийг хязгаарлах хамгийн уян хатан, үр дүнтэй хэрэгсэл нь ТБ-аас явуулах нээлттэй ЗЗ-ийн ү.а болдог.

Банкны нөөцийг удирдах зорилгоор ТБ-аас 1 жил хүртэл хугацаатай ҮЦ гаргах, түүнийг худалдах болон худалдан авах, ЗГ-ийн өрийн бичиг болон МБ-аас зөвшөөрсөн бусад ҮЦ-ыг мөнгөний ЗЗ дээр худалдах, ху.авах ү.а-гааг нээлттэй ЗЗ-ийн гүйлгээ гэнэ.

Мөнгөний хатуу бодлого буюу мөнгөний нийлүүлэлтийг багасгах зорилт тавьж байгаа үед ТБ нь ЗГ-ын ҮЦ-ыг худалдах болон өөрийн гаргах ҮЦ-г банкуудын илүүдэл нөөцийн хэмжээнд хүртэл нэмэгдүүлж, бодит хүүг нь эерэг түвшинд байлгана. Үнийн өсөлт саарч банкуудын илүүдэл нөөцөө байршуулах чадвар нэмэгдэхийн хэрээр ТБ-аас гаргах ҮЦ-ны хэмжээг нэмэгдүүлж, хүүг нь бууруулах хэрэгтэй байдаг. Харин мөнгөний зөөлөн бодлого баримталж байгаа үед мөнгөний ЗЗ дээрээс өөрийн гаргасан болон бусад зөвшөөрсөн ҮЦ-ыг ху.авч, түүнд төлөх хүүгийн хувь хэмжээг бууруулах арга хэмжээ авдаг. Мөнгөний нийлүүлэлтийг хянах энэ арга нь нөөц мөнгөний хэмжээг төлөвлөсөн хэмжээнд барьж, мөнгөний нийлүүлэлтийг хязгаарлан, үнийн өсөлтийг бууруулахад хамгийн хурдан нөлөөлдөг. Мөн гүйлгээнд гарсан мөнгийг эргүүлэн татах, ¥-ийн валюттай харьцах ханшны уналтыг сааруулах, банкуудын төлбөр гүйцэтгэх чадварыг тогтворжуулах, банкуудын нөөцийг байршуулахад нөлөөлдөг. Төлөгдөх хугацаа нь болоогүй ҮЦ-ны хямдруулалтын хүүг дараах томьёогоор тооцно.

Vd-жилийн хямдруулалтын хувь

ТБҮЦх – ТБ-ны ҮЦ-ны сүүлчийн арилжааны таслагдсан хүүгийн хувь (жилээр)

t-банкны ҮЦ-ыг эзэмшиж байсан хугацаа (хоногоор)

ҮЦх – ТБ-аас зарласан ҮЦ-ны хугацаа (хоногоор)

Мөнгөний нийлүүлэлтэнд нөлөөлөх энэ аргад хүмүүсийн мөнгөө байршуулах хэлбэр, АБ-уудын удирдлагын шийдвэр зэрэг нөлөөлдөг.

4. Хүүгийн нэгдсэн бодлого: Санхүүгийн ЗЗ-ийн хөгжилтэй холбоотойгоор мөнгөний нийлүүлэлтэнд нөлөөлөх 1 арга нь ТБ-аас явуулах хүүгийн нэгдсэн бодлого байдаг. ТБ нь хүүгийн нэгдсэн бодлого явуулахдаа ТБ-ны ҮЦ-ны хүүгээр дамжуулан хэрэгжүүлдэг. Энэ аргыг ашиглах 1 гол нөхцөл нь ТБ-ны ҮЦ-ны бодит хүү эерэг төвшинд байх явдал юм. Иймд МБ өөрийн ҮЦ-ны хүүгийн дээд хэмжээг сүүлийн 6 сарын инфляцийн байдал, ирэх 6 сарын шаталсан дунджийг үндэслэн ҮЦ-ны арилжаа явуулах тухай бүр МБ –ны ерөнхийлөгчийн шийдвэрээр бодит хүүг эерэг түвшинд байхаар тогтоодог.

ТБ нь ЗГ-рт олгох зээл, барьцаат зээл, хямдруулалтын хүүг тухайн үеийн ТБ-ны ҮЦ-ны хүүтэй уялдуулан тогтоож, ҮЦ-ны хүүгээрээ дамжуулан хүүгийн нэгдсэн бодлогоо явуулж байна. Энэ нь ТБ-ны ҮЦ-нд банкууд хөрөнгөө байршуулах сонирхолыг дээшлүүлж, мөнгөний бодлогын үр нөлөөг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлж байгаа юм.

МБ-ны хүү хямдруулалтын хувь хэмжээг дараах байдлаар тогтооно. Үүнд: МБ-ны ҮЦ-ны сүүлчийн арилжааны таслагдсан хувь хэмжээг

  1. Барьцаат зээлийн хүү 15 хүртэл
  2. Банкинд олгох хямдруулалтын санхүүжилтийн хүү 10 хүртэл
  3. ЗГ-рт олгох зээлжүүлэлтийн хүү 10 хүртэл хувиар нэмэгдүүлсэнтэй тэнцүү
  4. ЗГ-ын хугацаат хадгаламжинд төлөх хүү ТБҮЦ-ны хүүгий 1/2-тэй тэнцүү байна.

Ийнхүү ТБҮЦ-ны хүүг инфляцийн төвшинтэй уялдуулан уян хатан тогтоож, ЗГ болон банкуудад олгох зээлийн хүүг тогтоох суурь болгон ашиглаж байгаа нь мөнгөний бодлогын арга хэрэгслийн харилцан уялдааг сайжруулан, банкуудын зээл хадгаламжийн хүүд нөлөөлөх замаар нийлүүлэлтэнд нөлөөлөх үр дүнтэй арга хэрэгсэл болж байгаа юм.

МБ нь мөнгөний бодлогын талаар дээрх шууд бус аргуудыг хэрэглэхийн зэрэгцээ банкны ү.а-нд тавих шалгуур үзүүлэлтүүдийг хангаж ажиллахгүй байгаа банкуудын хувьд олгох зээлийн өрийн үлдэгдэлд хязгаарлалт хийх шууд аргыг мөн үргэлжлүүлэн хэрэглэж байгаа юм.

Эдийн засгийн онол лекц

2011 оны 01-р сарын 04 Нийтэлсэн Anhaa

Лекц № 10

10. 1 Нийт эрэлт, нийт нийлүүлэлтийн тухай

Нийгмийн дүнгээр авч үзвэл тус бүрдээ үнэ нь хувиран өөрчлөгдөж байдаг үй түмэн бараа, үйлчилгээ газар сайгүй эргэлдэж, зарим барааны эрэлт өсөж байхад, нөгөө хэсгийнх нь буурч байдаг. Иймээс нийгмийн дүнгээр “эрэлт” гэдэг нь нэгэн шинж тэмдгээр тодорхойлогдсон санамсаргүй хэмжигдэхүүний олонлог юм. Графикт дүрслэхдээ хэвтээ тэнхлэгт “нийлбэр дүнгийн үзүүлэлт” болох ҮНБ-ний хэмжээ, босоо тэнхлэгт нийгмийн дүнгээр тооцсон “чанарын үзүүлэлт” болох үнийн дундаж түвшин байрлана. ҮНБ, ҮЦБ, ҮО зэрэг үзүүлэлтүүд харилцан хоорондоо холбоотой, бас ямар нэгэн хэмжээгээр ялгагдах онцлоготой ч гэсэн бүхэлдээ нийгмийн үйлдвэрлэлийн үр дүнгийн үзүүлэлт юм.

P

Q

AD

“Нийлмэл эрэлт”-ийн муруй, микро түвшний эрэлтийн муруйтай гадаад байдлаараа төстэй боловч агуулгаараа ялгаатай.


P- Үнийн дундаж түвшин

Q- Нийгмийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл

AD- Нийлмэл эрэлт

Үүний микро түвшний эрэлтээс ялгагдах гол онцлог нь хэвтээ, босоо тэнхлэгийн утга өөр, өөр байгаад оршино.

P

AS

Q

“Нийгмийн нийлмэл нийлүүлэлт” –ийн хувьд микро түвшний “нийлүүлэлт” гэдэг үзүүлэлтээс ялгагдах зарчмын ялгаа нь “эрэлт”тэй адил. График дүрслэлийн хувьд ч мөн адил. Микро түвшинд тодорхой бараа “нийлүүлэлт”-ийн объект байдаг бол макро түвшинд үнийн дундаж түвшний тухайн тохиолдолд нийцэх үндэсний бүтээгдэхүүний хэмжээгээр нийлүүлэлтийг тодорхойлно.

AS-нийлмэл нийлүүлэлт

Нийлмэл нийлүүлэлт нь үндсэн 3 хэсгээс бүрдэнэ. Нэгдүгээр хэсэг буюу хэвтээ шугам нийгмийн нийлмэл нийлүүлэлт буюу үндэсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэгэн түвшинд байгааг /кейнсийн хэсэг/, хоёрдугаар хэсэг нь нийгмийн үйлдвэрлэлийн сэргэлт, өсөлтийг /завсрын үе/, гуравдугаар хэсэг нь эдийн засаг харьцангуй өндөр түвшинд хүрсэн боловч ирээдүй нь тодорхойгүй байдлыг /сонгодог үе/ тус тус илэрхийлнэ.

10.2 Нийт эрэлт, нийлүүлэлтэнд нөлөөлөх хүчин зүйлс

Нийлмэл эрэлт, нийлмэл нийлүүлэлтийн аль алинд нь үнийн болон үнийн бус багц хүчин зүйл нөлөөлнө.

Үнийн дундаж хэмжээ харьцангуй өндөр түвшинд тогтворжвол үйлдвэрлэлийн нөөцийн үнэ, мөн түүнд зохицон харьцангуй өндөр цалин, рент, түрээсийн төлбөр, зээлийн хүү, цэвэр ашиг хэлбэрээр хүчин зүйлийн хуваарилагдах орлого өсч, нийгмийн үйлдвэрлэлийн тэнцвэр хадгалагдана. Үнийн харьцангуй бага түвшинд ч мөн ийм тэнцвэрт байдал үүсч болно. Мөн үнийн харьцангуй тогтвортой өндөр түвшинд ч гэсэн нийлмэл эрэлтийн муруй хэвтээ тэнхлэгт баруун гар тийш хандсан чиглэлтэй байх тохиолдол байна.

ӨХ үнийн нөлөөлөл нь микро түвшний нөлөөлөлтэй холбоотой.

Үнийн бус эдийн засгийн хүчин зүйлийг хадгаламжийн хүүгийн өөрчлөлт, хүн амын хуримтлуулсан хөрөнгө, импортын нөлөө гэсэн 3 том хэсэгт ангилна.

Үнэ харьцангуй өндөр түвшинд тогтвол мөнгөний эрэлт хэрэгцээ нэмэгдэн, түүнийг дагаж хадгаламжийн хүү өсч улмаар нийгмийн бодит бүтээгдэхүүний эрэлт багасна. Үнэ өсөж, тэр түвшиндээ тогтворжсон нөхцөлд хүн амын хуримтлуулсан эд баялаг, үүний дотор үнэт цаас үнэгүйдэж, тэд бодьтойгоор ядуурах учир зарлагаа хэмнэж, ингэснээрээ нийгмийн бүтээгдэхүүний эрэлтийг бууруулахад хүргэнэ. Импорт хичнээн ихэсвэл эх орны бүтээгдэхүүний эрэлт төдий чинээ буурна. Нээлттэй гадаад харилцааны нөхцөлд ямар ч хүн хямд үнэтэй газраас л бараа авахыг чармайна.

Нийлмэл эрэлтэнд үнэ, үнийн бус эдийн засгийн хүчин зүйлээс гадна үндэсний бүтээгдэхүүний хэрэглээ /ашигласан үндэсний орлого/-г хөнддөг өөр багц хүчин зүйл байна. Тэдгээрийг “үнийн бус бусад хүчин зүйл” гэж нэрлэдэг. Үндэсний орлогыг хэрэглээний талаас нь хүн амын хувийн хэрэглээ, хөрөнгө оруулалт, засгийн газрын зардал гэсэн 3 хэсэгт хуваана.

Үнээс хамаарахгүйгээр хүн амын хуримтлуулсан эд баялаг үнэгүйдэж зарлагаа хэмнэхэд хүргэх, эсвэл үнэ цэнэ нь эрс өсч хэрэглээгээ нэмэгдүүлэх боломж гаргаж болно. Хүн амын хүлээлт, инфляци, татвар хураамжийн өөрчлөлт нь хэрэглээнд зайлшгүй нөлөөлнө.

Хөрөнгө оруулалтын өөрчлөлт нь үнийн бус бусад хүчин зүйлээс ихээхэн хамаарна. Түрээсийн төлбөр, зээлийн хүү нийгмийн бүтээгдэхүүний үнийн дундаж түвшингээс хамаарахгүйгээр хөдөлж болно. Зээлийн хүү нь хөрөнгө оруулалтанд хамгийн их нөлөөлнө. Мөн аливаа хөрөнгө оруулагчид төслийнхөө үр ашгийг тооцохгүй байна гэж байхгүй.Бизнесийн хүрээнийхэн хөрөнгө оруулалтын өөрийн нь эх үүсвэр орлогын татвараас шалтгаална. Мөн ААН-үүдэд илүүдэл хүчин чадал байгаа эсэх нь санхүүгийн нөөцөө хөрөнгө оруулалтанд зориулах эсэхийг шийдэхэд их нөлөөтэй. Үүний зэрэгцээгээр хүчин чадлын ашиглалтаа харгалзахгүйгээр бизнес эрхлэгчид технологийн дэвшлийг нэвтрүүлэх зорилгоор хөрөнгө оруулалт хийх явдал олон тохиолдоно.

Үнийн бус эдгээр хүчин зүйл хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлрүү түлхвэл нийлмэл эрэлт өснө. Мөн эсрэг тохиолдолд нийлмэл эрэлт буурна.

Татвар, хураамж, нийгмийн бүтээгдэхүүний дундаж үнэ тогтвортой байгаа нөхцөлд ЗГ-ын захиалга нэмэгдвэл нийлмэл эрэлт өсч, буурвал багасна.

Энэ бүхнээс гадна цэвэр экспорт нэмэгдвэл нийлмэл эрэлт өснө. Харин импорт нэмэгдвэл цэвэр экспорт, улмаар нийлмэл эрэлт буурна.

“Нийлмэл нийлүүлэлт”-ийн хувьд тодорхойлогч гол хүчин зүйл нь үнэ. Нийгмийн үйлдвэрлэлийн тэнцвэрийг судлахдаа “үнийн өгөгдсөн түвшин”-д гэдэг хийсвэрлэл хийдэг учир үнээс гадна нийлүүлэлтэнд нөлөөллөх гол хүчин зүйл нь нэгж бүтээгдэхүүнд ногдох дундаж зардал юм.

Тухайн үнийн нөхцөлд дундаж зардал буурч байвал ашиг нь өсч нийлүүлэлтийг нэмэгдүүлэх сонирхол төрнө. Дундаж зардал нь өсөх тусам ашиг багасах учир нийлүүлэлт буурах хандлагатай болно. Дундаж зардалд хүчин зүйлийн үнэ, бүтээмж, хууль эрхзүйнөөрчлөлт гэсэн 3 хэсэг хүчин зүйл нөлөөлнө.

10.3 Макро эдийн засгийн тэнцвэрийн тухай

онолын үзэл баримтлалууд

Нийт эрэлт, нийлүүлэлттэй холбоотойгоор мөн үндэсний эдийн засгийн тэнцвэр гэдэг ойлголт гарч ирэх ба үүнийг эдийн засагчид олон талаас нь тайлбарладаг.

Сонгодог онолчдын үзэл баримтлал: Сонгодог онолчид судалгаандаа эдийн засгийн үйл явцыг жилээр нь авч үзсэн байдаг бөгөөд эдийн засгийн үйл явц ямар мөчлөгүүдээр, яаж өрнөж байсныг авч үзэхийг чухалчлаагүй. Мөн тэд зөвхөн чөлөөт зах зээлийн нөхцлийг сонгож судалсан. Тиймээс сонгодог онолчдын загвараар барааны нийлүүлэлт өөрийнхөө эрэлтийг бий болгоно гэсэн дүгнэлтэнд хүрнэ. Улсын хэмжээгээр буюу макро түвшинд авч үзвэл үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртгийн нийлбэр /үнийн дүн буюу борлуулалтын орлого/ нь үйлдвэрлэлийн хүчин зүйлүүдэд хуваагдсан орлогын нийлбэр учраас үйлдвэрлэгдсэн хэмжээгээр төлбөрийн баталгаа бүхий эрэлт бий болж, бүх бүтээгдэхүүн бүрэн борлогдох учиртай гэсэн санаа юм. Ингэснээрээ сонгодгууд:

1. Орлого эзэмшигчид нь янз бүрийн хэрэгцээт эд баялаг худалдан авахын тулд орлогоо зарлага болгодог.

2.Орлого олсон хүн л зарлага гаргана гэсэн дүгнэлт хийсэн байдаг. Тэд мөнгийг энэ тохиолдолд зөвхөн солилцоог хялбарчлах техник хэрэгслийн түвшинд авч үзсэн байдаг.

Зах зээлийн харилцаанд оролцогч субьект бүр олсон орлогоо ямар ч үлдэгдэлгүйгээр эд баялаг худалдан авах, үйлчилгээ хэрэглэхэд бүрэн зориулна гэж байхгүй.

Хадгалагдан үлдэж байгаа мөнгөний хэмжээгээр нийлмэл эрэлт багасч, нийлмэл нийлүүлэлт илүүдэн нийгмийн дүнгээр эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр тэрхэн эгшинд эвдэгдэх боловч зах зээлийн харилцаа түүнийг эргээд өөрөө тэнцвэржүүлнэ гэж шинэ сонгодгууд нотолдог. Учир нь зах зээлийн үнэ, хадгаламжийн хүү, цалин хөлс нь харилцан бие биенээсээ хамааралтай, уян хатан чанартай учраас урсгалаараа эргээд капитал, хөдөлмөр, мөнгөний зах зээлийг тэнцвэржүүлдэг гэж үздэг.

Тэдний үзэл баримтлалын гол дүгнэлт нь нийлүүлэлт өөрөө төлбөрийн чадвар бүхий эрэлтийг бий болгодог учир, түр хугацаанд тэнцвэр алдагдлаа ч гэсэн эдийн засаг харьцангуй дээд түвшиндээ /сонгодог хэсэгт/ өөрөө тэнцвэржинэ гэж үздэг. Иймээс чөлөөт зах зээлийн механизм нийгмийн дүнгээр эрэлт, нийлүүлэлтийг урсгалаараа тэнцвэржүүлж байдаг болохоор төрийн зүгээс макро эдийн засгийн түвшинд аливаа зохицуулалт хийх гэж оролдох нь утгагүй бөгөөд үр дүнгүй байдаг гэж үздэг.

Кейнсийн үзэл баримтлал: Сонгодог онолчид нийлмэл нийлүүлэлтэнд гол анхаарлаа хандуулан үндэсний эдийн засгийн тэнцвэрийг судалж, үнэлэлт дүгнэлтээ өгч байсан бол Кейнс нийлмэл эрэлтийг илүү ач холбогдолтой гэж үздэг байсан.

Нийлмэл эрэлт буюу нийгмийн зарлагыг /ашигласан үндэсний орлогыг/ хувийн хэрэглээ, хөрөнгө оруулалт, улсын зарлага, цэвэр экспорт гэсэн 4 үндсэн хэсэгт ангилдаг бөгөөд Кейнс ийм дэс дарааллаар судалгаа хийж эдийн засгийн тэнцвэрийн талаар үнэлэлт, дүгнэлт гаргасан.

Хувийн хэрэглээ нийгмийн зарлагад нилээд их хувийг эзлэх бөгөөд түүний өөрчлөлтөнд олон хүчин зүйл нөлөөлнө. Гэхдээ ерөнхийдөө хэрэглээний нийт хэмжээ нь нийт орлогоос шалтгаалдаг гэж Кейнс үзсэн. Орлогын тодорхой түвшингээс эхлээд ахиуц хэрэглээ ахиуц орлогоос хоцорч эхэлдэг.

Ахиуц хэрэглээг ахиуц орлогод харьцуулсан харьцааг хэрэглэх эрмэлзлэлийн ханамж гэнэ. Орлогогүй зарлага гэж байхгүй, орлого нэмэгдэхэд хэрэглээ өсөх боловч ямар нэгэн хэмжээний хэмнэлт гарах ба үүнийг хуримтлал буюу хадгаламж гэнэ. Иймээс хэрэглэх эрмэлзлэлийн ханамж 0-с их 1-с бага байна. ӨХ хэрэглэх эрмэлзлэлийн ханамж болон хэмнэх эрмэлзлэлийн ханамжийн коэффициентийн нийлбэр нэгтэй тэнцүү байна.

Хадгаламжийн цэвэр өсөлт, орлогын цэвэр өсөлтөөс давна гэж байхгүй. Иймээс энэхүү 2 үзүүлэлтийн харьцаа нь хадгаламжийн өсөлтийн эрчмийг харуулдаг.

Нийгмийн зардал буюу ашигласан үндэсний орлогын нэг чухал бүрэлдэхүүн хэсэг нь хөрөнгө оруулалт юм. Улс орны үндэсний орлогын өсөлтөнд хөрөнгө оруулалт ихээхэн нөлөөтэй байдаг. Хөрөнгө оруулалтын хэмжээ, бүтцээс нийгмийн эдийн засгийн тэнцвэр, харьцаа, динамик багагүй хэмжээгээр шалтгаална.

Хөрөнгө оруулалт, банкны хүүгээс хамаардгийг Кейнс зөвшөөрдөг боловч, хадгаламжийг орлогоос хамаардаг функц гэж үздэгээрээ ялгагддаг. ӨХ хөрөнгө оруулалт банкны хүүгээс, хадгаламж орлогын түвшингээс хамааралтайг нотолсон.

Кейнсийн онол ёсоор төрийн оролцоотойгоор хөрөнгө оруулалтын нэмэгдүүлэх нь үндэсний орлогын өсөлтийг хангаж, ажилгүйдлийг арилган, бүхий л нөөцийг эргэлтэнд оруулж, улмаар эдийн засгийн Парето үр ашгийг хангахад шийдвэрлэх нөлөөтэй гэж үздэг.

IS Макро эдийн засгийн түвшинд хөрөнгө оруулалт, хадгаламжийн хоорондын тэнцвэрийг хангах асуудал амин чухал байдаг. Гэвч хөрөнгө оруулалт, хадгаламж 2 өөр өөр хүчин зүйлээс хамаардаг нь байдлыг хүндрүүлдэг боловч онолын хувьд ийм тэнцвэр байдаг гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болдог.

Хадгаламж, хөрөнгө оруулалтаас давбал үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний нэг хэсэг нь борлогдохгүй болж гүйлгээгүй бараа өснө. Учир нь бараа худалдан авах мөнгө дутна. Эрэлт ингэж багасвал нийлүүлэгчид үйлдвэрлэлээ багасгана. Хөрөнгө оруулалт хадгаламжаас давбал аж ахуйн амьдралд эсрэг урсгал үүснэ. Энэ тохиолдолд бүхий л эх үүсвэр хөрөнгө оруулалтанд дайчлагдаж барааны хомсдол үүсч эрэлт өснө.

Хадгаламж, хөрөнгө оруулалтын тэнцвэрийг хангахгүйгээр макро эдийн засгийн түвшинд нийгмийн нийлмэл эрэлт, нийлүүлэлтийг тэнцүү байлгах бололцоогүй. Энэ бол макро эдийн засгийн бодлогын хамгийн хүнд асуудал. Хөрөнгө оруулалт нь банкны хүүгээс хамаардаг, хадгаламж нь орлогоос хамаардаг функц байдаг явдал нь энэ асуудлын шийдийг ихээхэн хүндрүүлдэг.

Энэ хүндрэлтэй асуудлыг шийдэхэд Английн нэрт эрдэмтэн Дж.Хиксоны боловсруулсан “IS” загвар чухал хэрэглэгдэхүүн болсон.

Хадгаламж, хөрөнгө оруулалт, банкны хүү, орлогын түвшний харилцан хамаарлыг харуулсан график дүрслэлийг “IS” загвар гэж нэрлэдэг. Үүнийг заримдаа /investment, saving/ хөрөнгө оруулалт-хадгаламжийн загвар гэдэг. Хадгаламж, хөрөнгө оруулалтын тэнцвэрийн нөхцөлд банкны хүү, үндэсний орлогын хооронд ямар хамаарал үүсдгийг IS муруй тодорхойлдог. IS муруйн аль ч цэг хөрөнгө оруулалт, хадгаламжийн түвшинг тодорхойлно. Энэ загвар нь мөнгөний урсгалын зүй тогтолыг бодолцон макро эдийн засгийн тэнцвэрийг судлахад чухал хэрэгсэл болж өгдөг.

Нийлмэл эрэлт, нийлүүлэлтийн загвар: Энэ загварын талаар эрдэмтэд харилцан адилгүй байр суурьтай байдаг. Энэ загвар дахь нийлмэл эрэлтийн муруй гадаад хэлбэрээрээ аль нэгэн тодорхой товарын зах зээлийн эрэлтийн муруйтай адил юм. Хэвтээ тэнхлэгт ҮНБ-ний бодит хэмжээг, босоо тэнхлэгт дефляторыг байршуулна. Үнэ өсвөл ҮНБ-ний бодит түвшин багасч, үнэ буурвал нэмэгддэг. Нийлүүлэлтийн хувьд гол тодорхойлогч хүчин зүйл нь үнээс гадна дундаж зардал байдаг. Нийгмийн нийлмэл нийлүүлэлт нь энэ 2 гол хүчин зүйлээс гадна “эдийн засгийн ба эдийн засгийн бус олон хүчин зүйл” нөлөөлнө.

Нийгмийн нийлмэл эрэлтийн муруй нь нийгмийн нийлмэл нийлүүлэлтийн муруйн хэвтээ, босоо, завсрын 3 шугам дээр огтлолцож байна. Энэ нь макро эдийн засгийн тэнцвэрийн 3 хувилбарыг харуулж байгаа хэрэг юм. Хувилбар тус бүрийн макро эдийн засгийн тэнцвэр гэдэг нь тухайн нөхцөлд үйлдвэрлэсэн ҮО бүрэн борлогдоно гэсэн утга санааг агуулж байгаа юм. Нийт нийлүүлэлтийн хэвтээ хэсэг дээр тогтсон тэнцвэр нь инфляци буусан, үнэ тодорхой түвшинд тогтворжсон, ажилгүйдэл ихтэй, үйлдвэрлэлийн бусад нөөцийг дутуу ашиглаж байгаа үеийн тэнцвэр, завсрын үеийн тэнцвэр нь үнэ өссөн, бүхий л нөөц, үүний дотор хөдөлмөрийн нөөцийг нэлээд сайн ашиглаж байгаа, ажилгүйдэл арилж байгаа үеийн тэнцвэр, Босоо хэсэгт тогтсон тэнцвэр нь бүхий л нөөцийг эргэлтэнд оруулсан боловч үнэ нэмэгдэж, мөнгө үнэгүйдэн, инфляци болж болох үеийн тэнцвэр. Нэгдүгээр хувилбар нь өнөө үеийн монголын эдийн засгийн тэнцвэрийг харуулж байгаа юм.

Q

P

AS

AD

AD

AD


Орон тус бүрт давтагдашгүй онцлог гэж бий. Тиймээс улс орон болгон өөрсдийн онцлогыг харгалзан эдийн засгаа хэрхэн жолоодох нь тухайн орны улс төрийн бодлогоор тодорхойлогдох учиртай.

Эдийн засгийн онол лекц

2011 оны 01-р сарын 04 Нийтэлсэн Anhaa

Лекц № 9

9. 1 Үндэсний нийт бүтээгдэхүүн, түүний тооцоолол

Айл өрхийн аж ахуйд ч, бие даасан ААН-ийн хувьд ч өөр өөрийн хүрээнд тохирсон хөрөнгийн орчил явагдаж ямар нэгэн үр дүн гарна. Айл өрх сар, улирал, жилд хэдий хэмжээний мөнгө олсон, түүнийгээ юунд яаж зарцуулсан, орлого, зардал дүйцсэн эсэх, дүйцээгүй бол хэмнэгдсэн үү, хэтэрсэн үү, тэр нь хэдий хэмжээтэй байсан бэ гэдгийг айл өрхийн санхүүг хариуцдаг хүн тооцно. Ингэхгүйгээр айл өрх зохистой амьдарч чадахгүй.

Нөхөн үйлдвэрлэлийн байр сууринаас авч үзэхэд улс орон нь айл өрх , ААН-тэй адил. Улсын хэмжээнд хөрөнгийн орчлыг хэмжиж, үр дүнг нь тодорхойлохын тулд ЗЗЭЗ-тай орнуудад үндэсний тооцооны аргыг хэрэглэдэг. Үүнийг улс орын эдийн засгийн данс гэсэн утгаар ойлгож болно. Үндэсний бүтээгдэхүүн, үндэсний орлого, нийгмийн нөхөн үйлдвэрлэл, түүний тэнцвэрийн тухай эдийн засгийн онолын хүрээнд аль 18-р зууны үеэс яригдаж ирсэн боловч түүнийг тооцох, дүн шинжилгээ хийх аргазүйн талаар 1950-1960-аад оны үед л мэдэгдэхүйц ахиц гарсан. Чухам энэ үеэс ЗЗЭЗ-тай орнуудад үндэсний тооцооны тогтолцоо бүрдсэн. Одоо дэлхий нийтээр үндэсний тооцооны аргыг хэрэглэн ЭЗ-ийн ерөнхий байдал, нийгмийн үйлдвэрлэлийн нэгдсэн үзүүлэлтүүдийг тооцдог болоод байна.

Үндэсний тооцооны аргазүйг хэрэглэн ҮНБ, ДНБ, ҮЦБ, ҮО зэрэг нэгдсэн үзүүлэлтийг тооцон, зөвхөн хэмжээг нь төдийгүй, өсөлт, бууралтын хандлагыг нь тодорхойлж, түүнд түшиглэн төрийн эдийн засгийн бодлогын зүг чигийг гаргадаг. Эдгээр үзүүлэлтүүдийг нийтэд нь үндэсний тооцооны систем гэдэг. ӨХ эдийн засаг улс төрийн бодлогын суурь дэвсгэр нь болж өгдөг олон уулзварын гол хэсэг нь юм.

Тодорхой хугацаанд, голдуу нэг жилд, тухайн үндэстний хийж бүтээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлчилгээний мөнгөн дүнг ҮНБ гэнэ.

Энэ тодорхойлолтонд жилд, эцсийн гэсэн 2 тодотгол байгааг анхааралдаа авах учиртай. Нөгөө нэг зүйл нь ҮНБ-д тухайн орны иргэн гэдэг ойлголт нэг чухал шалгуур нь болдог. ӨХ МУ-ын иргэд өөрийн улсын нутаг дэвсгэрт төдийгүй гадаадад байхдаа олсон орлогыг нь Монголын үндэсний нийт бүтээгдэхүүний хэсэг гэж үзнэ. Харин гадаадын иргэдийн МУ-ын нутаг дэвсгэрт байхдаа олсон орлого манай үндэсний нийт бүтээгдэхүүн хамаарахгүй.

Үйлдвэрлэл, үйлчилгээний эцсийн орлогоос гадна үндсэн капиталын /хөрөнгө оруулалтын/ элэгдлийн шимтгэлийг ҮНБ-ний нэг хэсэг гэж тооцдог. Энэ нь нөхөн үйлдвэрлэл хөрөнгийн орчилтой холбоотой байдгаар тайлбарлагдана. Энэ бүгдээс дүгнэвэл материаллаг болон материаллаг бус хүрээнд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг ААН-үүд, хүн амын жилийн орлогын дүнгээр ҮНБ-ийг хэмжих боломжтой.

ҮНБ-ийг тооцохдоо дуусаагүй үйлдвэрлэл, хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг оруулдаггүй. ҮНБ-ийг мөнгөөр хэмжинэ. Тухайн жилийн эцсийн бүтээгдэхүүн үйлчилгээг ҮНБ-нд нэг л удаа оруулан тооцно. ӨХ давхар тооцоо байж болохгүй. Энэ зорилгоор ҮНЦ-Б-ийг тооцохын тулд нэмэгдсэн өртөг гэдэг үзүүлэлтийг ашиглана. Борлуулалтын орлогоос бусдаас худалдан авч үйлдвэрлэл, үйлчилгээнд хэрэглэсэн ТЭМ, үйлдвэрлэл, үйлчилгээний зардлыг хассан дүнг нэмэгдсэн өртөг гэнэ. Бүх ААН-ийн /үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг айл өрхийн орлогыг оролцуулан/ нэгжийн нэмэгдсэн өртгийн дүн нь тухайн жилийн эцсийн бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлийн өртөг буюу ҮНБ болно.

ҮНБ-ээс ҮЦБ, ҮО, иргэдийн амины орлого, цэвэр орлого зэрэг үндсэн үзүүлэлтүүдийг тооцоход хялбар байдаг. ҮНБ-ийг эцсийн бүтээгдэхүүн, үйлчилгээний орлогын дүнгээр тооцдог болохоор тэр нь тухайн жилийн үнэ буюу урсгал үнээр үнэлэгддэг. ҮНБ-ий энэ хэмжээг үндэсний нийт бүтээгдэхүүний нэрлэсэн үзүүлэлт гэж нэрлэнэ. Нэрлэсэн үзүүлэлтийг харьцуулах замаар түүний динамикийг судлах бололцоогүй. Иймээс үнийн ерөнхий индексийг ашиглан ҮНБ-ий бодит хэмжээг тодорхойлно. Нэрлэсэн ҮНБ-ийг бодит ҮНБ-д харьцуулсан харьцааг ҮНБ-ий дефлятор гэнэ.

Дефлятор =НҮНБ/БҮНБ

Тухайн жилийн ҮНБ-ийг урьд жилүүдийн ҮНБ-тэй харьцуулахдаа үнийн түвшний өөрчлөлтийг тооцож үзэх зайлшгүй шаардлагатай. Үнийн түвшний өөрчлөлтийг илэрхийлэгч үзүүлэлтийг үнийн индекс гэнэ. Томъёолбол: Ip=(p1/p0)*100 Ip-тухайн жилийн үнийн индекс, P0-суурь жилийн үнээр тооцсон хэрэглээний сагсан дахь уг бараа үйлчилгээний үнийн дүн буюу дундаж үнэ, P1-тухайн жилийн үнээр тооцсон хэрэглээний сагсан дахь уг бараа үйлчилгээний үнийн дүн буюу дундаж үнэ.

ҮНБ-ийг зарлагаар болон орлогоор тооцоолох 2 арга байна.

ҮНБ-ийг жилд үйлдвэрлэсэн эцсийн бүтээгдэхүүн, үйлцилгээний дүнгээр хэмждэг учраас эцсийн бүтээгдэхүүнийг худалдан авсан /хэрэглэсэн/ болон үйлчлүүлсэний төлөө төлсөн зарлагын дүн нь нэрлэсэн ҮНБ-тэй тэнцэнэ. Үүнийг ҮНБ-ийг зарлагаар тооцох арга гэнэ.

Зарлагын талаас /хэрэглэгчийн талаас/ авч үзвэл ҮНБ нь дор дурьдсан 4 хэсгээс бүрдэнэ.

- хүн амын хэрэглээний зардал /C/

- үндэсний эдийн засагт оруулсан хувийн хөрөнгө оруулалт /I/

- Улсын захиалгат бүтээгдэхүүн, үйлчилгээ /G/

- Импортоос давсан экспорт буюу цэвэр экспорт /NX/

ҮНБ=C+I+G+NX

Хэрэв гадаад худалдаа алдагдалтай бол (импорт нь экспортоос давсан) импорт нь нийгмийн бүтээгдэхүүний орчлын аль 1 хэсэгт зардал болон шингэсэн байдаг учир NX нь тооцооноос хасагдана.

Хэрэглэгчдийн зарлага нь борлуулагчдийн орлого байх ёстой. ӨХ худалдан авагчийн зарлага нь худалдагчийн орлого болно. Иймээс ҮНБ-ийг орлогоор тооцож болно. ӨХ ҮНБ-ийг зардлаар тооцохдоо хэрэглэгчид буюу худалдан авагчдын талаас хандсан бол орлогоор тооцохдоо худалдагчид буюу борлуулагчдын талаас хандана. Орлогын талаас нь авч үзвэл ҮНБ нь ашиглагдсан капиталын өртөг буюу элэгдлийн шимтгэл, шууд бус татвар, хөлсний ажиллагсдын цалин хөлс, түрээсийн төлбөр, зээлийн хүү, хувийн хөрөнгийн орлого, ААН-ийн орлогын татвар, ногдол ашиг, ААН-ийн цэвэр ашиг гэсэн 9 хэсгээс бүрдэнэ.

ҮНБО=D+Int+R+W+P+CP+T

Элэгдлийн зардал: энэ нь үйлдвэрлэлийн зардалд орж ашгийг багасгадаг боловч эргээд тухайн аж ахуйн нэгжийн хувьд шинээр машин тоног төхөөрөмж худалдан авах, барилга, байгууламж барих буюу бариулах, нөөц өсгөх эх үүсвэр болон үлддэг учир орлого болж тооцогддог.

Шууд бус татвар: үүнд нэмэгдсэн өртгийн татвар, гүйлгээний татвар, эд хөрөнгийн татвар, лицензийн төлбөр зэрэг орох ба эдгээрийг аж ахуйн нэгж бүтээгдэхүүнийхээ үнэнд шингээн борлуулдаг учир орлогод тооцдог.

Цалин хөлс: Энэ нь хувь хүмүүсийн олж байгаа орлого учир ҮНБ-ий орлогод орж тооцогдоно. Гэхдээ ажил олгогчийн хариуцан төлсөн эрүүл мэндийн даатгал, ажилгүйдлийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэл зэргийг цалин хөлсний дүнд оруулж тооцно.

Тоног төхөөрөмж, барилга байгууламжаа бусдад түрээслүүлэн ашиглуулсны төлбөр, зээлдүүлэгчийн зээлийн хүү нь тухайн хөрөнгө, санхүүгийн нөөцийг өмчлөх эрхтэй субьектын орлого болох учир ҮНБ-ний орлогод орж тооцогдоно.

Хувийн хөрөнгийн орлого: Үүнд айл өрхийн аж ахуй болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид, жижиг аж ахуй цэвэр орлогыг хамааруулна. Тухайн оны зарлагаас давсан орлогыг цэвэр орлого гэнэ.

Томоохон аж ахуйн нэгжийн орлого нь (корпораци) аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, ноогдол ашиг, цэвэр ашиг гэсэн 3 хэсгээс бүрдэнэ. Энэ үүднээсээ ҮНБ-ий орлогод орж тооцогдоно.

ҮНБ нь улсын хэмжээний ААН бүрийн эцсийн бүтээгдэхүүн, үйлчилгээний нийлбэрийг илэрхийлдэг, тэгэхдээ давхар тооцохгүй байхын тулд ААН-ийн түвшинд ч, улсын дүнгээр ч нэмэгдсэн өртгөөр тооцдоггүйг анхаарах хэрэгтэй.

Жилээс жилд хүн ам өсч байдаг бөгөөд ҮНБ өсөөд байвч чухам нэг хүнд оногдох хэмжээ ямар байна вэ гэдэг нь чухал. Үүнийг нэг хүнд оногдох ҮНБ-р хэмжинэ. 1 хүнд оногдох ҮНБ=ҮНБ/хүн амын тоо

9. 2 Үндэсний тооцооны системийн бусад үзүүлэлтүүд

ҮНБ нь тухайн жилийн нийт үйлдвэрлэлийн хэмжээг тодорхойлогч гол үзүүлэлт боловч ганц энэхүү үзүүлэлтээр эдийн засгийн байдлыг бүх талаас нь тодорхойлоход хүрэлцээтэй мэдээллийг авах боломжгүй учир ДНБ, ҮЦБ, ҮО гэх мэтчилэн үзүүлэлтүүдийг тооцдог.

Тодорхой хугацаанд, голдуу нэг жилд, тухайн улсын хил хязгаарын дотор хийж бүтээсэн эцсийн бүтээгдэхүүн, үйлчилгээний мөнгөн дүнг ДНБ гэнэ. Томъёолбол:

ДНБ=ҮНБ-ГА+ГТ ГА-гадаадаас авах авлага, ГТ-гадаадынханд хийж буй төлбөр

ҮНБ-ээс капиталын элэгдлийн шимтгэлийг хасаад ҮЦБ гэнэ.

ҮЦБ-ээс бизнесийн шууд бус татварыг хасаад ҮО гарна. ҮО-ыг үндэсний тооцооны системд үйлдвэрлэсэн орлого гэж ойлгодог. Үүнээс гадна хувийн орлого гэдэг ойлголт гарч ирнэ. ҮО буюу үйлдвэрлэсэн орлогын дүнгээс НДШ, ААН-ийн орлогын татвар, цэвэр ашгийг хасч , шилжих төлбөрийг нэмбэл хувийн орлого гарна.

Шилжих төлбөрт бүх төрлийн тэтгэлэг, төлбөрүүд, тэр дундаа ажилгүйдлийн тэтгэмж орно.

Хувийн орлогыг хүн ам шууд хэрэглэдэггүй, түүний зарим хэсэг нь татварын хэлбэрээр дахин хуваарилалтанд орно. Хүн амаас хураах татварыг МУ-ын хувьд орлогын болон эд хөрөнгийн татвар гэж 2 төрөлд хувааж болно. Цалин, түүнтэй адилтгах орлогоос хураах татвар, хураамжийг орлогын татвар гэнэ. Үүнд: ХАОАТ, НДШ. Малын хөлийн татвар, үл хөдлөх хөрөнгийн татвар, буу, нохойн татвар зэрэг хураамж төлбөрийг эд хөрөнгийн татвар гэнэ.

Хувийн орлогын дүнгээс хүн амаас хураах эдгээр татвар хураамж, төлбөрийг хасвал хүн амын цэвэр орлого гарна. Хүн амын цэвэр орлого нь хэрэглээ, хуримтлал 2-т хуваагдана.

Үндэсний үйлдвэрлэлийн нэгдсэн үзүүлэлтүүдийн эдгээр холбоо, хамаарал нь төр татвар, хураамжаар дамжуулан үндэсний орлогын мэдэгдэхүйц хэсгийг дахин хуваарилж, санхүү-эдийн засгийн болон нийгмийн бодлогоо хэрэгжүүлдэг.

Иймээс ч эдийн засагчид ҮНБ, түүний хуваарилалт нь тухайн жилийн нийгмийн аж байдлын толь гэж үздэг. Гэвч зарим эдийн засагчид ҮНБ-ий үзүүлэлт нь амьдралын бодит үнэнийг харуулж чаддаггүй, харин ч үнэнийг нөлөөтэй толь мэт гуйвуулдаг гэж шүүмжилдэг. Ер нь аль ч оронд иргэдийнхээ орлого, зарлага, амьдралын нөхцлийг гарцаагүй үнэнээр тооцоход шаардагдах үзүүлэлтийн систем, статистикийн мэдээлэл хомс байдаг.

Сүүдрийн эдийн засгийн тооцоо мэдээллийн хүрээний гадна үлддэг.

Жишээ бодлого: Өгөгдсөн үзүүлэлтүүдийг ашиглаад ҮНБ, ҮЦБ, ҮО-ыг ол.

1

Цалин

194.2

2

Экспорт

13.4

3

Элэгдэл

11.4

4

Улс худалдан авсан бараа үйлчилгээ

59.4

5

Бизнесийн шууд бус татвар

12.2

6

Хувийн дотоод цэвэр хөрөнгө оруулалт

52.1

7

Шилжих төлбөр

13.9

8

Импорт

16

9

Ашиг орлогын татвар

40.5

10

Хувийн хэрэглээний зардал

219.1

Бодолт Үндэсний тооцооны системийн зарим бодлогуудыг бодохдоо үндэсний тооцооны системийн үзүүлэлтүүдийн хоорондын уялдаа холбоо, агуулга болоод орлого, зарлагаар тооцдог аргуудаа сайн ойлгосон байх хэрэгтэй. Ингэхдээ тухайн өгөгдлөөр цэвэр өгөгдлүүд цэврээр өгөгдсөн байна уу гэх зэргийг сайн анзаарах хэрэгтэй байдаг. Бодлогын өгөгдлөөс үзэхэд орлогоор тооцох аргаар бодоход зарим өгөгдлүүд дутуу байгаа бөгөөд зарлагаар тооцох аргаар бодох бололцоотой байна. ҮНБ=I+G+C+NX гэдгээс I буюу нийт хөрөнгө оруулалт, NX буюу цэвэр экспортоо олно. I=Цэвэр хөрөнгө оруулалт+Элэгдэл=52.1+11.4=63.5, NX=экспорт-импорт=13.4-16=-2.6. Эндээс ҮНБ=63.5+59.4+219.1-2.6=339.4 ҮЦБ=ҮНБ-Элэгдэл=339.4-11.4=328, ҮО=ҮЦБ-бизнесийн шууд бус татвар=328-12.2=315.8 бо

Эдийн засгийн онол лекц

2011 оны 01-р сарын 04 Нийтэлсэн Anhaa

Лекц № 8

8. 1 Макро эдийн засгийн үндсэн ойлголт, онол

1930-д оноос хөгжиж эхэлсэний хувьд макро эдийн засгийн онол нь эдийн засгийн онолын харьцангуй залуу салбар юм. Хэдий тийм боловч энэ онол сүүлийн жилүүдэд асар хурдацтай хөгжиж байгаа салбар юм. Микро эдийн засгийн онол нь өрх гэр, пүүсийн үйл ажиллагаа үйл хөдлөл болоод одоогийн эдийн засгийн тэнцвэрийг судалдаг. Харин макро эдийн засгийн онол үндэсний эдийн засгийг бүхэлд нь авч үзэдгээрээ микро эдийн засгийн онцолгоос ялгагддаг. Хэдийгээр энэ хоёр нь хамрах хүрээгээрээ өөр өөр боловч хоороондоо нягт уялдаатай байдаг. Олон жижиг өох гэрүүд, пүүсүүд , олон зах зээлүүд нь макро эдийн засгийг бүрдүүлж байдаг. Макро эдийн засгийн судлах үндсэн асуудалууд нь эдийн засгийн өсөлт, инфляци, ажилгүйдэл, олон улсын худалда гэх мэт болно. Эдгээр асуудалууд нь үндэсний эдийн засгийн түвшинд яригдаж байх боловч үнэндээ өрх гэр, хувь хүмүүс, пүүсийн үйл ажиллагаатай нягт уялдаж байдаг. Тухайлбал: ажилгүйдлийн түвшин өндөр байна гэдэг нь ажилгүй хүмүүс ажил олоход маш хэцүү, ажилтай хүмүүс ажилаа алдахад тун амархан байна гэсэн үг,. үүний адилаар инфляцийн түвшин хурдацтай өөрчлөгдөж байгаа үед хэн нэгэний орлого нэмэгдээгүй бол бодот зардал буурч байна гэсэн үг. Макро эдийн засгийн ёудлах асуудалууд нь өөрчлөлтийн биш харин үндэсний зарлаганд яригдах боловч тэдгээрийн асуудал болгон хувь хзүний амьдрал үйл хөдлөлтэй салшгүй холбоотой юм.

ӨХ Макро эдийн засаг гэдэг нь үндэсний хэмжээний эдийн засгийн үр дүн, ажил эрхлэлт, амьжиргааны өртөг зэргийг эдийн засгийн нэгдмэл зүйл болгон үзэж, түүнийг эдийн засгийн үүднээс судлахыг хэлнэ.

Макро эдийн засгийн онолын нэн чухал асуудалуудын талаар товч авч үзье.

· Эдийн засгийн өсөлт: Аливаа улс орны өмнө тулгардаг нэн чухал зорилт нь эдийн засгийн урт хугацааны өсөлт юм. Зах зээлийн өсөлт нь хэдхэн хувиар хэмжиглэх боловч үүний цаана ард түмний амьдарлийн түвшин асар их дээшилж байдаг. Богино хугацаад эдийн засгийн өсөлтийн 1-2%-н зөрүү тун ялихгүй зүйл шиг санагдаж байвч, урт хугацаанд эдгээр улсуудийн хүн амын амжиргааны түвшин эрс ялгаатай болж ирдэг. Жишээ нь: Японы эдийн засгийн асар өндөр байснаар, дэлхийн хоёрдугаар дайны үед буурай оронд тооцогдож байснаа өнөөдөр дэлхийн хамгийн баян улс болсон явдал юм. Эдийн засгийн өсөлтийг судласнаар урт хугацааны эдийн засгийн өсөлтийг хэрхэн хангах вэ? гэсэн асуултанд хариулах юм. үүний тулд эдийн засгийн өсөлтийн хэрхэн хэмжих, эдийн засгийн өсөлтөнд нөлөөлдөг хүчин зүйлүүд, эдийн засгийн өсөлтийн давуу, сул талуудыг нарийвчлан авч үзнэ.

· Эдийн засгийн мөчлөг: Эдийн засгийн урт хугацаанд өсөх хандлагатай ч байнга хэлбэлзэлд өртөж байдаг. Эдийн засгийн идэвхтэй үйл ажиллагааны өөрчлөлтийг эдийн засгийн эдийн засгийн мөчлөг гэж тодорхойлдог. Эдийн засгйин идэвтэй үйл ажиллагаагаа буурдаг үеийг эдийн засгийн уналт гэдэг. Эдийн засгйин уналтийн үед үндэсний үйлдвэрлэл буурч, ажил эрхлэлт багассан эдийн засаг бүрэн хүчин чадлаараа ажиллаж чаддаггүй. Макро эдийн засгийн, эдийн засгийн мөчлөг түүний шалтгаанийг авч үзнэ. Эдийн засгийн мөчлөгийг судласнаар эдийн засгийн хэлбэлзлийн далайцийг нь бууруулж, уналтийн үргэлжлэх хугацааг богиносгох бодлогуудыг боловсруулан хэрэгжүүлж ирсэн.

· Ажилгүйдэл: ажилгүй хүмүүс олон байна гэдэг нь эдийн засаг тэр хүмүүсийн хийх байсан бүтээлийг алдаж байгаа буюу хүчин чадлаа дутуу ашиглаж байгаа хэрэг юм. Ажилгүй хүмүүс олширсоноос гэмт хэрэг, архидалт, гэр бүл салалт гэх мэт сөрөг үр дагаврууд ихэсдэг. Гэвч зарим төрлийн ажилгүйдэл эерэг нөлөөтэй байх нь бий. Хүчин зүйлийн урт ашигтай хувиарлалт хоёрийн сахилга батийг сайжруулах эерэг нөлөөтэй. Макро эдийн засаг ойлголтоор ажил эрхлэлт, ажилгүйдэл, ажилгүйдлийн хэлбэрүүд, ажилгүйдлийн өөрчлөлт зэргийг авч үзнэ.

· Инфляци: үнийн ерөнхий түвшиний өсөлтийг инфляци гэнэ. Инфляцийн түвшин өндөр байхад мөнгөний ханш унадаг. Бага инфляцийн түвшин эдийн засагт үйлдвэрлэгчдийг p-r урамшуулах сайн нөлөөтэй хэдий ч хэт өндөр инфляцийн түвшин нь эдийн засагт маш муу үр дагавартай байдаг. Зарим эдийн засгийн онолчид инфляцийн шалтгааныг илт үнийн өсөлттэй нөлөө хэсэг нь үйлдвэрийн үнийн өсөлттэй холбон үздэг. Инфляци, инфляцийн хэмжих арга, инфляцийн шалтгаан , үр дагавар зэргийг макро эдийн онолоор авч үзнэ.

· Олон улсын худалдаа, гадаад сектор: Өнөөдөр дэлхийн эдийн засаг глобалчлагдаж бүхийл улсууд үлүн улсын худалдаанд оорлцож байгаа билээ. Энэ нь бүгдээрээ нээлттэй эдийн засагтай орнууд гэсэг үг. Ийм үед олон улсын худалдаанд оролцож, зөв бодлого явуулсанаар эдийн засгийн өсөлтөө нхурдасгах боломжтой. Улс орнуудын эдийн засгийн уялдаа холбоо, олон улсын эдийн засагт гаднаас үзүүлэх нөлөө, төлбөрийн боломж, түүний тэнцвэржилт зэрэг асуудлуудыг олон улсын худалдаа санхүүгийн онолоор авч үзнэ.

· Эдийн засгийн бодлого: Макро эдийн засгийн онол нь эдийн засгийн мөчлөг, өсөлт, ажилгүйдэл, инфляци зэрэг асуудлуудыг судлаад ,эдийн засгийн оновчтой бодлогуудыг санал бодгож байдаг. Сангийн бодлого, мөнгөний бодлого, олон улсын худалдааны бодлого зэргийг нарийвчлан судална. Засгийн газраас өрийн зарлаг , tax зэргээрээ дамжуулан явуулдаг бодлогыг сангийн бодлого гэдэг. Харин мөнгөний бодлогийг төв банкинаас явуулдаг.

Макро эдийн засгийн шинжлэх ухааныг судалгааны цар хүрээгээр нь 2 ангилдаг. Үүнд:

1. Урт хугцаат судалгаа нь: Эдийн засгийн өсөлт, түүнд нөлөөлөх хүчин зүйлс: Хөрөнгө оруулалт, хуримтлал, Хадгаламж, Техникийн шинэчлэл, Оптимал өсөлт гэх мэт юм.

2. Богино хугацаат судалгаа нь: Тогтворжуулагч, түүнд гаднаас үзүүлэх нөлөө (улс төрийн, байгалийн: зуд, ган, дайн, терроризм г.м.), ДНБ-ий хэлбэлзэл, эдгээрийг тогтворжуулах бодлого зэрэгт чиглэгдэж байна.

Өөрөөр хэлбэл макро эдийн засгийн зохицуулалт нь:

1) Юу үйлдвэрлэх вэ?

2) Яаж үйлдвэрлэх вэ?

3) Хэнд үйлдвэрлэх вэ?

гэсэн асуудалыг зохицуулахад чиглэдэг.

8. 2 Макро эдийн засгийн онолын чиглэлүүд

Макро эдийн засгийн онол нь эдийн засгийн онолын нэн чухал салбар билээ. 1936 онд Ж.М.Кейнс Ажил эрхлэлт хүү, мөнгөний ерөнхий онол номоо бичсэнээр энэ салбарын эхлэлийг тавьсан юм. Өнөөдөр макро эдийн засгийн онолд Кейнсийн онол, сонгодог онол гэсэн 2 үндсэн чиглэл байдаг. Үүнээс гадна өөр онолын чиглэлүүд ч байна. Кейнсийн болон сонгодог онол зарчмийн хувьд ялгаатай үзэл баримтлалтай бөгөөд үүнээс болоод санал болгодог бодлогууд нь ялгаатай.

Сонгодог онол Энэ онол нь 200-д жилийн өмнө үүссэн юм. Сонгодог онол зах зээлүүд төгс өрсөлдөөнтэй, үнэ туйлийн уян хатан байдаг бөгөөд эдийн засаг ямагт тэнцвэртэй байдаг гэж үздэг. Тиймээс сонгодог онолыг баримтлагчид эдийн засаг дахь төрийн оролцоог маш бага байх ёстой гэж үздэг. 1970-аад оны үед шинэ сонгодог онол хөгжсөн. Энэ онол нь хуучин үзэл баримтлалыг эдийн засгийн нэгжүүдийг рациональ үйл хөдлөлийн онолоор баяжуулсан. Мөн эдийн засаг тэнцвэртэй байдалд мэдээлэл маш чухал ач холбогдолтой гэж үздэг.

Кейнсийн онол энэ онолын үндэсийг Кейнс тавьсан. Тэртээ анх тогтворжуулах бодлогыг санал болгосон бөгөөд 1960- аад оны хямралыг хүртэл энэ бодлогыг хэрэглэснээр эдийн засгийн мөчлөгийн асуудлыг бүрэн шийдсэн гэж үзэж байв. Гэвч 1960-д оны эдийн засгийн хямралыг Кейнсийн онол тайлбарлаж чадахгүй байсан бөгөөд энэ үед түүнийг тайлбарласан өөр онолууд гарч ирсэн. Кейнсийн онолоор зарим зах зээлүүд төгс бус өрсөлдөөнтэй байдаг бөгөөд мөн үнэ, цалин уян хатан бус байдаг. Үүнээс болоод эдийн засаг тэнцвэргүй байдалд орж байдаг тул эдийн засагт төрийн оролцоо зайлшгүй шаардлагатай гэж үздэг. Кейнсийн онол яагаад үнэ уян хатан бус байдаг вэ? Гэдэгт хариулт өгөөгүй бөгөөд микро үндэслэл муутай муутай гэж шүүмжлэгдсээр ирсэн юм. Гэвч 1980-д онд тэдгээр сул талуудыг нь засаж, микро үндэслэлийг нь тавьсан шинэ Кейнсийн онол хөгжиж эхэлсэн. Одоо шинэ Кейнсийн онол орчин үеийн сонгодог онолтой зэрэгцэн хөгжиж байна.

Мөнгөний эрэлтийн онол. Мөнгөний бодлого нь хүүгийн түвшин болон нийт эрэлтэнд нөлөөлнө гэж үздэг. Классик онолчдын хувьд мөнгөний эдийн засагт гүйцэтгэх үүрэг хамаагүй хязгаарлагдмал байв.

Неоклассик синтез. Удаан үргэлжилсэн маргааны эцэст, 1950 иад оны эхээр Кейнсийн онолыг хуучны зарим онолуудтай нэгтгэж болох юм гэж үзэх болж. Өөрөөр хэлбэл шинэд нь ч, хуучинд нь ч авах гээхийн ухаанаар хандаж, шалгарсан сайн "санаа" нуудыг нь нэгтгэе гэх болов. Уг "холимог" урсгал (неоклассик синтез) нь 1950-1970 аад оны хоорондох 20 жилийн турш ноёлох байр суурьтай байлаа. Тэр үед судалгааны ажил өргөнөөр хийгдэж, олон олон ахиц дэвшил гарсан тул түүхэнд макро онолын "АЛТАН YЕ" гэж тооцогдох болжээ Гэвч Классик болон Кейнсийн онолууд бие биенээ нөхөн асан энэ цаг удаан үргэлжилсэнгүй

Монетаризм. Милтон Фрийдманаар удирдуулсан Монетарист урсгалынхан Кейнсчүүдийн байр суурийг хатуу шүүмжилж, өөрсдийн онол үзэл санааг томьёолон гаргаж ирснээр Макро эдийн засагчдийн дунд дахин ширүүн маргаан дэгдээв.

Фрийдманы гол санаа нь: бид эдийн засгийн гол үзэгдэл, натурийг таньж мэдээгүй байхад түүнийг төрөөс удирдан зохцуулах тухай яриа байж таарахгүй гэдэгт оршиж байсан бөгөөд “төр зах зээлд хутгалдах хэрэггүй” гэсэн “жанжин шугам”-ыг тунхаглаж байлаа.Фрийдман үүний эсрэгээр мөнгөний бодлого нь эдийн засагт асар их нөлөөтэй. Мөнгөний зөв бодлого нь эдийн засгийг эрүүлжүүлж чадна гэдэгт тэрээр итгэж байв.

Макро эдийн засгийн онолын өнөөгийн болон хэтийн хөгжлийн чиглэл 80 аад оны сүүл үеээс эхлэн дараахи 3 урсгал тэргүүлэх болов. Yүнд:

1. Шинэ сонгодог урсгал буюу Real Business Cycle: Шинэ Сонгодог онолчид гэж өөрсдийг үзсэн хэсэг бүлэг эдийн засагчид Real Business Cycle буюу "эдийн засгийн бодит эргэлт" ийн тухай санааг гаргаж иржээ.

Тэд үзэхдээ аливаа техник, технологийн шинэ нээлт нь өсөлт авчирдаг. Тийм учир зах зээл тэнцвэрт байдлаасаа гарахад нөлөөлдөг гол хүчин зүйл бол үйлдвэрлэл болон түүнд гарч буй техникийн дэвшил юм. Уг Real Business Cycle загварт мөнгөний бодлого ямар ч үр дүнгүй байх гэнэ. Гэтэл бодит амьдрал дээр мөнгөний бодлого нь эдийн засагт их нөлөөтэйнэ урсгалын гол санаа нь зах зээл өөрийн дотоод, жам ёсны тэнцвэртэй байдаг. Хэдий эдийн засагт хэлбэлзэл гарч байдаг ч гэлээ урт хугацаанд авч үзвэл аливаа зах зээл нь түр хугацааны хэлбэлзлийн дараа анхаасаа, байгалиас өгөгдсөн тэнцвэртээ эргэж ирж тогтож байдаг.

2. Шинэ Кейнсийн онол: Энэ нь Кейнсийн онолыг шүүмжилж гарч ирсэн Лукас нартай "эвлэрсэн" хэсэг юм. Кейнсийн онол нь зах зээл нь ханаагүй, төгс бус гэж үздэг мөн төгс бус зах зээлийн согогийг төрийн дэмжлэгээр "эмчилж" болно гэдэгт итгэдэг байсан. Харин Шинэ Кейнсчүүд нь "төрийн оролцоо хязгаарлагдмал байх ёстой" гэсэн өрсөлдөгч нарынхаа санааг хүлээн зөвшөөрчээ. Гэхдээ төгс бус зах зээлийн тухай санаагаа "хадгалж" үлдсэнээрээ сонгодог онолчдоос эрс ялгарах аж. Зах зээл бодит тэнцвэрээсээ гараад хэсэг хугацааны дараа аяндаа тэнцвэрт байдалд эргэж орох ёстой гэж сонгодог онолчид үздэг. Тэгвэл Шинэ Кейнсчүүд үүнд эргэлзээтэй ханддаг юм. Орчин үеийн нийгэмд хэрэглэгчдийг хамгаалах, ажилчдыг хамгаалах, шударга бус үнийн өрсөлдөөнийг хориглох зэргээр хууль зүйн "саад тотгор" их байдаг. Ийм учир жишээ нь ашиг буурч байсан ч ажилчдын цалин хэвээрээ л байна. Уг ажилчны бүтээмжтэй уялдсан цалин тогтоох төвөгтэй байдаг гэж шинэ кейнсчүүд үздэг. (ийм учир зах зээлийн жам ёсны тэнцвэр гэж ярих нь хэр оновчтой вэ) Мөн үнэ нь өсөхдөө амархан, харин буухдаа их хэцүү учир жижиг худалдаачид, зоогийн газрын эздийн хувьд ч тэр үнээ тогтоохдоо тэр бүр эдийн засгийн шалгуураар хандаж чаддагүй.Иймээс Шинэ Кейнсчүүд нь зах зээлийн тэнцвэрийг жижиг хүмүүсийн "жижиг" үйлдэл нь нийт зах зээлийн бүтээмжийг хэлбэлзүүлж байдаг гэж үзжээ.

3. Шинэ өсөлтийн онол: 60 аад оны үед өсөлтийн онол нь ихэд чухалд тооцогдож байлаа. Гэвч аяндаа суларсаар, яагаад ч юм бэ мартагдаж, эдийн засагчдын анхаарлын гадна хоцорчээ. Харин тухайн үед ноёрхож байсан Кейнсийн урсгал суларч эхэлсэн 80 аад оны сүүлээс "тайзан дээрээ" эргэж иржээ. Эрч хүчтэй, залуу эдийн засагчдаар толгойлуулсан тул "шинэ өсөлтийн онолынхон" хэмээх нэрийг хүртжээ. Нэрт шүүмжлэгч Лукас болон Паул Ромер нар уг шинэ урсгалын тулгуур санааг боловсруулсан юм. 60 аад онд "хуучин" өсөлтийн онол 2 асуултын хариуг нээлттэй орхисон юм.

Эдгээр нь:
Т
ехникийн дэвшлийг хэрхэн томьёолж, эдийн засгийн загварт нэгтгэх вэ?
А
хиу бүтээмж гэдгийг юу гэж ойлгох вэ?

Өөрөөр хэлбэл бүтээгдэхүүний орц (хөдөлмөр, капитал) ыг 2 дахин ихэсгэхэд, гарц 2 оос их буюу жишээ нь 3 дахин өсч болох уу? Энэ асуултуудын хариуг олохоор шинэ өсөлтийн онолынхон үргэлжлүүлэн судалж байна.

Эдийн засгийн онол лекц

2011 оны 01-р сарын 04 Нийтэлсэн Anhaa

Лекц № 7

7.1 Үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн тухай

Аливаа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх үйлчилгээ явуулахад тодорхой хэмжээний хүчин зүйлсийг зайлшгүй ашигладаг. Үйлдвэрлэлийн хүчин зүйлс гэдэг нь үйлдвэрлэлд хэрэглэгдэх төрөл бүрийн нөөцүүд юм. Эдийн засаг онолд үйлдвэрлэлийн хүчин зүйлсийг :

1. Хөдөлмөрийн нөөц

2. Газрын нөөц

3. Капиталын нөөц

4. Аж ахуйг эрхлэн хөтлөх арга ухаан гэж хуваан үздэг.

Өрхийн аж ахуйн ба пүүсийн уялдаа:

l Өрхийн аж ахуйн нь үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн өмчлөгч буюу нийлүүлэгч, пүүс нь үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн ашиглагч буюу хэрэглэгч.

l Өрхийн аж ахуй үйлдвэрлэлийн хүчин зүйлсийг зах зээлд нийлүүлж орлого олно. Пүүс нь үйлдвэрлэлийн хүчин зүйлсийг ашигласаны төлөө төлбөр төлнө.

l Өрх, аж ахуйн бэлэн бүтээгдэхүүнийг худалдан авч төлбөр төлнө. Пүүс нь бэлэн бүтээгдэхүүний зах зээлд нийлүүлж орлого олно. /Аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлийн нөөц өөртөө хэрэглэхийн тулд биш түүнийг ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор худалдан авдаг./

Үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн зах зээл нь бүтээгдэхүүний зах зээлтэй төстэй тул эрэлт нийлүүлэлтийн онолын дагуу тодорхойлогдоно. Нөөцийн үнэ тогтооход хүчин зүйлсийн эрэлт нийлүүлэлтийн тоо хэмжээнээс гадна төрийн бодлого, олон нийтийн байгууллага, үйлдвэрчний эвлэлийн сонирхол нөлөөлдөг. Хүчин зүйлсийн зах зээл гэдэг нь хөдөлмөр, капитал, газрын зах зээл юм.

Гэхдээ үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн үнэ эрэлтийн түвшинд нөлөөлдөг 2 үндсэн хүчин зүйл байдаг.

l Үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн үнэ нь үүсмэл шинжтэй байна. Үйлдвэрлэлийн хүчин зүйлс эцсийн хэрэглэгчийн хэрэгцээг шууд хангахгүй харин пүүсийн тусламжтайгаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэсэнээр дам байдлаар хангана.

l Дээрх үйлдвэрлэлийн хүчин зүйлс хоорондоо технологийн болон эдийн засгийн хувьд уялдаа холбоотой байна. Эдгээр нь салангад тус тусдаа үйлдвэрлэлд хэрэглэгдэхгүй. Үйлдвэрлэлийг үр ашигтай явуулахын тулд үйлдвэрлэлийн хүчин зүйлсийг тодорхой харьцаатайгаар хослон хэрэглэнэ. Үйлдвэрлэлийн хүчин зүйлс тус бүр эрэлт зөвхөн өөрийнхөө үнийн түвшингөөс хамаараад зогсохгүй бусад хүчин зүйлсийн үнээс шалтгаална.

Ямар ч хүчин зүйлсийн эрэлтэнд дараах үндсэн 3 хүчин зүйлс нөлөөлнө.

l Уг нөөцийн тусламжтайгаар үйлдвэрлэх бүтээгдэхүүний эрэлтийн өөрчлөлт

l Уг нөөцийн бүтээмжийн өөрчлөлт

l Бусад хүчин зүйлийн үнэ: Харилцан орлох болон хослох шинжтэй хүчин зүйлсийн үнэ нөлөөлнө.

7.2 Хөдөлмөрийн зах зээл

Ямар нэгэн ашигтай үр дүнд хүрэхэд чиглэгдсэн хүний биеийн болон оюуны хүчний зарцуулалтыг хөдөлмөр гэнэ.

Хөдөлмөр зарцуулалтын хэмжээг ажлын цагийн үргэлжлэх хугацаагаар хэмжинэ. Ажлын цагийн үргэлжлэл нь тодорхой хязгаартай бөгөөд 2 хүчин зүйлээр хязгаарлагдаж байдаг. Учир нь:

Хөдөлмөрлөх үед зарцуулагдсан хүч энергиэ нөхөн сэргээхийн тулд унтаж амрах хооллох зэрэг физиологийн хэрэгцээт цагийг зайлшгүй зарцуулна.

Ажлын цагийн үргэлжлэл нь хүний оюуны хэрэгцээг хангахад чиглэгдсэн нийгмийн шинжтэй хүчин зүйлээр /сонин унших, зурагт үзэх г.м./ хязгаарлагдаж байдаг.

Ажлын бус буюу чөлөөт цагт зарцуулагдах дээрх цаг хугацаа хэдийгээр орлого олоход ашиглагдахгүй ч хүний үр бүтээмжтэй хөдөлмөрийн үндэс нь болж өгдөг.

Хөдөлмөрийн үр дүн нь тухайн хөдөлмөрийн эрчим бүтээмжээс шалтгаална. Хөдөлмөрийн эрчим нэгж хугацаанд зарцуулагдсан биеийн ба оюуны хүч энергийн түвшингээр тодорхойлогддог бол хөдөлмөрийн бүтээмж нь нэгж хугацаанд /1 цаг, 7 хоног, 1 сар, 1 жил г.м./ үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүний тоо хэмжээгээр /гүйцэтгэсэн ажлын хэмжээгээр тодорхойлогдоно. Шинжлэх ухаан технологийн дэвшлийн үр дүнд биеийн хүчний зарцуулалт буурч оюуных нэмэгдэн хөдөлмөрийн бүтээмж дээшлэх зүй тогтолтой. Хөдөлмөр нь хувь хүн, өрхийн аж ахуйн нэгжийн мэдэлд байдаг тул зах зээлд хөдөлмөрөө нийлүүлэх талаар шийдвэр гаргахдаа ажлын болон чөлөөт цагийн хооронд сонголт хийж байдаг. Цалин хөлс нь хэрэглэгчдийн орлогын ихэнх хэсгийг бүрдүүлдэг тулд өргөн хэрэглээний барааны эрэлт болон үнийн түвшинд чухал нөлөөтэй байдаг. Цалин хөлс нь хөдөлмөрийн үнэ юм. Өөрөөр хэлбэл хүний хөдөлмөрийг ашигласаны төлөө түүний тоо чанарт нийцүүлэн төлөх мөнгөн төлбөрийг цалин хөлс гэнэ.

Цалинг нэрлэсэн болон бодит цалин гэж нэрлэдэг.

l Нэрлэсэн цалин гэдэг нь ажилчины 1 цаг 1 хоног г.м. тодорхой хугцаанд зарцуулсан хөдөлмөрийнхөө төлөө авч буй мөнгөн төлбөрийн дүн юм. Нэрлэсэн цалингийн хэмжээ нь орлогын ерөнхий түвшинг харуулах боловч хүний амьжиргааны түвшинг харуулдаггүй ийм бодит цалин гэсэн нэр томъёог авч үздэг.

l Бодит цалин гэдэг нь нэрлэсэн цалингаар худалдан авч чадах бараа үйлчилгээний тоо хэмжээ юм. Бодит цалин нь нэрлэсэн цалинтай шууд өргөн хэрэглээний бараа үйлчилгээний үнэтэй урвуу хамааралтай байдаг. Бодит цалингийн өөрчлөлтийг дараах аргуудаар тооцож болно.

DWr (%)=DWn - DP буюу DWr = DWn / DP

DWn – нэрлэсэн цалингийн өөрчлөлт

DP – хэрэглээний үнийн өөрчлөлт

Хөдөлмөрийн эрэлт нийлүүлэлт үнэ бүрдэлтийн шинж чанараас хамааруулж хөдөлмөрийн зах зээлийн хэд хэдэн загвараар тайлбарлаж болно Үүнд:

Өрсөлдөөнт загвар

Монопсонь загвар

Үйлдвэрчний эвлэлийн нөлөө бүхий загвар

Боловсролын түвшин ахих тусам цалин хөлсний түвшин дээшилнэ. Иймд боловсролд зориулж их хөрөнгө мөнгө зарсан хүн ирээдүйд илүү цалин авдаг байна. Гэхдээ эзэмшсэн боловсрол мэргэжлээ зөв зохистой ашигласан нөхцөлд тухайн хүний бүтээмж дээшилж цалин хөлс нь нэмэгддэг.

7.3 Капиталын зах зээл

Капитал гэдэг нь “ capitalis “ буюу үндсэн эд хөрөнгө гэсэн утгатай латин үгнээс гаралтай. Гэхдээ энэ нэр томьёо нь материаллаг эд зүйлс болон материаллаг бус хүчин зүйлсийг багтаасан өргөн хүрээтэй ойлголт юм. Капиталын талаар янз бүрийн үзэл баримтлал байдаг боловч капитал нь дараах үндсэн шинжийг агуулдаг байна. Үүнд:

Үйлдвэрлэл үйлчилгээ явуулахад ашиглагддаг зүйлс

Харьцангуй урт хугацаагаар хэрэглэгддэг зүйлс

Орлого авчирдаг үнэт зүйл

Янз бүрийн хэлбэртэй зэрэг болно.

Эндээс харьцангуй урт хугацааны турш үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахад ашиглагддаг, хүний хөдөлмөрөөр бүтээгдсэн өмчлөгч эзэндээ ирээдүйд орлого оруулж байдаг янз бүрийн хэлбэртэй үйлдвэрлэлийн үнэт нөөцийг капитал гэж томьёолж болно. Иймд капиталд байшин барилга, машин техник, тоног төхөөрөмж, түүхий эд материал зэрэг эд агуурсын зүйлээс гадна хүний хуримтлуулсан мэдлэг боловсрол, мэргэжил туршлага, чадвар зэрэг хүний оюуны хүчин зүйлсийг ч оруулан тооцож болно.

Капиталыг үйлдвэрлэлд гүйцэтгэх үүрэг, шинж чанараас нь хамааруулж: үндсэн капитал (үндсэн хөрөнгө), эргэлтийн капитал (эргэлтийн хөрөнгө) гэж ангилна. Үйлдвэрлэлийн процесст удаан хугацааны турш оролцдог, өөрийн биет хэлбэрээ хэвээр хадгалдаг, өртгөө шинэ бүтээгдэхүүнд элэгдлийнхээ хэмжээгээр хэсэг хэсгээр шингээж байдаг хөрөнгийг үндсэн хөрөнгө гэнэ. Эргэлтийн хөрөнгө гэдэг нь богино хугацаанд буюу үйлдвэрлэлийн нэг циклд бүрэн хэрэглэгдэж, хэлбэр дүрсээ өөрчлөн шинэ бүтээгдэхүүнд өртгөө бүрэн шингээдэг хөрөнгийг хэлдэг.

Капиталыг ашиглалтын хугацаагаар нь урт, дунд, богино хугацааны капитал гэж 3 ангилна. Урт хугацааны капиталд- зам, шуудуу, байшин барилга. Дунд хугацааны капиталд-машин техник, тоног төхөөрөмж. Богино хугацааны капиталд-түүхий эд материал, бэлэн бүтээгдэхүүн орно.

7.4 Газрын зах зээл

Эдийн засгийн янз бүрийн салбаруудад газрын гүйцэтгэх үүрэг, ач холбогдол харилцан адилгүй байдаг. Тухайлбал: боловсруулах үйлдвэрт газар үйлдвэрлэлийг байршуулах суурийн үүрэг гүйцэтгэдэг байхад олзборлох аж үйлдвэрт газрын гүн дэх ашигт малтмал чухал үүрэгтэй. Харин эдгээр салбарын үр дүнд газрын үржил шим ямарч ач холбогдолгүй. Тэгвэл хөдөө аж ахуйд газар нь энэ салбарын оршин хөгжих материаллаг үндэс төдийгүй үйлдвэрлэлийг явуулах хамгийн чухал хүчин зүйл болдог.

Үйлдвэрлэлийн бусад хүчин зүйлстэй харьцуулахад газар нь хэд хэдэн онцлог шинжтэй. Үүнд:

  1. Газраас бусад үйлдвэрлэлийн бүх хэрэгсэл (машин, барилга) хүний хөдөлмөрийн үр дүн бол газар байгалийн өөрийнх нь бүтээл. Газрыг хэн ч үйлдвэрлэж чадахгүй.
  2. Туйлын утгаар нь авч үзвэл газрыг орлох үйлдвэрлэлийн өөр хүчин зүйл байхгүй. Энэ нь газрын хөрсний үржил шим хэмээх онцгой шинж чанартай холбоотой. Хөрсний үржил шимийг байгалийн, зохиомол, эдийн засгийн гэж ангилдаг. Урт удаан хугацааны турш байгалийн жамаар хөрсний өнгөн хэсэгт бүрэлдэн бий болсон ургамал ургах нөхцлийг хангасан хөрсний чадварыг байгалийн үржил шим гэнэ. (1см 200-300 жил) Хүмүүс газрыг хагалж боловсруулах, бордоо хэрэглэх, услах замаар газарт нэмэлт хөрөнгө, хөдөлмөр зарцуулж хөрсний үржил шимийг сайжруулсаныг зохиомол үржил шим гэнэ. Гэхдээ хөрсний үржил шимийн эдгээр төрлүүд салангид биш нэгдмэл байдаг онцлогтой. Байгалийн ба зохиомол үржил шимийн нэгдлийг эдийн засгийн үржил шим гэнэ.
  3. Газар талбайн хэмжээгээрээ хязгаарлагдмал байдаг. Газраас бусад үйлдвэрлэлийн хүчин зүйлс тоо хэмжээгээрээ байнга өсөн нэмэгдэж байдаг бол газрын хэмжээг тэлж нэмэгдүүлэх бололцоогүй.
  4. Газрыг 1 орон зайгаас нөгөөд шилжүүлэн ашиглах боломжгүй.
  5. Газрын хэсэг бүр нь чанараараа харилцан адилгүй. Үржил шим, байршил (зах зээлээс алслагдсан байдал), ашигт малтмалын нөөц, агууламж зэрэг шинжүүдээрээ ялгаатай байна. Газрыг ямар зорилгоор ашиглах гэж байгаагаас хамаарч төрөөс хууль гарган зохицуулдаг. Монгол улсад газартай холбоотой бүхэл бүтэн багц хууль үйлчилж байна.

Газар өмчлөл, газрын зах зээлтэй холбоотойгоор газрын рент, түрээсийн төлбөр зэрэг нь газрын орлогыг бий болгодог. Газрын рент нь газрын эрэлт нийлүүлэлтээр тодорхойлогддог. Газрын эрэлт гэдэг нь газрыг авч ашиглах, газар дээр үйл ажиллагаа явуулах гэсэн хүмүүсийн сонирхлыг илэрхийлнэ. (Өөрөөр хэлбэл эрэлт нь үүсмэл шинжтэй. Түүнийг ашиглан үйлдвэрлэх бүтээгдэхүүний эрэлтээс шалтгаална.) Газрын нийлүүлэлт гэдэг нь газар эзэмшигчдийн газраа худалдах, эсвэл түрээсээр ашиглуулах сонирхолыг илтгэнэ. Газрын нийлүүлэлт богино хугацаанд өөрчлөгдөх боломжгүй мэдрэмж муутай байдагч урт хугацаанд намаг хатаах зэргээр газрын нийлүүлэлтийг нэмэгдүүлж болдог. Газрын нийлүүлэлт харьцангуй мэдрэмж муутай учраас босоо шулуунаар нийлүүлэлтийн муруйг төлөөлүүлдэг.

Эдийн засгийн онол лекц

2011 оны 01-р сарын 04 Нийтэлсэн Anhaa

Лекц № 6

6.1 Бизнесийн байгууллага, түүний төрөл зохион байгуулалт

Бодит амьдралд пүүсүүд нь маш олон янзын хэлбэртэй нарийн төвөгтэй ч эдийн засгийн онолд түүнийг хялбархан тодорхойлдог. Орцыг гарц болгон хувиргадаг аливаа байгууллагыг пүүс гэж үзнэ. Орц гэдэг нь үйлдвэрлэлийн төрөл бүрийн хүчин зүйлс ба гарц гэдэг нь бүтээгдэхүүн, үйлчилгээний тоо хэмжээ юм. Эдийн засагт орцыг ихэвчлэн хөдөлмөр, капиталаар төлөөлүүлэн авч үздэг. Аливаа пүүсийн зорилго бол хамгийн их ашиг олох явдал гэсэн нөхцөлийг эдийн засгийн ухаанд авч үздэг. ӨХ засгийн газрын албадлага шахалтаас бус харин тэр нь тэдэнд ашигтай учраас л пүүс үйлдвэрлэлээ явуулдаг гэсэн үг.

Бизнес гэдэг нь арилжаа наймааны үйл ажиллагаа, арилжаа худалдаа эрхэлсэн үйлдвэрийн газрын ашиг олох зорилготой эдийн засгийн үйл ажиллагаа, хувьдаа орлого олоход чиглэгдсэн үйл ажиллагааны дурын төрөл, өөрийгөө баяжуулах эх булаг гэх зэрэг агуулга бүхий англи гаралтай үг юм. Бизнес гэдгийг өргөн утгаар нь авч үзвэл зах зээлийн эдийн засгийн харилцааны нөхцөл дэх үйлдвэрлэгчдийн эдийн засгийн үйл ажиллагаа юм. Иймээс бизнесийн тухай ойлголтын нэн чухал тал бол зах зээлийн нөхцөл дэх үйлдвэрлэгчид, түүний үндсэн шинж, зохион байгуулалтын асуудал юм. Зах зээлийн харилцааны нөхцөлд үйлдвэрийн газар, үйлдвэрлэгчдийг аж ахуйн нэгжүүд гэж нэрлэх бөгөөд тэдгээр нь дотороо олон төрөлтэй байна. Өөрийн нэрийн өмнөөс үйлдвэрлэл үйлчилгээ тогтвортой эрхлэж үйл ажиллагаатайгаа холбогдон үүсэх хариуцлагыг эд хөрөнгөөрөө хүлээж байгаа этгээдийг аж ахуйн нэгж гэнэ. Аж ахуйн нэгжийг төрийн эрх бүхий байгууллага, иргэн, аж ахуйн нэгж үүсгэн байгуулж болно. Ашиг олох зорилготой үйл ажиллагаа эрхлэн бүтээгдэхүүн, үйлчилгээг бүтээн үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгжүүд буюу бизнесийн байгууллага нь ганц хүний эзэмшил бүхий аж ахуйн нэгж , хоршоо, нөхөрлөл, компани, корпораци гэх мэт хэлбэрүүдтэй байна.

Ганц хүний эзэмшил бүхий аж ахуйн нэгжээс бусдыг нь бүхэлд нь заримдаа ажил хэрэгч пүүсүүд гэж нэрлэдэг. Эдгээрийг тус тусад нь авч үзье.

1. Ганц хүний эзэмшил гэдэг нь ашиг олох зорилгоор бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлдвэрлэж буй нэг хүний өмч бүхий үйлдвэрийн газар юм. Ганц хүний эзэмшил нь эдийн засагт давхар үүрэг гүйцэтгэдэг. Үүнд:

А. Эх орны эдийн засгийн нөөцийн үндсэн бэлтгэн нийлүүлэгч.

Б. Үндэсний аж ахуйн гол зарлага гаргагч хэсэг болдог. Өөрөөр хэлбэл нэг талаас орлого олдог, нөгөө талаас зарлага гаргадаг сектор юм. Аж ахуйн нэгжийн олсон орлогын тодорхой хэсэг нь татварын хэлбэрээр төрд очиж үлдэгдлийг нь хувийн хэрэглээ ба хувийн хуримтлалдаа зарцуулдаг. Ганц хүний эзэмшил нь дараах давуу ба сул талуудтай. Үүнд: Давуу тал:

  • Байгуулах ба удирдахад хялбар.
  • Хуулийн үйлчилгээний зардал бараг гардагггүй.
  • Эзэн нь эрх чөлөөтэй үйл ажиллагаагаа эрхлэдэг.
  • Үйл хэрэгээ үр дүнтэй явуулбал урамшил нь өөрт нь шууд очиж байдаг.

Дутагдалтай тал нь:

  • Санхүүгийн хөрөнгө нь хязгаарлагдмал.
  • Үйл ажиллагааныхаа төлөө санхүүгийн бүрэн хариуцлага хүлээдэг зэрэг болно.

2. Ганц хүний эзэмшил, хоршоо, нөхөрлөл, компани, корпораци, улсын үйлдвэрийн газар гэх зэрэг аль нэг байдлаар үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг эдийн засгийн онодлд пүүсүүд гэдэг хураангуй нэр томъёогоор илэрхийлдэг.

Хоёр ба түүнээс дээш хүмүүс тодорхой хэмжээний хөрөнгө, хүчээ нэгтгэж, ямар нэг ажил хариуцан, ашиг, алдагдлаа хуваахаар тохиролцож төрөл бүрийн нөхөрлөл, хоршоо үүсгэн ажиллана. Манай оронд мөрдөгдөж буй аж ахуйн нэгжийн хуулийн дагуу хоршоо нь бүрэн ба бүрэн бус хариуцлагатай гэсэн 2 төрөлтэй байна. Иргэд эд хөрөнгөө нэгтгэж хөдөлмөрөө хорших замаар аж ахуй эрхлэж, түүнтэй холбогдон үүсэх үүргийг гишүүн нь хоршооны эд хөрөнгө болон өөрийн эд хөрөнгөөрөө хамтран хариуцаж буй аж ахуйн нэгжийг бүрэн хариуцлагатай хоршоо гэнэ. Харин иргэд эд хөрөнгөө нэгтгэж аж ахуй эрхлэж, үүнтэй холбогдон үүсэх үүргийг наад зах нь нэг гишүүн өөрийн бүх эд хөрөнгөөр бүрэн, бусад гишүүн нь зөвхөр оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр бүрэн бус хариуцлага хүлээх аж ахуйн нэгжийг бүрэн бус хариуцлагатай хоршоо гэнэ.

3. Гишүүдийн хувь хөрөнгөөс бүрдэх дүрмийн сантай, өөртөө гишүүдээс тусгайлан өмчилсөн эд хөрөнгөтэй, хүлээсэн үүргээ өөрийнхөө эд хөрөнгөөр хариуцдаг, гишүүн нь тухайн бизнесийн нэгжийн хүлээсэн үүргийн талаар хариуцлага хүлээдэггүй аж ахуйн нэгжийг компани гэх бөгөөд дотороо бүрэн бус хариуцлагатай буюу хариуцлагатай хувьцаат компани ( хаалттай ), хувьцаат компани ( нээлттэй ) гэсэн хоёр төрөлтэй байна.

Хувь нийлүүлэгчдийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, хувьцаа нь нийтэд чөлөөтэй арилжаалагддаг нээлттэй буюу хувьцаат компани.

Хувь нийлүүлэгчдийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, түүнийг захиран зарцуулах эрх нь компаний дүрмээр зохицуулагддаг хаалттай буюу хариуцлагатай хувьцаат компани.

4. Улсын хөрөнгө оруулалтаар байгуулагдсан, өмчлөгч нь төр дангаараа байх компанийг улсын үйлдвэрийн газар гэнэ.

5. Корпораци нь үйл ажиллагааны тодорхой төрлүүдийг хуульзүйн үндсэн дээр нэгтгэн эрхэлж байгаа бизнесийн байгууллага юм. Эзэмшигч нь уг корпорацид оруулсан хөрөнгө оруулалтынхаа хэмжээгээр хариуцлага хүлээдэг. Хувь нийлүүлэгчдийн нийлүүлсэн хувь хөрөнгөөс корпорацийн хөрөнгө бүрдэнэ.

Давуу тал нь:

  • Мөнгөн капиталыг татан авах бололцоо ихтэй, үр ашигтай. Хувьцаа, бонд худалдан авах замаар сан байгуулах, санхүүгийн эх үүсвэр бүрдүүлэх чадвартай.
  • Хувь нийлүүлэгч зөвхөн нийлүүлсэн хөрөангийнхөө хэмжээгээр хохирдог.
  • Хэтийн төлөвлөлт хийх өргөн бололцоотой зэрэг болно.

Дутагдалтай тал нь:

  • Хуулийн үйлчилгээний зардал ихтэй. Анх байгуулахад бүртгэлийн хүнд сурталтай.
  • Удирдах үйл ажиллагаа хүндрэлтэй, оролцогсод нь хохирол хүлээх тал элбэг тохиолддог.
  • Давхар татвар төлдөг. Корпорацийн ашгаас татвар төлөхөөс гадна, хувьцаа эзэмшигчид хувийн орлогоосоо татвар төлдөг.

Аж ахуйн нэгжийг дээрх байдлаар ангилахаас гадна аж ахуйн салбаруудыг эдийн засгийн бодит сектор (аж үйлдвэр, ХАА), үйлчилгээний салбар, үйлдвэрлэлийн дэд бүтцийн салбар (тээвэр, холбоо, цахилгаан эрчим хүч)гэж ангилна.

Эдийн засагт дээрх аж ахуйн нэгжээс гадна Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж гэж байна. Эдгээр нь зөвхөн үйл ажиллагаа явуулж буй өмчийн эзэмшигч нь гадаадын иргэн, хуулийн этгээд байна гэдгээрээ ялгаатай.

6.2 Үйлдвэрлэлийн функц, үр өгөөж буурах хууль

Пүүсийн үндсэн зорилго бол үйлдвэрлэл явуулах, үйлчилгээ үзүүлэх замаар ашиг олох явдал юм. Нөөцийг аль болох оновчтой сонгох замаар пүүсийн бүтээгдэхүүн гаргах хамгийн дээд хэмжээг үйлдвэрлэлийн функц гэнэ. Үйлдвэрлэлийн функцийг томъёолбол:

байна. Y – бүтээгдэхүүний тоо хэмжээг, х1, х2 … хn - үйлдвэрлэлд хэрэглэгдэх орцуудын тоо хэмжээг илэрхийлнэ.

Бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд олон янзын орц оролцдог боловч эдийн засгийн онолд тэдгээрийг хялбарчлан хийсвэрлэж хөдөлмөр, капитал хоёроор төлөөлүүлж судлана. Социалист эдийн засагт үйлдвэрлэлийн функцийг үйлдвэрлэлийн хүчин чадал гэдэг ойлголтоор илэрхийлдэг. Үйлдвэрлэлийн функцийг урт, дунд, богино хугацааны гэж ангилдаг.

Богино хугацааны үйлдвэрлэлийн функц гэдэг нь бусад хүчин зүйлсийн зардал өөрчлөгдөөгүй байхад пүүсийн хувьсах зардлын хэмжээнээс бүтээгдэхүүний гаргалтын хэмжээний хамаарах хамаарлыг хэлдэг. Удаан хугацааны гэдэг нь үйлдвэрлэлийн бүх хүчин зүйлсийн өөрчлөлтөөс үйлдвэрлэлийн хэмжээний хамаарах хамаарлыг илэрхийлдэг ойлголт юм. Урт хугацаанд үйлдвэрлэлийн бүх хүчин зүйлс хувьсах байдаг.

- ийн хувьд орцууд буюу капитал, хөдөлмөрийг ямар нэг тогтмол “ m “ тоо дахин нэмэгдүүлбэл өргөжилтийн үр өгөөж ямар байж болох вэ гэдгийг үзье.

l тогтмол үр өгөөжтэй.

l өсөж буй үр өгөөжтэй.

l буурч буй үр өгөөжтэй.

Бүтээгдэхүүнийг нийт, дундаж, ахиуц бүтээгдэхүүн гэж 3 төрөлд хуваана.

Нийт бүтээгдэхүүн гэдэг нь тухайн хугацаанд үйлдвэрлэсэн бүх бүтээгдэхүүний тоо, үнийн дүнг хэлнэ. Нийт бүтээгдэхүүнийг графикт дүрсэлснийг бүтээгдэхүүний муруй гэж нэрлэдэг. Нийт бүтээгдэхүүний муруй нь хувьсан өөрчлөгдөж байгаа хүчин зүйлсийн зардал, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хэмжээний хоорондын хамаарлыг дүрслэн харуулдаг.

Ахиуц бүтээгдэхүүн гэдэг нь үйлдвэрлэлд нэмж ашигласан тухайн хүчин зүйлсийн нэгж тутмаас авсан нэмэгдэл бүтээгдэхүүний хэмжээг хэлнэ. Ахиуц бүтээгдэхүүн нь хөдөлмөрийн зардлыг хамгийн бага үед өсч байдаг. Энэ шатанд нэмэгдэл ажиллах хүчин зүйл шаардагддаггүй. Хөдөлмөрийн зардал өндөр үед нэмж авсан нэг ажилтан бүтээгдэхүүний тоог өсгөх боловч ашиг өгөх боломж муу байна.Өөрөөр хэлбэл нэмэгдэл ажилчны ахиуц бүтээгдэхүүн өмнө авсан ажилчны өгөөжөөс доогуур байна.

Дундаж бүтээгдэхүүн гэдэг ойлголт эдийн засагт ашиглагддаг. Энэ нь үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний хэмжээг ашигласан зардалдаа харьцуулсан харьцаагаар тодорхойлогдоно. Хөдөлмөрийн дундаж бүтээгдэхүүнийг заримдаа хөдөлмөрийн бүтээмж гэж нэрлэдэг. Хөдөлмөрийн дундаж бүтээгдэхүүн аль болох их байвал ашигласан хөдөлмөрийнхөө нэгжээс авах бүтээгдэхүүн нь их байна.

(олон хүнээр их бүтээгдэхүүн хийлгэх, цөөн хүнээр их бүтээгдэхүүн хийлгэх нь зарчмын ялгаатай)

6.3 Үйлдвэрлэлийн зардал ба орлого

Пүүс ямагт хамгийн бага боломжит зардлаар бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг хичээдэг нь хамгийн их ашиг олох зорилгоос үүдэн гардаг нөгөө 1 үр дагавар юм. Пүүсийн зардал гарцыг үйлдвэрлэхэд ашиглаж буй орцуудын хослол болон орцын үнэ гэсэн 2 хүчин зүйлээс хамаарна. ӨХ үйлдвэрлэл явуулахад шаардлагатай нөөцийг худалдан авах, олж бэлтгэх, ашиглахтай холбогдон гарах мөнгөн төлбөрийг үйлдвэрлэлийн зардал гэнэ. Үүнийг дараах байдлаар илэрхийлж болно.


TC – Нийт зардал, r1, r2…rn –орцуудын нэгжийн үнэ x1, x2…xn–үйлдвэрлэлд ашиглагдах орцууд

Пүүсийн үйлдвэрлэлийн зардал нь гадаад ба дотоод эх үүсвэрээс хангагдана. Пүүс өөртөө байхгүй нөөцийг бусдаас худалдан авч, түүнд өөрийн зүгээс төлж буй мөнгөн төлбөрийг тодорхой зардал буюу гадаад зардал гэж нэрлэнэ. Үүний зэрэгцээ пүүс өөртөө бэлэн байгаа зарим нөөцийг үйлдвэрлэл явуулахад ашиглаж болно. Үүнийг тодорхой бус зардал буюу эдийн засгийн зардал гэнэ. ( Зарим ном зохиолд далд болон дотоод зардал гэх мэтээр нэрлэсэн байдаг. )Эдийн засгийн зардлын бүрэлдэхүүнд тухайн хүчин зүйлийг (нөөцийг) өмчлөгчийн шан харамж болох капиталын хүү, рент, цалин хөлс зэрэг хэвийн ашиг орно. Энэ зардал нь нөөцийн өмчлөгч байгаа нөөцөө өөрийн үйлдвэрлэлд ашиглалгүй зах зээлд худалдах, бусдад түрээслэх замаар олж болох байсан орлоготой тэнцүү байна.

Үйлдвэрлэлийн зардал = Тодорхой зардал + Тодорхой бус зардал = гадаад зардал + эдийн засгийн зардал

l Зардал нь дотороо 2 төрөлтэй. Үүний 1 нь тогтмол зардал, нөгөө нь хувьсах зардал юм.

l Тогтмол зардал гэдэг нь пүүс хичнээн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ түүнийг дагаж богино хугацаанд хэмжээ нь өөрчлөгдөхгүй зардлыг хэлнэ. Тухайн аж ахуйн нэгж үйлдвэрлэл явуулсан ч, эс явуулсан ч тогтмол зардал зайлшгүй зарцуулагдаж байдаг. Үүнд: түрээсийн болон рентийн төлбөр, барилга байгууламж, машин техникийн элэгдэл, хорогдлын шимтгэл, эд хөрөнгө, малын даатгалын хураамж, тогтмол цалинтай ажилтан мэрэгжилтний цалин хөлс, удирдах дээд байгууллагад төлөх төлбөр, урт хугацааны зээлийн хүү зэрэг зардал орно. Энэ зардал нь бүтээгдэхүүний тоо хэмжээг дагаж өөрчлөгдөхгүй тул шулуун шугамаар дүрслэгдэнэ.

l Хувьсах зардал гэдэг нь пүүсийн үйлдвэрлэлийн хэмжээний өөрчлөлтөөс хамаарч өөрчлөгдөх зардлын хэмжээ юм. Үүнд: ТЭМ, түлш, цахилгаан, эрчим хүч, хийснээр олгох цалин хөлс гэх мэт зардлууд хамаарна.

l Хувьсах болон тогтмол зардлын дүнгээр нийт зардал тодорхойлогдоно. TC=FC+VC

Бүтээгдэхүүн ба зардлын хамаарлыг дүрсэлбэл:

TC

VC

FC

C

Q

Ийнхүү нийт зардлыг тогтмол болон хувьсах гэж ангилах нь үйлдвэрлэгч бүрт чухал ач холбогдолтой. Богино хугацаанд үйлдвэрлэх бүтээгдэхүүний тоо хэмжээг ихэсгэх, багасгах замаар үйлдвэрлэгч хувьсах зардлыг зохицуулан жолоодож чадна. Нөгөө талаар тогтмол зардал нь аж ахуйн нэгжийн хяналтын гадуур байдаг бөгөөд зайлшгүй албан ёсоор төлөгдөх зардал юм.

Хувьсах зардал өсөхөд нийт зардал өснө. Гэхдээ үйлдвэрлэгч нийт зардлын хэмжээг биш, харин дундаж зардалд анхаарлаа илүү хандуулах хэрэгтэй. Ингэснээр нэгж бүтээгдэхүүнд хичнээн хэмжээний зардал зарцуулсанаа мэдэх болно. Түүнчлэн дундаж зардлын үзүүлэлтүүдийг бүтээгдэхүүний нэгжийн үнэтэй харьцуулж тухайн үйлдвэрлэлийн үр ашигтай эсэхийг мэднэ.

Дундаж тогтмол зардлыг тооцохдоо нийт тогтмол зардлын хэмжээг бүтээгдэхүүний хэмжээнд харьцуулна.

Дундаж хувьсах зардлыг олохдоо нийт хувьсах зардлын хэмжээг нийт бүтээгдэхүүний тоо хэмжээнд хувааж тооцно.

Харин дундаж нийт зардлыг тооцохдоо нийт зардлын хэмжээг нийт бүтээгдэхүүний тоо хэмжээнд харьцуулж олно. Энэ үзүүлэлтийн эдийн засгийн утга нь нэгж бүтээгдэхүүнийг хэдий хэмжээний зардал гаргаж үйлдвэрлэснийг харуулах бөгөөд нэгж бүтээгдэхүүний өөрийн өртөг юм.

Эдгээр зардлын өөрчлөлтийн зүй тогтлыг дүрслэн харуулбал дараах байдалтай байна.

Бүтээгдэхүүн ба дундаж зардлын хамаарал.

Q

ATC

AVC

AFC

C

MC

Дундаж зардлаас гадна ахиуц зардал хэмээх чухал ойлголт байдаг. Үйлдвэрлэх бүтээгдэхүүний тоо хэмжээг нэг нэгжээр нэмэгдүүлэхэд гарах нэмэгдэл зардлыг ахиуц зардал гэнэ. Томьёолбол:

Тогтмол зардал өөрчлөгдөхгүй тул ахиуц зардал нь зөвхөн хувьсах зардлаар илэрхийлэгдэнэ. Өөрөөр хэлбэл нийт зардлын өөрчлөлт нь ямагт нийт хувьсах зардлын өөрчлөлттэй тэнцүү байна. Ахиуц зардлыг судалснаар сүүлчийн нэмэлт нэгж бүтээгдэхүүнд оногдох нэмэлт зардлыг хэмнэх мэдээлэлтэй болно.

Пүүсэд зардлаас гадна гарцын борлуулалтаас олж авах орлого байна. Эдийн засгийн онолд пүүсийн үйл ажиллагааг тооцон харуулах гол үзүүлэлтийн нэг болгон нийт, дундаж, ахиуц орлого гэсэн ойлголтыг ашигладаг. Үйлдвэрлэсэн таваар, хийж гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний чухам хичнээн нь хэрэглээнд очиж түүний оронд хичнээн хэмжээний мөнгөн хөрөнгө, хөлс олж авав гэдгийг нийт орлого илэрхийлнэ. Үүнийг борлуулсан бүтээгдэхүүний тоог түүний нэгжийн үнээр үржүүлж гаргах замаар тооцдог. Дундаж орлого гэдэг нь нэгжийн гарцын орлого бөгөөд үнэтэйгээ тэнцүү байна. Ахиу орлого гэдэг нь таваар, үйлчилгээг нэмж худалдсаны нэгжээс хамаарч нийт орлогын өөрчлөгдөх хэмжээг хэлнэ. Томъёолбол:


Нийт орлого ба зардал хоёрын зөрүүгээр аж ахуйн нэгжийн ашиг, алдагдал тодорхойлогдоно.

Ашиг = Нийт орлого – Нийт зардал = TR – TC

Ашгийг тодорхойлох асуудлыг эдийн засгийн болон нягтлан бодох бүртгэлийн (тооцооны) үүднээс авч үзвэл үзэл баримтлалын ялгаа байна. Тухайлбал:

Эдийн засгийн ашиг= Нийт орлого – ( тодорхой зардал + тодорхой бус зардал )= TR – TC.

Тооцооны ашиг = нийт орлого – тодорхой зардал гэж тодорхойлно. Өөрөөр хэлбэл пүүсийн гадаад, дотоод бүх зардлыг нийт орлогоороо нөхөөд цаана нь үлдэх цэвэр ашгийг эдийн засгийн ашиг гэж ойлгож болно.

Эдийн засгийн онол лекц

2011 оны 01-р сарын 04 Нийтэлсэн Anhaa

Лекц № 5

5.1 Монополь өрсөлдөөнт зах зээл

Ерөнхийдөө нэг салбарт хамрагддаг хоорондоо төстэй боловч ялгаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг нууц хэлцэлгүй, харьцангуй олон тооны пүүсээс тогтсон зах зээлийн бүтцийг монопольт өрсөлдөөн гэнэ. Монопольт өрсөлдөөнт зах зээл нь олон өрсөлдөгч пүүсээс тогтдог, шинэ пүүсүүд тухайн салбарт ороход саад тотгор багатай зэрэг шинжээрээ төгс өрсөлдөөнт зах зээлтэй нилээд ойролцоо гэхдээ зах зээлд нийлүүлэх бүтээгдэхүүн нь ихээхэн ялгавартай байдгаараа төгс өрсөлдөөнт зах зээлээс ялгаатай.

Жишээ нь: Үсчин, зурагчин талх нарийн боовны үйлдвэр шинээр бий болоход бусад өрсөлдөгчид төдийлөн их саад болохгүй.

Монопольт өрсөлдөөн нь дор дурьдсан үндсэн шинжтэй байна.

1) Харьцангуй олон тооны өрсөлдөгч пүүсүүдээс тогтоно. Монопольт өрсөлдөөнд оролцогч пүүс бүр тухайн зах зээлд харьцангуй их биш хувь эзэлдэг, үнийн түвшинд дангаараа хяналт тавих боломж ихээхэн хязгаарлагдмал, хоорондоо нууц хэлцэл тогтоох боломж муутай байдаг. Иймд пүүс бүр өөрийн бодлого боловсруулж хэрэгжүүлдэг.

2) Бүтээгдэхүүний ялгаварлал ихтэй байна. Монопольт өрсөлдөөний үед пүүсүүд нэг салбарын хүрээнд бүтээгдэхүүн үйлдвэрлэж хоорондоо өрсөлдөнө. Гэхдээ тухайн төрлийн бүтээгдэхүүнийг бие биеэс нь аль болох ялгагдахаар үйлдвэрлэнэ. Ялгаварт бүтээгдэхүүний орлуулалтын ахиуц норм харьцангуй өндөр боловч бие биенийгээ төгс орлож чадахгүй. Тухайн пүүсийн зах зээлд тогтоох монопольт ноёрхолын тухайн өрсөлдөгч пүүсийн бүтээгдэхүүнтэй харьцуулахад өөрийнхөө бүтээгдэхүүнийг хэр зэрэг ялгаатай болгож өөрчилсөнөөс шалтгаалдаг.

Пүүсүүд бүтээгдэхүүнийг ялгавартай үйлдвэрлэхийн тулд дараах хүчин зүйлд анхаарна.

§ Бүтээгдэхүүний чанар, материал, хийц, хэв загвар, өнгө үзэмж, эдэлгээ даах чадвар зэрэг шинжүүдээр ялгаатай байх ёстой. Аж үйлдвэрийн бүтээгдэхүүний ихээхэн ялгавартай байна. Жишээ нь: төрөл бүрийн шүдний оо өнгө үнэр найрлага гэх мэт.

§ Үйлчилгээ, борлуулалтын урамшуулал, сав баглаа боодол, бүтээгдэхүүний тэмдэг, баталгаат засвар үйлчилгээ хийх хугацаа зэрэг хүчин зүйлсээр ялгаатай байна. Практикаас үзвэл барааны гадаад өнгө үзэмж, туслах чанарууд түүний борлуулалтанд үлэмж нөлөө үзүүлдэг. Мөн барааг хүргэж өгөх, угсрах үйлчилгээ хийх, баталгаат засварын хугацаанд үйлчилгээ хийх гэх мэт нь барааг өөр өөр бараа шиг ялгаатай болгоход хүргэнэ.

§ Бүтээгдэхүүнүүд хоорондоо байршлаараа ялгаатай байна. Хэрэглэгчдэд илүү ойр байршилтай байсан нь хожно. Жишээ нь хотын захын хороололд байгаа талх нарийн боовны цех орчиндоо ижил төрлийн бүтээгдэхүүн байхгүй бол бараа монополь болж болно. Тэгээд ч оршин суугчид нэг талх авахын тулд хотын төв рүү явах нь илүү зардалтай учир энэ пүүсээс бүтээгдэхүүнийг авна.

3) Үнийн биш өрсөлдөөнд ихээхэн тулгуурлана. Өөрөөр хэлбэл реклам сурталчилгаа худалдан борлуулах нөхцөл зэрэг үнийн биш өрсөлдөөний хэлбэрийг өргөн ашиглана. Үүний үр дүнд бүтээгдэхүүний эрэлтийг нэмэгдүүлнэ. Ер нь сайн рекламдсан бараа хэрэглэгчдэд илүү ойр танил санагддаг нь борлуулалтанд нөлөөлнө. Салбарт орж гарах нь харьцангуй байна. Шинэ пүүсүүд монопольт өрсөлдөөний салбарт нэвтрэн ороход төвөг бэрхшээл байхгүй байна.

Монопольт өрсөлдөөний үед пүүс их ашиг олох зорилгоо нэмэгдүүлэхдээ үндсэн гурван зүйлд тулгуурлан үйл ажиллагаа явуулна. Үүнд: үнэ, бүтээгдэхүүний хэмжээ, реклам сурталчилгаа зэрэг болно. Эдгээр хүчин зүйлсийг тухайн нөхцөл байдалд зөв хослон хэрэгжүүлсэн тохиолдолд пүүсийн олох ашиг их байна. Богино хугацаанд монопольт өрсөлдөөнд оролцож буй пүүс хамгийн их ашиг олох эсвэл ашгаа хамгийн бага түвшинд балгахыг эрмэлзэнэ.

5.2 Олигополь зах зээлийн тухай

Харьцангуй цөөн тооны пүүс тухайн бүтээгдэхүүний зах зээлд ноёрхол тогтоосон бол олигополь үүсдэг. /Олигополийн нэг хэлбэр нь дуаполь бөгөөд тухайн бүтээгдэхүүнээ зах зээлд хоёрхон нийлүүлэгч ноёрхол тогтоосон нөхцөлд бий болдог./

Олигополь зах зээлийн үндсэн шинжүүд:

a. Тухайн зах зээлд харьцангуй цөөн тооны өрсөлдөгч ноёрхол тогтоосон байна. /2-10 хүртэл тооны аж ахуйн нэгж/

b. Ижил төрлийн болон ялгаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэж болно.

c. Тухайн салбарт өөр пүүсүүд ороход төвөг бэрхшээлтэй юм уу боломжгүй. /технологи, патент, хөгжил маш өндөр/

d. Үнэнд хяналт тавих нь пүүсүүдийн хоорондын холбооноос шалтгаалж хязгаарлагдмал байдаг.

e. Үнийн бус өрсөлдөөн хүчтэй байдаг.

Олигополь үүсэх 3 үндсэн шалтгаан байна. Энэ нь үйлдвэрлэлийн зардал хэмнэлттэй байдаг, салбарт ороход учрах бусад саад тотгор, пүүсүүд нэгдэн нийлэхийн давуу тал зэрэг хүчин зүйлсээр тайлбарлагдана. Тодорхой зах зээлд ноёрхолоо тогтоох үнэ болон бүтээгдэхүүний тоо хэмжээг хяналтандаа авах зорилгоор пүүсүүд нэгдэн нийлж олигополь шинжийг агуулдаг. Ингэснээр зах зээлд эзэлж байгаа суурь нь дээшилж үнэ болон бүтээгдэхүүний тоо хэмжээнд хяналт тавьж чадна. Олигополийг бүрдүүлэгч пүүсүүд хоорондоо түгээмэл холбоо хамааралтай байна. Олигополийн үед пүүсүүд үнийн түвшинг өөрчилж зохицуулж чадах тул бие биенийхээ байдлыг ихээхэн анхаарч ажилладаг. Иймд цөөн тооны өрсөлдөгчдийн хооронд төгс өрсөлдөөний үеийнхээс хүчтэй өрсөлдөөн байж болно. Энэ үед олигопольд үнийн дайн гэсэн ойлголт гарч ирдэг. Үнийн дайн гэдэг нь олигополь зах зээлд өрсөлдөгч пүүсүүд үнээ өрсөж буулгах явдал юм. Энэ нь хэрэглэгчдэд ашигтай үйлдвэрлэгчдийн хувьд сөрөг үр дагавартай байна. Аль ч үйлдвэр үнэ буулгасны үр дүнд ашиг олж чадахааргүй болсон үед зах зээлд тэнцвэр тогтоно. Өөрөөр хэлбэл P=AC эдийн засагт p=0 тэнцүү болсон үед зах зээлийн тэнцвэр хангагдана. Үнийг үүнээс доош буулгавал ашиггүй болно. Үнийн дайн удаан үргэлжлэхгүй. Учир нь пүүсүүд үнийн талаар хоорондоо харилцан тохиролцож үнийг өөрсддөө ашигтай байдлаар тогтоодог байна. Олигополийн үеийн үнэ бүрдэлтийн онцлогийг тусгасан хэд хэдэн загвар байдаг. Үүнд:

a. Хугарахай хэлбэрийн эрэлтийн муруйн загвар

Олигополист пүүсүүд үнийн дайнаар бие биенээсээ өрсөж үнийг байнга буулгаж байхыг хүсэхгүй байхын зэрэгцээ нууц хэлэлцээр үнийг өндөр түвшинд удаан барьж чадахгүй. Иймд тэд аль болох үнийг тогтвортой байлгахыг сонирхдог. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зардал болон зах зээлийн эрэлт буурсан ч олигополь пүүс үнээ буулгахгүй. Түүнчлэн үйлдвэрлэлийн зардал болон эрэлт өссөн ч үнийг тэр бүр нэмэгдүүлэхгүй. Учир нь түүнийг дуурайж бусад өрсөлдөгч пүүсүүд үнээ буулгах юмуу өсгөх нь эцсийн эцэст өөрт нь тааламжгүй нөлөө үзүүлдэг байна. Үнийн тогтвортой байдлыг хугархай хэлбэрийн эрэлтийн муруйн загвараар тайлбарладаг.

b. Үнийн манлайлал

Энэ нь олигополь пүүс нууц болзол хэлцэлд оролцохгүйгээр үнийг зохицуулах хэрэгсэл болж өгнө. Энэ тохиолдолд харьцангуй том пүүс өөрийнхөө олох ашгаа их байлгах үүднээс үнийг хянаж өөрчилж манлайлдаг байна. Бусад өрсөлдөгч пүүсүүд манлайлагч пүүсийн тогтоосон үнийг хүлээн зөвшөөрч үнийн тэр түвшинд үйлдвэрлэлээ явуулна.

c. Нууц болзол буюу хувилдаанд тулгуурласан үнэ

Олигополист пүүсүүд бүтээгдэхүүнийхээ үнэ, зардал хоорондоо төстэй байвал тэд нууцаар хэлцэж хамтарч ажиллах хэлбэрийг сонгож авна. Ингэхдээ тэд тухайн үед хамгийн их ашиг олох зорилгын үүднээс үнээ тогтоохгүй бөгөөд өөр шинэ өрсөлдөгчид тухайн салбарт нэвтрэн орохоос сэргийлж үнээ зориуд харьцангуй доогуур түвшинд тогтооно. Ингэснээр олигополист пүүсүүд нууц хэлэлцээрээр үнээ тогтоож удаан хугацаанд тухайн зах зээлд ноёрхох боломжтой.

d. Зардал дээр нэмэх

Энэ зарчмаар үнэ тогтоох үед олигополистууд бүтээгдэхүүнийхээ нэгж тутамд ноогдох дундаж зардлыг тооцож түүн дээр тодорхой хувийн нэмэгдэл ашгаа нэмэх замаар үнээ тодорхойлно. P=ATC+p. Ер нь олигополийн гол зорилго нь эрэлтийн муруйн дагуу үнийг бууруулж тухайн зах зээлийг эзэмшин авах явдал юм.

5.3 Цэвэр монопольт зах зээлийн тухай

Төгс өрсөлдөөнт зах зээл дээр маш олон тооны үйлдвэрлэгчид оролцдог бол төгс бус өрсөлдөөнт зах зээлд харьцангуй цөөн пүүс оролцдог. Монополь зах зээлийг тодорхойлогч нэг гол шинж бол зах зээл дээр тодорхой бүтээгдэхүүн үйлчилгээг үйлдвэрлэгч нь цорын ганц байна. Өөрөөр хэлбэл бүхэл бүтэн нэг салбарт нэг л үйлдвэрлэгч ноёрхолоо тогтоосон байдаг тул өөр аж ахуйн нэгжүүд уг салбарт нэвтрэн орох бололцоогүй байна. Өөр өрсөлдөгчгүй цорын ганц нийлүүлэгчийн шинжтэй пүүсийг төгс буюу цэвэр монополь гэнэ. Мөн үүнийг дангаар ноёрхогч гэнэ. Төгс монополийн үед пүүс бүтээгдэхүүний үнэнд хяналт тавих бүрэн боломжтой бөгөөд өөрийнхөө бүтээгдэхүүний эрэлтийг нэмэгдүүлэхийн тулд реклам сурталчилгааг өргөн ашиглана. Нэг зах зээлд ноёрхож байна гэдэг нь гаднаас үйлдвэрлэгч энэ зах зээлд ороход маш бэрхшээлтэй буюу үндсэндээ боломжгүй юм. Ганцаар ноёрхож байгаа үйлдвэрлэгч үйлдвэрлэлийнхээ хэмжээг өсгөж, бууруулах замаар зах зээлийн үнийг багасгах болон нэмэгдүүлэх боломжтой. Үүнийг дараах графикаар дүрслэн харуулж болно.

Төгс монополийн эрэлт, нийлүүлэлтийн муруй

Графикаас харахад монополийн бүтээгдэхүүний эрэлтийн муруй нь сөрөг налалт бүхий зах зээлийн эрэлтийн хэлбэртэй байна. Монопольт аж ахуйн тухайн салбарын бүтээгдэхүүний эрэлтийг бүхэлдээ төлөөлж зах зээлийн үнэд нөлөөлж бүтээгдэхүүнийг нийлүүлэлтийн хэмжээг зохицуулж чадна. Монополийн ноёрхолын түвшинг тогтоохдоо үнийн зах зээлд нийлүүлж буй тодорхой төрлийн бүтээгдэхүүний нийт дүнд аж ахуй нэгж тус бүр хэдий хэмжээтэй эзэлж байгааг шалгуур болгож ашигладаг. Монгол улсын шудрага бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулинд аж ахуй нэгж дангаар эсвэл хэд хэдэн аж ахуй хамтдаа тухайн зах зээлд нийлүүлж байгаа нэг буюу ижил төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний 1/3-с дээш хувийг тогтвортой эзэлж байвал давамгайлах байдалд тооцно гэж заасан байдаг.

Үнэ болон ахиуц зардлын зөрүү хэдий чинээ их байна тэр хэмжээгээр монополийн ноёрхолын түвшин өндөр байна. Монополь гэдэг нэр томьёо нь нэг худалдан борлуулагч гэсэн утгыг илэрхийлдэг бол монопсон нь нэг худалдан авагч гэсэн утгатай байна. Монопсоний үед тухайн зах зээлд нэг л худалдан авагч буюу хэрэглэгчээс тогтоно. Монопсон нь өөрийн худалдан авсан барааны үнийг аль болох доогуур түвшинд байлгахыг хичээнэ. Монополь болон монопсон нь гэрээний хатуу нөхцөл тулгах, барааны зохиомол хомсдол бий болгох, үнийг зохиомлоор өсгөх бууруулах, бүтээгдэхүүний чанарт хатуу болзол тавих зэргээр шудрага өрсөлдөөнд харш үйл ажилгааг явуулж чадна.

Монополийн дор дурьдсан хэлбэрүүд байна.

1. Энгийн буюу нээлттэй монополь гэдэг нь пүүсүүд тодорхой хугацаагаар ямар нэгэн бүтээгдэхүүнийг ганцаар нийлүүлэгч байх бөгөөд өрсөлдөөнөөс ямарч хэлбэрээр хамгаалагдаагүй байна. Энэ үед үнийн ялгаварлал хэрэглэхгүй, өөрөөр хэлбэл монополь бүтээгдэхүүнийхээ ширхэг тутмийг нэг л ижил үнээр борлуулна. Энэ монополийн үед нэмэлт нэгж бүтээгдэхүүнийг борлуулсанаас олох MR нь бүтээгдэхүүний нэгжийн үнээс ямагт доогуур байна. Түүнчлэн эрэлт мэдрэмжтэй байвал (Ed>1) MR эерэг утгатай байх бөгөөд борлуулалтын TR өснө. Харин эрэлт мэдрэмжгүй бол (Ed<1) MR сөрөг утгатай бөгөөд борлуулалтын TR буурдаг зүй тогтолтой байна.

2. Зүй ёсны буюу аргагүй монополь гэдэг нь зах зээлд ганцхан пүүс үйл ажиллагаагаа явуулбал урт хугацаанд АС хамгийн бага байх тэр салбарт үүснэ. Урт хугацаанд хамгийн бага зардлаар хэрэглэгчдэд нэг буюу ижил төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, тухайн зах зээлд дангаараа нийлүүлдэг аж ахуйн нэгжийг зүй ёсны буюу аргагүй монополь гэнэ. Өрөөр хэлбэл тухайн салбарын бүтээгдэхүүнийг олон жижиг өрсөлдөгч аж ахуйн нэгж үйлдвэрлэснээс ганцхан том аж ахуйн нэгжид үйлдвэрлэх нь зарим тохиолдолд нийгэмд хэмнэлттэй ашигтай байж болно. Учир нь том аж ахуйн нэгжид орчин үеийн шинжлэх ухааны ололт шинэ техник технологи нэвтрүүлэх давуу талтай тул нэгж бүтээгдэхүүнийг хамгийн бага зардлаар үйлдвэрлэх боломжтой. Жишээ нь цахилгаан эрчим хүч хотын нийтийн тээврийн болон телефон холбооны үйлчилгээ (нийгмийн дундаж зардлаас доогуур)

3. Хуулиар зөвшөөрөгдсөн ил монополь буюу хаалттай монополь. Төрөөс патент лицензээр тодорхой аж ахуйн нэгжид давуу эрх олгож тухайн салбарт бусад аж ахуйн нэгж нэвтрэн ороход саад тотгор тогтоож өрсөлдөөнийг хязгаарласан үед ил монополь үүснэ. Өөрөөр хэлбэл хууль эрхийн хязгаарлалтын тусламжтайгаар өрсөлдөөнөөс хамгаалагдсан монополь юм. Бүтээгдэхүүн үйлчилгээг /шинэ бүтээл/ зохион бүтээгчдэд нь тодорхой хугацаанд түүнийг өмчлөх онцгой эрхтэй болохыг хүлээн зөвшөөрч үйлдвэрлэл борлуулалтын талаар эдлэх эрхийг төрөөс баталгаажуусан баримт бичгийг патент гэнэ. Патентаар хамгаалагдсан бүтээгдэхүүн үйлчилгээний загварыг бусад хувь хүн аж ахуйн нэгжид ашиглуулах зөвшөөрлийг лиценз гэнэ. Гэхдээ патент зохиогчын эрхээр монопольт байдал тогтоох нь тодорхой хугацаанд л хүчин төгөлдөр байна. Хугацаа нь дууссаны дараа монопольт байдал нь арилна.

4. Үнийн ялгаварлалт бүхий монополь. Энэ үед монополь үйлдвэрлэгч бүтээгдэхүүнээ янз бүрийн үнээр хэрэглэгчдэд харилцан адилгүй үнээр борлуулна. Үүнийг үнийн ялгаварлал гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл нэг төрлийн барааг хэрэглэгчдийн янз бүрийн бүлгүүдэд өөр өөр үнээр нийлүүлнэ. Монополь аж ахуйн нэгжийн зах зээлийг сегментчилж /хэсэгчлэн хувааж/ худалдан авагчдын янз бүрийн бүлэг бүрт нийцсэн харилцан адилгүй үнэ тогтооно. Үнэ бууруулснаар шинэ худалдан авагчдыг өөртөө татаж ашгаа нэмэгдүүлэх, харин худалдан авах чадвартай зах зээлд илүү өндөр үнээр бүтээгдэхүүнээ борлуулна гэсэн үг. Борлуулж буй бүтээгдэхүүний нэгж тутамд эрэлтийн тусгай үнэ тогтоохыг үнийн төгс ялгаварлал гэнэ.

Монополийг ингэж ангилж авч үзэх нь нилээд хийсвэр зүйл бөгөөд зарим тохиолдолд нэг пүүс хэд хэдэн төрөлд хамаарах ч явдал байдаг.

5.4 Монополийн эсрэг хууль эрхийн акт

19-р зууны сүүлчээс эхлэн барууны аж үйлдвэр хөгжсөн орнуудад монополийг зохицуулах хууль эрх зүйн үндэс тавигджээ. Тухайлбал 1890 онд АНУ-н конгрессроор Шерманы хууль батлагджээ. Энэ хуулинд худалдааны нууц монопольчлол үнийн нууц хэлцэл зэргийг хориглосон байна. 1919 онд Глеитоны хууль, 1936 онд Робинсон Тотмений хууль гарчээ. Зах зээлийн эдийн засангт орон бүр шударга бус өрсөлдөөн монополийг хязгаарлахтай холбогдсон хуультай байна. Манай оронд аж ахуйн нэгжүүдийн шударга өрсөлдөөнийг дэмжих дангаар ноёрхох ажиллагааг хязгаарлдан зохицуулахтай холбогдсон харилцааг дор дурьдсан хуулиудаар зохицуулж байна. Үүнд: Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль, Монгол улсын патентын тухай хууль, Монгол улсын зохиогчийн эрхийн тухай хууль, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай гэх мэт. Монополийн эсрэг хуулийг хэрэгжүүлэхэд аль ч оронд багагүй хүндрэл учирдаг. Наад зах нь гэхэд үнийн ямар түвшинг монополийн гэж үзэх, тухайн салбарын хэдэн хувийг эзэлж байвал монополь гэж тооцох, үйлдвэрлэлийн хуваарилалтын ямар хэмжээг хиймэл хомсдол үүсгэлээ гэж үзэх зэрэг асуудлаар тодорхой шалгуур байх ёстой.

ӨХ аль нэгэн корпораци нөөцийг оновчтой ашиглан, шинжлэх ухаан-технологийн ололтыг нэвтрүүлэн, ашгаа нэмэгдүүлсэн ч гэсэн, зардалдаа тулгуурлан үнээ хямдруулсан байвал түүнийг монополийн “демпингийн үнэ”-ээс ялгах хэрэгтэй болно. Ийм тохиолдолд бас л тодорхой шалгуур шаардагдана.

Нарийвчилсан шалгуургүйгээр хуулийн биелэлтэнд хяналт тавих, дүгнэлт гаргах бололцоогүй.

Шалгуур үзүүлэлтүүд ямар байх нь тухайн орны хөгжлийн түвшин, салбарын бүрэлдэн тогтсон бодит бүтэц, зах зээлийн багтаамж зэрэг олон хүчин зүйлээс хамаарна. Иймээс шалгуур үзүүлэлтийн хувьд тогтсон жор байх аргагүй юм.

Ямар ч тохиолдолд монополийн эсрэг тэмцэх тугийн дор эдийн засгийн үр ашгийг бууруулах, өрсөлдөөнийг хаах алхам хийж болохгүй. Энэ хүрээнд шалгуурыг тогтоохдоо, түүнийг хэрэглэхдээ “ухаалаг байх”, монопольчлолоос урьдчилан сэргийлэх гэдэг 2 зарчим голлох учиртай.

Эдийн засгийн онол лекц

2011 оны 01-р сарын 04 Нийтэлсэн Anhaa

Лекц № 4

4.1 Чөлөөт зах зээл, зах зээлийн механизм

Зах зээл гэдэг эдийн засгийн онолын ойлголт нь үнэ, эрэлт ба нийлүүлэлт, өрсөлдөөн гэсэн 3 гол баганад тулгуурладаг. Зах зээлийн нөхцөлд аж ахуй эрхлэгчид юуг, яаж, хэдий хэмжээгээр үйлдвэрлэх вэ? Гэсэн 3 гол асуудлыг шийдвэрлэх ёстой.

Чөлөөт зах зээлийн нөхцөлд:

1. Үнэ голлох үүрэг гүйцэтгэнэ. Үнэ нь үйлдвэрлэлийн хэмжээ, бүтэц, технологийн сонголтыг чиглүүлнэ. ӨХ үнэ нь эрэлт, нийлүүлэлтийг зохицуулж байна.

2. Эрэлт, нийлүүлэлт үнийн түвшин, харьцаа бүрэлдэхэд шийдвэрлэх нөлөөтэй байна. Эрэлт, нийлүүлэлтийн харьцаанаас шалтгаалан, тухайн үнэ, тухайн үеийн хүн амын худалдан авах чадварт зохицсон зах зээлийн үнийн “тэнцвэрт түвшин” бүрдэж, үнэ энэ тэнцвэрт түвшний хэмжээнд хэлбэлзэнэ. Энэ бүхэн нь эцсийн дүндээ үйлдвэрлэл, хэрэглээний тэнцвэрийг хангаж байна.

3. Энэ бүх үйл явц өрнөхөд чөлөөт өрсөлдөөн тэжээлт орчин нь болно. Зах зээлийн нөхцөлд аливаа аж ахуйн нэгж ашгаа нэмэгдүүлэхийн төлөө явна. Энэ нь үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх, нөөц хэмнэх тэмцэлд тэднийг татан оруулна. Энэ хүрээнд үйлдвэрлэгчдийн хооронд өрсөлдөөн өрнөнө. Энэ бол үйлдвэрлэлийн хүрээний өрсөлдөөн. Хэрэв аль нэгэн барааны нийлүүлэлт эрэлтээсээ давуу байдалд орволхудалдагчдын хооронд бараагаа бие биенээсээ илүү хэмжээгээр борлуулах өрсөлдөөн үүснэ. Энэ өрсөлдөөний явцад бусад арга хэлбэрийн зэрэгцээ үнэ буулгах өрсөлдөөн гарна. Ингэснээр илүүдээд байгаа барааны үйлдвэрлэл багасах хандлагад орно. Учир нь үнийн бууралт хязгаартай. Хэрэв аль нэгэн барааны эрэлт, нийлүүлэлтээсээ давж, хомсдолд орвол ховор барааг өрсөн худалдаж авахын төлөө худалдан авагчдын хооронд өрсөлдөөн үүснэ. Өрсөлдөөн шийрүүсээд ирэхээр нэг нь нөгөөгөө үнээр цохихыг эрмэлзэнэ. Ингээд үнэ өсч эхлэнэ. Ингэснээрээ ховордож байгаа барааны үйлдвэрлэл, нийлүүлэлт нэмэгдэх эдийн засгийн нөхцөл бүрдэж, өрсөлдөөн дахиад л үйлдвэрлэлийн хүрээнд шилжинэ. Дүгнэвэл өрсөлдөөн бол зах зээлийн зайлшгүй чухал элемент болж байна. Гэхдээ өрсөлдөөний шинж чанар чнз бүр байдаг учраас тэр нь зах зээлийн тэнцвэрт янз бүрээр нөлөөлнө.

Зах зээлийн механизм зөвхөн чөлөөт өрсөлдөөний нөхцөлд л илүү үр өгөөжтэй үйлчилнэ. Өрсөлдөөн байхад нөлөөлдөг гол хүчин зүйл нь зах зээлийн харилцааны субьектууд харилцан бие биенээсээ хамааралгүй, сарнимал байдалтай байх явдал юм. ӨХ үйлдвэрлэгч буюу худалдагч, түүнчлэн худалдан авагчдын тоо хангалттай их, өрсөлдөөний обьект болох товар ижил төрөл, зориулалтын байх, аж ахуйн субьект бүр зах зээлд гарах адил тэгш нөхцөлтэй байх явдал маш чухал.

Худалдан авагч болон худалдагчийн аль нь ч зах зээлийн үнэ бүрдэхэд өөрийн хүслээр нөлөөлөх чадваргүй байх ёстой. Энэ бол өрсөлдөөн чөлөөтэй байхын гол нөхцөл.

Бүтээгдэхүүний зах зээл

Хүчин зүйлийн зах зээл

Өрх гэр

Пүүс

Санхүүгийн зах зээл

Төр

Бүтээгдэхүүн, үйлчилгээ

Бүтээгдэхүүн, үйлчилгээ

Үнэ, төлбөр

Үнэ, төлбөр

Тат

Татвар

Хүчин зүйлийн үнэ

Хүчин зүйлийн үнэ

Хүчин зүйлс

Хүчин зүйлс

4.2 Хэрэглэгчийн эрэлт, түүнд нөлөөлөгч хүчин зүйлс

Эрэлт гэдэг нь худалдан авагч хэрэгцээгээ хангах, худалдан авах хүсэл сонирхолын хэмжүүр бөгөөд түүний хэмжээ нь бүтээгдэхүүний үнэ, хэрэглэгчийн орлого гэсэн мөнгөн хязгаарт баригдаж байдаг. Өөрөөр хэлбэл эрэлт гэдэг нь үнийн тухайн тодорхой нэг түвшинд хэрэглэгчийн авч чадах бүтээгдэхүүн үйлчилгээний хэмжээ буюу худалдан авах чадвартай хэрэгцээ юм. Хэрэгцээ бол зөвхөн шаардлага, харин эрэлт бол бодит боломж буюу мөнгөөр хязгаарлагдаж байдаг тул хэрэгцээнээс бага байдаг. Иймээс эрэлт нь төлбөрийн чадвартай хэрэгцээ юм.

Бусад хүчин зүйлс тогтмол байгаа нөхцөлд эрэлтийн хэмжээ нь үнэ буурахад өсөж, үнэ нэмэгдэх үед буурах зүй тогтлыг эрэлтийн хууль гэнэ. Өөрөөр хэлбэл хэрэглэгчийн худалдан авах сонирхол нь тухайн барааны үнэ өсөх тусам буурч, үнэ буурах тусам нэмэгддэг. Бүтээгдэхүүний үнэ болон эрэлтийн хоорондох энэ урвуу хамаарлыг эрэлтийн муруйгаар дүрслэн харуулна.

P

Q

D

P –бүтээгдэхүүний үнэ Q – эрэлт бүхий бүтээгдэхүүний тоо хэмжээ

D – эрэлт

Эрэлтийн муруйн дагуух бүх цэгүүд тухайн үед хэрэглэгчийн худалдан авч болох бүтээгдэхүүний тоо хэмжээ болон үнийн янз бүрийн боломжийг илэрхийлнэ. Гэхдээ эдгээр боломжуудаас зөвхөн аль нэг нь л тухайн цаг хугацаанд тухайн зах зээл дээр хэрэгждэг. Өөрөөр хэлбэл эрэлт нь бүтээгдэхүүний үнэ, тоо хэмжээ хоёрын янз бүрийн хослолын жагсаалт бөгөөд хэрэглэгч тухайн нэг цаг хугацаанд нэг л хослолыг сонгоно. Ингэхдээ хэрэглэгч нь бүтээгдэхүүний үнэ, өөрийн үнэ буюу төсөвөө харгалзан сонголт хийнэ. Хэрэглэгчийн мөнгөн орлого тодорхой хязгаартай тул зарцуулах төсөв ч хязгаарлагдмал байна. Үүнтэй холбоотойгоор хэрэглэгч өөрийнхөө боломжит төсвийн хэмжээг харгалзан шийдвэр гаргана. Хэрэглэгч сонголт хийхдээ өөртөө таалагдсан бүтээгдэхүүнийг сонгодог. Иймээс эдийн засагт хэрэглэгчийн таашаал, ханамж гэсэн ойлголт гарч ирсэн гэж хэлж болно.

Аливаа бүтээгдэхүүний эрэлт дараахь үндсэн хүчин зүйлсээс шалтгаалдаг. Үүнд:

1. Үнэ: Бүтээгдэхүүний эрэлт үнэтэйгээ урвуу хамааралтай байна. Өндөр үнэ хэрэглэгчийн худалдан авах сонирхолыг бууруулдаг бол, хямд үнэ худалдан авах хүслийг төрүүлдэг.

2. Хэрэглэгчийн таашаал: Бүтээгдэхүүний чанар, хэв загвар, реклам сурталчилгаа зэрэг хүчин зүйлс эрэлтэнд тодорхой хэмжээгээр нөлөөлнө.

3. Зах зээл дэх хэрэглэгчийн тоо: Хэрэв зах зээлд хэрэглэгчид хангалттай их байвал эрэлт нэмэгдэнэ.

4. Орлого: Хэрэглэгчийн орлогын өсөлт нь ихэнх бүтээгдэхүүний эрэлтийг нэмэгдүүлэх нөлөөтэй байдаг. Харин орлого буурвал хэрэглэгчийн худалдан авах чадвар багасна. Үүнтэй холбогдуулан бүтээгдэхүүнийг хоёр хувааж үздэг. Үүнд:

- Эрэлт нь мөнгөн орлогын өөрчлөлттэй шууд хамааралтай өөрчлөгдөх бүтээгдэхүүнийг дээд зэрэглэлийн буюу жирийн бүтээгдэхүүн гэнэ.